Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ч. Оюунчимэг

 
Абстракт

Архангай аймгийн нийт өвчлөлийн 47 хувь, хэвтэн эмчлүүлэгчдийн 39.9% -д дотрын эмгэг тохиолдож байна.

Бид 2001-2002 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасапг хэвтэж эмчлүүлсэн 3411 тохиолдолын өвчний түүхэнд статистикийн дүн шинжилгээ хийв.

Судалгааны зорилго:

Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн үйл ажиллагааны зарим үзүүлэлтүүдийг тогтооход чиглэв.

Судалгааны үр дүн:

2002 онд тус тасагт 1734 өвчтөн хэвтсэний дундаж ор хоног 15, нас баралт 1 хувь байв. Харин 2001 оны байдлаар 1677 өвчтөн эмчлэгдсэнээс нас баралт 0.5 хувиар буурч, дундаж ор хоног өмнөхөөс нэг ор хоногоор дутуу, хоног болоогүй нас баралт 11.1-7.1 хувь хүртэл л багассан. Хэвтэн эмчлүүлэгчдийн 54.5-61.2 %-ийг эмэгтэйчүүд эзэллээ.

Насны байдлаэр 16-55 насанд хамгийн өндөр өвчлөл (64.6-69.9 %) тохолдож байгааг цаашид нарийвчлан судлаж нас хүйсний хамаарлыг болон, нас хүйсний тодорхой стандартыг тодорхолйлох шаардлагатайг бидний судалгаа харуулав. Энэ нь нэг талаас өвдсөн тохолдолд хэвтэн эмчлүүлэх сонирхол төрүүлдэг эрүүл мэндийн даатгалын тополцоо, нөгөө талаас өвчин эмгэг даамжрах, дахихаас урьдчилан сэргийлэх талаар өрх, сумдын эмч нар хангалтгүй ажилладагтай холбоотой байж болох юм.

Бидний судалгаагаар НЭ-ийн дотрын тасагт эмчлүүлэгсдийн тал илүү хувийг сумдын иргэд, ялангуяа аймгийн төвтэй ойрхон сумын өвчтөнүүд эзэлж байв. Харин алслагдсан сумдуудаас (Тариат, Цахир, Хашаат)
харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдэв. Дотрын тасгийн өвчлөлийг авч үзвэл шээс бэлгийн замын халдвар 37.7, Зүрх судас, Цусны эргэлтийн өөрчлөлт 21.5, хоол боловсруулах замын эмгэг 1 8, амьсгалын замын эмгэг 8,3 хувийг тус тус эзэлж байна.

Шээс бэлгийн замын халдвараас архаг пиелонефрит (95.8%), зүрх судасны толцооны өөрчлөлтөөс артерийн даралт ихсэлт (38.3%), зүрхний архаг дутагдал (9,0%), хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгээс элэгний архаг үрэвсэл (29.5 %), цөсний архаг үрэвсэл (16.3 %), ходоодны үрэвсэл (15.8 %), ходоодны шархлаа (71,0%) тус тус давамгайлсаныг тогтоолоо.

Дүгнэлт:

❖    Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэгсэд насны хувьд залуужих хандлагатай байна.

❖    Орон нутгийн цаг агаар, уур амьсгалаас шалтгаалан бөөр шээсний замын халдвар болон зүрх судас цусны эргэлтийн эмгэг зонхилон тохиолдож байна.

❖    НЭ-ийн дотрын тасгийн үйл ажиллагааны зарим үзүүлэлтүүд улсын дундажийн түвшинд тогтвортой байгааг судалгаа харууллаа.

❖    Сүүлийн үед элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, ревматизмийн идэвхижил нэмэгдэж байгаа нь дээрх тооноос харагдаж байна. Иймд цаашид бөөрний архаг үрэвсэлэс сэргийлэх болон дахилтаас сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй болоод байна. Мөн өрхөөр нь бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүсийг эмчилбэл орны хүлээлэг багасах боломжтой байж болох талтай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 277
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК