Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс үйлдвэр аж ахуйн газрууд хувьчлагдаж ажилгүйдлийн тоо өсөж хүмүүсийн амьжиргаа баталгаагүй болж сэтгэл санааны гэнэтийн цочролд орж архидалт ядуурал эрс нэмэгдэж нэн ядуу эмзэг бүлгийн хүмүүс олноор бий болж эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй болсон учир тэдгээр хүмүүст үйлчлэх зорилгоор 1998 онд “Энэрэл” эмнэлэг байгуулагдсан юм . Байгуулагдсан цагаас хойш нийт 15849 иргэн хэвтэн эмчлүүсэн байна. Иймд сүүлийн 5 жилд хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй , орц , траншейнд амьдардаг иргэдийн өвчлөлийн байдалд судалгаа хийж үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Зорилго:
• Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй ,орц, траншейнд амьдардаг хүмүүсийн өвчлөлийн байдалд судалгаа хийж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оршино.
Зорилт:
• 1. 2006-2010 онд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн өвчлөлийн байдалд статистик судалгаа хийх
• 2. Өвчлөлд нөлөөлж буй зарим нэг хүчин зүйлийг тодорхойлох
• 3. Эмзэг бүлгийн иргэдийг эмчлэн эрүүлжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох
Судалгааны арга зүй:
• Судалгааны хүрээ, материал:
2006-2010 онд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй ,орц, траншейнд амьдардаг хүмүүсийн 1754 өвчний түүхийг сонгон өвчлөлийн байдлыг 28 асуумж бүхий хүснэгтээр авч он тус бүрээр нь харьцуулав.
• Судалгааны төрөл :
Хүснэгтэн мэдээлэлд боловсруулалт хийх, хувь тооцоолох, график дүрслэл г.м судалгааны аргуудыг хэрэглэсэн.
Судалгааны үр дүн, хэлцэмж:
Тус эмнэлэгт 2006-2010 онуудууд хэвтэн эмчүүлсэн орон гэргүй ,орц, траншейний иргэдийг насны ангилалаар нь авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийг хүйсийн харьцаагаар нь авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн нийт өвчлөлийг он тус бүрээр нь харьцуулвал :
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн нийт өвчлөлийг улирлаар нь харьцуулвал :
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн нийт 1754 өвчлөлийг ангилалаар нь авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн АТӨ –ийг он тус бүрээр харьцуулвал :
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн АТӨ –ийг ангилалаар авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн ХБТӨ –ийг он тус бүрээр нь харьцуулвал :
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн ХБТӨ-ийг ангилалаар нь авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн Осол-гэмтлийн шалтгаант эмгэгийг он тус бүрээр нь харьцуулвал :
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн Осол-гэмтлийн шалтгаант эмгэгийг ангилалаар нь авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейны иргэдийн ЗСТӨ-ийг ангилалаар нь авч үзвэл:
2006-2010 онуудад хэвтэн эмчлүүлсэн орон гэргүй, орц, траншейнд амьдардаг иргэдийн ШБТЭ –ийг ангилалаар нь авч үзвэл
ДҮГНЭЛТ:
1. 2006-2010 оны өвчлөлийн байдалд хийсэн статистик судалгааг дүгнэхэд:
а. Өвчний нэршлээр тодорхойлоход
-1-рт АТӨ 487 буюу нийт өвчлөлийн 28%-ийг ,түүний дотор сүрьеэ өвчин 75%-ийг эзэлж байна.
- 2-рт ХБТӨ 461 буюу нийт өвчлөлийн 26%-ийг , түүний дотор архины шалтгаант элэгний үрэвсэл, хатуурал 82%ийг эзэлж байна.
-3-рт Осол-гэмтлийн шалтгаант эмгэг 344 буюу энэ нь нийт өвчлөлийн 20%-ийг, түүний дотор гэмтэл 45%-ийг тус тус эзэлж байна.
б. Нас хүйсээр авч үзэхэд 25-44 насны эрэгтэйчүүд 820 буюу 46,7%-ийг эзэлж байна.
2. Өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлоход :
а. Сүрьеэгийн өвчлөл их байгаа нь орон гэргүй, байнга даарч , хүйтэн чийгтэй, агааржилт муу орчинд амьдардаг мөн хоол хүнсний байнгын дутагдалтай байдаг нь энэ өвчнөөр өвдөх эрсдэлийг бий болгож байна.
б. Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл, хатуурал их байгаа нь стандартын бус архи, хоол хүнс байнга хэрэглэдэгтэй холбоотой гэж үзэж байна.
в. Осол гэмтэл , хөлдөлт ,түлэгдэлтэнд их өртөж байгаа нь байнгын согтуу байдгаас авто машины осолд орох , хүнд зодуулах, траншейны паранд түлэгдэх, хүйтний улиралд осгох хөлдөх нь их байдаг байна.
г. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд 1462 буюу 84%-ийг эзэлж байгаа нь ажилгүйдэл , амьдралын баталгаагүйгээс болж байна.
3. Эмзэг бүлгийн иргэдийг эмчлэн эрүүлжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох:
а. Харьяалсан анхан шатны хяналт тавьж эмчилдэг өрхийн эмнэлэгтэй болох
б. Донтолтын архаг голомтыг арилгах тусгайлсан мэргэжлийн эмчилгээг явуулах
в. Архаг өвчнөө эмчлүүлсэн өвчтөнийг сэдрэлт дахилтаас хамгаалах намжмал байдалд тогтоон барих 2-догч ,3-догч урьдчилан сэргийлэлтийг хэрэгжүүлэх
г. Ээнэгшилээ алдсан архаг өвчтөнийг больницид хэвтэн эмчлүүлэх
Санал зөвлөмж:
Эдгээр иргэдийг төрөөс нийгэмшүүлэх шаардлага гарч байна. Үүнд:
1. Нийгмийн хамгаалалын хуульд орон гэргүй хүмүүсийг онцгой бүлэг болгон нэмэлт заалт оруулах
2. Төр захиргаа хүчний байгууллага эмнэлэг мэргэшүүлэх сургалтын төвтэй болгож тохирсон ажил хөдөлмөрийн дадлага олгох
3. Эрүүл мэнд өвчлөлийн байдлаар бүлэглэж тусгайлсан орон байраар хангах
4. Бичиг баримтжуулах эрүүл мэндийн даатгалд хамруулах халамжийн мөнгө, хөдөлмөрийн хөлсийг нэрийн даансаар хуримтлуулах