Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Сарлагийн шар тосны судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Самбуудорж 1 Д. Цэрэндагва 2
 

1 .УАШУТҮКорпораци. АУ-ны магистр 2.ЭМШУИС. АУ-ны доктор, дэд проф
 

 
Абстракт

Abstract: Study of butter oil: During quantative analysis of fatty acid in butter oil we have foundthat ratio of saturated and unsaturated fatty acid have been relatively stable. Furthermore, we aim to develop chemical, pharmacological studies of butter oil in country level resulting with scientific approaches.
 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр байгалийн гаралтай эмийн бэлдмэлүүдэд ихээхэн ач холбогдол өгч, эдгээр эмийн хэрэглээ нийлэг эмийн хэрэглээтэй харьцуулахад хоёр дахин ихэссэн байна.
Ялангуяа манай оронд уламжлалт эмийн хэрэглээ нилээд өсөж, энэ талын судалгааны ажил чухал шаардлагатай байгаа юм.
Тиймээс судлаачид МУАУ-д хэрэглэдэг эмийн бодисуудын судалгааг нилээн өргөн цар хүрээтэй хийсээр байна.
Монгол эмнэлэгт шар тосыг "идээний дээд охь манлай" гэж үздэг.
Сударт тэмдэглэснээр "шар тосыг тогтмол идвэл зүрхний тамирыг сайжруулан, уушгины хатингарлыг асилгаж, үс гэзгийг шимжүүлээд, царайд енгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл салруулаад, хүйтэнд өлчир, халуунд а-*аз иангаа даах болгоод насан хутгийг ."ЕтасгадаГ/1.2.3/ гэжээ.
Эчэ бүхнээс үзэхэд шар тос нь чухал ач холбогдол бүхий эмт бодис бопох нь тодорхой бөгөөд шар тосны бүтэц найрлагаас түүний үмлдэл ихээхэн хамааралтай нь тодорхой юм. Иймээс бид дээрх сэдвийг сонгон авсан юм.
Судалгааны ажлын зорилго, зорилт
Сарлагийн шар тосонд агуулагдах тосны хүчлийн найрлагийг судлах зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьлаа. Үүнд:
1.Сарлагийн    шар тосны судлагдсан байдлыг тодорхойлж, дүгнэлт хийх
2.Хроматографийн    аргыг хэрэглэн, сарлагийн шар тосны тосны хүчлийн найрлага, агууламжийг тодорхойлох

Судалгааны арга, арга зүй Шар тосонд агуулагдах тосны хүчлийн найрлагыг Хроматографийн аргаар судлан тодорхойлов.
Судалгааны үр дүн
Бидний судалгаагаар /хүснэгт1/ шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлуулагдах тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.54%, ханасан хүчил 48.96%, ханаагүй хүчил 51.04% агуулагддаг. Ялангуяа хүний биед үл орлуулагдах тосны хүчил илүү агуулдгаараа чухал ач холбогдолтой.

Хүснэгт 1

Саргагийн шар тосонд агуулагдах тосны хүчлийн агууламж

Дүгнэлт:

1.    Манай оронд сарлагийн шар тосны тосны хүчлийн судалгаа нэлээд ховор байдаг бөгөөд Б. Баасансүрэн нар /2000 он/ , "Цэчирмигжа" сударт заасан уламжлалт аргаар шар тосыг ялгаж, тосны хүчлийг тодорхойлсон байна.

2.    Сарлагийн шар тосонд ханасан, ханаагүй тосны хүчил харьцангуй тэнцвэртэй агуулагддаг байна. Энэ нь түүний халуун хүйтний тэнцвэрийг тогтоон барих үйлдэлтэй холбоотой байж болох юм.

3.    Үл орлуулагдах тосны хүчил 15.54% агуулагддаг нь шар тосны шим тэжээллэг чанартайг харуулна.

 4. Шар тостой хамт уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эгиийн түүхий эдүүдийн нийлмэл жорын судалгаагхийх шаардлагатай байна



 

Ном зүй

1. Дармаамаарамба Лувсанчойдог. \"Алтан хадмал\" Өвөрмонголын хэвлэлийн хороо 1999 он х 17

2. Индра Р. \"Сүү, сүүн бүтээгдэхүүн\" УБ. 1983 онх 32

3. Индра Р, Цэндсүрэн С. \"Сүү цагаан идээний технологи\" УБ. 1963 он х21

4. Хеншен А.М \"Высокоэффективная жидкостная хроматография в биохимий\" 1988 г. стр 26
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2319
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК