Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Цөс чулуужих өвчнийг хэт авиан шинжилгээгээр оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Дэлгэрхангай

 
Абстракт

1.3орилго: Цөс чулуужих евчнийг хэт эвиан шиншилгээгээр оношлохын ач холбогдлыг тогтоох.
2.    Зорилт : Цөс чулуужих өвчнийг хэт авиан шинжилгээгээр оношлохын онцлогийг судлах.
Цөс чулуужих өвчний үед илрэх хэтавиан шинжилгээний өвөрмөц шинж тэмдгүүдийг тодорхойлох.
Хэт авиан шинжилгээгээр онош тогтоогдсон өвчтөнүүдийн оношийг хагалгааны явцад батлах.
3.    Ажлын үндэслэл: Уг өвчин нилээд тархмал өвчин бөгөөд судлагдсан түүхээс үзвэл Баруун европ, Америк болон дэлхий нийтээр өргөн тархсан өвчний нэг юм.
АНУ-д цөс чулуужих өвчнөөр 16-20 сая хүн өвдөж байгаа бөгөөд жилд 1 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Судалгаанаас харахад Америкийн хүн амын 40- с дээш насны эмэгтэйчүүдийн 20%, эрэгтэйчүүдийн 8сс nib уг өвчнөөр өвдөж байна.
Хүйсний хувьд эмэгтэй эрэгтэйн харьцаа:
30 -39 насанд 2,8 : 1
40 -49 насанд 4: 1
60-69 насанд 1,7: 1 байна.
Энэ тоо баримтаас харахад 30-49 -асны эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдээс - ^ахин илүү тохиолддог нь харагдаж 5ай-а. Вид цөс чулуужих өвчний улмаас хзт авиан шинжилгээхийлгэсэн 135 тохиолдолд судалгаа хийв. Судалгаанд хамрагдсан нийттохиолдлын 103 буюу 76.2% нь амбулаториор үзүүлэгчдээс, 32 буюу 23,8 % н ь хэвтэн эмчлүүлэгчдээс ирж үзүүлжээ.
Судалгаанд хамрагдагсдын 84
буюу 62,2% нь анх оношлогдсон, 51 буюу 37,8% нь давтан үзүүлсэн байна. Насны хувьд:
•    30 хүртлэх насны 12
•    30-39 насанд 25
•    40-49 насанд-28
•    50- 59 насанд- 34
•    60 -дээш насанд 43
77 буюу 57% нь 50-дээш насанд тохиолдож байна.
Эрэгтэйчүүд 29, эмэгтэйчүүд 106 байгаа нь гадаадын судлаачдынхтай ойролцоо бай на. /АНУ-д эмэгтэй 20%, эрэгтэй 8% 40-49 насанд- 4:1 байв./ Сүүлийн 5 жилд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 31 буюу 4,3% нь хагалгаанд орж цес авах мэс засал хийгдсэн байна. Оношийн батал-гааг эмнэл зүйн шинж тэмдэг, бодит узлэг бусад шинжилгээгээр болон хэт авиан шинжилгээг /аймаг хотын клиникийн эмнэлэгт/ хагалгаа болон эсийн шинжилгээний явцад батлагдсан байдлаар тодорхойлов.
Цөс чулуужих өвчтэй хүмүүст хэт виан шинжилгээгээр илэрсэн шинж Тэмдэгүүд:
А. Цөсний хүүдийн сувгийн эмгэгийн шинжүүд:
•    Цөсний хүүдийн агшилт суларсан 64 /47,4%/
•    Цөсний хана зузаарсан 89 / 65,9%/
•    Цөсний хана давхарлаж харагдах 24
•    Элгэн доторх цөсний суваг өргөссөн -21 /15,5%/
•    Цөсний хуудий огт цөсгүй болсон -19/14 % /
•    Цөсний хүүдийд хатуу биет

илэрсэн-130/96,2%/ Б. Эхо шинжилгээний ойлтын байдал:
■    Уг хатуу биетээс хэт авиа ойж / акустический доржик / шинж тэмдэг илэрсэн -119 / 88,1 % /
■    Уг шинж илрээгүй-16 /11, 6% / В. Цөсний чулуу зэргэлдээ эрхтэний эмгэгтэй хавсарсан байдал:
■    Элэгний ямар нэг өвчинтэй хавсарсан -64 /47,4%
■    Нойр булчирхайн евчин хавсарсан тогтоов. 48 /35,5%/ шинж тэмдгүүд илэрч байгааг
4. Дүгнэлт:
1.    Цөс чулуужих өвчнийг хэт авиан тусламжтайгаар 96,1 % оношийг бүрэн тогтоох боломжтой байна.
2.    Цөс чулуужих өвчний үед илрэх хэт авиан шинж тэмдгүүдийг цөсний хүүдийн агшилт сулрах 47,4% -д, хана зузаарах 65,9%-д, хатуу биет болон түүнээс хэт авиа ойж акустик дорожик шинж илрэх 96,2%- 87, 6 % -д тохиолдож байгааг оношлогоонд анхаарах нь зүйтэй юм.
3.    Цөс чулуужих өвчний 82,4% нь элэг нойр булчирхайн эмгэгтэй хавсран тохиолдож байна.
Хүснэгт № 1 Цөсний хүүдийн сувгийн эмгэгийн шинжүүд

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 393
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК