Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Сургалтын процессыг НЭМ-ийн бодлоготой уялдуулах нь
( Судалгааны өгүүлэл )

Н.Ариунболд1

1. ЭМШИУС-ийн ССийн гадаад хэлний багш магистр, докторант

 
Абстракт

Сургалтын процесст нөлөөлөх нэг томоохон хүчин зүйл бол суралцагсдын эрүүл мэндийн байдал болон тэдний сургалт-хүмүүжлийн ажлын дэглэмийн хоорондох зохицол юм. Судалгаанаас үзэхэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн багахан хувь нь эрүүл, харин нилээдгүй хэсэг нь хэд хэдэн төрлийн архаг өвчлөлтэй байсан байна. Энэхүү сэтгэл эмзэглүүлэм үзүүлэлт, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, өсвөр үеийнхэний эрүүл мэндийн таагүй байдал боловсролын дараах шатны байгууллагад цааш цаашдаа улам нэмэгдэх хандлагатай нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
Дээр өгүүлсэн нөхцөл байдал сургалтын агуулга багтаамж ихтэй, ачаалал өндөр, сургалтын процессыг хэтэрхий эрчимжүүлсэн, сургалтын орчны эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн, эмнэлгийн үзлэг, үйлчилгээний чанар хангалтгүй, зүй зохистой хооллолтын зарчим алдагдсан зэрэг олон зөрчил дутагдлаас хамаарч байна.
Суралцагсдын эрүүл мэндийн зохист бус байдал тэдний бие мах бодь, оюу-ы хөгжил, зан харьцаанд төдийгүй с_.z-згтын үр дүнд муугаар нөлөөлж --рэл бэрхшээл учруулах гол шалтгаан болдог. Мөн эрүүл мэндийн эахист байдал алдагдахад сургалтын оновчтой бус зохион байгуулалт, үйл аяшлагаа багагүй нөлөө үзүүлж байна. I i - : ; е сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлийн нэг боп хичээлийн явц юм. Эрүүлжүүлэх үр =-.•"    сз."'-уулж амжилт олоход урт удаан хугацаа, цогц арга хэмжээ ca-xv, -ийн боломж шаардлагатай. ~эсз»- хэдий ч эрүүл аж төрөх ёсн = валеология) аргаар сургалтын байгууллагууд нэмэгдэл
зардал гаргахгүйгээр сургуулийн болон сургалтын үйл ажиллагааг оновчтой болгох боломж байна.
Валеология буюу эрүүл ажтөрөх ёс ("valeo" хэмээх латин үгнээс гаралтай "эрүүл байх" гэсэн утгатай) гэдэг нь хувь хүний ирээдүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн иж бүрэн нэгдмэл цогц шинжлэх ухаан юм. Валеолог нь генетик, биохими, биофизик, физиолог, морфолог, сэтгэл зүй, нийгмийн шинжлэх ухааны арга зүй, хандлагуудыг хувь хүний эрүүл мэндийг хамгаалахад ашигладаг. Эрүүл аж төрөх ёсны судлах зүйл нь хүний эрүүл мэндийн динамик болон төлөвшилтийн технологи юм. Энэхүү технологи организмийн үйл ажиллагааны эмгэгийг бус бие организмийн тогтолцооны тогтсон үйл ажиллагааг хангахад чиглэгддэг. Эрүүл мэндийн хөтөлбөрийн технологи суралцагсдын нас биений онцлогтой уялдсан организмын үйл ажиллагааны хамгийн таатай нөхцөл бүрдүүлдэх ёстой.
Эрүүл мэнд ба өвчин гэсэн ухагдахууныг харьцуулан авч үзэхэд валеологийн судлах зүйл илүү тодорхой байх болно. Эдгээр ойлголтуудыг өөр хооронд нь салган тодорхойлолт өгөх боломжгүй. Олон эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн тухай ойлголтыг хэвийн хэм хэмжээ (норма) гэсэн ойлголттой адилтган авч үзсэн байдаг. Эрдэмтэн судлаач Лосев: "Эрүүл мэнд гэдэг бол организмын хэвийн байдал" гэж үзжээ(1995). Өөрөөр хэлбэл эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хэвийн хэм хэмжээ юм. Гэхдээ хэвийн хэм хэмжээний цогц нь цаашдааүргэлж эрүүл мэндэд нийцдэггүй.
Суралцагсдын сэтглийн хөөрлийн түвшин болон сэтгэц физиологийг ачааллыг бууруулахад чиглэгдсэн хичээл сургалтын хамгийн таатай нөхцөл бий болгох, сургалтын процесст эрүүл аж төрөх ёсны хяналт зохицуулалтыг (валеологический мониторинг)    сургалтын байгууллагуудад бий болгох шаардлагатай. Эрүүл аж төрөх ёсны талаар ухуулга, сурталчилгаа, эрүүл мэнд гэгээрлийн ажил , яриа таниулга, биеийн тамир чийрэгжүүлэлтийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулснаар суралцагсдын эрүүл мэндийн нөхцлийг өөрчилж болох юм. Эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох хэлбэрүүд дээр өгөгдсөний дагуу байж
2004 он,ы 02 (22)
болохоос гадна үнэлгээг суралцагсдын эзэмшсэн мэдлэг түүний багтаамжаар хязгаарлахгүйгээр эрүүл аж төрөх ёс судлаачид, сэтгэл зүйчид, эмч , багш, сурган хүмүүжүүлэгчдийн судалгаа шинжилгээний үр дүнгээр тооцвол зохино.

Ном зүй

1. Казначеев В.П Основы общей валеологии. М. 1997 г.
2. Ичинхорлоо.Ц Дуламжав. Эрүүл байхын үндэс. УБ. 2002 он
3. Михелькевич В.Н Справочникпо педагогическим инновациям. Самара. 1998 г.
4. Полат Е.С Новые педагогические технологии. М. 1997 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 176
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК