Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Уушги тоосжих өвчний шалтгаан, урьдчилан сэргийлэлт
( Судалгааны өгүүлэл )

Д.Лхамсүрэн

 
Абстракт

Дэлхийн олон оронд мэргэжлээс шалтгаалсан нийт өвчний дотор (УТӨ) 40-70%-г эзэлж байгаа нь тухайн орны аж үйлдвэрийн төрөл бүрийн салбарт үйлдвэрлэлийн явцад тоосжилт ихээхэн үүсч буй явдалтай холбоотой болно. Үйлдвэрийн тоос нь эх үүсвэр, бүтэц, физик-химийн шинж чанар, найрлага, жин, нунтагшил, хатуу зөөлөн, уусах чанар, адсорбчлогдох, цахилгаан цэнэгжих зэрэг байдлаараа олон янз бөгөөд тоосны эдгээр онцлог нь уушги тоосжих өвчин үүсгэхэд янз бүрээр нөлеөлнө.
Тоосны найрлага, ялангуяа цахиурын чөлөөт ислийн агууламжаас хамааруулан тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0,1-10 мг/м3 байхаар улс бүр тогтоосон байдаг.
Тоосжилтын концентрац хичнээн их болно УТӨ өвчин үүсгэх нөлөөлөл төдий чинээ их байх боловч тоосны бусад чанаруудтай ямагт холбож үзэх нь зүйтэй гэж олонхи судлаачид үздэг. Тухайлбал, найрлагандаа цахиур ихээр агуулсан (ялангуяа цахиурын чөлөөт исэл) тоос УТӨ үүсгэх нөлөөлөл ихтэй гэж үздэг [12,14,16],
Тоос хэдий чинээ нарийн дисперстэй байх тусам УТӨ-өөр амархан өвчлүүлнэ. Учир нь маш жижиг, ультрамикроскопын тусламжтайгаар харагдах хэмжээний тоос нь амьсгалын замын гүнд нэвтэрч гэмтээнэ. Тухайлбал 1-2 мкм хэмжээтэй тоосны 70-90% нь уушгины цулцанд саатаж үлддэг байна [ 2, 5,11 ].
Тоосны ширхэг хичнээн бага байх тусам агаарт удаан байна.Тоос нь жин багатай, хөнгөн байх тусам амьсгалын замаас эргэж гадагш ихээр гардаг учир УТӨ үүсгэх нь бага [12]. Амьсгалаар орсон тоос уушгинаас эргэж гадагшлах процесс нь амьсгалын замын эрхтэний хөдөлгөөнт эпитель, тоосны фагоцитозлогдох байдлаас хамаарахаас гадна гуурсан хоолойн болон тунгалагын булчирхайн шингэний урсгалаар уг тоос гадагшилна. Амьсгалд орсон тоос уушгинд хуралдахад тоосны цахилгаан цэнэгжилт чухал ролыой болно. Цахилгаан цэнэгжсэн (ялангуяа эерэг) тоосны жижиг хэсгэнцэр цэнэгжээгүй тоосноос илүү их хэмжээгээр уушгинд саатан байршдаг гэж зарим эрдэмтэд үздэг [14 ]. Тоосны цэнэгжилт нь үйлдвэрлэлийн процессын онцлог, харьцангуй чийглэгээс ихээхэн хамаардаг. Тухайлбал, өрөмдлөгийн үед эерэг цэнэгжсэн тоосны жижиг хэсгэнцэр ихээр бий болдог байна. Үйлдвэрийн тоосны өмнө өгүүлсэн олон шинж чанараас хамааран тэдний УТӨ үүсгэх нөлөө харилцан адилп/й байх боловч зарим орны судлаачид тоосон дахь кварцын агууламж, ажпын нэг өдөрт амьсгалаар уушгинд нэвтрэх тоосны хэмжээ, нийт тоосжилтын концентрац гэсэн гурван гол үзүүлэлтийг чухалд тооцдог байна. Тухайлбал: гагнуурын үеийн тоосны 1:1 нь, бутлах, өнгөлөх зүлгэх явцад үүссэн тоосны 2:1 - 10:1 нь, органик тоосны 20:1 хувь нь тус тус амьсгалаар амьсгалын эрхтэний гүнд очиж уушгийг гэмтээх ба амьсгалаар уушгины гүнд нэвтэрдэггүй тоосонцрын хэсэг нь амьсгалын дээд замын эрхтэнүүдэд харшлын болон бусад өвчин үүсгэх нөлөөлөл ихтэй гэж үзсэн байдаг [ 6, 8,10 ] .
 

Дээр дурьдагдсан тоосны өөрийнх нь олон талын онцлог чанараас гадна УТӨ үүсэхэд биеийн хүчний хүнд хөдөлмөр, агаарын бохирдол, хортой (CO гэх мэт) болон радио идэвхт бодисуудаар амьсгалах, өндөр уулын хүдрийн уурхайн нөхцөл дөх ажил гэх мэт үйлдвэрлэлийн тааламжгүй олон хүчин зүйлс нөлөөлдөг [ 2 ].
Тоос нь уушгинд холбогч эд бий болгон УТӨ үүсгэхээс гадна хүний бие бодгальд цочроох, сэдрээх, харшил өгөх, хордуулах зэрэг янз бүрийн нөлөө үзүүлэх ба энэ нөлөө нь түүний физик-химийн шинж чанараас хамаарна.
Мөн урьд нь тохиолдсон зүрх судасны системийн болон амьсгалын эрхтэний (уушгины сүрьеэ, хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл г.м.) өвчнүүд УТӨ-г үүсгэх урьдчилсан нөхцөл, суурь дэвсгэр нь болж өгдөг [ 3,4 ].
Зарим авторуудын үздэгээр өсвөр, залуу насны хүмүүс уушги тоосжих өвчнөөр түргэн хүнд өвчилдөг байна.
Тэгвэл Le Van Trung (1993) нарын судлаачид нас ахих УТӨ-өөр өвчлөх 2 нь шууд пропорциональ гэж үздэг байх юм.
УТӨ үүсэхэд тухайн хүний бие бодьгалын хувийн (индивидуаль) онцлог чанар тодорхой рольтой. Тухайлбал бие бялдрын хөгжил сайтай хүн УТӨ-өөр өвчлөх нь ховор ба удаж өвчилнө гэж зарим судлаачид үздэг байна.
Тамхи татах нь УТӨ-ний үүсэлд хэрхэн нөлөөлөх талаар эрдэмтэд янз бүрийн дүгнэлттэй байдаг.Тухайлбал, Финляндын [ 7,17 ] зэрэг олон судлаачид тоостой нөхцөлд ажилладаг тамхи татдаг, татдаггүй хүмүүсийг харьцуулан судлахад тамхи татагчдын уушгинд жижиг физроз өөрчлөлтүүд илүүтэй байгааг тогтоосон бол зарим судпаачид [ 9,13,15 ] тамхи таталт ажил мэргэжилтэй холбоотой уушгины өвчин хоёр нь ямарч шууд уялдаа холбоо байхгүй гэж зөрөөтэй дүгнэсэн байна.
Анх 1866 онд Германы нэрт эмч Цвинкер тоосны гаралтай уушгины өвчнийг уушги тоосжих (грекийн pneumon - уушги, conia - тоос) өвчин гэж нэрлэснээс хойш уг нэр томъёо анагаах ухаанд гарч ирсэн. Энэ өвчин нь уушгины эд эсэд холбогч эд үүсгэн түүний уян харимхай чанарыг алдагдуулж хийн солилцоо, цусан хангамжид өөрчлөлт буй болгон улмаар бусад эрхтэн системд нөлөөлж өвчлүүлдэг учир уушгины архаг өвчин төдийгүй бүх бие организмын өвчин гэж тооцогддог. Хөдөлмөрийн нөхцөл, тухайн хөдөлмөрийн процессын онцлог зэргээс шалтгаалан хүний биеийн эрүүл мэндэд үзүүлэх хортой, тохиромжгүй нөлөөллүүдийн улмаас үүсдэг мэргэжлийн олон төрлийн өвчнүүдийн дотор манай улсад УТӨ 70 орчим хувийг эзэлж байна.
Манай оронд уул уурхай, түлш эрчим хүч, барилга-барилгын материалын үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж буй өнөө үед төр засгаас эдгээр салбарын ажилчдын ажиллах нөхцөл, амьдрал, ахуй хангамжийг сайжруулах, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах талаар удаа дараа системтэй арга хэмжээ авч байгаа хэдий боловч УТӨ-өөр өвчлөгсөд тууштай буурахгүй байгаа нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид бүх талаар сайжруулах, чанаржуулах шаардпагатай байгааг харуулж байна.
УТӨ-өөр өвчлөгсдийн зонхилох хувийг уул уурхайн ажилчид, тухайлбал өрөмдөгч, тэсэлгээчин,малтагч, машинч, туслах машинист, бэхэлгээчин, электровозчик зэрэг мэргэжлийн хүмүүсээс гадна геологи, маркшейдер, өрмийн мастер, дээж авагч, засварчид, материал оруулагчид зэрэг олон төрлийн мэргэжлийн хүмүүс эзэлдэг тул энэ удаад уул уурхайн үйлдвэрт ажиллагсдыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар голлон өгүүлье.
Тоосжилтын шалтгаант мэргэжпийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хууль зүйн, техник-технологийн, ариун цэвэр-эрүүл ахуйн, эмнэлгийн, биологийн, хувийн зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд байдаг. Эдгээрийн дотроос тоосжилтыг бууруулахад чиглэгдсэн техник-технологийн урьдчилан сэргийлэлт чухал рольтой юм.
Уурхайн тоосжилт нь нэгдэгч, хоёрдогч эх үүсвэрээр гаралтай гэж ялган үзэж болно. Тухайлбал өрөмдөх, тэслэх ажиллагааны үед анхдагч тоос үндсэндээ бий болох ба нүүрс, хүдэр малталт, гаргалт, тээвэрлэлт зэрэг үйл ажиллагааны явцад хоёрдогч тоос бий болно.
Анхдагч тоос бий бололтоос урьдчилан сэргийлэх зориулалтын шаардлага хангах, тухайлбал перфоратор ПР-ЗОЛУ ба ПТ-36-г манайд гол төлөв хэрэглэж ирсэн. Хэрэв өрөмдөгдөж буй нүх цооногт минутанд 3-5 л ус өгч чадаж байвал уг өрмийг шаардлага хангаж байна, хэрэглэх бололцоотой гэж үздэг. Өрөм нь голдоо 6 мм-ээс багагүй диаметр бүхий сувагтай байх, усны даралт 1-2 атмосферээс багагүй байх ёстой.Хоёрдогчоор үүсч болох тоосонцроос урьдчилан сэргийлэхэд уулын цуллагыг услах, усан мананцар, хөшиг зэргийг бий болгох шаардлагатай. Тэгвэл манай улсын уул уурхайн үйлдвэрүүдийн үндсэн ажпын байруудад тоосжилтыг багасгах, түүнтэй тэмцэх гол арга болох усан өрөмдлөг хийх, усан мананцар, хөшиг бий болгох, уулын цуллагын гадаргууг услаж чийглэх арга хэмжээ бүрэн нэвтэрч хэвшэхп/й байна. Энэ нь уурхайнуудын уул геологийн болон бичил орчны цаг уурын онцлог, хур тунадас бага, усны нөөц дутмаг, хийн болоод усны атмосферийн даралт ижил байх, сэрүүн улиралд ус хөлддөг, усан өрөмдлөг цаг их шаарддаг, хүмүүсийн хувцас, ажпын орчин норж усанд автдаг, нэмэгдэл машин тоног төхөөрөмж, зардал багагүй шаарддаг гэх мэтийн хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагавар гэгчийг илүүд анхааран тоосжилтыг багасгах нь ажилчдын эрүүл мэндэд хэрхэн ач тустай болохыг дутуу үнэлсэнтэй холбоотой гэж үзэх үндэстэй байна. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд уурхайн вентилятор, тоног төхөөрөмжүүд хуучирч элэгдэн, тухайн цагт нь засагдаж шинэчлэгдэдгүй, шаардлагын хэмжээнд хүрэхүйц ажилладаггүйгээс тоосжилт ихээхэн бий болдог тул шахах-сорох ажиллагаа бүхий салхивч агааржуулалтын системийг эрүүл ахуйн шаардлагын дагуу ажиллуулбал зохино. Уул уурхайн гар ажиллагааг аль болохоор багасгаж иж бүрэн механикжуулах, уурхайн мөргөцөгт хүн байнга байж ажиллах явдлыг орлох техник технологи ажиллагааг юуны түрүүнд огцом нуралттай нимгэн давхаргын нүүрс малталт, 30-40°С-н халуун бүхий 800-1000 м түүнээс гүнзгий уурхайд нүүрс малталт, гаргалтын ажиллагаанд нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажилчдыг тоосны нелеөллөөс хамгаалах чухал арга хэмжээ юм. Дээр дурьдсан арга хэмжээнүүд нь зөвхөн тоосжилтыг багасгах төдий бус тэсэлгээний үед бий болдог төрөл бүрийн хорт хийг багасгах арга хэмжээ болно. УТӨ-г үүсгэгч гол фактор - тоосжилттой тэмцэхийн зэрэгцээ уг өвчний үүсэл, явцад муугаар нөлөөлөх бусад хүчин зүйлүүд - дуу шуугиан, гэрэлтүүлэг, доргион чичиргээ, температур, чийглэг, агаарын хөдөлгөөний хурд зэрэг уурхайн гүний болон байр, орчны бичил цаг уурыг эрүүл ахуйн шаардлагад зохицуулах асуудал нь УТӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн бүрэлдэхүүн хэсэг болох ёстой.
Иймд уурхайн тоосжилт болон дээр дурьдсан хөдөлмөрийн эрүүл ахуйн бусад үзүүлэлтүүдийг улирал тутам хэмжиж байнга хяналт тавьж ажиллах шаардлагатай. Бид аймаг, орон нутаг, томоохон үйлдвэр уурхайн дэргэд мэргэжлийн өвчний кабинет.цехийн эмнэлэг байгуулан ажиллуулж, ажилчин албан хаагчдад эмнэлгийн тусламжийг улам ойртуулж , эмнэлгийн идэвхитэй хяналт тоггоон урьдчилан сэргийлэх өргөн арга хэмжээ явуулдаг боллоо.
Эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд урьдчилан сэргийлэх ба цаг үеийн үзлэг чухал байр эзэлдэг. Үйлдвэрийн тоостой нөхцөлд шинээр ажилд орогсдод эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж цээжний зураг авах болон бусад шаардлагатай шинжилгээ хийх, тоостой нөхцөлд ажиллахыг хориглосон өвчтэй хүмүүсийг уг нөхцелд ажиллуулахгүй байх, тоостой нөхцлийн ажилчдыг 6 cap тутамд цаг үеийн үзлэгт оруулж жилд нэг удаа рентген шинжилгээ хийж ердийн болон мэргэжлийн өвчтэй илрэгсдийг диспансерийн хяналтанд авч эмчлэх эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх ажлыг тууштай явуулж байх нь онцгой чухал ач холбогдолтой.
Эмнэлгийн урьдчилан сэргийлэх ба цаг үеийн үзлэгийн мөрөөр зохиох ажпыг ажилчдын эрүүл мэндийг хамгаалах төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлбэл зохино.
Цэр шингэлэх, ховхлох, гуурсан хоолойг өргөсгөх үйлчилгээ бүхий төрөл бүрийн эмийн утлага, өвөл намрын цагт шарлага хийх зэрэг нь УТӨ- өөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Ямарваа өвчин нь зохимжгүй нөлөөлөлд бие мах бодиос үзүүлэх хариу урвал учир уушги тоосжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бие организмыг чийрэгжүүлэх эрүүлжүүлэх арга хэмжээ чухал. Үүний тулд шаардагдах хэмжээний илчлэг бүхий сайн чанарын хоолоор тогтмол хангах, төрөл бүрийн биеийн тамир спортоор системтэй хичээллүүлэх, амралт, рашаан сувилалд зөв зохистой амраах, амьсгал ба үе мөчний гимнастик дасгал тогтмол хийлгэж хэвшүүлэх, халуун ус, хувцас цэвэрлэх үйлчилгээг ээлж бүрт ажиллуулах, хавар намрын улиралд ажилчдыг витминжуулах, тохилог орон байраар хангах зэрэг биологийн урьдчилан сэргийлэлтийн олон талт арга хэмжээнүүдийг авбал зохино.
Уул уурхайн үйлдвэрийн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс орчноо зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажпыг байнга хийж бололцоотой газарт зохиомол нуур ус бий болгох нь зүйтэй юм. Зориулалтын хувцас, амны маск, төрөл бүрийн респиратор, нүдний шил, бээлий зэрэг хувийн хамгаалах хэрэгслээр ажилчдыг бүрэн хангаж хэрэглүүлж хэвшүүлэх нь УТӨ-өөс урьдчилан сэргийлэхэд чухал рольтой. Эрдэмтдийн судалгаа дүгнэлтээс үзэхэд респиратор нь амьсгалын эрхтэнд нөлөөлөх тоосны ачааллыг 82.6-89.4 % бууруулдаг ихээхэн үр ашигтай хэрэгсэл болох нь нотлогдсон байна. Практикаас үзэхэд манай уул уурхайн зарим ажилчид маск, респиратор эхлэн хэрэглэх явцад гарах ялимгүй амьсгал давчдахыг тэсвэрлэн давж, дасан зохицож чадалгүй хэрэглэхээ больдгоос болж УТӨ-өөс урьдчилан сэргийлэх ихээхэн боломжийг өөрсдөөсөө болж алдаж байгаадаа дүгнэлт хийн ажлын үед уг респираторыг байнга хэрэглэж хэвшил болгох нь ихээхэн тустай болно.
Мөн түүнчлэн респираторын шүүлтүүрийг уг респираторыг ажилд хэрэглэхийн өмнө болон ажпын дараа жигнэн харьцуулж нэг ээлжийн туршид уг хүний амьсгалын эрхтэнд үзүүлэх тоосны ачааллыг тодорхойлдог байна. Иймд респиратор нь хувийн хамгаалах хэрэгсэл төдийгүй ажлын нэг ээлжийн туршдах тоосны хэмжээ, ачааллыг нарийвчлан тогтооход тоосны сорьц хэмжилт хийх аргаас илүү үнэмшил, үр дүнтэй арга болон хэрэглэгдэх болсныг манай практикт нэвтрүүлэх нь чухал байна.
Ийнхүү уул уурхайн үйлдвэрийн захиргаа, инженер техникийн ажилтан, ажилчид, холбогдох эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагууд , тэдгээрийн эмч мэргэжилтнүүд, хувь хүмүүс нэг бүрээс шалтгаалах дээр дурьдсан урьдчилан сэргийлэлтийн олон талт арга хэмжээг хамтатган иж бүрнээр авч хэрэгжүүлж чадвал УТӨ-өөр өвчлөхр/й байх үндэс бүрэн бий.

 
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3711
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК