Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 3(169)
Монголын Телепатологийн систем (МонТелНэт)
( Судалгааны өгүүлэл )

Д.Эрдэнэцогт1, Л.Галцог2, Э.Баярмаа3, М.Оберхолзер4

1Эмгэг бүтэц үйл судлалын тэнхим, ЭЗ Био Анагаахын сургууль, АШУҮИС, Морфологийн тэнхим, ЭЗ Био Анагаахын сургууль, АШУҮИС, 

 
Абстракт

Introduction

Mongolian rural population lack of access to adequate health services due to the fact that they live remote from urban hospitals. With the rapid spread of telemedicine in most  countries, has been promoted as a promising tool to address deficiencies in delivering health care in developing countries. In late 2008 the Swiss Surgical Team (SST) started the telemedicine project MonTelNet in Mongolia in collaboration and with financial support of the Swiss Agency for Development and Cooperation (SDC). 

Goal

This study aims at evaluating the diagnostic accuracy of such a service by reviewing 212 telepathology diagnoses delivered to the local experts in Ulaanbaatar between January 2009 and June 2013.

Materials and Methods

Under the MonTelNet project all province (Aimag) hospitals were equipped with hardware necessary for practicing telemedicine, in particular with computers with digitalized  microscopes and cameras. The software CampusMedicus® (CM) was developed together with Klughammer GmbH. Software and all data and comments exchanged over the MonTelNet are stored on a central server. Each of the original diagnoses issued through the CM telepathology (TP) server was compared to an independent review diagnosis based on the original glass slides.

RESULT For 188 specimens (89.9%) the TP diagnosis were completely identical with the review diagnosis on the original glass slide. 12 specimens (5.7%) showed minor  discrepancies (clinically identical) and 5 specimens (2.4%) showed moderate discrepancies which were not clinically relevant. four cases (1.9%) exhibited a marked discrepancy (clinically relevant) between the TP diagnosis and the review diagnosis. 

Three specimens were classified as “other”. DISCUSSION The results of the study show a very high accuracy of the TP diagnosis provided. The TP diagnoses differed markedly from the review diagnoses based on the original glass slide in only 1.9% of the 212 cases. 89.9% of all cases showed complete concordance between TP and review. These figures are comparable to figures from other evaluations of static image telepathology.

Conclusion:

  1. The results of the study show a very high accuracy (94.7%) of the TP diagnosis provided. The TP diagnoses 89.9% of all cases showed complete concordance between TP and conventional review.
  2. Problem with image selection show a different picture and occur more often in cases with marked discrepancies between TP and review - χ2-test shows significant correlation (p<0.001).

Key words: Diagnostic accurency, Image selection, Telepathology

Pp. 42-46, Tables 2, Figure 1, References 11

Үндэслэл

Мэдээлэл харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдалт асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал Телемедицин (TM) буюу алсын зайн оношилгоог нэвтрүүлснээр нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээний зөвлөгөөг зайнаас богино хугацаанд явуулах нөхцөлөөр хангаж байгаа юм [1, 2]. Телемедицин гэдэг нь “Мэдээлэл холбооны технологийг ашиглан оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлийн шаардлагатай мэдээллүүдийг зайнаас солилцох, мөн эрүүл мэндийн судалгаа шинжилгээ, сургалтыг эмч эрүүл мэндийн ажилчдад хүргэх цогц үйлчилгээг хэлнэ” гэж тодорхойлсон байна (WHO 2011). 

ТМ нь эмнэлзүйн олон салбарт (Теледерматологи, Телеэндоскопи, Телекардиологи, Телепсихартри) нэвтэрч байгаагийн дотроос хурдацтай хөгжиж байгаа нь зайн эмгэг судлал (Телепатологи [ТП]) юм.

Мэргэшсэн эмгэг судлаач эмчийн хүрэлцээний асуудал нь манай оронд төдийгүй дэлхийн цөөнгүй орны эрүүл мэндийн салбарын өмнө тулгамддаг асуудлын нэг бөгөөд үүнийг зайн оношилгооны технологийн тусламжтайгаар шийдвэрлэх нь ашигтай болохыг судлаачид дэвшүүлсээр байна [3, 4, 5].

Ийнхүү орчин үед эд эсийн шинжилгээнд зайнаас тавигдсан оношийг, эх материалд суурилсан бататгах оноштой харьцуулан судлах замаар ТПийн оношилгооны нарийвчлалыг тодорхойлдог байна. Манай орны эрүүл мэндийн салбарт 2008 оноос МонТелНэт статик зайн оношилгооны системийг Швейцарийн засгийн газрын дэмжлэгтэйгээр анх санаачлан нэвтрүүлсэн боловч уг оношилгооны аргын нарийвчлал, үр дүнг тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Зорилго Эмгэг судлалын оношилгооны өдөр тутмын үйл ажиллагаанд статик телепатологийн МонТелНэт загвар системийг нэвтрүүлж, эд эсийн амьд сорьцын шинжилгээг орон нутагт зайнаас оношилж, төвөөс зөвлөгөө өгөх үйл ажиллагааны үр дүнг тооцох

Зорилт:

  1. Эмгэг судлалын салбарт нэвтэрсэн статик Теле-патологийн МонТелНэт системээр зайнаас тавигдсан оношийг эх материалтай нь харьцуулан судалж ТП оношилгооны нарийвчлалыг тогтоох
  2. Эд эсийн зайн оношилгооны чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах

Материал, арга зүй

Судалгааг ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Салбар хорооны 2013.06.21 өдрийн (тэмдэглэл №13-17/1А) зөвшөөрлөөр, тохиолдолд суурилсан болон нэг агшингийн дескриптив судалгааны загваруудаар хийж гүйцэтгэв. 

Судалгаанд (i) Телепатологийн стандарт багц тоног төхөөрөмж: TP – иж бүрдэл компьютер, микроскопын дижитал камер (Infinity 1 CMOS USB 2.0 Camera Integrated with Image-Pro®) микроскоп (Olympus CX-41), эдийн макро зураг авах фото аппарат; (ii) Германы Клугхаммер компаний хөгжүүлсэн вебед суурилсан зайн оношилгооны програм хангамж CampusMedicus© (CM), түүний электрон өгөгдлийн санг тус тус ашиглав.

Мөн орон нутгаас зайн оношилгоо хийгдсэн (n=212) тохиолдлуудын эдийн болон эсийн шинжилгээний бичил бэлдмэлийг зохих журмын дагуу Говь Алтай, Ховд, Хөвсгөл аймгуудын нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасгуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон авч ТП оношилгооны нарийвчлалыг эх материалд тулгуурласан оноштой харьцуулан судлав. Үүнд хоёр оношилгооны зөрөөг “Зөрөөгүй”, “Бага”, “Дунд”, “Их” гэсэн шалгууруудаар ангилж үзэв.

Статистик ба өгөгдлийн боловсруулалт

Судалгааны явцад хийгдсэн эд эсийн зайн оношилгооны бүх мэдээллийг Кампус Медикус програмаас .xls форматаар хөрвүүлэн авч FileMaker© дээр өгөгдлүүдийн хоорондын хамаарлыг болон чанарын үнэлгээг хийн, статистик боловсруулалтыг STATA© програмаар хийж гүйцэтгэв.

Үр дүн

I. ТП хэлэлцүүлгийн тохиолдлын судалгааны дүнгээс 

Нийт тохиолдлыг (n=212) дотор нь нас, хүйсээр ангилж үзвэл 10 – 80насны бүлгийг 128 эмэгтэй, 84 эрэгтэй байв. Зураг 1 ээс харахад зайн оношилгоонд 30-40 насны бүлгийн хамрагдалт өндөр харин 70-аас дээш насанд цөөн байгаа нь ажиглагдав.

Figure 1. Age distribution of the 212 patients included in the study. The bars illustrate the effective frequency of each age group while the lines indicate estimated frequency distributions for the total collective and for male and female patients respectively

II. Оношийн нарийвчлалыг судалсан дүн

Бидний судалгаагаар нийт тохиолдлын 188 (89.9%) –д нь ТП-ийн онош нь эх материалыг ашиглан тавьсан оноштой дүйж байлаа. Харин 12 (5.7%) тохиолдолд оношилгооны “хөнгөн” minor зэргийн буюу клиникийн хувьд нэг төрлийн онош; 5 (2.4%) тохиолдолд “дунд” хэлбэрийн оношийн зөрөө ажиглагдсан нь уг эмгэгтэй клиникийн ямар нэг холбоогүй тохиолдлууд байв. Харин дөрвөн (1.9%) тохиолдлын эх материал дээр суурилсан онош нь ТП оноштойгоо “их” зөрөө ажиглагдсан бөгөөд үлдсэн гурван тохиолдолд хийгдсэн шинжилгээг дээрх ангилалаас “бусад” хэлбэрт оруулан авч үзлээ.

Хүснэгт 1-ээр зайн оношилгоонд хамрагдсан тохиолдлуудыг тодорхой өвчний ангилалаар оношийн зөрөөнд хэрхэн хамрагдаж байгааг харуулав. Үр дүнгээс харахад хоргүй хавдрын оношилгоонд хорт хавдрынхтай харьцуулахад оношилгооны зөрөө бага ажиглагдсан нь харагдаж байна.

Оношийн зөрөө ажиглагдсан нийт 9 (4.3%) тохиолдолд дүн шинжилгээ хийж үзэхэд үүний 55.5% буюу 5 тохиолдолд зөвлөгөө өгөгч эмчийн зүгээс илгээсэн материалыг онош тавихад тохиромжгүй буюу уг эмгэгтэй холбоогүй мэдээлэл илгээсэн хэмээн үзсэн бол үлдсэн 4 тохиолдлын 2т нь авсан зургийн гэрэл өнгөний тохиргоо алдагдсан, харин үлдсэн 2 тохиолдлын нэг нь өмөнгийн ялган оношилгооны материал байсан бөгөөд энэ нь эх материалаар дахин нотолгоо хийгдээгүй ба нөгөө тохиолдолд  техникийн шалтгаанаар илгээгдсэн зурагт хавдрын эдийн хэсэг нь системд хадгалагдалгүй үлдсэн байснаас тавигдсан онош зөрөөтэй гарсан дүн ажиглагдлаа.

ТП-гийн ба эх материалын оношийг харьцуулж үзвэл: Тохиолдол № 20019 ТП-оор тавигдсан онош – Хронический неспецифический язвенный колит и Болезнь Крона не исключено Эх материал ашиглан тавьсан онош – Болезнь Крона*

Table 1. Distribution of diagnostic discrepancies for different classes of disease. The diagnostic accuracy was slightly better for benign and other non-malignant  lesions than for malignant lesions

Table 1. Class of disease discrepancies

Ийнхүү манай судалгаагаар “kappa” итгэлцүүрийн үнэлгээг зайн оношилгоонд хамрагдсан өвчний категор тус бүр дээр шалгаж үзэхэд 0.8-аас дээш буюу (kappa v. 0.865 – 0.931) уг хоёр төрлийн оношийн хооронд хүчтэй нийцэл байгааг харуулсан дүн гарлаа.

III. ТП оношийн зөрөөний шалтгаан 

Бидний судалгаагаар ТП-ийн ба Уламжлалт аргын оношилгооны хооронд гарсан зөрөөний хамгийн нийтлэг шалтгаан нь манай нөхцөлд техникийн буюу эмч мэргэжилтний технологийн талаарх мэдлэгийн хязгаарлагдмал байдал, мөн зайнаас тохиолдлыг дамжуулахдаа эд эсийн шинжилгээний бичил бэлдмэлийн микро зургийн бэлдцэдээ оношилгоонд ач холбогдол бүхий талбайн сонголтыг зөв хийх зэргээс хамаарч байна. Ийнхүү судалгаагаар ажиглагдсан оношийн зөрөөнд нөлөөлөхүйц шалтгаануудыг нэгтгэж дараах 4 хэлбэрт хувааж үзэж болох байна. Үүнд: эд эсийн шинжилгээний материалыг өвчтөнөөс зөв авч бэлтгэх, бичил бэлдмэлийн бэлдцийн чанар, микро зургийн талбайн зөв сонголт, техник болоод уг технологийн талаарх мэдлэг мэдээллийн дутагдалтай байдал зэргийг дурдаж болох юм.

Бидний судалснаар ТП-ийн оношийн зөрөөнд өвчтөнөөс шинжилгээний материал авах түүнтэй холбоотой гарах нөхцөлүүд нь оношилгооны чанарт ямар нэг нөлөөлөлгүй (multi-field χтестээр шалгахад ямар нэг тодорхой холбоогүй) харин техникийн холбогдолтой асуудал, ялангуяа бичил зургийг оношилгоонд ач холбогдол бүхий талбайгаас зөв сонгож авах явдал нь тодорхой хамааралтай болохыг χ2 тестээр тогтоов (Хүснэгт 2).

Дээрх шалтгаан хүчин зүйлсээс гадна зайнаас хэлэлцүүлж байгаа тохиолдлын микро зургийн чанар тодорхой нөлөөг үзүүлж болохыг үгүйсгэж болохгүй юм. Энэ ч утгаараа бид цаашдын судалгаандаа микро бэлдмэлийн чанар оношилгоонд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлах зорилго тавин ажиллаж байна.

Table 2. Reasons for discrepant diagnosis

Хэлцэмж

Бидний судалгаагаар манай нөхцөлд ашиглагдаж байгаа ТП-ийн системийн оношилгооны нарийвчлал өндөр болох нь тогтоогдлоо. Судалгааны дүнгээс үзэхэд нийт тохиолдлын зайн оношилгооны үр дүн нь эх материал дээр суурилсан оношоос зөрсөн 1.9%; харин онош нь тохирсон шинжилгээ нь 89.9% байж оношийн нарийвчлал 94.7% байгаа нь ихэнх судлаачдын үр дүнтэй дүйж байна.

Тухайлбал ижил төрлийн iPath статик ТП  ийн системийг ашиглан хийгдсэн бусад судалгаануудад Brauchli, Oberholzer нарынхаар 94% [6] харин Desai нарын судалгаанд [7] 90% тус тус хүрч байв.

Мөн өөр төрлийн статик ТП систем дээр хийгдсэн хяналтат туршилт судалгаануудаар оношилгооны нарийвчлал нь 85% түүнээс дээш үзүүлэлттэй гарч байсныг судлаачид тэмдэглэжээ [8-9]. 

ТП-ийн оношилгооны зөрөөний шалтгааныг судалсан байдлаас үзэхэд 2001 – 2003 онд Тегераны анагаахын шинжлэх ухааны их сургууль дээр хийгдсэн судалгаагаар нийт 160 тохиолдлыг статик телепатологийн системээр дамжуулан оношилсон байдгаас зөвхөн 55% нь оношийн зөрөөгүй дүн гарч байсан бөгөөд энэ нь бусад судалгаатай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт байсан юм. Үүнийг судлаач олон зүйлтэй холбон тайлбарласнаас өөрийн улсын Интернетийн өргөн зурвасын холболтын хангалтгүй байдалтай уялдаатайг цохон тэмдэглэсэн байна [10]. 2011 онд Khurana K. K нар судлаачид эсийн шинжилгээнд зайн оношилгоо явуулсан нь үр дүнтэй байж тухайн тохиолдолд ТП-ийн оношийн нарийвчлал нь 94% байсан бөгөөд зөрүү гарсан тохиолдлуудад эсийн блок (cellblock) бэлтгэх үйл ажиллагаатай холбогдон гарсан алдаа байсныг тогтоожээ [11].

Дүгнэлт:

1) Манай улсын эмгэг судлалын практикт хэрэглэгдэж байгаа МонТелНэт системийн эд эсийн оношилгооны нарийвчлал өндөр (94.7%) байна.

2) Орон нутгаас дамжуулж байгаа микро бэлдмэлийн талбайг буруу сонголт хийн дамжуулах нь ТП-ийн оношилгоонд зөрөө гарахад нөлөөлж байна (p<0.001).

Ном зүй

1. M. Oberholzer HRF, H. Christen, S. Gerber, M. Bruehlmann, M. Mihatsch, M. Famos, C. Winkler, P. Fehr, L. Baechthold.: Telepathology with an integrated services digital network–a new tool for image transfer in surgical pathology: a preliminary report., Hum Pathol, 24(10):1078–1085, Oct 1993.,
2. Klaus Kayser. JS, Ronald S. Weinstein: Telepathology and Telemedicine. Edited by Germany 2005, p.pp. 259
3. Sawai T UM, Kamataki A, Tofukuji I: The state of telepathology in, Japan. J Pathol Informat. 2010
4. Pollett AF LG, Colgan TJ: Canadian laboratory physician supply:, falling behind. Can J Pathol. 2011
5. Legge M ea: Extended role of medical laboratory scientists in diagnostic pathology., 2008, Dunedin, New Zealand
6. Brauchli K, Jagilly R, Oberli H, Kunze KD, Phillips G, Hurwitz N, Oberholzer M. Telepathology on the Solomon Islands--two years’ experience with a hybrid Web- and email-based telepathologysystem. J Telemed Telecare. 2004;10 Suppl 1:14-7.
7. S.Desai RP, R.Chinoy, A.Kothari, T.K.Ghosh, M.Chavan, A.Mohan, B. M., Nene KADEwtaatccaa, rural cancer hospital. Natl Med J India, 2004.:
8. Kumar S: Telepathology: an audit. In Telepathology. Edited by: Kumar S, 2009:225- 229. DBBHS:
9. Chen Zhou AR, Liu Tong Hua, Huaqiang Shi: Telepathology consultation in China using whole slide image and an internet based platform, Diagnostic Pathology 2013, 8(Suppl 1):S10,
10. Afshin Abdirad, Babak Sarrafpour and Siavash Ghaderi-sohi Static telepathology in cancer institute of Tehran university: report of the first academic experience in Iran; Diagnostic Pathology 2006, 1:33
11. Khurana KK, Swati I, Kasturi R, Lambert R, Izquierdo R. Telecytopathology for rapid preliminary diagnosis of ultrasound-guided fineneedle aspiration of thyroid nodules. Telemed J E Health. 2011 Dec;17(10):763-7.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 313
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК