Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
ЭЛЭГНИЙ ЦИРРОЗИЙН АСЦИТЫН эмчилгээ
( Лекц )

Д. Бадамсүрэн, Н. Бира
 

 
Абстракт

Элэгний циррозийн үед үндсэн өвчний даамжралаас гадна түүний хүндрэл болох элэгний венийн тромбоз, хэвлийн гялтангийн үрэвсэл, өмөн /цирроз - өмөн /, сүрьеэ зэргээс шалтгаалан асцит үүсдэг. Дээрх тохиолдлуудад шээс хөөх үйлдэл бүхий эмийн бэлдмэлүүд циррозийн эмгэг жамын эмчилгээний нэг чухал хэсэг болно.

Элэгний циррозийн үед үүдэн венийн даралт ихэссэнээс хэвлийн хөндий рүү шингэн нэвчдэг. Элэгний уураг нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдсанаас альбумины хэмжээ эрс буурч, судаснаас шингэн гадагшилж, судсан доторх шингэний эзэлхүүн буурдаг. Ингэснээр зохицуулах механизмаар ренин-ангиотензины систем идэвхжиж усыг барьж байх альдостероны хэмжээ ихэсдэг. Элэгний эмгэг үргэлжлэн даамжрах тутам энэ механизм эмгэг болж, биед усыг барьж хаванг ихэсгэнэ. Энэ тохиолдолд шээс хөөх үйлдэл бүхий бэлдмэлүүдээсхамгийн үндэслэлтэй нь альдостероТны эсрэг нөлөөт эмүүд юм. Элэгний хатуурлын үед спиринолактон, триамтерен, амилорид бэлдмэлүүдийн нөлөөллөөр шээс байнга тогтвортой хөөгдөнө.
 

Шээс хөөх эмийн бэлдмэлүүдийн ангилал
Хүснэгт 1

Зураг 11. Альдостероны эсрэг нөлөөт эги ■ Альдактон, верошпирон, практон, спиронолактон
Бөөрний дайврын холтослог давхрын гормон альдостероны эсрэг нөлөөлснөөр бөөрний сувганцрын натрийн эргэн шимэгдэлт болон калийн гадагшлалт багасан, шээсний гадагшлалтыг ихэсгэнэ. Хоол боловсруулах замаар маш түргэн шимэгдэж, шээлгэх үйлдэл бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2-5 дахь өдрөөс илэрнэ.
2. Бөөрний сувганцрын эпителид нөлөөлөх бэлдмэлүүд
А. Гидрохлортиазид, гипотиазйд, дилотиазид, дигидрохлортиазид
- Дунд зэргийн үр нөлөөтэй эм. Нефроны сувганцрын төгсгөл хэсгийн натри хлор, усны эргэн шимэгдэлтийг өөрчилснөөр гадагшлах шээсний хэмжээг нэмэгдүүлнэ. Бэлдмэлийг хэрэглэж байхад кали ба магнийн ион, бикарбонатын гадагшлалт ихсэж бие махбодын кальцийн ионы гадагшлалт саатна. Шээсний гадагшлалтыг ихэсгэснээр артерийн даралт буурна.
Б. Лазикс, новосемид, фуросемид Шээлгэх хүчтэй үйлдэлтэй бэлдмэл. Бөөрний сувганцрын ихэнх хэсгийн натри ба хлорын ионы эргэн шимэгдэлтийг Дарангуйлах тул уух, тарих аль ч аргаар хэрэглэхэд хүчтэй шээлгэх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийн онцлог нь хүчил шүлтийн тэнцвэр алдагдсан аль ч үед түүний үйлдэл сулардаггүй. Фуросемидын тиазидын бүлгээс ялгагдах онцлог н ь түүдгэнцрийн шүүрлийг багасгадаггүй тул шээлгэх эм шаардлагатай байгаа бөөрний архаг дутагдлын үед хэрэглэх боломжтой. Мөн захын судсыг өргөсгөх үйлдэл үзүүлдэг байна. Судсанд тарихад хэдэн минутын дараа шээлгэх үйлдэл илэрч 1,5-3 цаг, уухад 1 цагийн дотор илэрч 4 цаг, түүнээс дээш хугацаагаар тус тус үргэлжилнэ.
3. Осмос Даралтанд нөлөөлж шээлгэх бэлдмэлүүд Маннитол, маннит
Маннитын концентраци ихтэй уусмал шээлгэх хүчтэй үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдэл нь түүний цусны плазмын осмос даралтыг ихэсгэх, усны эргэн шимэгдэлтийг багасгаж байгаатай холбоотой. Бэлдмэлийн шээлгэх үйлдэл н ь их хэмжээний чөлөөтэй усыг ялгаруулдгаараа бусад шээлгэх эмээс ялгаатай. Маннитол бөөрний түүдгэнцрийн шүүрэлд нөлөөлөхгүй бөгөөд хэрэглэж байх үед натрийн гадагшлалт ихсэн калийн гадагшлалт өөрчлөгдөхгүй.Шээс хөөх эмийн бэлдмэлүүдийн үндсэн үзүүлэлтүүд
Хүснэгт 2

Эмчилгээ:
Эмчийн хамгийн эхний бөгөөд чухал алхам бол элэгний цирроз үүсгэсэн шалтгааныг олж тогтоон, шалтгаан, эмгэг жамын эмчилгээ хийж, өвчний тавиланг тогтооно.Дсцитын үеийн эмчилгээнд "Бүү-яар" гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Учир нь шээс хөөх эмүүдийг замбараагүй хэрэглэснээс төрөл бүрийн хүндрэл үүсч болох аюултай байдаг.
Асциттай өвчтөнд хоёрдогч альдостеронизм үүсэхээс сэргийлэн хэвтрийн дэглэм баримтална. Хэвтрийн дэглэм баримтлах нь симпатик мэдрэлийн системийг идэвхижүүлэн түүдгэнцрийн шүүлтийг багасгаснаар натрийн ялгаруулалтыг ихэсгэдгээрээ ач холбогдолтой.
Өдөр бүр тогтмол өдрийн шээсний хэмжээ, уусан шингэний хэмжээ, хэвлийн тойрог, артерийн даралт, зүрхний цохилт, биеийн жинг тодорхойлно. Хоолны дэглэм:
Өдөрт хэрэглэх уургийн хэмжээ нь 1 г/кг байна. Үүнээс 40-50% нь амьтны гаралтай уураг байж болно. Нүүрс усны хэмжээ 300-400 г, өөх тос 80-90 г, хоолны илчлэг 1600-2000 ккал байна. Бид 500 мл сүүг 1ш өндгөөр орлуулахыг санал болгож байна. 500 мл сүү нь 15г уураг, 250 мг натри агуулдаг бол 1 ш өндөгт 15 г уураг, 65 мг натри агуулагддаг. 1 г натри 250-300 мл усыг өөртөө шингээдэг.
Асцитын хэмжээнээс хамаарч давс 2-0.5 г, уух шингэнийг бөөрний дутагдал хавсраагүй бол 1,5 л, бөөрний дутагдал илэрсэн тохиолдолд 1 л хүртэл багасгах бөгөөд өдрийн диурезийг 0.5-1 л байлгана.. Асцит, хавангийн хэмжээ маш их байгаа нөхцөлд давсгүй Певзнерийн №7 хоолыг өгнө.
Хоногт хэрэглэх натрийн хэмжээ 2 г/л-ээс ихгүй байна. Хоолны дэг баримтлан шээлгэх эмчилгээ хийснээр өвчтөний жин өдөрт 0,5 кг-аар хасагдаж, натрийн балансыг сөрөг болгохыг зорино.
Натрийн ионы баланс = / хоолны Na+ + ятрогенный Na+/ - / хөлсөөр + шээсээр + өтгөнеөр ялгарах Na+ /
Сийвэн дэх натрийн хэмжээ 120 ммоль/л-ээс их бол шингэнийг хязгаарлах
_ 2004 оны 03 (23)
хэрэггүй. Давс хэрэглэснээр сийвэнгийн натрийн хэмжээ нэмэгдэхгүй, харин асцитын хэмжээ нэмэгддэг. Сийвэнгийн натри багассан үед өдөрт уух шингэний хэмжээг 750-1000 мл болтол багасгана.
Бяслаг; даршилсан хүнсний бүтээгдэхүүн, хиам, натрийн давстай пенициллин, антацид зэрэг бэлдмэлүүдэд натрийн хэмжээ их байна.
Дахин асцит үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хооллолтонд дараах зарчмыг баримтална:
1.    Хоолондоо давсыг бага хэмжээгээр хэрэглэ
2.    Ширээн дээр давс бүү тавь
3.    Амттанг аль болох хэрэглэхгүй байх.
4.    Шарсан хоол битгий ид
5.    Өдөрт 250 мл-ээс илүү сүү хэрэглэж болохгүй
6.    Натри агуулсан эмийн бэлдмэл хэрэглэхдээ болгоомжил
Хэрвээ 7 хоногийн хугацаанд дээрхи эмчилгээний үр дүнд өдрийн шээс 500 мл-ээс бага, өвчтөний жин хоногт 500 г-аас бага хасагдаж байгаа бол шээс хөөх эмийн эмчилгээг эхлэх шаардлагатай.
Эхэн үед верошпироны эхний тун 100 мг байх ба жин 4 хоногт 1,5 кг багасахгүй бол верошпироны тунгхоногт 150 мг хүртэл нэмэх, энэ эмчилгээ нөлөө өгөхгүй тохиолдолд өдөр бүр верошпирон 150 мг + фуросемид 40-80 мг-аар долоо хоногт 2-3 удаа өгнө. Нөлөө өгч байгаа тохиолдолд тунг 10-14 хоногт 50 мг-аар буулгаж верошпироныг хоногт 50-100 мг, фуросемидийг 20-40 мг-аар долоо хоногт 1 удаа хэрэглэнэ. Их хэмжээний шингэнтэй үед хоол боловсруулах замд эмийн бэлдмэлийн шимэгдэлт алдагддаг учир фуросемидыг судсанд тарих хэрэгтэй. Верошпирон, фуросемидын эмчилгээнд үр дүнгүй бол гипотиазидыг 50 мг-аар хавсарч хэрэглэнэ. Эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд фуросемидийн тунг хоногт 120 мг болгоно. Цаашид эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа нөхцөлд гиповолемийн эсрэг реополиглюкины 100 -200 мл уусмалыг дуслаар хийсний дараа 120 мг фуросемид судсаар тарьж өгнө. Үр дүнгүй бол шаардлагаар 15%-ийн 400 - 500 мл маннитолын уусмал хийнэ.
Шээс хөөх эмчилгээ үр дүнтэй болсны дараа верошпироныг тунг 10-14 хоногт 50 мг-аар багасган барих тунгаар / 75 мг хүртэл /хэрэглэнэ. Фуросегиидыг 20 - 40 мг-аар 7-10-14 хоногт нэг удаа уулгана.
Фуросемид, гипотиазид өндөр тунгаар хэрэглэснээс кали, натри, хлор их хэмжээгээр шээсээр ялгарч алкалозд хүргэснээр цуснаастархины эс рүү аммони богино 'хугацаанд зөөвөрлөгдөж энцефалбпати үүснэ. Мөн элэгний биотрансформаци алдагдсанаас, шээс хөөх бэлдмэлийн тун хэтэрснээс элэг -бөөрний хам шинж гүнзгийрэх, калийн хэмжээ багасах зэрэг хүндрэлүүд гардаг тул эмийн тунг зөв тогтоон хэрэглэх, калийгаар баялаг хүнс хэрэглэх, калийн бэлдмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй. Уураг дутагдах нь асцит болон хаван үүсэх нэг нөхцөл болдог учраас асцитын эмчилгээнд дээрхи арга хэмжээнээс гадна сийвэн 150-200 мл-ыг 4-5 удаа, 10%, 20%-100 мл альбуминыг 5-6 удаа хийнэ.
Асцитын шингэний анхдагч халдварлалт 62-86%-д өөрөө аяндаа эдгэрдэг тул антибиотик эмчилгээг хийхдээ өвчтөн халуурсан, хэвлийгээр өвдсөн, асцитын шинжилгээнд нейтрофилийн тоо мм3-д 250-аас'их. тохиолдолд өндөр тун, богино курсээр хийнэ. Асцитын шингэнийг халдварлагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор асцитын шингэнд нийт уургийн хэмжээ бага, цус алдалттай, элэгний архаг дутагдалтай хүмүүст грам сөрөг нянгийн үржпийг дарангуйлахын тулд антибиотик эмчилгээ хийнэ.
Элэгний циррозийн асцитын үед антибиотик эмчилгээ хийх зарчим

Цефалоспорины бүлгийн антибиотик 2г-аар 8-12 цаг тутам 3-5 хоног
Давсхязгаарлан, эмийн эмчилгээнд үр дүнгүй үед рефрактер асцит үүснэ. Дээрхи оношийг тавихаас өмнө өвчтөнд давсны хэмжээ хэтэрсэн эсэх, нянгийн халдвар, цус алдалт, простагландины блокаторыг /аспирин/ хэрэглэж байгааг үгүйсгэнэ. Эмчилгээний зорилгоор асцитын шингэнийг их хэмжээгээр авах нь уургийн хэмжээг багасган асцитын шингэнийг халдварлагдах нөхцөл болдог учраас зөвхөн эмийн эмчилгээ үр дүнгүй нөхцөлд хийнэ.
Асциттай нийт өвчтөний 10%-аас'-багад нь эмийн эмчилгээ үр дүнгүй байдаг тул цаашид, асцитын шингэнийг 2 долоо тоног тутам аван, 1 л шингэн тутамд декстран, полиглюкин 150-200 мл, 10%, 20% альбумин 25 мл хийнэ.

Эмчил гээ үр дүнгүй тохиолдолд мэс аслын аргаар перитонеовенийн холболт хийх, элэг шилжүүлэн суулгах, гүрээний вен болон элэгний венийн холболт тавих аргуудаас сонгож болно.
Перитонеовенийн холболт
Заалт:
1.    Сийвэнгййн билирубин < 60 ммоль/л
2.    Протромбины хугацаа 4 секундээс урт
3.    Тромбоцит 50 х 109/л
Эсрэг заалт:
1.    Урьд нь хэвлийн хагалгаа хийлгэсэн
2.    Өөрөө аяндаа үүсэх перитонит
3.    Улаан хоолойн варикозын өргөсөл 3, 4-р зэрэг
Перитонеовенозны шунт нь хэвлийн хөндийд байгаа шингэнийг шууд системийн : цусны эргэлт рүү оруулах явдал юм.
Эрт үеийн хүндрэл:
1. Шунты&гэмтэл
     2004 оны 03 (23)

2.    Халдвар орох
3.    Шингэний хэт ачаалалд орох
4.    Судсан дотор цус түгээмлээр бөөгнөрөх хам шинж
5.    Варикозын цус адцалт Хожуу үеийн хүндрэл
1.    Шунт бөглөрөх
2.    Тромбоз үүсэх
3.    Үхэл
Гүрээний вен болон элэгний венийн холболт / TIPS /
Эсрэг заалт:
1.    Элэгний энцефалопати
2.    Зүрхний өвчин
3.    Бөөрний үйл ажиллагааны алдагдал
4.    Сепсис
5.    Өөрөө аяндаа үүсэх перитонит
Энэ шунт н ь ерөнхий унтуулга хийдэггүйгээрээ давуу талтай.
Элэг шилжүүлэн суулгах
Чайлд - Пью-ийн ангиллаар 7 онооноос дээш үнэлгээ авсан бол элэг шилжүүлэн суулгах шаардпагатай. Харамсалтай нь энэ арга өртөг ихтэй арга юм.
Шээс хөөх эмчилгээний хүндрэл:
1.    Азотеми
2.    Алкалоз
3.    Гиповолеми
4.Гипонатриеми
5.    Энцефалопати
6.    Гипокалиеми
7.    Гипомагниеми
8.    Спиринолактон их тунгаар хэрэглэж байгаа үед гиперкалиеми



 

Ном зүй

1. A. Н. бкороков Лечение болезней внутренних органов, 2003г. том1. Москва. медицинская литература изд.2. стр 495-498
2 АУИС Хоол боловсруулах эрхтний эмгэг. УБ 2003 Ерөнхий ред. Б. Цэрэндаш хууд238-239
3. Клинические перспективы гастроэнтерологии, гепатологии. 2001. №6 стр 24-29
4. Питер Р. МакНелли. Секреты гастроэнтерологий. 1999г. перевод с английского Москва. ЗАО \"Изд-во БИНОМ\". стр 296-307
5. И. М. Менджерецкий. Секреты гастроэнтерологии. Из-во Феникс. 1998г.
6. К. П. Майер. Гепатит и последствия гепатита. Москва. 1999г. ГЭОТАР МЕДИЦИНАстр 353-370
7. С. Д. Подымова. Болезни печени. Москва. 1992изд-во. \" Медицина\". стр 296-341
8. Б. Оюунцэцэг Хэвлийн хөндийд шингэн хурах хам шинж УБ 2003 хууд 69 - 84
9. Под общей редакцией В. Т. Ивашкина. Рациональная фармакотерапия заболеваний органов пищеварения. Москва. 2003г. Изд-eo \"Jlumepamypa\".cmp 223-230
10. Ш. Шерлок, Дж. Дули Заболевания печени жёлчных путей. 2002 г. Москва. ГЭОТАР МЕДИЦИНА. стр 128-138
i 11. Gines P., Tito L, ArroyoV6 et al. Randomized comprative study of therapeutic paracentesis with and without intravenous albumin in cirrhosis. Gastroenterology\', 94:1493-1502, 1988 12. Runyon B. A. Low -protein-concentration ascitic fluid is predisposed to spontaneous bacterial peritonitis. Gastroenterology, 91:1343-1346, 1986
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5131
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК