1. Монголын Космобиологчдын нийгэмлэг
According to the home province prevalence, wrestlers with state title dominance is as following in 20th century: 9-13 wrestlers with "lion" title, 15-35 among those with "elephant" title are from Arkhangai and Bulgan provinces respectively, 40-62 among those with "falcon" title are from Arkhangai and Uvs provinces respectively. Arkhangai and Bulgan provinces which have most highly ranked wrestlers, are geographically in forested mountain range. According to the projection for those with state title, the figures above show tendency of increase in number of the "falcons" and slight or steady increase for the "elephants" while the "lions" will probably decrease. In 2003,10-11 wrestlers will probably obtain state level title, and so will 11-12 wrestlers in 2004, 10 in 2005, 10 in 2006, 10 in 2007, 11 in 2008, 12 in 2009, 10 in 2010. It has great possiblity that there will be a new champion in 2003,2005 and 2010. G. Usuhbayar is still potential champion in 2004. It's assumed that someone who is champion in 2005 will keep his championship till 2010. Bayan-Ulgii, Gobi-Altai, Dundgobi, Sukhbaatarprovinces which have 0-2 "elephants", no highly ranked wrestlers are located in gobi-desert, steppe zone. Although in mountain range , Bayan-Ulgii province is where Kazak ethnic minority groups live. That's why national wrestling may have been under developed.
Монгол үндэсний бөхийн барилдааныг төр засгаас анхаарч, ард олон ч шимтэн үзэж бөхөө хүндэтгэн, дээдэлж ирсэн уламжлалтай. Иймээс «Бөхийн өргөө» барьж, үндэсний баяр наадмаас гадна жил тойрон үргэлжилдэг тасралтгүй байнгын барилдааны хувиартай болжээ. Бөх хорхойтнуудын сонирхдог нэг асуудал бол үндэсний баяр наадмаас хаанахын, хэн гэдэг бөх, ямар уран барилдаан үзүүлж, ямар цол авах бол хэмээн таавар, бооцоотавьж дэвшүүлж ирсэн явдал юм.'
Үндэсний бөх судлал, бөх сонирхогчид, тамирчдийн тархвар судлал, тандалтын судалгааг хөгжүүлэх, цолтой бөхүүдийн хөгжлийн хандлагыг тодорхойлох спортын анагаах ухаан, био-анагаах ухааны судлаач, бөх сонирхогчдыг
идэвхжүүлэх, үндэсний бөхийг хөгжүүлэх үүднээс бөхчүүдийн тархвар, хадлагыг тодорхойлох нь судлаач, хорхойтнуудын сонирхол татсан асуудал билээ. Бөхчүүдийг байгалийн ямар үед төрсөн, тархалт, бөх төрж буй
газар нутгийн онцлогийг судлаачид хөндөж байв. Тухайлбал: Нарны идэвхжилтэй холбосон судалгааг Л.Энхбаатар /1997/, Л.Лхагва, Л.Энхбаатар /1999/, П.Давгасүрэн/1999/ , газар зүйн тархалтын судалгааг Т.Содной/1999/, Ч.Дугаржав/1999/ нар хийжээ.
Судалгааны зорилго:Судалгааны
зорилго нь улсын начин, заан, арслан, аврага цолтой бөхчүүдийн 2010 он хүртлэх хандлагыг тодорхойлох, хорьдугаар зуунд мэндэлсэн цолтой бөхчүүдийн нутаг дэвсгэрийн ялгааг аймаг, сумын түвшинд гаргах зорилго тавив.
Судалгааны материал, арга зүй:
Судалгаанд 1970 оноос хойш үндэсний бөхийн начин цол хүртсэн 206, заан 37, арслан 12, аврага 7, нийт 262 бөх, хорьдугаар зуунд цол авсан бөхчүүдийг сум, аймгаар 2001 он хүртэл хугацаанд авч, хэмнэлийг нарны идэвхжлийн 11 жилийн хэмнэлээр, хандлагыг хугацаан цувааны Mini tab программаар 2010 он хүртэл, тархалтыг газар зүйн мэдээллийн Arc view тус тус тодорхойлов.
Сулалгааны үр дүн: Хорьдугаар :..-=. иолтой бөхчүүдийн тархалтыг аймгуудаар авч үзвэл дараах үр дүн "арав Хорьдугаар зууны цолтой бех - г/дийн тархалт нь тус аймгийн хүн амд харьцуулаагүй , аймгийн хүн амын тоог бүтэн зуунаар гаргахад бэрхшээлтэй байсныг анхаарнуу /
Арслан: Улсын арслан цолтонг 5 ангилж үзэхэд 9-13 арслантай Архангай, Булган, 6-8 арслантай Дорнод, 2-5 арслантай Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгууд,1 арслантай Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дорнговь, нэг ч арслангүй Баян-өлгий, Говь-алтай, Дундговь, Сүхбаатар аймгууд байв.
Заан: Улсын заан цолтонгуудыг 5 ангилж үзэхэд 15-35 заантай Архангай, Булган, 11-14 заантай Хөвсгөл, Завхан, , Төв, 6-10 заантай Өвөрхангай, Увс.Сэлэнгэ, Хэнтий , 3-5 заантай Ховд, Говь-алтай, Өмнөговь, Дорнод, 0-2 заантай Баян-өлгий, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгууд байв.
Начин: Улсын начин цолтонг 5 ангилж үзэхэд 40-62 начинтай Архангай, Увс, 27-39 начинтай Төв, Өвөрхангай, Булган, 15-26 начинтай Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, 0-3 начинтай Баян-өлгий, Гэрноговь, 4-14 начинтай Говь-алтай, Еая-хонгор, Ховд.Өмнөговь, Дундговь, 1 3--.'/ Сүхбаатар, Дорнод аймгууд
Улсын цолтой бөхчүүдийн хандлага:
Судалгаагаар: Нийт цолтой бөхчүүд начин цолтонгууд, ихсэх хандлагатай, заан цолтон бага зэрэг ихсэх, бараг тогтуун нэг түвшинд, аврага, арслан цолтонгууд буурах хандлагатай байв.
Нийт цолтой бөхчүүд:
Зураг 6 Нийт цолтой бөхчүүдийн хандлага
2003 онд 10-11, 2004 онд 11 -12, 2005 онд 10, 2006 онд 10, 2007 онд 10, 2008 онд 11,2009 онд 12,2010 онд 10 хүн цол авч болзошгүй байна /Зураг 6/. Улсын аврага бөхийн хандлага:Улсын аврага бөхчүүдийн хандлага ерөнхийдөө буурах хандлагатай байна.2003 он, 2005 он, 2010 онд аврага төрөх магдлал өндөр байна.Аврага Г.Өсөхбаяр 2004 онд дахин түрүүлэх магадлал байгаа бөгөөд 2005 онд хэн нэгэн өсөж буй залуу бөх түрүүлэх магадлалтай бөгөөд 2005 онд түрүүлсэн бөх 2010 он хүртэл тогтвортой 5 жил түрүүлэх боломжтой гэж үзэв /Зураг 7/.
Улсын арслан: 2005, 2006 онд, 2009, 2010 онд улсын арслан төрж болзошгүй байна /Зураг 8/.
Зураг 8 Улсын арслан цолтой бөхчүүдийн хандлага
Улсын заан: 2004, 2009 онд 1 , 2007 онд 2, 2008 онд 1-2, 2010 онд 2 заан төрөх, 2006 заан төрөх хагас магадлалтай байна Зураг 9.
Зураг 9 Улсын заан цолтой бөхчүүдийн хандлага
Улсын начин: 2003 онд 9-10, 2004 онд 8-9, 2005 онд 7, 2006 онд 8-9, 2007 8, 2008 онд 8-9, 2009 онд 9, 2010 онд 7-8 начин шинээр төрж болзошгүй байна /Зураг 10/
Дугнэлт:
Хорьдугаар зууны цолтой бөхчүүдийн тархалтыг аймгуудаар авч үзвэл дараах үр дүн гарав . Хамгийн их улсын арслан, заан, начин цолтой 9-13 арслантай ,15-35 заантай Архангай, Булган, 40-62 начинтай Архангай, Увс аймгууд байв.Улсын өндөр цолтой бөхчүүдтэй аймгууд болох Архангай, Булган нь газар зүйн хувьд цэвэр Хангайн аймгууд байна.
Улсын цолтой бөхчүүдийн хандлагаар начин цолтонгууд ихсэх хандлагатай, заан цолтон бага зэрэг ихсэх, бараг тогтуун нэг түвшинд, аврага, арслан цолтонгууд буурах хандлагатай байв. 2003 онд 10-11, 2004 онд 11 -12.2005 онд 10, 2006 онд 10.2007 онд 10, 2008 онд 11, 2009 онд 12. 2010 онд 10 хүн улсь н цог авч болэошгүй байна
2003 он, 2005 он. 2010с~ " 2=зага төрөх магдлал e-zec байна. -вса"2 Г.Өсөхбаяр 2004 онд дахин түрүүлэх магадлал өндес сз/-= 2115:-- ■:--нэгэн өсөж буй залуу бөх эсвэл өмнөк аврагуудаас түрүүлбэл, түрүүлсэн бөх 2010 он хүртэл тогтвортой 5 жил түрүүлэх боломжтой гэж ,ззв 6-~е: цолтой бөхчүүдгүй нэг ч арслангүй, 0-2 заантай Баян-өлгий, Говь-зг_ай Дундговь, Сүхбаатар аймгуу- говь ~аг хээрийн бүсэд байрлаж байв. Баян-өлгий аймаг өндөр уулын бүс боловч, казак ястангууд дийлэнх амьдардаг учир үндэсний бөх сул хөгжсөн байх талтай.
2.Л.Энхбаатар /997/Монголын түүхэн дэхь хөгжлийн хэмнэл ба нарны идэвхжил Улаанбаатар хот, 1997 он 45-48тал
3.Л.Лхагва, Л. Энхбаатар /1999/Монгол үндэсний бөх нарны идэвхжлийн холбоо, Бөх-шинжлэх ухаан онол практикийн бага хурал , 1999 Нарны зарлигуу, нарны муйхарлал уу «Зууны мэдээ » сонин. 1999он. З-рсарЮ. бямба дугаар 45
- ~ Давгасүрэн /1999/ Морфо-физиологические особенности борцов монгольской национальной борьбы и биожологические факторы, влияющие на них, автореферат на соискание учённой степени кандидата иедицинских наук, Улаанбаатар, 1999 г
5.Энхбаатар.Л /2004/. 2005 онд хэн ~үрүүлэх вэ?. Бөх сонин