Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Архаг пиелонефритийн үеийн бактериурийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Сэлэнгэ, Х.Гэлэгжамц
 

 
Абстракт

Бөөрний өвчин дэлхийн янз бүрийн улс орны хун амын дунд элбэг тохиолддог өвчин юм. Бөөр, шээсний замын халдвар нь нилээд өргөн тархсан өвчнүүдийн тоонд ордог; Халдвар, үрэвслийн гаралтай бөөр шээсний замын эмгэгийн нэг боло>| архаг бөөр тэвшинцэртэс нь манаи улсын хүн амын дунд элбэг тохиолдож байна. Бөөр тэвшинцэртэсийн үед нян судлалын шинжилгээ болон антибиотикийн мэдрэг чанарыг тодорхоилох арга нь тохирсон эмийн эмчилгээг сонгоход ялгавартай хандахын үндэс болно. /3,4/.
Манай орны хүн амын дунд бөөрний өвчний тохиолдол их буйг судлаачид дурьдсан байдаг. Бөөрний өвчнөө өвчлөгсдийн 55,2%-ийг архаг бөөр тэвшинцэртэс эзэлж байна.Задпан
ШИНЖИЛГЭЭНИЙ материалд архаг бөөр
эвшинцэртэс 6-11 % тохиолддог ба асхаг бөөр тэвшинцэртэсийн 1/3 нь хэг 1 '6 нь бөөрний архаг дутагдлын _зг_^аан болдог гэжээ. Задлан _.-жилгээний материалаар бөөрний эигэгийн тохиолдлыг манай орны :.za~:s- :.~зг'ааны дүнгээр холбоотой байж болох юм гэжээ. /1/. Уг ез--еес хзс=_з-руй залуу хөдөлмөрийн -асны хүмүүс өвдөж, бөөрний шалтгаант артерийн даралт ихсэлт болон бөөрний архаг дутагдал үүсгэх үндсэн шалтгаан болж байгаатай уялдан гүнзгийрүүлэн судлах эрэлт хэрэгцээ буйг харуулж байна. Бөөр шээсний замын халдвар дэлхийн янз бүрийн улс орны хүн амын дунд элбэг тохиолддог евчин юм. АНУ-д жилд 7 сая гаруй өвчтөи бөөр шээсний замын халдварын улмаас эмчид ханддаг ба 1 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Уг өвчний тархалт ОХУ-д 100000 хүн амд 1 000 тохиолдол байдаг 121. Архаг бөөр тэвшинцэртэс бөөрнийн хамгийн их тархалттай өвчин юм. Статистикийн судалгаагаар уг өвчнөөр охид эмэгтэйчүүд илүү өвчилдөг ба эрчүүд ахимаг насанд өвдөх нь давамгай байдаг гэж судлаачид онцлон тэмдэглэжээ. Бөөр тэвшинцэртэс нь янз бүрийн насны бүлэгт эрчүүдээс эмэгтэйчүүдэд 2-5 дахин илүү тохиолддог байна. Энэхүү эмэгтэйчүүдийн халдварт өртөмхий байдал н ь богино, өргөн шээс дамжууулах суваг ба аногениталь хэсэг йрхон байрласан шээс бэлгийн тогтолцооны анатоми-топографийн онцлогтой холбоотой байдаг. Бөөр тэвшинцэртэсийн шалтгааны үндэс нь бактерийн хүчин зүйл юм. Бөөр шээсний замын үрэвслийг үүсгэгчдийн дундаас грам сөрөг нян болох гэдэсний савханцар /Е.СоП/ тэргүүлэх байрыг эзэлдэг байна. Бөөр тэвшинцэртэсийн үед E.Coli 50-86% тохиолддог гэжээ. / 4,5,6,7,8/. Бөөр шээсний замын халдварын үндсэн уусгэгч болох Enterobactericae омгийн төлөөлөгч E.Coli нийт тохиолдлын 70-95%-д илэрдэг. / 3,2 /. ОХУ-д 2000 онд Москва, Смоленск, Новосибирск зэрэг хотуудыг

хамарсан олон төвд судалгаа хийгдсэн. Судалгааг    бөөр    шээсний замын эмгэгийн үе дэх грам сөрөг үүсгэгчийн спектрийг тодорхойлж, E.Coli-ийн антибиотикийн мэдрэг чанарыг тогтоох зорилгоор хийжээ. Уг судалгааны дунд хурц болон дахилтат хэлбэрийн давсагны үрэвслийн 90,6%-ийг E.Coli-oop үүсгэгдсэн байна. Антибиотикийн мэдрэг    чанарыг    үзэхэд! ампициллин,    нитроксолин,!триметоприм, ко-тримексазол зэрэг: антибиотикт Е. Coli-ийн тэсвэртэй чанар өндөр байсан ба гэдэсний савханцрын эсрэг нянгийн эсрэг үйлдлээрээ фторхинолинууд /норфлоксацин, ципрофлоксацин /хамгийн их идэвхитэй байжээ. 121. Антибиотикийн мэдрэг чанарын бусад оронд хийсэн судалгааны дүнг авч үзвэл АНУ-д E.Coli-ийн ампициллинд тэсвэртэй чанар 34 %, гентомицинд тэсвэртэй чанар 2%, котримексазолд тэсвэртэй чанар 18 %, фторхинолин /норфлоксацин, ципрофлоксацин /-д тэсвэртэй чанар 0,2 % байв. /11 /. Швейцарт E.Coli-ийн ампициллинд тэсвэртэй чанар 29 %, ко-тримексазолд тэсвэртэй чанар 15 % тодорхойлогджээ. / 12 /. Дэлхийн олон орны судалгаагаар ампициллин Д тэсвэртэй байдал өссөөр байна. Хэвлэлийн материалаас үзэхэд ампициллинд тэсвэртэй гэдэсний савханцрууд 25-75 % -д хүрч байна гэжээ. АНУ-д 1992 онд ампициллинд тэсвэртэй байдал 26 % байсан бол 1996 онд 36% болон өсчээ. Швейцарт бөөр шээсний замын халдварт өртсөн эмэгтэйчуудээс ялгасан E.Coli -ийн штаммуудын ойролцоогоор 29% ампициллинд тэсвэртэй байв. Дээрхи орнуудад хийгдсэн судалгааны дунд бөөр шээсний замын үрэвслийн үед гентомицин, фторхинолин / норфлоксацин, ципрофлоксацин/-ны идэвхи харьцангуй өндөр, ампициллинд мэдрэг байдал хамгийн  бага байна гэжээ. / 2,11,12 /. Москва хотын эрдэм шинжилгээний институтэд хийгдсэн өвөрмөц бус үрэвслийн гаралтай бөөрний эмгэгийн шалтгааны бүтэц болон өргөн хэрэглэх антибиотикийн мэдрэг байдлыг тодорхойлох судалгааны үр дунд E.Coli 21,2%, Pseudomonas auriginosa 32-40 %, Enterobacter 12 %, Proteus 13 %, Staphilicoccus 13 % илэрчээ. Антибиотикийн мэдрэг чанарыг үзэхэд ампициллинд 33,3 %, цефатоксимд 88,9 %, ципрофлоксацинд 95.1 %, гентамицинд 75 % мэдрэг байв. Судалгааны дунд бичил биетний мэдрэг байдлын бактериологийн мониторинг явуулах н ь шалтгааны эсрэг эмчилгээний горимыг тогтооход чухал ач холбогдолтой юм гэдгийг онцолжээ. Уг судалгааны дүнгээр өнөөгийн нөхцөлд зөвхөн нилээд тархсан үүсгэгчийн тэсвэртэй байдал ба микробиологийн мониторингийг тооцсоны үндсэн дээр нянгийн эсрэг эмчилгээг төлөвлөх боломжтой юм гэжээ. /9/. Архаг пиелонефритийн уед бактериури илрэх давтамж буурч байгааг хэвлэлийн материалууд баталж байна. Энэ нь нянгийн эсрэг эмийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд олон судлаачид, практикийн эмч нар үрэвслийн явц болон бактериурийн түвшний хооронд шууд хамаарал байхгүйг тэмдэглэсэн байв. Шинж тэмдэггүй бактериурийн тохиолдол ялангуяа ахимаг насны хүмүүст илэрч буй нь ажиглагддаг гэжээ. Урологийн зарим өвчнүүдийн үе дэх бактериурийн онцлог байдлыг судалсан судалгааны дунд бусад судлаачдын нэгэн адил урологийн өвчтөнүүдийн дунд грам сөрөг нян давамгай байсан ба E.Coli тэргүүлэх байрыг эзэлж буйг тогтоожээ. / 10 /. Дээрхи судлаачдын судалгааны дүнг дүгнэж үзэхэд бөөр шээсний замын дийлэнхи хувь нь грам сөрөг нян E.Coli -р үүсгэгддэг ба уг эмгэгийн үед гентомицин, фторхиноли норфлоксацин, ципрофлоксацин/-ны идэвхи харьцангуй өндөр, ампициллинд мэдрэг байдал хамгийн бага байв. Хэвлэлийн материалаас үзэхэд архаг бөөр тэвшинцэртэсийн үеийн бактериурийн бүтэц, антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлж    судлах    нь онолын ба практикийн чухал асуудал болохыг харуулж байна.
 

Ном зүй

Бор.Л. \"Задлан шинжилгээний материалаар бөөрний эмгэгийн тохиолдлыг нь\". ҮБ. 1998 \"Магистрын зэрэг горилж бичсэн дипломын төсөл\".
2 Страчунский.Л.С, Сехин.С.В, Абрарова.Э.Р, Решедько.Г.К, Петроченкова.Н.А, Эйдельштейн.И.А, Суворов.М.М, Кречикова.О.И, Ильина.В.Н, ПетроваТ.А, Гугуцидзе.Е.Н, Фурлетова Н.М.Резистентность грам отрицательных возбудителей инфекций мочевыводящих путей кантибактериальным препаратам у амбулаторных пациенток в России. Результаты многоцентрового исследования. Терапевтический архив. 2000,6, стр. 30-35.
3. Петров.В.Н. Инфекция мочевых путей в практике терапевта. Сибирский
медицинский журнал. 2002,1,стр. 83-90. - Румянцев.А.Ш, ГончароваН. С. Этиология и патогенез пиелонефрита. Нефрология. 2000, Том.4, 3, cmр. 40-52.
5 Пушкарь.Д, Раснер.П. Лечение инфекций мочевыводящих путей. Врач. 2002, 6,21-23.
6 Аляев. Ю,Винаров.А,Круглов.А,Воскобойников.В. Монурал/фосфомицина трометамол I в профилактике и лечении инфекций очевыводящих путей.
Врач.2000,8, 38-41.Апяев.Ю, Винаров.А. Воскобойников.В. Острый пиелонефрит. Врач. 2001,6,17-20. f Савицкая.К.И. Трапезникова.М.Ф, Русанова.Е.В, Нехорошева.А.Г, Солодилова.О.Е. Этиологические факторы пиелонефрита, протекающего на фоне нефролитиаза.
Урология и нефрология. 1995,4, стр. 4-8.Iеревянко.И.И. НефедоваЛ.А, ЛавриноваЛ.Н, Прудникова.С.А. Кпиническое ■чачечие микробиологического мониторинга возбудителей инфекции в -ескс.\' с^з^ис-зре для выбора режимов антибактериальной терапии. *; -\'zcroaLa.2001.4.стр.11-15.Копейка.А.А, Савицкая. К.И, ономарев.В.К, £ - бз-^ериурии при некоторых урологических заболеваниях. -ефрстгир 1995.4,12-13.Sz-zesZ StammW.E.J. А.М.А.1999,281 .р.736-738. I J; - racf infections in females. Clinical infections diseases. 7994.p. 7-10.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 837
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК