Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Уушгины үрэвсэл өвчний эмчилгээний эмийн хэрэгцээ
( Судалгааны өгүүлэл )

С.МӨНХБАТ Т.ДҮНГЭРДОРЖ Р.ЦЭРЭНДАГВА

 
Абстракт

ДЭМБ-ын байгууллагын зөвлөмжөөр 1992 онд Улаанбаатар хотод хуралдсан Эмийн Үндэсний Бодлого сэдэвт анхдугаар бага хурлаас Монгол улсын Эмийн Үндэсний Бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн гол чиглэлүүдийг батлан гаргасан. Үүний нэг чухал асуудал бол түгээмэл тохиолдох өвчнүүдийг эмчлэх эмчилгээний стандартанд зааснаар хэрэглэгдэх эмийн хэрэгцээг бодиттоор тодорхойлж, эмийн зохистой хэргэлээг төлөвшүүлэх явдал юм.
Хот суурин газарт нийгэм эдийн засгийн хөгжлийг даган, хүн ам олноор суурьшиж, хотжилтын процесс явагдснаар нягтрал, орчны бохирдол ихссэнтэй холбоотойгоор өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан судалгааг явуулав.
Зонхилон тохиолдцог өвчнүүдийг тухайлбал уушигны үрэвсэлийг эмчлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, тоо хэмжээг тодорхойлон гаргаж, эмээр хангах ажлын маркетингийн талаар хийгдсэн ажил ховор байгаа нь судалгаа явуулах шаардлага болсон. Судалгааны ажлын зорилго, зорилт: Улаанбаатар хотын хүн амын дунд зонхилон тохиолддог амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл тухайлбал уушгины үрэвсэлт өвчний стационарын өвчлөл, эмчилгээнд хэрэглэгдэх гол нэр төрлийн бүлэг эмийн бодит хэрэглээг судлах үндсэн зорилттой. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд доорхи зорилтуудыг дэвшүүлсэн
1.    Улаанбаатар хотод зонхилон тохиолдож байгаа амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөлийн бүтцийг судлан таван жилийн дунджыг нийт өвчлөлтэй харьцуулан үнэлгээ дүгнэлт өгөх
2.    Уушигны үрэвсэлт өвчний стационарын эмчилгээнд хэрэглэсэн гол нэр төрлийн бүлэг эмийн бодит хэрэглээг судлан тогтоох
3.    Сонгож авсан өвчний эмчилгээнд хэрэглэсэн эмийн бодит зарцуулалтад ундэслэн эмчилгээнд жилд шаардагдах бүлэг эмийн хэрэгцээг нэр төрөл, тоо, үнийн дүнгээр тодорхойлох
4.    Эмийн хэрэгцээний бодит зарцуулалтыг эмчилгээний стандарт, ДЭМБ-ын зөвлөмж болгосон аргачлалаар тодорхойлсон дунтэй харьцуулж дүгнэлт хийх
5.    Уушигны үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэгдэх зайлшгүй шаардлагатай бүлэг эмийн хангамжийг сайжруулах маркетингийг үндэслэл сайтай, оновчтой явуулах зөвлөмж боловсруулах
Судалгааны материал, арга зүй:
Улаанбаатар хотод 2000-2001 онд клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг, ЭНЭШТ, Баянзүрх дүүргийн эмнэлэгт судалгааг явуулав. Судалгаанд уушгины үрэвсэлт өвчнөөр хэвтэн эмчлэгдсэн 300 хүн хамрагдсан бөгөөд санамсаргүй түүврийн аргыг хэрэглэсэн. Гол нэрийн эмийг тусгай картын дагуу өвчтний нас хүйс, эмийн нэр төрөл, тун хэмжээ, эмчилгээнд хэрэглэсэн хугацааг түүвэрлэн авч антибиотик, сульфаниламидийн бүлгийн эмийг гарган, хэрэглэсэн хувь тухайн эмээр эмчлэгдсэн өвчтний тоо, хувиар тооцон эмийн бүлэг,тоо хэмжээ, үнийн дүнгээр бодож гаргасан. Мөн Эрүүл мэндийн үндэсний статистикийн сүүлийн таван жилийн материал, эмчилгээний стандарт, ДЭМБ-ын зөвлөмж зэргийг ашиглан боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүн:
1996-2000 онд Улаанбаатар хотын хүн амын өвчлөлд хийсэн судалгааны дүнг хүснэгт-1, диаграмм-1 ээр харуулав.
Судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл таван жилийн дунджаар амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 14,95% 1-р байр: жирэмслэх, төрөх, төрсний дараах үеийн эмгэг 14,36%: хоол шингээх эрхтний өвчин 12,49%: шээс бэлгийн замын тогтолцооны өвчин 11,6% : халдварт ба шимэгчдийн зарим өвчин 7,98%-ийг тус тус эзэлж байна.
 

Улаанбаатар хотын хун амын дунд зонхилон тохиолдох өвчин /1996-2000/

Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөлийн таван жилийн дунджаар эхний 5-н байранд үрэвсэл 32,6% 1-р байр: цочмог амьсгууртас 16,12%: амьсгууртас уушги тэлэгдэх архаг бөглөртөс өвчнүүд 9,52%: цочмог төвөнхтөс ба мөгөөрсөн хоолойтос 8,6%: гүйлсний ба булчирхай төстийн архаг өвчин 7,7%-тай байна.

Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг, ЭНЭШТ, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн судалгаанд хамрагдсан 300 хүний 69,2% нь бензилпенициллинийн натриар, 55,62% нь гентамицины сульфатаар, 18,4% нь ампициллины натрийн давсаар, 1,6% нь ампициллины тригидратаар, 2,4% нь амоксациллины натриар, 7,6% нь оксациллины

натриар, 1,2% нь цефатаксимын натриар, 7 ,6% нь эритромицины фосфатаар, 0,4%нь феноксиметилпенициллинээр, 0,4% нь стрептомицины сульфатаар, 0,4% нь клоксациллины гидрохлоридоор, 2,4% цефазолины натриар, 33,2% нь котримексазолоор эмчлэгджээ. Энэхүү судалгааны бодит зарцуулалтыг эмийн бүлэг,савалгааны хэлбэрт шилжүүлсэн тоо үнийн дүнгээр тооцвол таван жилийн дунджаар жилд стационарт хэвтэн эмчлэгдэх 10254 өвчтөнд 41554426 төгрөгний эм зарцуулахаар байна.Уушгины үрэвсэлтэй 10254 өвчтөний эмээр эмчлэгдэх хувь нь Бензилпенициллиний бүлэг 52.42 %, хагас нийлэг пенициллиний бүлэг 25.6 %, хагас нийлэг аминопенициллиний бүлэг 21.6%, Макролидийн бүлэг 7.6 %, Аминогликозидийн бүлэг 55.6 %, Цефалоспориний бүлэг 3.4 %, Сульфаниламидийн 33.2 %-ийг тус тус эзэлж байна. ДЭМБ-ын аргачлалаар тооцон үзвэл 38058146 төгрөгний эм зарцуулахаар байна.

Дүгнэлт: I. Улаанбаатар хотын хүн амын стационарын өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин 14.95 %, 1-р байранд түүнд эзлэх уушгины үрэвсэл өвчин 32,26% 1-р байранд байгаа бөгөөд өсөх хандлагатай байна. Уушгины үрэвсэл нь зонхилон тохиолдож буй өвчин мөн болох нь нотлогдож байна.

2.Уушгины үрэвсэл өвчний эмийн бодит хэрэглээг ДЭМБ-ын аргачлалаар тооцсон

дүнтэй харьцуулахад зөруу /3496280төг-еер/-тэй байгаа нь эмчилгээний стандартыг нарийн мөрдөх, эмийн зев сонголт хийх, эмчилгээний болон эдийн засгийн үр ашигийг оновчтой зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

3. Улаанбаатар хотод жилд уушгины үрэвслээр хэвтэн эмчлэгдэх 10254 өвчтөнд 41554426 төгрөгний эм хэрэгтэй бегөөд гол бүлэг нэрийн эм боЛох бензилпенициллиний уламжлалд 11751524 төг, аминогликозидын бүлэгт 6033384 төгрөгийг тус тус зарцуулахаар байна.

Medicinal requirement for healing pneumonia

Re: S. Munkhbat ,R Tserenlhagva, D. Dungerdorj (Mongolia National Medical University

1.    Among diseases of respiratory organs of stationary out patients in Ulaanbaatar city prevails pneumonia.

2.    It is necessary that it must be strictly followed standard of medicated, make proper selected and rational use of drugs organize economically effective treatments.

3.    For treatment of 10230 patients hospitalized in Ulaanbaatar per year for pneumonia is required medicines for 41555426 tugrugs.
 

Ном зүй

1. Монгол улсын Эмийн үндэсний бодлого анхдугаар бага хурлын материалын эмхтгэл, ЭМЯ 1992
2. Монгол улсын эмийн тухай хууль 1.22
3. Ц.Мухар. Нийгмийн эрүүл мэнд
4. Эруул мэндийн
5. Улсын эрүүл мэндийн статистикийн тайлан . ЭМЧ 996-2000
6. Өвчний олон улсын ангилал 1-р боть 7.3онхилон тохиолдох өвчний оношлогоо эмчилгээний стандарт
8. Эмийн санчдад зориулсан гарын авлага
9. А.Дамдинсүрэн зонхилон тохиолдох өвчин эмгэгийн эмчилгээний жагсаалт х. 26-37,101-104, ЭМЯ.ДЭМБ, 2002
10. Эмийн үндэсний бодлогын 3-р бага хурлын материал х 24 26 1997
11. М.Д.Машковский. Лекарственные средства 2-р том стр* 220-289 Москва издательство Новоя волна 2000
12. О национальной лекарственной политеке.Фарматека 5,1995, с. 35-41
13. Managing drug supply second edition. pl85-206 Kumarian press USA 1997
14. WHO. The health report 1999.
15. National drug lilies Managing drug suplly.1997. PO 56-59,60
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1156
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК