Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Дархлаажуулалтын түвшингулаан бурханы өвчлөлтэй харицуулсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Гомбосүрэн. Б.Байгальмаа, Ш.Цэнгэлмаа, Г.Цэрэнхорлоо

 
Абстракт

Улс, орнуудад Улаанбурхан өвчнеөс сэргийлэх, өргөн дархлаажуулалтанд, зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл, халдвар голомтлон тархах зүй тогтоц улс, орнуудад буурч, байгааг тэмдэглэжээ. /2,3,5,8,10,14,15/
Европын бүсийн орнуудад улаанбурхан өвчний вакциныг тарихаас өмнөх үеийг тарьсны дараахи жилүүдтэй харьцуулахад, Герман, Чехословик, Финлянди, Швеци,Албани, АНУ, ОХУ-уудад 5-20 жилийн судалгаагаар улаан бурханы өвчлөл 7-10 дахин буурчээ. / 1,4,5,9,13/.
Улаанбурхан    өвчний
тархалт.дархлаажуулалтын өмнөх ба дараахи жилүүдэд өвчлөлийн тохиолдол, эндэгдэл, хүндрэлийн түвшин вакцины хамралт, тээвэрлэлт, хадгалалтыг нилээд судалжээ. /6,8, 11,12, 1516,19,20,/.
Манай оронд улаанбурхан өвчний өвчлөлийг дархлаажуулалтын емнөх ба дараах онуудад хэрхэн буурсаныг эрдэмтэд судлаачдын олон жилийн судалгааны үр дүнгээр үзвэл,1973 оноос вакцинжуулахаас хойших хугацаанд 17 дахин буурсныг тэмдэглэсэн байна./10,14, 15,18,20/.
Улаанбурхан өвчний вакциныг манай оронд 1973 оноос вакцинжуулахад 17 дахин буурчээ. /10,14,15/.
Судалгааны зорилого:
Улаанбурханы өвчлөл нь, улсын дундажтай харьцуулахад, тус аймагт ямар түвшинд байгаа дархлаажуулалтын хамралттай шүтэлцээтэй эсэхийг харьцуулан судлах зорилогыг тавьсан.
Судалгааны аргачлал :
Говь-Алтай аймгийн хэмжээний эмнэлгийн үйлчилгээнд харъяалагддаг бага насны хүүхдүүдээс эхлэл вакцинжуулалт, дархлал сэргээх /давтан / вакцинжуулалтын
хамралтаас 1995-2001 оны байдлаар аймгийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинет, 17 сум, өрхийн 4 эмнэлгүүдэд бүртгэгдсэн өвчлөлийг нэгтгэн боловсруулалт хийв.
Улаанбурханы өвчлөлийг 1976-2000 онуудад, гарсныг таван жилийн үечлэлээр, нэгтгэн зохих дүгнэлтийг хийсэн болно.
Аймгийн эрүүл ахуй халдвар судлалын хяналтын алба, нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн газрын статистикийн болон дархлаажуулалтын кабинетэд бүртгэгдсэн өвчлөлд тулгуурлан судласан болно
Судалгааны үр дүн:
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдол нь сүүлийн 7 жилд /1975-2001 он /,16 тохиолдол буюу 10000 хүн амд 0,2 % байна. Тус аймагт 1995- 1997 онд 10000 хүнд 0,3-0,4 % болжээ.
Улаанбурханы тохиолдол цөөн бүртгэгдсэн нь, вакцинжуулалтын шууд үр дүн боловч уг өвчин нь хөнгөн хэлбэрээр өвчилснөөс мэдээлэлт, оношлолтын алдаатай зарим нь холбоотой айж болох юм гэж бид үзэж байна.
Тус аймагт улаанбурханы тохиолдол нь, вакцинжуулалтын эхний жилүүдэд 2-3 жилийн зайтай бүртгэгдсэн нь, судлаачдынхтай үндсэндээ тохирч байлаа.
Энэ 1-р хүснэгтээс үзэхэд, 1995-2001 онд сүүлийн 7 жилд 0-1 насны хүүхдийн дархлаажуулалтын хамралтын дундаж аймгийн хэмжээнд 93,3%, сумуудад 92,1 %, Алтай хотод 94,7 %-тай байна.үүнээс 1997-2001 онд дархлаажуулалтын хамралт аймгийн хэмжээнд 93,1-98,5 %, сумуудад 92,1-98,8, Алтай хотод 93,1-98,5 %-ийн хамралттай байгаа үр дүн нь, сум, өрхийн эмнэлэг, аймгийн дархлаажуулалтын багийн үйл ажиллагааны ахицтай зарим хэсэг нь холбоотой гэж бид үзлээ.
 

Энэхүү 2-р хүснэгтээс үзвэл улсын хэмжээнд 2000-2001 онд улаанбурханы 925-10677 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 4,0-44,9 болж, ихэссэн байхад Говь-Алтай аймагт 2000 онд 5 тохиолдол буюу 10000 хүн амд 0,7% байгаа нь улсын дунджаас ихээхэн доогуур үзүүлэлттэй боловч Улаанууд
давамгайлах хандлага ажиглагдаж байна. Улаанбурхан өвчний тохиолдол буурч, улаанууд давамгайлдаг гэсэн судалгаа, дүгнэлттэй бидний судалгаа дүйж байна. Сүүлийн 7 жилийн дунджаар улсад 10000 хүн амд 7,1 %00, Говь-Алтайд 0,2%00, байна.

Хүснэгт №3.


3-р хүснэгтээс үзэхэд Говь-Алтай аймагт /1976-2000 он/ 25 жилийн турш улаанбурхан өвчний тохиолдлыг 5 жилийн

үөчлэлээр судлахад вакцинжуулалтын дараах 5 жилд /1976-1980/205 тохиолдол бүртгэгдсэн нь 10.000 хүн амд / 36.2 °/000 / байсан бол дээрх үзүүлэлт 1981-1985 онд 432 /70.5/, 1988-1990 онд 192 / 29.6/, 1991 -1995 онд 3 /0.4/1996-2000 онд 2 /0.2/ болж буурчээ.

Тус аймагт 1991 оноос улаанбурханы өвчлөл тууштай буурсан нь өргөн дархлаажуулалттай холбоотой гэж үзэж бай на. 1991-1985 онд улаанбурхан өвчний дэгдэлт гарч аймгийн хэмжээнд 432 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн их, харин / 1991-2000 он / сүүлийн Ю жилд 5 тохиолдол буюу 10.000 хүн амд 0.6 °/000, өвчлөл бүртгэгдсэн нь уг өвчин цаашид тууштай буурч буйн дохио гэж үзэж болохоор байна.
 

Ном зүй

1. Говь-Алтай аймагт /1995-2001/ сүүлийн 7 жилийн дунджаар улаанбурханы эсрэг дархлаажуулалтын хамралт аймгийн хэмжээнд 93,3%, сумуудад 92,4%, Алтай хотод 94,7 %-тай байгаа нь, улаанбурхан өвчний тохиолдолыг бууруулахад шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

2. Улаанбурхан өвчний тохиолдлыг 1995-2001 оны байдлаар улсад 10000 хүн амд 7,1 %00, байсан бол Говь-Алтайд, дээрхи үзүүлэлт 0,2 °/000, байгаа нь улсын дунджаас 6,9%00 -аар бага байдаг нь тарилагын хамралт, нөгөө талаас цаг уур, газар нутгийн онцлог, хүн амын суурьшилын байдалтай холбоотой гэж бид үзэж байна.

3. Говь-Алтай аймагт 25 жилийн турш /1976-2000 он /, улаанбурхан өвчний тохиолдлыг 5 жилийн үечлэлээр, судлахад, дархлаажуулалтын дараахь 5 жилд /1976-1980 / 205 тохиолдол бүртгэгдсэн нь, 10000 хүн амд 36,2 байсан бол дээрхи үзүүлэлт 1981-1985 онд 432 170,5 /,1986-1990 онд 192 /29,6 /, 19911995 онд 3 /0,4 /, 1996-2000 онд 2 /0,2 /, болж буурчээ.

4. Улаанбурханы өвчлөл буурахын зэрэгцээгээр улаанууд давамгайлах хандлагатай нь манай аймагт ажиглагдаж байгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байна.

Ном зүй:

/. Алексина С.Г.Тапючепко В.К и dp К дифференцисшыюй диагностике реакций и осложнений после введеиия АКДС- вакцииы заболеваний.присоёдшшвшихся постовакциалыюм периоде //Вопр. Охр. МаТ-1988-\' 4С. 60-64. 2. Анджапаридзе О.Г Уианов С.С.Гордиенко Н.М. и др Обосноваиие аакциио-профилактики кори,
napomum, ассоциировашюй вакциной // Тезисы докладов совместного симпозиума ученых СССР и ГДР no проблеме \"Профилактика кори и паротита\".-М.. 1981- С.110-112.
3. Афоиипа Л.Г Иммунитет новорождепиого ребенка //Вест. АМН. СССР-1978 \' 7 -C44-51
4. Болотовский В.М. Tumoea Н.С. О нецелесообразности ревакцинации детей.привитых против кори //Сов. Мед..-1981-\'9-С.43-48.
5. Болотовский В.М Tumoea Н.С Заххарова T P. и др Иммунологическая реаютшность детей при вакцинации живой коревой вакциной // Вопр.
6. Болотовский В.М Геликман Б.Г И ДР. О заболеваемости корыо привитых против этой инфекции детей //Журн. Микробиол-1986-\' 3-С. -38-43.
7. Брагинская В. П. Соколова А. Ф. активная иммунизация детей -2-е- М: Медцина, 1984-191с
8. Ганбаатар Б. Алтаисайхан, Уласшбурханы вакцины болои халдварын дараахь дархлал тогтоц //Монголын анагаах ухаан-УБ-1992,\' 2.X.9-12.
9. Гендон Ю. 3 Стратегия ВОЗ полной ликвидащш заболеваемости корыо.// Вопр.Вирусол.М-1996,-\' 2 С.88-91.
Ю.Даваа Г. Улаанбурханы евчлелийг вакцинжуулалттай харьцуулсан судалгаа // АУ -ны магистрын зэрэг гортсон дшгчомын ажил. УБ- 1997, X. 6-35.
П.Коссова Е.Т.Дадиомова М.А.Лакокина Е.А. Показсшия и противопоказаиия к вакцинации против кори детей с отягощеным неврологическим анамнезом /Детские вирусные инфекций: Труды Ин-ma Пастера -Л., 1979- Т. 53-С 40-43
12. Ливанова Л.В. Корь и ее профилактика //Советская педитрия, 1985 -М: Медицина -Вып -С 130-146
13. Мельников с.я. Коривые вакцины: Новые направления новые стратегии Вопр. вирус 1996, С 79-80
14. Рыкушин Ю.П, Малыхина Р.М О причинах эпидемических вспышек кори на фоие стабильно низкой заболеваемости /Детские вирусные инфезции: Труды Ин-ma ам Пастера -л, 1979-Т.53 -С 26-32
15. Смородинцев А.А, Бойчук Л.М, Рыкушин ю.п, Смородинцев Ал. А Пути усовершенствоваиия вакцичопрофилактики кори /Детские вирусные инфекции: Труды Ин-ma их Пастера -Л, 1979-T.63-C-12-19 \'
16.Сохин, А.А, Слюсарь Л.П. Попов В.Ф и др. Длителыюсть сохранения поствакцинального имминитета против кори и резулыпаты повторной иммунизации детей с различным неходным содержанием антител //Журн. Микробиол -1983- \' 9-С. 79-83 П.Цэрэн. С.Купул Ж.Лхагва Ч.Чебаторь И.Ф, Современные особенности
эпидемиологического процесса коревой иифекции в МНР. // Вкп: Тезисы докладовП -чой научной практической конференции. Актуальные вопросы вируслогии. УБ, 1984, С.28-29.
18. Чериова М.П. Канторович Р.А. Володина Н.И. Краснуха и врожденные пороки развития /
/Педиатерия-1977 1, -С 17-21.
19. Чудная J1.M. Шехтер А. Б Красюк Л.С. и др. Изучение календаря профилактических прививок в условиях итрокой практики.//Журп. Микро биол, -1988 —\' 1C37-41.
20. Энхболд Б. Цэрэндагва Г. Батболд Ё, К изучению клинико эпедиомиологических особенности кори в условиях массовой вакцинации. // Вкн: Тезисы докладов 1Ү -ной конференции, Актуальные вопросы вируслогии УБ, 1984- \' 2- с- 22-28.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 487
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК