Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Халдварт бус архаг өвчний нас баралтын хандлагын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Л.Энхбаатар1, Б.Жамъяншарав1, Т.Булган2,Ч.Батаа2

1.Халдварт өвчин судлалын үндэсний тев 2.ЭМШУИСургууль

 
Абстракт

Projection of non-communicable and chronic diseases: Estimated projection of cancer, diseases of blood circulation system and injury have tendency to increase until 2010. The mortality rate of digestive and respiratory system diseases estimated to decrease. Forensic medicine statistics from 1980 to 2002 were anaiazed by statistical Mini tab programme.
 

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудад халдварт бус архаг өвчний /ХБАӨ/ нас баралт улам бүр өсөн нэмэгдэж байна. ДЭМБ-ын тооцоолсноор тус бүс нутагт ойролцоогоор 10 нас баралтын 8 нь ХБАӨ-с шалтгаалж байна. ХБАӨ-ний евчлөл нас баралт нь ДЭМБ-н 6 бүсээс 3-т буюу Европ болон Америкийн дараа орж байна. Уг бүс нь халдварт ба халдварт бус архаг өвчнөөс үүдсэн өвчлөл нас баралтын түвшин илүү давамгайлж байна гэжсудлаачид үзжээ /1/.
Монгол улсад ХБАӨ-с хянах сэргийлэх нэгдсэн хөтөлбөр боловсруулж тус тусдаа буй олон хөтөлбөр үйл ажиллагааг нэгтгэх, мэдээллийн нэгдсэн сүлжээ боловсруулах шаардлагатай байна/2/.
ХӨСҮТөвийн Халдварт өвчин тандалт менежментын албаны тандалт судалгаа прогнозчлолын багаас 2003 нод Mini tab программаар гаргасан судалгаагаар халдварт сүрьеэ, гахайн хавдар, заг хүйтэн, тэмбүү, трихомониаз
өвчнүүд ихсэх хандлагатай үр дүн гарсан нь "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх боломжыг бүрдүүлж, зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм / 3, 4, 5, 6, 7, 8, 9,10/.
Судалгааны зорилго: Судалгаагаар Монгол оронд зонхилж буй 5 эрхтэн системийн нас баралт хандлагыг 2010 он хүртэл тодорхойлох зорилготой Судалганы материал арга зүй: ЭМЯ-ны харъяа эмнэлгийн тусламжыг удирдах газрын статискийн албанаас гаргасан цусний эргэлт, амьсгал, хоол боловсруулах, хавдар, хордлого бусад шалтгааны нас баралтыг 100000 хүн амд авч, хандлагыг хугацаан цувааны Mini tab программаар 2010 он хүртэл тодорхойлов
Судалгааны үр дүн: Судалгаагаандхамрагдсан эрхтэн системүүдийн нас баралтуудаас амьсгал, хоол боловсруулах эрхтэн системийн нас баралт буурах, цусний эргэлт, хавдар, хордлогын шалтгааны нас баралт ихсэх хандлагтай байв /Хүснэгт 1/.

Хүснэгт 1 Нас баралтын шалтгаан 2004-2010 он /100000 хүн амд /

Цусны эргэлтийн системийн нас баралт 2003-2008 он хүртэл харьцангуй ихсэх үүнээс 2004 онд 7752 хүн нас барах / Зураг 1/.

Бэртэл хордлого, бусад шалтгааны нас баралт 2003-2006 он хүртэл 10000 хүн амд 2327-2300 хүн, 2008 онд 2353 хүн нас барж болзошгүй байна / Зураг 21. Хавдарын нас баралт 2008 онд 4560,7 хүн нас барж харьцангуй ихсэх хандлагатай байна.
Хоол    боловсруулах, амьсгалын эрхтэн системын нас баралт буурах хандлагатай боловч, амьсгалын эрхтэн системын нас баралт 2007 онд 86,4 болж харьцангуй ихсэх / Зураг 5/, хоол боловсруулах эртхэн системийн нас баралт 2010 онд 1381.7 болж харьцангуй ихсэж болзошгүй байна / Зураг 4/.
Дүгнэлт: Монгол улсад 2010 он хүртэл хавдар, цусны эргэлт, бэртэл хордлого бусад шалгааны нас баралт ихсэх, хоол боловсруулах, амьсгалын эрхтэн системын нас. баралт буурах хандлагатай гэж үзэв.


 

Ном зүй

1. www.wro / pdf / rem 53 / rd/ 09 NCD 1
2. Цэцэгдарь.Г, Отгонсүрэн.Д. Халдвартбус архаг өвчин / ХБАӨ/-ний тархалт, эрсдэт хүчин зүйл, тулгамдсан асуудал, Зүрх судасны өвчлөл түүнд нөлөөлөх халгаат хүчин зүйлс, өвчлөлөөс сэргийлэх, нас баралтыгбууруулах тулгамдсан асуудалд эрдэм шинжилгээ-практикийн бага хурал, Улаабаатар хот 2003 он 3-4 тал.
3. Энхбаатар.Л. Батсайхан. В. [2003] Тарваган тахал өвчний 2010 он хүртлэх хандлагын асуудалд 2003 он, БГХӨСТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 11
4. Энхбаатар Л., Жамъяншарав Б., Нямцэнгэл В. [2003] Монгол улс дахь заг хүйтэн өвчний хандлагыг аймгуудаар тодорхойлсон нь. Биотехнологи, молекулбиологийн өнөөгийн тулгамдсан асуудлууд, сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 56-57 тал
5. Энхбаатар Л., Ариунтуяа О. [2003] Трихомониаз өвчний 10 жилийн хандлагын асуудалд. Биотехнологи, молекулбиологийн өнөөгийн тулгамдсан асуудлууд» сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 57-58 тал
6. Энхбаатар Л, «Тенденция2004 оны 02 (22)заболеваемости туберкулёзом до 2010 года в Монголий» Состояние эпидмиологии туберкулёза в приграничных районах территорий Монголий и России /Материалы международной конференций 20 октябре 2003 года, Г.Сүхэ-батор, Монголий
7. Энхбаатар Л Ариунтуяа О., Дашцэрэн Л [2003] Тэмбүү өвчний хандлагыг аймгуудаар тодорхойлсон нь Эрүүл ахуйн халдвар судлалын алба 70 жил онол практикийн бага хурлын материал Улаанбаатар хот 2003 он, 142-146 тал
8. Энхбаатар Л., Даваажав X., Ариунтуяа О. [2003] Бэлгийн замын халдварт өвчнүүдийн 2010 он хүртлэх хандлага, уүнийг халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт анхаарах нь ХӨСҮТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003, 9-12
9. Энхбаатар Л. Навчисхан Ш., Нямхүү Д. [2003] «Төрөлхийн тэмбүү өвчний хандлага», ХӨСҮТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003, 12-13
10. Энхбаатар Л., Ариунтуяа О., Жамьяншарав Б. [2003], Гахайн хавдар
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 638
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК