Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Цэцэрлэгийн насны хүүхдэд тохиолдох цагаан хорхойтох өвчний илрэл эмчилгээний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Г. ХОРОЛСҮРЭН

 
Абстракт

Хүний шимэгч хорхойн дотроос хамгийн өргөн тархсан ялангуяа хавтгай дугариг хорхой элбэг тохиолддог. Энтербиоз өвчний үүсгэгч хорхойг Монголчууд хялгасан хорхой (XX) -хялгасан хорхойтох гэж нэрлэдэг. А. Гүрбадамын (1996) судалгаагаар XX нь шимэгч хорхой халдварлалтын ерөнхий бүтцэд 94% байна. Шимэгчдийн тархалтыг зүйл бүрээр авч үзвэл үхрийн туузан хорхой 4,6% , бэтэгний хорхой 0,8% , хүүхдийн хялгасан хорхой 94% , хялгасан толгойт хорхой 0,1 % , хүний хүж хорхой 0,5% -ийг эзэлж байна.

Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд: 1987-1994 онуудад хун амын дунд

хүүхдийн "XX" -н тархалтыг УБ, Хөвсгөл аймгийн Ханх сумын оршин суугчдад хийсэн судалгааны материалаас үзэхэд 1-7 насанд 82,8%, 8-16 насанд 61 %-ийг эзэлж байна. Бидний судалгаанд БГД-ийн 30 цэцэрлэгийн 3-7 насны 62 хүүхэд , 12-р хорооны 29 хүүхэд, нийт 91 хүүхэд хамрагдсан. Цэцэрлэгийн хүүхдийн 38 (61,2%) гэрийн 18 (62%) хүүхдэд хялгасан хорхой илэрсэн.

Насны бүлгээр 3-4 насанд 11 (28,9%), 5-6 насанд 13(34,2%), 7 -8 насанд 14(36.89) Эмчилгээнд " Гельминтокс"-ыг кг жинд тооцон цэцэрлэгийн ба гэрийн хүүхдүүдэд болон гэр бүлийн бүх гишүүдэд уг эмийг уулгахын зэрэгцээ эрүүл ахуйн дэглэмийг сахиулж, 21 хоногийн дараа давтан тунг уулгаад нэг сарын дараа шинжилгээг давтахад бүгд эрүүлжсэн нь ажиглагдлаа. Дүгнэлт:

.Цэцэрлэгийн насны хүүхдэд цагаан хорхойдолт (61,2%)

.Эмчилгээг цэцэрлэгийн хамт олон , гэр бүлийн бүх гишүүдийг хамруулж ариун цэврийн дэглэмийг чанд сахисан нөхцөлд хийхэд үр дүн сайтай байв.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 507
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК