Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Тамхи ба хорт хавдар
( Судалгааны өгүүлэл )

Д. Бэхболд, Ш    Мягмарсүрэн, Г. Батбаатар

 
Абстракт

Тамхи таталт ба түүнийг дагалдсан тамхины архаг хордлого нь хүнд өргөн хүрээний өвчлөлийн шалтгаан болдог. Үүнд: хорт хавдрууд, зүрх судасны өвчин, амьсгалын эрхтэний өвчин болон бусад олон эмгэг байдлыг үүсгэдэг.Тамхи таталттай холбоотой, түүний уршгаас үүдсэн эмгэги 25, түүнээс ч олон болохыг тогтоогоод байна. Түүнээс гадна шинжлэх ухааны тоо баримтууд нэмэгдэх хуримтлагдах тусам тамхи таталтаас шалтгаалсан өвчин эмгэг болон үйл ажиллагааны еөрчлөлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн судалгаагаар тамхи таталт нь эрэгтэйчүүдэд буурч, спермийн тоо болон чанарт муугаар нөлөөлж[54], ясны эрдэс давсны нягтыг багасгаж[45], гипертензигүй хүмүүст бөөрний гэмтэл ба протеинурийн сэдрэлийг ихэсгэж эсвэл глюкозын бодисын солилцоог өөрчилж байна[13].Мөн сонсгол буурах[44], перидонтит даамжрах эрсдэлийг ихэсгэнэ[33], Альцгейнерийн өвчин болон ухаан самуурах эмгэг үүсэхэд    нөлөөлдөг

гэжээ[46].Тамхичидыг тамхи татдаггүй хяналтын бүлэгтэй харьцуулахад жин өндрийн индекс буурдаг болох нь тогтоогджээ[7].

Тамхины хордлого үүсдэг байдал нь тамхины утаанд 100-аас илүү хортой нэгдэл агуулдаг бөгөөд янз бүрийн эд эрхтэнд янз бүрийн хэмжээгээр хордлого үүсгэж, бие махбодод эмгэг үлдэц үлдээдэг байна.

Өвөрмөц нарийн судалгаа, шинжилгээний үр дүнд тамхины утаанд агуулагддаг компонентууд ДНХ-д мутац үүсгэх чдвартай, мутацид оруулах эсвэл
эсийн генийн бусад гэмтлийг үүсгэн цаашилбал өмөнг даамжралд хүргэдэг гэдгийг хөдлөшгүй тогтоожээ[36,63,66 ]. Тамхины канцероген ба*йдал уушгинд нөлөөлдөг нь юуны өмнө утаанд нь агуулагдах олон цагирагт үнэрт нүүрс-устөрөгч /ОҮН/ ба нитрозын нэгдлийн үйлчилгээнээс болдог байна. ОҮН нь р53 генийн мутацийг үүсгэснээр эсийн үржлийн цикл болон канцерогенезэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна[32]. Тамхины утаанд агуулагддаг 4-аминобифенил нь давсагны хавдар үүсгэдэг өвөрмөц канцерген юм. Энэ нэгдэл ДНХ -ийн аддукттай холбогдсон байдал нь тамхичидад давсагны эсэд илэрдэг[8]. Бензпирена солилцоо ба харгалзах ДНХ-ийн аддукт нь тамхичин эмэгтэйчүүдийн умайн хүзүүний салст бүрхүүлийн эсэд илэрдэг[42]. Хорт хавдрын судалгааны олон улсын агентлагын /МАИР/ ажлын бүлгийн судалгаагаар химийн бодис, холимог болон хүрээлэн байгаа орчны бусад хүчин зүйлийн канцероген гэдгийг судалгаа анализ, туршилтын болон тархвар судлалын тоо баримтууд дээр түшиглэн эцсийн үр дүнд тамхидалт хүний биед канцероген гэдгийг тогтоожээ[36].Тамхины утаа болон түүнд агуулагдах нэгдлүүд хам канцероген эсвэл бусад алдартай канцергентэй синергист үйлчлэх зарчмаар нөлөөлж байна. Бусад канцероген гэдэгт: Радон, асбест, мышьяк, ионжуулсан туяа г.м.

1-р хүснэгтэнд олон тооны аналитик эпидемиологийн судалгааны үр дүнд тамхи таталт болон бусад янз бүрийн хорт хавдрын холбоог харуулсан байна. Хүснэгт 1

Тамхи таталт ба хорт хавдрын эрсдэх хүчин зүйл

Түүнд хорт хавдар болон тамхи ~аталтын шалтгааны холбоогхаруулсан сайна[36,61 ]. Жишээ нь: уушгины өмөн, 2\'~ы хөндийн өмөн, залгиур, төвөнх, . гаан хоолой, нойр булчирхай, ходоод, :-гэг давсаг, бөөр ба цусны цагаан :-:.\ч хавдар г.м. Өгөгдсөн хүснэгтээс = зсахал ^амхи таталттай холбоотой янз 5.С./- хавдрын илрэлт ялгаатай 5а."'-з

• .    хорт хавдар. Тамхины утаан

zjaxa ^азирхайны 80% нь амьсгалын заг- ,лддэг байна[36]. Тиймээс тамхи таталт ба уушгины хорт хавдар үүсэх эрсдэл. йн хооронд илэрхий шалтгааны холбоо байна Уушгины өмөнгийн бүх ^охиолдлын 85-95%-ийг эрэгтэй хүмүүс эзэлдэг н ь тамхи таталттай холбоотой[3]. Тамхичдыг тамхи татдаггүй хяналтын бүлэгтэй харьцуулахад уушгины өмөн үүсгэх эрсдэл нь олон дахин их байдаг бөгөөд тамхины тун үүнд чухал хамааралтайг баталжээ.Уушгины өмөн үүсэх эрсдэлийн тамхи татсан хугацаа, хэр хэмжээтэй татдаг зэрэг ихэсгэхээс гадна тамхийг хэр бага наснаас эхлэж татав, мөн тамхинд агуулагдахх давирхайны агууламж хэр их байгаа нь нөлөөлдөг байна[5,6,24]. АНУ-д байнгын тамхичдын дунд хийгдсэн судалгаагаар 15 нас хүртэлхи наснаас татаж эхэлсэн тохиолдолд тамхи татдаггүй бүлэгтэй харьцуулахад өмөн үүсэх харьцангуй эрсдэл-15,1 , 15-19 насанд татаж эхлэгсэд—12,8 , 20-24насанд-9,7 ,25 наснаас хожуу тамхи татаж эхэлсэн бол-3,2 байна[36]. Уушгины өмөн үүсэх харьцангуй эрсдэлтэй эрэгтэй хүн өдөрт 1-9 тамхи татдаг тамхичинд -4,6өдөрт 10-19 тамхи татдаг тамхичинд -7,5 өдөртөө 20-иос их тамхи татдаг бол -13,1 байна[50]. Оросын судлаачдын ижил төрлийн судалгаанаас[5] үзэхэд 35-69 насны тамхичин эрчүүдэд өмөн үүсэх эрсдэл нь өдөрт 1-19 тамхи татдаг хүмүүст 2,52 [95% итгэлтэй интервал / ИИ/ нь 1,65-3,85], өдөрт 20 тамхи татдаг бол 4,97(95% ИИ 3,42-7,23), өдөрт 20-иос илүү тамхи татдаг бол 10,22(95% итгэлтэй интервал нь 5,97-17,50).
Идэвхигүй тамхичид ба уушгины өмөнгийн хоорондох шалтгааны холбоог эпидемиологийн судалгаанаас үзэхэд янз бүрийн оронд , ялангуяа Орост батласан байна. Энэ том хэмжээний судалгаагаар нөхөр нь тамхи татдаг эхнэр нь тамхи татдаггүй эсвэл эхнэр нь тамхи татдаг нөхөр нь тамхи татдаггүй хүмүүсийг сонгон авч хавдар үүсэх эрсдэлийг судласан байна. Энэхүү тархвар судлалын судалгаагаар партнер нь тамхи татдаг өөрсдөө тамхи татдаггүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд хавдар үүсэх эрсдэл ихэсдэгийг статистикийн хөдлөшгүй баримтаар тогтоожээ. Уушгины өмөн үүсэх эрсдэл идэвхигүй тамхидалтын үед дундажаар эрэгтэйчүүд 30%-иар, эмэгтэйчүүдэд 20%-иар ихэсдэг байна[31].Ресторан, баранд ажилладаг тамхи татдаггүй үйлчлэгчид, ажлын цагийн туршид тогтмол тамхины утаагаар амьсгалдагаас уушгины өмөн үүсэх эрсдэл 3 дахин ихсэж болдог байна[38,62].Америкийн судлаач-дын тогтоосноор АНУ-д жилд 3000 уушгины өмөнгийн тохиолдол илэрсэн нь идэвхигүй тамхидалттай холбоотойг тогтоожээ[15].МАИР -ын ажлын бүлгийн тогтоосноор химийн бодис, нийлмэл холимог, бусад хүчин зүйлийн канцергенностийг тодорхойлоход Лионы 2002 оны 7 сарын баримтлалыг иш болгодог бөгөөд тэр үеийн тогтоосноор идэвхигүй тамхидалт нь хүний биед канцерогенный, тамхи татдаггүй хүнд уушгины өмөн үүсэх шалтгаан болдог байна гэжээ.

Тамхи таталт ба уушгины өмөнгийн хоорондох шалтгааны хамаарлыг тодорхой баталдаг зүйл нь хүн амын дундах тамхи таталтын тархалт ба уушгины өмөнгийн шалтгаант өвчлөлийн түвшин, нас баралтын корреляци хамаарал илэрхий тод байгаа байдал юм. Уушгины өмөн бол хүн амын дундах тамхины төрлийн хэрэглээ ба тамхи таталтын түвшин , тархалтыг харуулж байгаа индикатор юм. Үүний нэг жишээ нь: Өрнөдийн орнуудад уушгины өмөнгийн өвчлөл эмэгтэйчүүдийн дотор ихэссэн нь эмэгтэйчүүдийн дунд тамхи таталт урьдаас ихэссэнтэй холбоотой.

Германд л гэхэд уушгины өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүд-ийн тоо сүүлийн 10 жилд 2 дахин ихэссэн байна. Англид сүүлийн 25 жилд уушгины өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн тоо 74%-иар ихэсссэн бол эрэгтэйчүүдийн тоо 24%-иар буурсан байгаа нь тус улсын эрэгтэйчүүдийн дотор тамхи таталт
сүүлийн 10 жилд буурсантай холбоотой байна. Судалгаанаас хөхний хавдрын байдал тамхи таталттай холбоогүй бол харин уушгины өмөн түүнтэй шалтгаантай холбоотой байна. АмериктбО-иад оноос тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо огцом ихэссэн бөгөөд хуулийн дагуу 10-15 жилийн дараа эмэгтэйчүүдийн дунд уушгины хорт хавдрын нас баралт огцом ихэссэн байна. Одоо АНУ-д уушгины өмөнгийн улмаас жил бүр ойролцоогоор 70 000 эмэгтэй нас барж байна[64]. Хамгийн гол нь хэрэв орос эмэгтэйчүүд маань тамхи татах тархалт ихсээд байгаа байдлаа хэвээр нь хадгалаад байх юм бол тэднийг дээрх АНУ-ийн үр дүн хүлээж байна.

Амны хөндий.залгиурдөвөнхийн өмөн. Амьсгал болон хоол боловсруулах дээд замын байрлалтай энэ төрлийн өмөнгүүд үүсэх эрсдэл тамхичдад татдаггүй хүмүүсийг бодвол илүү их байдаг. Тамхи татахаас илүү зажилдаг тамхи хэрэглэдэг улс оронд, тодорхой бүс нутагт амны хөндийн өмөн уушгины өмөнгөөс илүү их хэмжээгээр тохиолддог байна. Жишээ нь Энэтхэгт өмөнгийн бүх өвчлөлийн 15% -ийг уушгины өмөн эзэлдэг бол амны хөндий, залгиур ба улаан хоолойн өмөн 75%-ийг эзэлдэг [60]. Өмөнгийн янз бүрийн байрлалын онцлог өөрчлөлтийг харьцуулахад тамхийг хэрэглэх онцлогоос хамааралтай бөгөөд энэ нь тамхины канцероген шинж чанарыг, хавдар үүсгэх шалтгаан болж буйг дахин тодотгож байна.

Өмөнгийн энэ бүх төрлүүд үүсэхэд архи. тамхины хам хэрэглээ синергист үйлдэлтэйг тогтоожээ. Уг хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр хавдар үүсэх харьцангуй эрсдэлийн үзүүлэлт зүгээр нэг нийлбэржих бус харин үржигддэг байна. Хоёр хүчин зүйлийн адил төстэй синергист    үйлчилгээг

мультипликативный гэж нэрлэдэг байна. Тамхи тамалт ба амьсгаль болон ;боловсруулах дээд замын хавдар . ~гэх эрсдэлийг дангаар тодорхойлох :~рилгоор Когорт судалгаа явуулсан ~егөөд уусдаггүй, тамхичидыг :а\'руулан тодорхойлов. Судалгаанаас .зэхэд эдгээр эрхтэнүүдийн хавдар . .сэх эрсдэл олон дахин ихэссэн дүн -арчээ.харьцангуй эрсдэлийн үзүүлэлт өдөрт 15-аас цөөн тамхи татдагхүмүүст 3.8 байдаг бол өдөртөө 40-өөс дээш тамхи татдаг хүмүүст 12,9 байжээ[55]. Кубад хийсэн судалгааны дүнгээс үзэхэд амны хөндийн рак, тамхи таталт болон архины хэрэглээтэй холбоотой гэдгийг дүгнэж хэлэхдээ энэ бүс нутагт амны хөндийн өмөнгийн 20% нь тамхи таталттай холбоотой 7%нь архийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэжээ[28].Тохиолдол-хяналтын аргыг хэрэглэсэн өөр нэг судалгаагаар тамхи татдаггүй архи хэрэглэдэг ба тамхи татдаг архи хэрэглэдэггүй хүмүүсийн дунд төвөнхийн өмөнгийн эрсдэлийг үнэлэв. Олон хүчин зүйлийн нөлөөг шинжилсний үр дүнд, архи хэрэглэдэг тамхи татдаггүй хүмүүст хавдар үүсэх эрсдэл 2,5 дахин ихэсдэг бол тамхи татдаг архи хэрэглэдэггүй хүмүүст 9,4 дахин ихэсдэг байна[9]. 250 000 эрчүүдийг хамруулсан Америкийн ас.'.'йн ахмад зүтгэлтний дунд явуулсан -огор^ судалгааны дүнд тамхичин ■ .ү.үсийг тамхи татдаггүй хүмүүстэй ; зс = _..гахад хамар залгиурын хорт •• aszac . /сэх эрсдэл 4 дахин их байдаг байна Энэ тохиолдолд мөн л тун-үр л.-ии- хамаарал батлагдцаг: Хамар за.-г.'.оь - өмөн үүсэх харьцангуй эрсдзг -ь елерт 10-аас цөөн тамхи татдаг х. v ,уст 1 8 байдаг бол өдөрт 2 ~а .-ээс сло- ха."*с_аг тамхи татдаг x'.v.vct 6 - хүртэлх хэмжээтэй байдаг байна[22] Сүулий- үеийн оросын судлаачлын судал~аагаар аыны хөндий. залгиур. төвөнхийн өмөнгийн нас баралт үүсэх харьцангуй эрсдэл нь бүх насаараа тамхи татсан 35-65 настай эрчүүдэд сүүлийн 5 жилийн өвчлөл 5,95
(ДИ 3,0-11,8) байв[5].

Улаан хоолойн өмөн. Улаан хоолойн өмөн нь янз бүрийн газар зүйн бүс нутагт 100-аас илүү олон янзын өвчлөлийн төвшингөөр илэрдэг. Энэ эрхтэний өмөнгийн өвчлөлийн маш их тохиолддог(100 000 хүн амд 50-150) шалтгаан зарим оронд Иран Туркменистан, Хятадын зарим мужид тодорхойгүй байна. Европ, Америкийн улс оронд улаан хоолойн хорт хавдар үүсгэх өндөр эрсдлийн үндсэн шалтгаан нь тамхидалт ба архины хэт их хэрэглээ гэдэг нь нэгэнт тогтоогджээ[2,5,59]. Олон судалгаагаар улаан хоолойн хорт хавдар ба тамхидалтын хоорондох холбоог батлажээ. Орост явуулсан сүүлийн судалгаагаар 35-69 настай эрэгтэйчүүдэд уулан хоолойн өмөнгийн улмаас нас барах харьцангуй эрсдэл 2,60(ДИ 1,11-6,09), 70-аас дээш насны хүмүүст 10,79(ДИ 2,6-39,9)[5]гэжээ. Түүнээс гадна тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад тамхич-дад улаан хоолойд нь хавдрын урьтал өөрчлөлт үүсэх эрсдэл ихэсдэгийг тогтоожээ[17],

Нойр булчирхайн өмөн. Тохиолдол хяналтын[10,21,37] ба проспектив[40] судалгааны дүнд тамхи татдаггүй хяналтын бүлэг ба тамхичин хүмүүсийг харьцуулахад нойр булчирхайн өмөн үүсэх эрсдэл найдвартай ихэсдэг бөгөөд тун-үр дүнгийн хамааралыг судлахад тамхи их хэмжээтэй татдаг хүмүүст уг эрсдэл 6 дахин ихэсдэг байна[37].

Шээс ялгаруулах замын эрхтэний өмөн. Мета-анализын судалгаагаар нийт 43 /8 когорт ба 35 тохиолдол хяналтын аргаар/ судалгааны үр дүнг нэгтгэж үзэхэд тамхи таталт ба шээс ялгаруулах замын эрхтэний өмөн үүсэх эрсдэлийг судлан үзсэний дүнд энэ төрлийн өмөн үүсэх эрсдэлийг нас хүйсээр нь задлаж үзэж тамхичин ба хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй эрсдэл 3,33 (ДИ 2,63-4,21) ба 1,98 (ДИ 1,72-2,29)байжээ. Эдгээр байрлалтай өмөнгийн бүх тохиолдлын тал хувь нь эрчүүдэд, 1/3 нь эмэгтэйчүүдэд тамхи таталттай холбоотой[70]. Өөр нэг ажлын үзүүлэлтээс үзэхэд, эрчүүдэд тохиолдож байгаа давсагны хавдрын бүх тохиолдлын 66%, мөн 60 хүртлэх насны эрчүүдэд тохиолдох хавдрын 73% нь тамхи таталттай холбоотой гэжээ[11].Тамхи таталт ба давсагны хавдар үүсэх эрсдэлийн хоорондох холбоо илүү илэрхий байдаг. Энэ чиглэлийн судалгааны ажлын дүнд энэ хэлбэрийн хавдар ба тамхи таталтын хоорондын холбоог батлаад зогсоогүй мөн давсагны хавдар үүсэх эрсдэл ба тамхи татсан хугацаа, тамхины тоо зэргийг үнэн магадтай хамаарлын илрүүлсэн юм[4,5,21]. Нэгэн судалгааны дүнд сонирхолтой дүгнэлт хийжээ. Яг ижил хэмжээтэй тамхи татахад, давсагны хавдар үүсэх эрсдэл эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд илүү их байдаг нь тогтоожээ[1 6], Сүүлийн жилүүдэд бөөрний хавдар ба тамхи таталтын хоорондын холбоог олж тогтоожээ[21,70],

Ходоодны өмөн. Тамхичдадыг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад ходоодны өмөн үүсэх эрсдэл их , ходоодны кардийн болон кардийн бус хэсэгт өмөн аль аль нь тохиолдоно[5,18,23,51,69].Ходоодны өмөн үүсэх харьцангуй эрсдэл нь тамхичин хүмүүст 1,5-2,5-ийн хооронд хэлбэлздэг. Зарим судлаачид тун хамааралын холбоог тамхи татсан хугацаа өдөрт татсан тамхины тоо зэргийн хамаарлыг тогтоож харьцангуй эрсдлыг тооцсон байдаг. Тамхи таталт ба хеликобактер хослобол ходоодны өмөн үүсэх эрсдэл хоёр хүчин зүйлийн аль нэг нь байгаатай харьцуулахад илүү их ихэсдэгбайна[12].

Тусгай баримтаас үзэхэд хөгжиж буй орнуудад эрчүүдэд тохиолдож буй ходоодны өмөн 11 %, эмэгтэйчүүдэд 4%
2004 оны 01 (21)
нь тамхи таталттай холбоотой гэжээ. Хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт 17% ба 11%-тай байна [58], Америкт ходоодны өмөнгөөр нас барах нь бүх тохиолдлын 28% нь эрчүүдэд, 14% нь эмэгтэйчүүд тамхи таталттай холбоотой байна гэжээ[18].

Элэгний өмөн. Дэлхийн янз бүрийн хэсэгт тамхи таталт ба элэгний өмөн үүсгэх эрсдэлийн холбоог олж тогтоожээ[39,41,67].Элэгний хавдар үүсгэх харьцангуй эрсдэл тамхи таталттай холбоотой ихэсдэг бөгөөд судалгааны дүнд 1,5-2,5 гэж тогтоожээ. Оросын тархвар судалгааны үр дүнгээс үзэхэд[5] 70-аас дээш насны эрчүүдэд элэг цөсний хүүдийн өмөнгөөр нас барах эрсдэл үнэн магадтай ихэсдэг бөгөөд харьцангуй эрсдэл нь 5,48; 95% ДИ 1,86-16,18 байна.элэгний эсийн гаралтай өмөн үүсэх эрсдэл нь мөн архины хэт хэрэглээ ба В, С вирусын халдварын үед ихэсдэг. Тиймээс зарим судалгаанд тамхи таталт дангаар нь ба дээрхи 2 хүчин зүйлтэй хавсруулан авч үздэг байна.Хэд хэдэн судалгаанаас үзэхэд архи уудаггүй тамхичдыг, архи уудаггүй тамхи татдаггүй бүлэгтэй харьцуулахад элэгний өмнө үүсэх эрсдэл үнэн магадлалтай гарсан байна[20,29,39]. Тамхи таталт ба элэгний өмөн үүсэх эрсдэлийн холбоог судлахдаа элэгний В, С вирусын халдварлагдсан байдлыг авч үзэхэд эрсдэл багасаагүй байна[39,67].

Умайн хүзүүний өмөн. Олон судлаачид умайн хүзүүний өмөн үүсэх эрсдэл ба тамхи таталтын хоорондын холбоог баталжээ. Мөн тамхи таталт ба умайн хүзүүний өмөнгийн урыал хэлбэрийн холбоог тогтоосон байна[52]. Эхлээд энэ холбоог олж тогтооход бэрхшээлтэй байсан. Умайн хүзүүний өмөн үүсгэдэг бусад боломжтой шалтгаанууд жишээ нь: хүний папиллома вирусын халдвар, бэлгийн амьдралын зарим онцлог байдал зэрэг нь уг хавдрын тамхидалттай холбоотой дүр төрхийг хааж байсан юм. Тиймээс олон хүчин зүйлийн статистик анализыг хэрэглэсний дүнд тамхи таталт нь умайн хүзүүний өмөнгийн шалтгааны холбоог тогтоосон. Зарим өвөрмөц анализын дүнг МАИР/Хорт хавдрын судалгааны олон улсын судалгааны агентлаг/ тогтоожээ. Тамхи таталт нь хүний папиллома вирусын халдвартай хамааралгүйгээр умайн хүзүүний өмөн үүсгэх эрсдэлийн хүчин зүйл болдог байна.Энэ үед олж тогтоосноор бэлгийн хэдэн харилцагчтай, бэлгийн харьцаанд хэдэн наснаас орсон болон бусад боломжтой хүчин зүйлүүд нь тамхидалт ба умайн хүзүүний өмөн үүсэх эрсдэлтэй харьцуулахад бараг нөлөөгүй байв[49].Нэгэн судалгаанаас үзвэл тамхинд агуулагдах нитрозын нэгдэл нь тамхи татдаггүй эмэгтэйтэй харьцуулахад тамхи татдаг эмэгтэйн умайн хүзүүний эпител эсийн ДНК-д нөлөөлж аддукттай холбоотой ихсэж энэ тамхины канцероген гэдгийг гэрчилнэ[53].

Миелоид лейкоз. Ихэнхи тохиолдолд тамхи таталт ба лейкоз үүсэх эрсдэл нь хурц миелоид лейкозд хамааралтай 5а/даг байна[19].Тамхины утаанд агуулагдах канцероген бодисын нэг се-золоос шалтгаалж лейкозын энэ • _ ? - .'слаг. Зарим баримтаас .зззг хүн амын дундах бүх миелоид лейкозын 12-58% нь тамхины утаан Z5-= оензолтой нөхцөлдөж үүсдэг

' ■ -z ^схиолдох бусад хэлбэрийн хорт X5EZ5Z сэ тамхи таталтын хоорондох хогбоо 5а~.~аглаагүй буюу, батлах зорилготой тусгай ажлын хэсгүүд ажиллаж байна. Тамхи татдаггүй хяналтын бүлгийг тамхи татдаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндгөвчний хавдар үүсэх эрсдэл ихэсдэг болохыг батлажээ. Э'нэ тохиолдолд юуны өмнө ажиглагдсан
2004 оны 01 (21)
зүйл нь өндгөвчний салсархаг хавдар тамхи таталттай холбоотойг батлажээ[30,43]. Мөн тун -үр дүнгийн хамааралыг тогтоосон бөгөөд татах буй тамхины тоо ихсэх бүр хавдар үүсэх харьцангуй эрсдэл ихэсдэг байна[43].

Саяхан Нидерландад хийгдсэн тохиолдол хяналтын судалгааг хийсэн бөгөөд 750 арьсны өмөн тэй өвчтөн ба хяналтын бүлгийг хамруулсан байна. Судалгааны дүнд тамхи таталт ба арьсны хавтгай хучуур эсийн өмөн үүсэх эрсдэлийн хоорондох үнэн магадтай холбоог тогтоожээ.Судалгаанд нас, хүйс, нарны туяанд хавдрын харьцангуй эрсдэл нь 2,0(95% ДИ 1,2-3,2). Арьсны меланома, арьсны суурь эсийн өмөн ба тамхи таталтын хооронд холбоо байхгүй байна[25].

Тамхи таталт ба хорт хавдрын тархсан хэлбэрүүдийн (бүдүүн гэдэсний өмөн, хөхний ба түрүү булчирхайн )хоорондох хамаарал ихэнхи судалгаанд илрээгүй. Гэхдээ тодорхой нөхцөлд хавдрын эдгээр хэлбэрийн зарим нь тамхи таталттай холбоотой. Шведэд удаан хугацааны проспектив когорт судалгааны дүнд 17 118 хүн оролцсоноос (30-иас илүү жил үргэлжилсэн) идэвхитэй тамхидалт нь хэзээ ч тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад бүдүүн шулуун гэдэсний өмөнгийг ихэсгэдэг гэжээ(ОР=3,1 , 95% ДИ 1,4-7,1).

Бүдүүн гэдэстэй харьцуулахад шулуун гэдэсний өмөн үүсэх эрсдэл илүү их байдаг байна. Өөр нэг когорт судалгаанд 40-59 насны 90 000 орчим канад эмэгтэй оролцсон бөгөөд судалгаа ойролцоогоор 10 жил үргэлжилсэн байна[57]. Энэ хугацаанд бүдүүн гэдэсний өмөн 363 тохиолдол, шулуун гэдэсний өмөн 164 тохиолдол бүртгэгдсэн байна.ЗО жилээс олон жил тамхи татсан эмэгтэйд шулуун гэдэсний өмөн үүсэх эрсдэл үнэн магадтай ихэсдэг гэдгийг судалгааны үр дүнд үзүүлсэн байна (ОР=3,14, 95% ДИ 1,33-7,42).Тэр үеийн судалгаагаар бүдүүн гэдэсний өмөн үүсэх эрсдэлийн хоорондох холбоо илрээгүй байна.

Энэхүү когорт судалгаагаар хөхний өмөн үүсэх эрсдэл үнэн магадтай ихэсдэгийг тогтоосон [57] бөгөөд уг туршлага зөвхөн 40 жилийн турш тамхи татаж буй өдөртөө 20-иос доошгүй тамхилдаг эмэгтэйчүүдийг хамруулжээ (ОР= 1,83 ,95% ДИ 1,26 - 2,61). Өөр нэг судалгаагаар, жирэмсэлтийн эхний хагаст тамхи татах нь хөхний өмөн үүсэх эрсдлийг ихээр нэмэгдүүлдэг ялангуяа 26-45 насныханд гэдгийг тогтоожээ[35]. Жирэмсэн үед хөхний булчирхайн эдийн идэвхитэй өсөлт, томролт, ялгаран хөгжилт ихэссэн суурин дээр тамхины канцероген бодис үйлчилсэнээр уг эрсдэл ихэсдэг гэжээ.

Умайн их биеийн өмөн : Тамхи таталттай холбоогүй гэдэг нь батлагдсан цорын ганц өмөн бөгөөд цэвэршилтийн дараах үед тамхичин эмэгтэйчүүдийг тамхи татдаггүй хяналтын бүлэгтэй статистикийн үнэн магадтайгаар энэ хэлбэрийн хавдар үүсэх эрсдэл бага байсан байна(ОР= 0,4 , 95% ДИ 0,2-0,7)[14]. Энэхүү сөрөг холбоог тамхины нэгдлүүд бэлгийн дааврууд ялангуяа эстрогений метаболизмд дарангуйлах нөлөө үзүүлдэгтэй холбоотой гэж үзэж байна[1 ].

Тийм байдлаар, тамхи таталт бүхэлд нь хорт хавдрын ихэнхи тархмал, тохиолддог хэлбэртэй холбоотой шалтгааныг тогтоожээ. Ерөнхий хавдрын өвчлөл, нас баралтын тодорхой хувийг тамхи таталтаас үүсдэг гэдэг нь эргэлзээгүй юм. Зарим судалгаагаар хөгжилтэй орны тоо баримтаас үзэхэд өмөнгөөр нас баралтын бүх тохиолдлын 30% -г эзэлдэг    гэжээ.    Хятадын

судлаачдынхаар бүх хавдрын өвчлөлийн 33% нь тамхи таталттай холбоотой [68] гэсэн бол, Японд хавдрын өвчлөлийн улмаас нас барж
2004 оны 01 (21)
буй тохиолдлын 1 /4 нь тамхи таталттай холбоотой гэжээ[34].Оросын статастик судалгаанд суурилсан ДЭМБ-ын гаргасан баримтыг хүснэгтэнд харууллаа[47], үүнээс тамхи таталттай холбоотой нас баралтын харьцангуй тоог харж болох юм. Эрэгтэйчүүд хавдрын өвчлөлийн улмаас нас барж буй тохиолдол тамхитай холбоотойгоор 52% -г эзлэж байгаа бол эмэгтэйчүүдэд 5% эзлэж байна

Оросын судлаачдын сүүлд хийгдсэн судалгаагаар 35-65 насны эрэгтэйчүүдийн нас баралт бүх тохиолдлын 43% нь өмөнгөөс үүдэлтэй бол уушгины хавдрын шалтгаантай нас баралтын бүх тохиолдлын 89% нь тамхи таталттай холбоотой.

Нийт нас баралтанд, мөн өмөнгөөс үүдэлтэй нас баралтанд тамхи таталт нөлөөлж буй талаархи энэ бүх л үнэн магадтай өгөгдлүүд тоо баримтууд нь проспектив, когорт судалгаанд тулгуу рласан юм. Олон жилээр үргэлжилэн мөрдсөн олон мянган адил төстэй когорт судалгааг дэлхийн олон янзын бүс нутгуудад явуулсан бөгөөд тамхи татдаггүй хүмүүсийг тамхи татдаг хүмүүстэй харьцуулахад нас баралтын үзүүлэлт үнэхээр бага гарсан байна. Англи эмч нарын дунд явуулсан когорт судалгаа 40-иод жил үргэлжилсэн байна[27].Проспектив судалгааны хөтөлбөрийг 1951 онд явуулахад ойролцоогоор 35000 англи эмч оролцсон байна. 40 жил үргэлжилсэн уг судалгааны явцад ойролцоогоор 20000 эмч нас барсан байна. Олон хүчин зүйлийн өвөрмөц анализын дүнгээс үзэхэд тамхи татдаг 35-69 насны эмч нарын нас баралт нь тамхи татдаггүй бүлэгтэй харьцуулахад бараг 3 дахин их байв. Тамхи татдаггүй эмч нарын дундах нас баралтын шалтгааныг тодруулж үзэхэд амны хөндий, улаан хоолой, залгиур, төвөнх, уушги, нойр булчирхайн, давсагны өмөнгүүд дийлэнх хувийг эзлэж байв. Хүн амын өвчлөл, нас баралтын үзүүлэлтэнд тамхи таталтын нөлөөлж буй байдал нь эрт илэрдэггүй, 20-25 жилийн дараагаас хор урхаг нь илэрдэг. Тийм байдлаар тамхидалтын тархалт нь хавдрын өвчлөл ба нас баралтын тархалтыг үүсгэдэг байна. Дэлхийн I дайны үед АНУ ба Их Британид эрэгтэйчүүд бүэг байдлаар анх их хэмжээтэй тамхи татдаг болсон байна. Энэ үед тамхийг их хэмжээтэй үйлдвэрлэдэг байсан байна. Цаашдаа тамхи татах нь Баруун ба Зүүн Европ, дараа нь Орос руу тархаж эхэлсэн байна. Ийнхүүтамхидалттай холбоотой хавдрын нас баралт ба өвчлөл ихэссэн байна. Уушгины өмөнгөөс үүдэлтэй нас баралтын үзүүлэлт хамгийн өндөр гарсан нь 50-иад оны дунд үед Их Британи ба АНУ-д тоологдсон бол 60-иад оны үед Зүүн Европт гарсан байна. Өнгөрсөн зууны 80-иад оны дунд үед Орост уушгины өмөнгийн шалтгаант нас баралт хамгийн өндөр байсан байна[64].

Орчин үед Орост эмэгтэйчүүдийн дунд тамхи таталттай холбоотой хавдрын өвчлөл, нас баралт өндөр бус байна. Хүмүүс хавдрын эх үүсвэр тамхи
таталттай холбоотой гэсэн хэдий ч тамхи татсааар байна. Тамхины канцерогентэй холбоотой өмөн үүсдэг болохыг олон тооны аргаар молекул эпидемиологийн түвшинд судлаж тогтоогоод байна. ДЭМБ-аас дэлхийн хүн амын үхлийн шалтгаан нь тамхитай холбоотой гэж үзсэн байна. Дэлхийн ажилчидыг тамхи таталтаас нийтээр нь багасгах асуудалыг биелүүлэхэд хүндрэлтэй байна гэжээ. Хүн амын дундах тамхи таталтыг багасгахын тулд эмнэлэгийн ба хуулийн байгуулаг, эдийн засгийн, усан цэргийн байгуулага идэвхитэй тэмцэж байна.

Тамхичин хүн нь тамхинаас гархад бие махбод нь түргэн сэргэж хордлого тайлагдана. Гэтэл 75 насны хүнд уушгины өмөн үүсэх риск өндөр байдаг нь удаан жил тамхи татсантай холбоотой 16% , харин үе үе татдаг 60,50,40 ба 30 насны хүмүүст риск нь 10%,6%,3% ба 2% болж багассан байна. Энэ зүй тогтолыг зураг 2 дээр R. Doll, R. Peto[26] когорт судалгаа хийж зурагтай нь тайлбарласан байна. Хүн амьдралынхаа    турш

тамхинаасзайлсхийх нь урт удаан амьдрахын эх үндэс болдог байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3134
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК