Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
АУИС-ийн сургалтын төловлөгөө, хөтөлбөрийн хөгжлийн шинж төлөв
( Товч мэдээлэл )

Д.Амарсайхан 1 Ц.Лхагвасүрэн 2 С.Энэбиш 3

1.    АУИС-ийн сургалтын албаны арга зүйч, АУ-ны магистр

2.    АУИС-ийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

3.    АУИС-ийн Морфологийн тэнхмийн багш, доктор (Ph.D), дэд профессор

 
Абстракт

Өнөөдөр дэлхийн олон улс оронд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал болон байгаль орчны байнгын хувьсал өөрчлөлтөөс үүдэн хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага өөрчлөгдөн шинэчлэгдэж, түүнд зохнцсон мэдлэг, чадвартай эмч нарыг бэлтгэхийн тулд анагаах ухааны боловсролыг улам боловсронгуй болгон шинэчлэх үйл явц даяаршлын шинжтэйгээр ажиглагдах боллоо.

Анагаах ухааны боловсролын шинэчлэлд арга зүйн үндсэн хэрэгсэл нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр болдог билээ. Сургалтын хөтөлбөрийг нийгмийн хэрэгцээтэй уялдуулан боловсронгуй болгон шинэчлэхэд Канадын МакМастер, Нидерландын Маастрихт, Австралийн Ниюкастл, Английн Данди-гийн анагаах ухааны сургуулиуд олон талын судалгаа явуулж, онол арга зүйн төрөл бүрийн баримт бичгийг гаргажээ. Тийм ч учраас дэлхийн анагаах ухааны боловсролын сургалтын бодлогод тэдний онол, арга зүй үндсэндээ давамгайлж байна.
Монгол улс ардчилсан хөгжлийн чиг хандлагаар замнасан 10 гаруй жилийн хугацаанд анагаах ухааны боловсролын тогтолцоо нь олон улсын орчин үеийн анагаах ухааны боловсролын тогтолцооны нийтлэг чиг хандлагад зохицон өөрчлөгдөх ирлээ.
Манай улсын эрүүл мэндийн салбарт, XXI зуунд ажиллах эмнэлгийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх өөрийн орны нөхцөл онцлогийг харгалзан, төрөөс явуулж байсан боловсрол, эрүүл мэндийн бодлого болон хүн амын эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдан 1942 оноос хойш нийтдээ 13 удаа шинэчлэгдсэн АУИС-ийн сургалтын төлөвлөгөөгөөний уламжлалыг хадгалан    АУИС-ийн    сургалтын төлөвлөгөө,хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах ажил хийгдэж байна.
АУИС-ийн одоо хэрэгжиж байгаа сургалтын төлөвлөгөөгөөр тоталитари нийгмийн үеийн төрийн хэрэгцээнд тохируулсан бэлэн мэдлэг олгодог байсан сургалтын хэлбэрээс татгалзан, зах зээлийн үеийн нөхцөл байдалд зохицсон, хувь хүний хэрэгцээнд тохирсон мэдлэг олгох хэлбэрлүү ойртуулан, уламжлагдан ирсэн сонгодог сургалтыг цаашид блок сургалтаар хэрэгцээнд суурилсан чиглэлрүү хандуулж, үүнийгээ сургалтын технологтоо тусгаж эхлээд байна..
Сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн шинэ хэлбэрийг хэрэгжүүлэхэд анагаах ухааны боловсрол олгодог сургуулиудад өргөн хэрэглэж буй орчин үеийн сургалтын дэвшилтэт шинэ арга хэлбэрүүдийг ашиглах нь эрчимжиж байна. Тухайлбал асуудалд сууриласан сургалт, /PBL/, интеграцчилсан лекци, жижиг бүлгийн сургалт, төлөвлөгдсөн зорилготой эмнэл зүйн шалгалт /OSCE/ , оюутан төвтэй сургалтыг нэвтрүүлж, оюутны бие даалт, сонгон суралцах хичээлийн цагийг нэмэгдүүлж байна.
Ингэснээр сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн үүрэг нь хүнийг эмч, мэргэжилтний нь хувьд ажилд бэлтгэдэг байсан бол одоо хүнийг нийгмийн гишүүний нь хувьд бэлтгэх болж өөрчлөгдөж байна.
Энэ өөрчлөлттэй холбоотойгоор сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн өвчинд хандсан байдаг байсан чиг хандлага нь нийгэмд хандсан чигтэй болж ирлээ.
Сургалтын төлөвлөгөө нь оюутныг зөвхөн сургуульд суралцах хугацаанд үйлчлэдэг байсан бол тасралтгүй сургалтын бүрэлдүүн хэсэг болон эмч хүнд насан турш үйлчлэхээр хамрах
 

цаг хугацааны хүрээ өргөжсөн цогц хэлбэртэй болох хандлагатай болж, сургалтыг илүү өргөн хүрээтэйгээр төлөвлөх, удирдах, үнэлэх, хянах боломж дээшилж эхэллээ.
АУИС-ийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн хөгжил нь агуулгын хувьд харьцангуй тогтонги инерт шинжтэй байсан бол динамик байдалтай болон өөрчлөгдөж, нийгмийн хөгжлийг дагаж төрийн бодлогын хүрээнд өөрчлөгдөн хувьсах шинжтэй байсан бол нийгэм, шинжлэх ухааны хөгжлийг мэдэрсэн анагаах ухааны боловсрол судлаачдаар төрийн бодлогод зохицсон байдлаар шинэчлэгдэн хувьсгагдах болж байна.
АУИС-ийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хөгжлийн шинж төлөв нь анагаах ухаамы боловсрол олгодог дэлхийн хөгжилтэй орпуудын нийтлэг жишиг хандлага, зүй тогтолтой тохирч,    эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн хурдац нь гадаадын орнуудын өнөөгийн түвшинтэй зэрэгцэж байгааг анагаах ухааны боловсрол судлаачдын судалгаа харуулж байна.
 

Ном зүй

1. Дүнгэрдорж.Д Анагаах ухааны сургалтын шипэчлэл ба ирээдүйн төлөв«Анагаах ухааны
боловсролын шинэчлэл>> /сургалт-семинарын илтгэлүүд/ Улаанбаатар 2001. х. 16-20.
2. Лхагвасүрэн.Ц, Дүнгэрдорж.Д, Лхагва.Л, Алтанцэцэг.Т, Өлзийбаяр.Д Анагаах ухааны боловсролын өөрчлөлт шинэчлэлт XXI зууны үзэл баримтлал << Монголын дээд боловсрол: XXI зууны үзэл баримтлал » эрдэм шинжилгээний бага хурлын материал Улаанбаатар 1999 65-66х.
3. Сүмбэрзул.Н, Оюунбилэг.Ш Анагаах ухааны боловсрол Улаанбаатар 2001.109.х.\\\\СЗ\\\\
4. Barr, R.B, & Tagg, J. From teaching to learning: A new paradigm for undergraduate education. Change, 27/6/, /1995/. p 13-15.
5. David W. Bullimore. Study Skills and Tomorrows doctors. Edinburgh London Philadelphia Toronto Sydney Tokyo 1998. p. 171.
6. David E. Kern, Patricia A. Thomas, Donna M. Howard, Eric B. Bass. Curriculum Development for Medical Education. A six-step approach. The Johns Hopkins University press. Baltimore and London.1998 pp78.
7. Developing protokols for change in medical education. World Health Organization. Geneva. 1995. 32.p.
8. Health sector review. MoHSW. Ulaanbaatar. 1999. P 75
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 428
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК