Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн цус бүлэгнэлтийн үзүүлэлтийн хоногийн хэмнэлийг харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

С.Энхзаяа, Г.Наран, Х.Гэлэгжамц
 

 
Абстракт

BSTRACT We compared daily rhythm of the indices of coagulation in the form of glomerulonephritis and nephrosis. In the form of chronic glomerulonephritis and nephrosis activity of system of coagulation is more high this is the most activated at 21 o'clock. But system anticoagulation is reduced more at 21:00 o 'clock. On the base of this if we conduct drug treatment which influences to coagulation in connection with daily rhythm it may be more useful.

Манай оронд 10000 хүн ам тутамд 6 нь гломерулонефрит өвчнөөр өвчилж, бөөрний архаг дутагдалд хүргэх шалтгааны 40 хувийг эзлэж байна. /Ц.Цэцэгмаа, Х.Гэлэгжамц, 1995 он/
Бөөрний архаг дутагдал нь ихэнх тохиолдолд залуу хүмүүсийг тахир дутуу болгож, нас барах шалтгаан болдгийн ззрэгцээ гломерулонефрит нь бөөрний бусад өвчний дотроос харьцангуй богино хугацаанд бөөрний архаг дутагдлыг бүрдүүлдэг. /Х.Гэлэгжамц, Т.Ариунаа/
Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед бүлэгнэлт идэвхжих хандлагатай байдаг ба цусан дахь фибриноген илэрхий ихэсдэгийг судлаачид судалсан байна. /Андреенко Г.В, Полянцева Л.Р, Смирнова Т.А. 1976; Takedo Ү, Chen AY, 1976/. Манай орны хувьд архаг гломерулонефритийн үеийн цус бүлэгнэлтийн тогтолцооны үзүүлэлтүүдийг Г.Наран 1997 онд судлан тогтоожээ.
Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед цусны гемостазын үзүүлэлтүүдийн хоногийн хэмнэлийг өөрөөр хэлбэл, хоногийн аль цагт бүлэгнэлт илүү идэвхжиж байна вэ гэдгийг гаргаж тодорхойлох нь манай орны бөөрний өвчний оношлогоо, эмчилгээний практикт зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Судалгааны зорилго
Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн цус бүлэгнэлтийүзүүлэлтийн хоногийн хэмнэлийг тогтоох, эрүүл бүлгийнхтэй харьцуулан судлах.
Судалгааны зорилт
1.    Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн цус бүлэгнэлтийн үзүүлэлтийн хоногийн хэмнэлийг тогтоох;
2.    Эрүүл бүлгийн цус бүлэгнэлтийн хоногийн хэмнэлийг тогтоох.
3.    Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн цус бүлэгнэлтийн үзүүлэлтийн хоногийн хэмнэлийг эрүүл бүлгийн үзүүлэлттэй харьцуулах.
Судалгааны материал, арга зүй:
1.    Судалгааг УКТЭ болон ШКТЭ-ийн клиник биохимийн лабораторит 2001-2003 онд явуулав.
2.    Судалгаанд архаг гломерулонефритийн нефроз хэлбэр хэмээн оношлогдсон нийт 22 хүнийг ямар нэгэн антибиотик, салицилатын төрлийн эм, цус бүлэгнэлтийн эсрэг /антиагрегант болон антикоагулянт/ эмчилгээ хийлгэхээс нь өмнө мөн харьцангуй эрүүл гэж үзэж байгаа 22 хүнийг тус тус хамруулав.
3.    Судалгаанд хамрагдагсдад хоногийн 9:00, 15:00, 21:00, 3:00 цагуудад сиивэнгийн зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа /ЗИТХ/, протромбины хугацаа /ПX/, тромбины хугацаа /Т X/, фибриногений хэмжээг /ФИБ/, OPTION-2 plus анализаторын /Франц/ тусламжтай, эуглобулины    сорилийг    /ЛЭФ/ Е.Ковальскийн аргаар /1974/ тус тус тодорхойллоо.
Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн фибриноген /ФИБ/, протромбины хугацаа /П X/, зориуд идэвжүүлсэн тромбопластины хугацаа /ЗИТХ/, тромбины хугацаа /ТХ/, фибрин хайлуулах идэвхи /ЛЭФ/ зэрэг үзүүлэлтүүдийг хоногийн 9:00, 15:00, 21:00, 3:00 цагуудад тогтоож эрүүл

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэр болон эрүүл бүлгийн цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд.
Хүснэгт №1

1-р хүснэгтээс үзэхэд архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед фибриноген өглөөний 9:00 цагт 5.698±0.28г/л, 15:00 цапг 5.792±0.26г/л, 21:00 цагт 6.337±0.26г/л, шөнийн 3:00 цагт 5.991+0.306 г/л хэмжээтэй тодорхойлогдож өглөөний 9:00 цагт фибриногений хэмжээ багасаж, оройн 21:00 цагт ихэссэн нь /Р<0.01/ статистик магадлалтай байна.

Харьцуулсан эрүүл бүлгийн фибриногений хэмжээ өглөөний 9:00 цагт 2.95510.112 г/л, өдрийн 15:00 цагт 2.934+0.118 г/л, оройн 21:00 цагт 2.947±0.098г/л шөнийн 3:00 цагт 3.034±0.075г/л хэмжээтэй тус тус тодорхойлогдлоо. Дээрхи цагуудад тогтоосон үзүүлэлтүүд нь статистик магадлалтай ялгаагүй байлаа.

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн фибриногений хэмжээг эрүүл бүлэгт тогтоосон хэмжээтэй харьцуулахад судалгаа хийсэн цагуудад 2.743-3.39 г/л-ээр ихэссэн /Р<0.001/ байна. (Зураг1)

хэлбэрийн үед протромбины хугацаа өглөөний 9:00 цагт 11.27±0.2 сек, өдрийн 15:00 цагт 10.92±0.14 сек, оройн 21:00 цагт 10.95±0.14 сек, шөнийн 03:00 цагт 10.95±0.11 сек хэмжээтэй тодорхойлогдсон нь статистик магадлалтай ялгаа ажиглагдсангүй.

Эрүүл бүлгийн протромбины хугацаа өглөөний 9:00 цагт 12.51 ±0.23 сек, өдрийн 15:00 цагт 12.76Ю.32 сек, оройн 21:00 цагт 12.58i0.15 сек, шөний 03:00 цагт 12.34Ю.23 сек тодорхойлогджээ Судалгаа хийсэн цагуудын үзүүлэлтүүдэд статистик магадлалтай ялгаагүй байна.

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн протромбины хугацааг эрүүл бүлэгт тогтоосон хэмжээтэй харьцуулахад бүх цагуудад 1.24-1.84 сек-ээр богиноссон /Р<0.01/ байна. (Зураг 2).

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед ЗИТХ өглөөний 9:00 цагт 29.2710.7 сек, өдрийн 15:00 цагт 31.67±1.04 сек, оройн 21:00 цагт 28.16±1.16 сек, шөнийн 3:00 цагт 28.03±0.9 сек тодорхойлогдож, цагуудын хооронд статистик магадлалтай ялгаагүй байна.

Харьцуулсан эрүүл бүлгийн ЗИТХ еглөөний 9:00 цагт 33.35±1.1 сек, өдрийн 15:00 цагт 39.09±1.19 сек, оройн 21:00 цагт 30.59±1.35 сек, шөнийн 3:00 цагт 32.95±0.85 сек тодорхойлогдож өдрийн 15:00 цагт ЗИТХ уртасч /Р<0.001/, оройн 21:00 цагт хамгийн богино /Р <0.01/ байна.

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн ЗИТХ -г эрүүл бүлэгт тогтоосон хэмжээтэй харьцуулахад өдрийн 15:00 цагт 7.42 сек, шөнийн 3:00 цагт 8.5 сек-ээр тус тус богиноссон нь статистик магадлалтай байна. /Р <0.01/ (Зураг 3)

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед ТХ өглөөний 9:00 цагт 17.92±0.34 сек, өдрийн 15:00 цагт 17.04±0.27 сек, оройн 21:00 цагт 17.43±0.3 сек, шөнийн 3:00 цагт 19.47±0.85 сек тодорхойлогдсон нь статистик магадлалтай ялгаагүй байна.

Харьцуулсан эрүүл бүлгийн ТХ нь өглөөний 9:00 цагт 29.27±0.7 сек, өдрийн 15:00 цагт 19.79+0.4 сек, оройн 21:00 цагт 18.7±0.47 сек, шөнийн 3:00 цагт 19.69±0.53 сек тодорхойлогдож, өглөөний 9:00 цаг, өдрийн 15:00 цагт статистик магадлалтай уртассан /Р <0.001/ байна.

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн ТХ-г эрүүл бүлэгт тогтоосон хэмжээтэй харьцуулахад өглөөний 9:00 цаг, өдрийн 15:00 цагуудад 5.7-14.9 сек-ээр богиноссон нь /Р <0.001/ статистик магадлалтай байлаа. (Зураг 4) Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед фибрин хайлуулах идэвхи өглөөний 9:00 цагт 10.17±0.27 мин, өдрийн 15:00 цагт 10.45±0.25 мин, оройн 21:00 цагт 11,64±0.32 мин, шөнийн 3:00 цагт 10.86±0.27 мин тодорхойлогдож оройн 21:00 цагт фибрин хайлуулах идэвхи буурч байна. /Р <0.01/

Харьцуулан үзсэн эрүүл бүлгийн үеийн фибрин хайлуулах идэвхи өглөөний 9:00 цагт 7.93±0.1 мин, өдрийн 15:00 цагт 8.11 ±0.08 мин, оройн 21:00 цагт 7.99±0.07 мин, шөнийн 3:00 цагт 8.16±0.05 мин тус тус хэмжээтэй тодорхойлогдлоо. Хоногийн хэмнэл ажиглагдсангүй.

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үеийн фибрин хайлуулах идэвхийг эрүүл бүлгийн тогтоосон хэмжээтэй жишихэд хоногийн 9:00, 15:00, 21:00, 03:00 цагуудад 2.11-3.65 мин-аар фибрин хайлуулах идэвхи буурсан/Р <0.001/ байна.

(Зураг 5)

Дүгнэлт

Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед сийвэнгийн фибриногены хэмжээ хоногийн 21:00 цагт хамгийн их (6.337 ± 0.266) Р<0.01 байна.

2.    Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо болох фибрин хайлуулах идэвхи 21:00 цагт хамгийн их буурсан (11.64Ю.323) Р<0.01 байна.

3.    Архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед хоногийн 21:00 цагт буюу орой цусны бүлэгнэлт идэвхждэг гэж үзлээ.

4.    Дээрх байдлаас үндэслэн архаг гломерулонефритийн нефроз хэлбэрийн үед бүлэгнэлтэнд нөлөөлөх эмийн эмчилгээг хоногийн хэмнэлтэй нь уялдуулан явуулахад илүү үр дүнтэй байж болох бөгөөд цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай.


 

Ном зүй

1 .Амаржаргал.Д \" Эруулхуний цус булэгнэлтийн узуулэлтийн хоногийн хэмнэлийн. судалгаа\" Анагаах ухааны магистрынзэрэг горилж бичсэн тезис. УБ\'.; 2001, -50 х. 2.Лх агва.Л\'\' Био х эмнэл судлал\'\' УБ.; 1998-174 х.
3. Лхагва.Л \" Ердийн болон онцгой нөхцөлд байгаа хуний хронофизиологийн судалгаа\" Анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн бутээл. УБ.; 1994, - 291 х.
4.Наран.Г \" Архаг гломерулонефрит, тууний хундрэл бөөрний архаг дутагдлын уеийн гемостазын узуулэлтууд\" Анагаах ухааны дэд докторыи зэрэг горилж бичсэн бутээл. УБ.; 1998, -122 х.
5.Агаджанян.Н.А. \" Биологические ритмы \" М.; Медицина. 1967.120 с.
6.Базариоаа.М А Руководство no клинической лабораторной диагностике.-Киев.; Вища школа. 1986-276 с.
7. Заслааская.Р.М. \" Суточные ритмы v больных, с сердецно-сосудистимы заболеваниямы. Москва. ;Медицина. 19 79. -183 с.
8.Меныиикова.В.В. \" Лабораторные методы исследования в клинике -.; медицина. 1987. - 368с
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 552
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК