Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Монгол улсын эмийн тухай хууль (1998 оны 5-р сарын 7-ны өдөр)
( Товч мэдээлэл )
 
Абстракт

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1    дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2    дугаар зүйл.Эмийн тухай хууль тогтоомж
2.1 .Эмийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3    дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эм"    гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амыан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун, хэмжээгээр хэрэглэгддэг бодисыг;
3.1.2."биобэлдмэл"    гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд гаргаж авсан бүтээгдэхүүнийг;
3.1.3."эмийн    түүхий эд" гэж эм үйлдвэрлэх, найруулахад хэрэглэдэг, биологийн идэвхт бодис агуулсан цэвэр язгуур махбодь, нийлэг болон ургамал, амьтан, эрдсийн гаралтай зүйлийг;
3.1.4."эмнэлгийн    хэрэгсэл" гэж хүний болон мал, амыны өвчнийг оношлох, тэдгээрийг эмчлэх, сувилах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдсэн эмээс бусад зүйлийг;
3.1.5."эмийн    улсын бүртгэл" гэж хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр эмчилгээ, оношлогоонд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг хэрэглээнд гаргахыг зөвшөөрсөн жагсаалтыг;
3.1.6."эмийн    үнэлэмж" гэж эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийг эм зүй, эм судлал болон эмнэл зүйн судалгаагаар нарийвчлан тогтоосон илэрхийллийг;
3.1.7."зайлшгүй    шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт" гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд эн тэргүүн хэрэглэхээр төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн нэрсийг;
3.1.8."фармакопей"    гэж эмийг найруулах, бэлтгэх болон эмийн чанарыг шалгах аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартын түүврийг;
3.1.9."эм    барих" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.17-д заасныг;
3.1.10."хуурамч    эм" гэж үйлчлэгч бодис, тун, найрлага, чанарыг дагалдах баримт бичигт нь заагдсанаас өөрчилсөн эмийг;
3.1.11 ."дууриамал эм" гэж эрх бүхий үйлдвэрийн эмийн сав, боодол, шошгыг ашиглаж хийсэн буюу тэдгээрийг адилтган хийж савласан эмийг;
3.1.12."мансууруулах,    сэтгэц нөлөет эм" гэж донтуулах болон сэтгэцийн бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Олон улсын конвенцийн жагсаалтад заасан эм, биобэлдмэлийг;
3.1.13."цуврал"    гэж тухайн эмийг нэг удаад багцлан үйлдвэрлэсэн байдлыг заасан илэрхийллийг;
3.1.14."эмийн    сан" гэж гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг чанарын шаардлагын түвшинд явуулах, зохих зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагыг;
3.1.15."эмийн    сангийн салбар" гэж жоргүйгээр олгох эм болон эмнэлгийн хэрэгсэл худалдах зорилгоор эмийн сангаас байгуулсан салбарыг.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эм хангамжийн тогтолцоо, эм барих үйл ажиллагаа
4    дүгээр зүйл.Төрөөс эмийн талаар баримтлах бодлого
4.1.Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мен. 4.2.Эмийн үндэсний бодлого нь эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ.
4.3.3айлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг хүний болон малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны холбогдох төв байгууллага" гэх/ батална.
4.4.Эмийн үндэсний бодлого нь Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бодлогод тусгагдаж, тэдгээрийн үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ.
5    дугаар зүйл.Эмийн үндэсний зөвлөл
5.1 .Эмийн үндэсний зөвлөл нь эмийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх орон тооны бус, мэргэжлийн, зөвлөх байгууллага бөгөөд түүний бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална. 5.2.Эмийн үндэсний зөвлөл нь хүний болон малын эмийн асуудал эрхэлсэн салбар зөвлөлтэй байж болно.
5.3.Эмийн үндэсний зөвлел нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.3.1.ЭМИЙН үндэсний бодлогын асуудлаар санал, зөвлөмж боловсруулж, төрийн захиргааны холбогдох төв байгууллагад оруулах;
5.3.2.зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах; б.З.З.эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экслортлох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.3.4.мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн жагсаалтыг өөрчлөх, хэрэглээнд хяналт тавих чиглэлээр мэргэжлийн зөвлөмж гаргах; 5.3.5.эм, эмнэлгийн хэрэгслийн улсын стандарт, фармакопейн заалтад мэргэжлийн дүгнэлт гаргах;
б.З.б.шинээр бүтээгдсэн эмэнд эм зүй, эм судлал, эмнэл зүйн судалгаа хийх зөвшөөрөл
олгох, түүний дүнг хэлэлцэн, хэрэглэх эсэх талаар дүгнэлт гаргах.
6    дугаар зүйл.Эм хангамжийн байгууллага 6.1.Эм хангамжийн байгууллагад дараахь байгууллага хамаарна:
б.И.эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр; 6.1.2.эм ханган нийлүүлэх байгууллага; 6.1.3.эмийн сан, түүний салбар. 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан эм хангамжийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, импортлоход зөвшөөрөл авахаас бусад эм хангамжийн байгууллагатай холбогдсон харилцаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12-21 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана. б.З.Хүн, малын эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлоход зөвшөөрөл олгох, эм, эмнэлгийн хэрэгсэлд чанарын баталгаажуулалт хийх үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу төрийн захиргааны холбогдох төв байгууллага зохион байгуулна.
7    дугаар зүйл.Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааны зарчим, нийтлэг үүрэг 7.1.Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтална.
7.2.Эм хангамжийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь нийтлэг үүргийг хүлээнэ:
7.2.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хүний болон малын эмийг захиалах, нийлүүлэх; 7.2.2.эмийн хадгалалт, тээвэрлэлтийн технологийн шаардлагыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулах;
7.2.3.эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эмийн талаархи мэдээллээр хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нийлүүлэлт, борлуулалтыг зохицуулах. 7.3.Эм ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, эмийн санд бөөнөөр ханган нийлүүлнэ. 7.4.Эмийн сан, түүний салбар нь эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амд жижиглэн худалдаална.
8    дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох,экспортлох
8.1.Эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг импортлох, экспортлохыг зөвшөөрнө. 8.2.Эм импортлох, экспортлох зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас баталсан журмын дагуу эм ханган нийлүүлэх байгууллагад олгоно. 8.3.3охих байгууллагын зөвшөөрелгүйгээр эм импортлох, экспортлохыг хориглоно. 8.4.Мэргэжлийн бус байгууллага, иргэн эмийг гадаадаас тусламж, хандиваар авах тохиолдолд тэдгээр нь төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай урьдчилан зөвшилцөж, уг эмийн чанарын баталгаажуулалт, хадгалалт, хэрэглээ, түгээлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. 8.5.Эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлоход түүнийг бүтээсэн материалын бүтэц, чанар, тухайн хэрэгслийн техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна.
9    дүгээр зүйл.Эмийг улсын хилээр нэвтрүүлэх 9.1.Эмийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг Засгийн газар тогтооно.
9.2.Эм нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос бусад боомтоор эм нэвтрүүлэхийг хориглоно.
Э.З.Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд энэ зүйлийн заалт үл хамаарна.
10    дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх
10.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийг төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас баталсан журмын дагуу зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ. 10.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэхэд дараахь үндсэн шаардлагыг хангасан байна:
10.2.1.улсын болон олон улсын стандартын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх технологи эзэмшсэн байх; 10.2.2.эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах, үйлдвэрлэл явуулах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
10.2.3.үйлдвэрлэх    бүтээгдэхүүн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих эрх бүхий байгууллагаар чанарын баталгаажуулалт хийгдсэн, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх;
10.2.4.үйлдвэрлэлийн    дамжлагыг технологийн дагуу удирдан хөтлөх, хянах мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх;
10.2.5.үйлдвэрлэлийн    явцын болон эцсийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг зохион байгуулах, чанарын баталгааг цуврал бүрт гаргах нехцөлийг хангасан байх;
10.2.6.үйлдвэрлэсэн    эмийн сав, баглаа, боодол, шошго нь стандартын шаардлага хангасан байх;
10.2.7.үйлдвэрлэсэн    бүтээгдэхүүн нь чанарын баталгаа хангасан байх;
10.2.8.эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэн гаргахдаа түүний бүтээсэн материалын бүтэц, чанар, тухайн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг хавсаргасан байх; 10.2.9.металл, нийлэг материалаар бүтээсэн эмнэлгийн хэрэгслийг хэрэглээнд гаргахын өмнө төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас томилогдсон мэргэжилтний хэсгийн дүгнэлт гаргуулсан байх. Ю.З.Хүчилтөрөгч, азотын дутуу исэл зэрэг эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалахад тусгай журам баримтална.
10.4.Энэ хуулийн 10.3-д заасан тусгай журмыг төрийн захиргааны холбогдох төв байгууллагууд хамтран батална.
11    дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэхэд хориглох зүйл 11.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэхэд дараахь зүйлийг хориглоно:

11.1.1.ЭМИЙН улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм болон эрх бүхий байгууллагаар чанарын баталгаажуулалт хийгдээгүй эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх;
11.1.2.дууриамал    болон хуурамч эм үйлдвэрлэх;
11.1.3.мансууруулах    болон сэтгэц нөлөөт эмийг тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрлэх;
11.1.4.хүний    зориулалттай эгиийг мал, амыны зориулалттай эмтэй нэг шугам, дамжлага дээр үйлдвэрлэх;
11.1.5.чанарын баталгаагүй түүхий эд, материалаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх.
12    дугаар зүйл.Эм барих үйл ажиллагаа явуулах
Эрүүл мэндийн тухай хуулийн 22.3, 22.4-т заасан зөвшөөрөл бүхий хүн эм барих үйл ажиллагаа явуулна.
13    дугаар зүйл.Эмийн сангийн үйл ажиллагаа 13.1.Эрүүл мэндийн байгуллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг эмийн сан, түүний салбараар дамжуулан хэрэгжүүлнэ.
13.2.Эмчийн бичсэн жороор болон жоргүй олгох эмийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталж мөрдүүлнэ. 13.3.Эмийн сангийн байршлыг оновчтой тогтоох, эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах үүргийг нутгийн захиргааны байгууллага хүлээнэ. 13.4.Багийн хүн, малын эмч нь эмийн сан, түүний салбараас эм, эмнэлгийн хэрэгсэл авч, хүн амд үйлчилж болно.
14    дүгээр зүйл.Эмийн сан, түүний салбарын үйл ажиллагаанд хориглох зүйл
14.1.Эмийн сан, түүний салбарын үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 14.1.1.эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх;
14.1.2.мал,    амыны зориулалттай эмийг хүнд хэрэглэхээр олгох;
14.1.3.жороор    олгох эмийг жоргүйгээр олгох;
14.1.4.уламжлалт    эмээс бусад эм, эмнэлгийн хэрэгслээр эмийн сан, түүний салбараас өөр газарт үйлчлэх;
14.1.5.ЭМ барих зөвшөөрөл аваагүй хүнээр эм бариулах;
14.1.6.нийтэд худалдаалахыг хориглосон эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх. ГУРАВДУГААР БҮЛЭГ Эмийн улсын бүртгэл, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаа, хяналт, эмийн мэдээлэл, сурталчилгаа
15    дугаар зүйл.Эмийн улсын бүртгэл 15.1.Эм үйлдвэрлэх, импортлох зөвшөөрөл бүхий байгууллагын үйлдвэрлэх, импортлох эм нь эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
15.2.Эмийн улсын бүртгэлд эм бүртгүүлэх журмыг төрийн захиргааны холбогдох төв байгууллага тогтоон мөрдүүлнэ. 15.3.Монгол Улсад хэрэглэх мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.
16    дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаа, хяналт
16.1.Монгол Улсад хүний болон мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн    хэрэгслийн    чанарын баталгаажуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэсэн байна. 16.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг шалгаж баталгаажуулахдаа улсын стандарт, фармакопей болон бусад норматив-техникийн баримт бичгийг үндэслэнэ. 16.3.Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, нийлүүлэх, тээвэрлэх, түгээх, хэрэглэх болон мэдээлэх, сурталчлах үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу төрийн захиргааны холбогдох төв болон орон нутгийн байгууллага, мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.
17    дугаар зүйл.Эмийн талаархи мэдээлэл, сурталчилгаа
17.1.Эмийн тухай мэдээлэл нь үнэн, зөв, бодитой бөгөөд үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчээс хараат бус байна. 17.2.Эмийн тухай бодит мэдээллээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг хангах ажлыг төрийн захиргааны холбогдох
төв байгууллагын зөвшөөрснөөр мэргэжлийн байгууллага зохион байгуулж хэрэгжүүлнэ. 17.3.Эмийн сурталчилгаанд дараахь зүйлийг хориглоно:
17.3.1.ЭМИЙН улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортлох, борлуулах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
17.3.2.жороор    олгохоор заагдсан эмийг борлуулах зорилгоор сурталчлах;
17.3.3.мансууруулах,    сэтгэц нөлөөт эмийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
17.3.4.тухайн    эмийн чанарыг өрөөсгөлөөр сурталчлах;
17.3.5.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр заагдсан эмийг эмийн санд борлуулахаар сурталчлах.
18    дугаар зүйл.Шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл бүтээх
18.1.Монгол Улсад шинээр бүтээгдсэн эмийг бүртгэх, эмийн үнэлэмж өгөх, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг баталгаажуулах, үйлдвэрлэх, хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгох журмыг холбогдох хууль тоггоомжид нийцүүлзн төрийн захиргааны холбогдох төв байгууллага тогтоож мөрдүүлнэ. 18.2.111инээр бүтээгдсэн эх орны болон анх удаа хэрэглэгдэх гадаадын эмийг эмнэл зүйн судалгаа явуулан эмийн бүртгэлд бүртгэгдсэний дараа хэрэглээнд гаргана.
18.3.Шинэ    эм, эмнэлгийн хэрэгслийн патент, лиценз олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
18.4.Шинэ    эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэхэд гаж нөлөө илэрвэл буруутай этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл
19    дүгээр зүйл.Эмийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 19.1.Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийг импортлох, экспортлохтой холбоотойгоос бусад байдлаар эмийн тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол дараахь захиргааны шийтгэлийг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч, шүүгч ногдуулна:
19.1.1.ЭНЭ хуулийн 7.2.2-ыг зөрчсөн бол байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураах ба давтан үйлдвэл үйл ажиллагаа явуулах зевшөөрлийг хүчингүй болгох; 19.1.2.энэ хуулийн 8.1, 8.3-ыг зөрчсөн бол эм болон хууль бусаар олсон орлогыг хурааж, иргэнийг 30000-40000, албан тушаалтныг 40000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох; 19.1.3.Энэ хуулийн 8.4, 8.5-ыг зөрчсөн бол иргэнийг 10,000-20,000, албан тушаалтныг 20,000-30,000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100,000-150,000 төгрөгөөр торгох; 19.1.4.ЭНЭ хуулийн 9.2-ыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг    25,000-30,000,    албан тушаалтныг40,000-50,000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150,000-200,000 төгрөгөөр торгох;
19.1.5.Энэ хуулийн 10.1, 10.2, 11 дүгээр зуйлийн заалтыг зөрчсөн тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж улсын орлого болгох буюу устгах, худалдсан тохиолдолд хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгох, зөрчил гаргасан байгууллагыг 150,000- 200,000 төгрөгөөр
торгох буюу эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил, 6 сарын хугацаагаар хүчингуй болгох; 19.1.6.Энэ хуулийн 14 дугээр зүйлийн заалтыг зөрчсен албан тушаалтныг 15,000-20,000, байгууллагыг 100,000-150,000 төгрөгөөр торгох ба давтан үйлдвэл эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 6 сараас 1 жилийн хугацаагаар хучингүй болгох; 19.1.7.Энэ хуулийн 17.3-ыг зөрчсөн иргэнийг 5,000-20,000, албан тушаалтныг 10,000-25,000, байгууллагыг 100,000150,000 төгрөгөөр торгох.
19.2.Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийг сурталчлах, хэрэглэхтэй холбогдон илэрсэн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл түүнийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. 20 дугаар зуйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө



 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4066
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК