Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
ЭМТ БОДИС ВАНЛИГИЙН УГ СУРВАЛЖИЙГ МАГАДЛАСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Бо.Бүрнээ1Д. Дүнгэрдорж 2С.Цэцэгмаа2
 

 
Абстракт

Байцаан судалж шалгааан магадласан дүнг үндэслэвэл одооГООР уламжлалт эмнэлгт ванлиг хэмээн хэрэглэж буй эмийн эрэлт нь адил бус, 1 овог, 7 төрөл, 22 зүйл ургамлыг хамруулж байгаа юм. Гэвч шалган магадласныг нь үндэслэвэл ванлигийн жинхэнэ уг сурвалж нь зөвхөн Цахирмын овгийн ургамал эрхтэний rap [Gymnadenia conopsea R.B. rown.] -ийн төмслөг иш, Чогдаглхагв-ийн уг ургамал нь хуухау цахираМ [Orchis incanala L.j-ийн төмслөг иш, Нунжинлхагва-ийн уг ургамал нь хонхилцог цахираМ [Coeloglossum viride (L.) Hartm. ] -ийн төмслөг иш, Ришэлхагва - ийн уг ургамал нь өргөн хуухау цахираМ [Orchis latifolia L.J-ийн төмслөг иш мөн. Тэүрэнлхагв-ийн уг ургамал нь галвинга цахирам [Habenaria sagittifera Reheib.j-ийн төмслөг иш мөн. Яс чанар барагтайхан эрхтэний гар нь оланхиб [ Spiranthes lincea (Thunb.)Backer] болон алшаагийн заарт цахирам [Herminium alaschicum Maxim ]-ийн төмслөг иш болно.
 

Судалгааны зорилго: Ванлиг бол төвд нэр, монгол нэр нь эрхтэний гар, хятад нэр нь ??болно. Монгол эмнэлэгт хэрэглэдэг эмийн матзриал бөгөөд тунгалаг тамирыг сайжруулах, дуслыг сэлбэх, шимжүүлэх, хүчжүүлэх гадалтай болно. Голдуу дусал цувирах, дусал барагдсан, эр бэлэг эрхтэн суларсан, бүгээн хүйтнээр хөл нуруу өвдөх, бам өвчин, тулуй, хэрх, тамир доройтсон зэргийг засахад хэрэглэнэ111. Монгол, Төвд эмнэлгийн түүх сурвалж бичигт тэмдэглэлтэй байдаг боловч эдгээр зохиолоос уламжлагдах явцдаа ондоо бодисыг адилаар нэрлэх, адил бодисыг-ондоогоор нэрлэх зэрэг шалтгаанаас болж ванлигийг орлож хэрэглэх зүйл олширчээ. Цахирмън овгийн 7 төрөл 22 зүйл ургамал буй. Энэхүү байдалд чиглүүлэн зохиогчоос
Төвд, Монголын эмийн тухай сурвалж бичгүүдэд суурилж ванлигийн уг сурвалжийг магадалж, тодорхойлох зорилготавив.
Судалгааны үрдүн: Ванлиг— хэлбэрийг нь үндэслэн нэрлэсэн төвд нэр мөн. Эмэнд хэрэглэх хэсэг нь гарын алга шигхэлбэртэй тул ингэжнэрлэжээ. Монгол, Төвд эмнэлгийн эрт эдүгээ ном бичигт ванлигийн тухай маш олон найруулга тэмдэглэлтэй байдаг. "Хөх Биндэрьяа"-д "Дээд зэргийн эрхтэний гар бол хуурай газарт ургадаг, на^ч нь далийн навчтай адил ногоон өнгөтэй, цэцэг нь цэнхэр шар, иш н ь ногоон, түрүү н ь суврага давхарласан мэт, үндэс нь хүмүүний гар шиг. Салааны тоо нь зургаа буюу тав, түүнээс доош нь чанар муутай байдаг. Устай газар ургасан энгийн ванлигийн навч, иш зэрэг нь дээр хэдсэнтэй адил шар цэцэг дэлгэрнэ. Үндэс нь гурваас дээш салаатай. Эдгээрээр биеийн тамир, дусал зэргийг үүсгэж, хорыгхураана121. "Алтан хатаамал"-д " Биеийн хүчин, дуслыг нэмэгдүүлнэ. "Ман - ү -салжид"- аас иш татаж , нэгээс долоон хуруутай байдгаар долоон зүйл, "Гайдүв жудлүа"-ээс иш татаж, долоон хуруутайг "Чогчигийн гар", таван хуруутайг нь "Хурмастын гар", дөрвөн хуруутайг нь "Ягчисын гар", гурван хуруутайг нь "Вачирын гар", нэг хуруутайг нь "Тийрэнгийн гар" гэж таван зүйлээр нэрлэжээ. Түүнчлэн дээрх тэнгэрийн эрхтэний гар, хуруу, газарт шим болж бууснаар нь ялгавал: "эр гар", "эм гар", "саармаг гар", " тэнгэрийн гар", "чөтгөрийн гар" гэнэ. Эр гар нь охор . дөрвөн хуруутай, Зм гар нь шовгор урт. гурван хуруутай. Саармаг гар нь завсартай . хоёр хуруутай. Тэнгэрийн гар нь зөөлөн, цагаан. таван хуруутай, Чөтгөрийн гар нь нэг л хуруутай. Ингээд таван зүйл ялгагдсан байдаг. Зургаан зүйлээр ялгагдсан. долоон хуруутайг Чогдог, тэвэн хуруутайг Ванлиг, дөрвөн хуруутайг нь Нуджин, гурван хуруутайг нь Ришэ, хоёр хуруутайг нь Релаг, нэг хуруутайг нь Тийрэнгийн гар гэсэн байдаг. Эдгээрийг хураангуйлбал дээд доод хоёр болно. Голдуу хуурай газар ургах хөх цэцэгтэй нэг буй. Намаг их, чийгтэй газар ургах улаан цэцэгтэй бас нэг буй. Мөн чанарыг нь "Обум" -аас иш татвал: "Ванлиг бол намагт ургана. Газартай наалдсан тослог, зөөлөн навчтай, хонины эвэр шиг угалзалсан, улаан цэцэгтэй, бөөрөнхий иштэй, овоорсон үртэй, дөрөв таван хуруу хиртэй. урт, бяцхан хүүхдийн гар шиг үндэстэй байдаг. "Дабурад"-аас иш татвал: "Ванлиг бол намагт ургана. Сармис шиг навчтай, улаан өнгө төгсгөсөн цэцэгтэй, хадуур шиг нийдэм ургана. Бяцхан хүүхдийн гар шиг үндэстэй. Эрэгтэй хүмүүнд эм гарыг, эмэгтэй хүмүүнд эр гарыг сайшааж, саармагийг бол хоёуланд нь өгч болно гэсэн бол,[3]. "Хиргүй болор эрхи" -д:-"эрхтэний гар болбоос биеийн хүч, тамир, хийгээд дуслыг үүсгэн арвижуулмой гэжээ. "Өвсөн хумх" -аас иш татахаъд: "Эрхтэний гар болбоос нар ба сүүдэр, хуурай ба чийгтэй газар ургамой. Хуурайд ургасан нь цагаан цэцэгтэй, нойтонд ургасан нь улаан цэцэгтэй, хүмүүний гар адил, үндэс нь шинэ, хуучин хоёр гарын алгаа' хавсруулсан мэт ургамой. Чадал нь эрхтэний хүчнээр дуслыг үүсгэнэ". Үндэс нь таван хуруутай болвоос сайн гэсэн байна141. "Эм таних ухаан"-д "Зүлэг болон булгийн хөвөөгөөр ургадаг. Далтэй адилхан хэлбэртэй навчтай, унжлага ороосон мэт цэцэг дэлгэрнэ. Саагийн түрүүтэй здилхал түрүүтэй. Үндэс нь хүмүүний гарын байдалтай. Яс чанар сайтай эрхтэний гар нь гансаг, хуурай газарт ургадаг, Суврага мэт давхарласан түрүүтэй. Хүмүүний гарын хурууны хэлбэртэй үндэстэй. Үндэсний салаа нь зургаагаас дээш байхыг арсланы мөчир"Чогдаглхагба?, тав байхыг нь эрхтэний гар "Ванлиг?, дөрөв байхыг нь. Вагчисийн гар "Нудчинлхагва?, хоёроос гурав байхыг нь гандаривын гар "Ришэлхагва?, салаагүйг нь өлсгөлөн чөтгөрийн гар "Тэүрэнлхагва?гэнэ, ясчанар барагтайхан нъ устай газарт ургадаг. Навч иш зэрэг н ь дээрхтэй адилавтар хэлбэртэй, бүгд шар өнгөтэй цэцэг дэлгэрдэг байхаар өгүүлжээ. "Дабуруд"-аас иш татахад : "Эрхтэний гар бол намаг газарт ургадаг. Навчны илтэс нь сармисны навчтай адилавтар хэлбэртэй бөгөөд хурц улаан өнгөтэй гоё цэцэг дэлгэрнэ. Хаана ч ургана. Үндэс нь хүүхдийн гарын алганы хэлбэртэй [51 гэж тэмдэглэжээ. "Үзэсгэлэнт нүдэн чимэг"-т: хоёр зүйл байдаг. Эрхтэний алга гэдэг нь хуурай газар ба зүлгэн дээр ургана. Навч иш ньк ногоон, сэтэрхийгүй, шовгор зөөлөн навчтай. Хөх шар өнгөтэй, ороолдсон цэцэгтэй. Суврага мэт давхарлан овооЛсон сагаг мэт өнцөгтэй. Тоорцог дотор элс мэт үр дүүрсэн байдаг. "Буман өвс"-д : "Хуурай газар ургасан нь цагаан, нойтон газар ургасан нь улаан, бүгд хөхөвтөр улаан ба цагаан дээр шар толботой зэрэгхоёр өнгийн цэцэгтэй. Үндэс нь гарын хуруу мэт бөгөөд зургаагаас дээш салаатай бол сүргийн эзэн "Арсланы алга", тав бол эрхтэн, дөрөв бол "Шөнийн чөтгөр", гурав бол "Үнэрийг идэгч", нэг бол "Тэйрэнгийн алга" гэдэг. Хуруу нь охор бол эр, урт бол эм, үетэй бол "Чөтгөрийн алга" гэдэг, суман хэлбэртэй иштэй, өчүүхэн шар цэцэгтэй, үндэр нь хуруу үгүй буюу гурав дөрвөн хуруутай байдаг нь адагт орно. Биеийн хүч^ дусал шимийгүүсгэнэгэж тэмдэглэжээ161. .
Шалган магадласныг үндэслэвэл: Ванлигийн уг ургамал нь хуурай газар буюу намаг, чийгтэй газарт ургана. Иш навч нь ногоон, цэцэг нь улаан, хөхөвтөр улаан буюу цагаан өнгетэй. Үндэс нь алга хэлбэртэй. 1-7салаатай. Эдгээр онцлог нь зөвхөн Цахирмын OBor(Orchidaceae) -ийн онцлогтой нийцэж. Баийна. Цахирмын овгийн ургамлын дотор ванлиг хэмээн нэрлэж эмэнд хэрэглэж байгаа нь Gymnadenia, Spiranthes , Habenaria-тн төрөл болон Orchis-тн төрлийн ургамал болно. Ванлигийн уул ургамал нь Цахирмын овгийн ур^мал болох нь лавтай. Гэвч "Үндэс нь алганы хэлбэртэй, цэцэг нь шоролжин хэлбэртэи ургаж, суврага мэт давхарласан түрүүтэй ......гэх мэт" нь зөвхөн Gymnadenia -ийн болон Spiranthes —ийн төрлийн онцлогтой нийцнэ. Habenaria —ийн төрөл болон Orchis -ийн төрлийн онцлогтой нийцэхгүй. "Биеийн хүч, дусал шимийг нь үүсгэнэ" зэргийг үндэслэвэл: энэ 4 төрлийн ургамал тамирыг сайжруулах, дуслыг сэлбэх, шимжүүлэх, хүчжүүлэх чадалтай. Хэлбэр дүрс, шинж чанар, ургах орчин зэрэг нь сурвалж бичигт тэмдэглэж байгаатай нийцэж байгаа бөгөөд Монгол, Төвд эмнэлгэгт урт хугацааны туршид эм хэрэглэж ирсэн эмийн үйлдэтдэй дүйцэж байна. Эдгээр ургамал нь бүгд Ванлигаар эмэнд хэрэглэдэж ирсэн боловч уул ургамлын хэлбэр дүрс нь харилцан адилгүй байна. 17 891
Дүгнэлт: Монгол эмнэлгийн түүхэн сурвалж бичиг дэх эм уламжпагдах явцдаа харлцан адилгүй, Мон эмч нарын эмчилгээнд хэрэглэх нь өөрөөр болсноос Ванлигийн угургамалд басхувиралт гарсан байна. Монгол эмнэлэгт хэрэглэгддэг ванлигийн уг ургамал нь цахирмын овгийн ургамал эрхтэний rap Gymnadenia conopsea Finert.. -ийн хатаамал төмслөг иш, төвд эмнэлгийн хэрэглэх ванлигийн уг ургамал нь цахиргааын овгийн ургамал эрхтэний rap Gymnadenia conopsea Finert.. монгол улсын эмнэлэгт хэрэглэх ванлигийн уг ургамал нь цахирман овгийн ургамал эрхтэний rap Gymnadenia crassinervis Finert.. ба хужирсаг хуухай цахирам Orchis salina Turcz. -ийн төмслөг иш мөн гэж тогтоов.
 

Ном зүй

1 Лувсан. Монгол эмийн ухаан [M]. Бээжин: Үндэсний хэвлэлийн хороо. 1987, 321
2 Димар\'Данзанпунцаг. Хиргүй болор эрхи [M] . Шанхай: Шанхай Шинжлэх ухааны хэвлэлийн хороо. 1986, 137
3 Дармумаарамба Лувсанчойрог. Алтан хадмал [M] . боод дэвтэр. Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1984, 828
4 Лувсанчойлхам. Эм таних ухаан [M], Лувсан .наСЭнсан зэрэг тайлбарлав. Бээжин: Үндэсний хэвлэлийн хороо. 1998, 48^—49
5 Жамбалдорж . Монгол эмийн зөв таних толь. Хөх хот, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.1988, 167 бЛуДаШан. Хятадын Төвд өвсөн эм. Бээжин: Үндэсний хэвлэлийн хороо. 1997, 292-296
7 Ян Юн Цан. Төвд эмийн ойллого. шийнйг, Хех нуурын ардын хэвлэлийн хороо, 1995, 246-248
8 Жан Гүй Жүн. Үргэлж хэрэглэх Хятад эмийн шалган тогтоох бүрэн толь. Харвин:Хар мөрний Шинжлэхухаан Техник мэргэжлийн зөвлөлийн хороо, 1993, 161-162
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 776
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК