Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС
( Редакцийн зурвас )
 

Анагаах Ухааны Эрдэм шинжилгээний практикийн улирал тутмын сэтгүүл гаргах санал 1998 онд төрж "Онош" гэж нэрлэх болсон. 1999 оны 04 сарын 12 нд хууль зүйн яамнаас 175 тоот гэрчилгээ гардан авч, тэрхүү хүсэл биелэж, анхны гурван дугаарыг бичгийн цаасыг талалсан /А5/ хэмжээгээр хэвлүүлэн уншигчдын гарт хүргүүлж байлаа. Одоо эргээд харахад гэгээтэй бодол минь биелэлээ оллоо гэж бодох болов. Багш, эмч, судлаачид, доктрант, аспирантуудын эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг нийтийн хүртээл болгох, эмч нарт зориулсан лекц, анагаах ухааны орчин үеийн ололтыг нийтлүүлэх бодлогыг баримтлаж ажиллаж байв. Эдүүгээ бичгийн цаасны /А4/ хэмжээтэй хэвлэгдэн гарч тогтмол хэвлэлийн жагсаалтанд орж хүмүүст танигдатлаа багагүй хугацааг үджээ. "Онош" сэтгүүлийн 5 жилийн ойг саяхан тэмдэглэж өнгөрүүлэв. Онош сэтгүүлийг өдий зэрэгт хүртэл дэмжиж тусалж байсан редакцийн хамт олон болон бусад хүмүүст баярлалаа. Сэтгүүлийн редакцид гадаад, дотоодын олон эрдэмтэд хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид олон улсын сэтгүүл гаргах хүсэлтэй байгаа билээ. Захиалагч уншигч та бүгдэд мэдлэг тань дусал нэмэр болохуйц мэдээллийн уурхай болох зорилт тавьж буй энэ агшинд ажил, амьдралын гэрэлтэй бүхнийг хүсье.

Сэтгүүлийн чанар, чансааг сайжруулахад өөрсдийн үнэтэй санал бодлоо бидэнд бэлэглэж, туслана гэдэгт найднам.

Сэтгүүлийн эрхлэгч:
Анагаах ухааны доктор Зуичав овоп Сэвжидийн Бадамжав

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 262
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК