Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Хараа гол дагуух төв суурин газруудын цэвэрлэх байгууламжуудаас гарах цэвэрлэгдсэн бохир усныхалдваргүйтгэлийн түвшин, Хараа голын нянгийн бохирдолд нөлөөлөх байдлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

А.Орхончимэг, Д.Төмөрсүх, Н.Сайжаа, Б. Ичинхорлоо, Б. Алтанцэцэг, Д. Болормаа

 
Абстракт

Abstract: We have main objectives of improving the technology which increase microbe contamination of impure water, improving the sanitational statement, how to be effected cleaning degree of water river which is flown in "Khara " river to microbe contamination and the disinfections level of impure water of cleansing organizators of the cities and pleaces which are near the river "Khara "

Монгол улсын томоохон төв суурин газруудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэршүүлэх үйл ажиллагааны технологи ихээхэн доголдож, түүний улмаас хүн амын унд ахуйн хэрэглээний усны чанарын баталгаа алдагдаж, улмаар одоогийн байдлаар улсын хэмжээнд жилд зайлуулж байгаа бохир усны 57,9 хувийг цэвэрлэж , 42,1 огт цэвэрлэхгүйгээр байгальд хаяж байна.
Цэвэрлэж байгаа усны 62,1 хувийг биологийн, 0,3 хувийг химийн аргаар цэвэршүүлж, ялгарч байгаа нийт бохир усны 37,6 хувьд зөвхөн механик цэвэрлэгээ хийж байгаа нь хангалттай үзүүлэлт биш бөгөөд багаль орчинд нэн ялангуяа гадаргын усны эх үүсвэр, түүний ашиглалтын байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Зорилго
Хараа гол дагуух төв суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжуудаас ялгарах бохир усыг халдваргүйжүүлж Хараа голд нийлүүлснээс голын усны цэврийн зэрэг, нянгийн бохирдолтод хэрхэн нөлөөлж байгаад үнэлгээ өгч, цэвэрлэсэн бохир усны нянгийн бохирдлыг бууруулах технологи, ариун цэврийн арга хэмжээг сайжруулахад оршино.
Цэг
Арга зүй
Судалгаанд "Нян судлалын шинжилгээнд ил задгай ус, уурхайн худгаас сорьц авах аргачлал"-ын дагуу голын ус /1-р цэг/-аас 17, цэвэрлэгдсэн бохир ус /2-р цэг/-аас 18, бохир ус нийлүүлсний дараа ус ашиглалтын 1-р цэг /3-р цэг/-ээс 21 бүгд 56 дээжийг цаг хугацааны хувьд бохир ус нийлүүлэхийн өмнө ба нийлүүлсний дараа авч Дархан-Уул    аймгийн    ЭМХА-ны итгэмжлэгдсэн лаборатори, ЭМЯ-ны харъяа НЭМХ-ийн    нян сүдлалын лавлагаа лабораторид MNS 9308-298, УСТ 1066-28 стандарт аргаар Нэг мл шингэрүүлсэн усан дахь нянгийн ерөнхий тоо, Колииндекс, Колититр, Эмгэгтөрүүлэгч бичил биетэн, үлдэгдэл    хлорын хэмжээ    гэсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж үр дүнг "Бүлэглэсэн эгнээнээс арифметикийн цэгнэгдсэн дунджийг тодорхойлох "арга , комъпюторийн EXCEL, WORD, Stata программ ашиглан боловсруулж, УСТ 900-92, "Гадаргын усны цэврийн зэргийн ангилал"," Ус ба хөрсөнд бохир ус хаях" MNS 4943-2000 стандарттай жишиж үнэлгээ өгөв.
Үр дүн
1 .Цэвэрлэсэн бохир ус нийлүүлэхээс дээш цэгг /1-р цэг/: Нийт 17 сорьц
_Хүснэгт 1
Сорьцын Гадаргын усны цэврийн зэргийн тоо /п/    ангилалаарй in IV v~ 2 1

Дүгнэлт

1. Хараа голын ус нь урсгалынхаа дагуу нян судлалын хувьд цэврийн зэрэг буурч, 2-оос 3-рт буюу цэврээс бага бохирдолттойд шилжиж байна. Үүнд Хараа голын дагууд байрлаж
байгаа төв суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжуудаас шаардлага хангаагүй цэвэрлэсэн бохир усыг нийлүүлж байгаа явдал нөлөөлж байна. 2. ЦБУ нийлүүлсний дараа ус ашиглалтын анхны цэгээс дээш 1 км-т усны нян судлалын үзүүлэлтүүд нь ил задгай усыг унд ахуйн зориулалтын зэрэглэлээр ашиглах шаардлага хангахгүй байна. Энэ нь хүн амын дунд гэдэсний халдвар гарах аюултай . /Гол дагуух төв суурин газруудад оршин суугаа хүн амын21,4 % нь 0-13 насны хүүхдүүд байна./ /хүснэгт 3/

3.    Хараа гол дагуух төв суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжуудын халдваргүйтгэх үйл ажиллагаа Дархан хотын цэвэрлэх байгууламжаас бусад нь техникийн шаардлага хангахгүй байна. Гэвч Дархан хотын ЦБУ Хар-Усны голоор дамжих явцдаа бохирдож, Хараа голд нийлж байна. /График 1/
4.    Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын цэвэрлэх байгууламжууд ЦБУ-аа Хараа голд шууд    нийлүүлдэггүй    боловч халдваргүйтгэлийн түвшин бага байгаа учир хөрсөөр дамжин голын усанд нөлөөлөх боломжтой. Дархан-Уул аймгийн Салхит, Сэлэнгийн Мандалын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэсэн бохир усан дах үлдэгдэл хлорын хэмжээ эрүүл ахуйн шаардлагын дээд хязгаараас өндөр бөгөөд хэлбэлзэл ихтэй, усны халдвар судлалын хувьд аюулгүйг илтгэх үзүүлэлтүүд шаардлага хангахгүй байгаа нь халдваргүйтгэх үйл ажиллагааны технологи алдагдаж байгааг харуулж байна. /хүснэгт 2/
5.    Цаашид халдваргүйтгэлийн түвшинг шаардлагын хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийн тулд:
А/ Халдваргүйтгэлийн түвшинг нарийвчлан судлах
Б/ Цэвэрлэх байгууламжуудын тоног төхөөрөмжүүдийг сайжруулах В/ Хүн амын дунд байгаль хамгаалах, эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгох сургалт, сурталчилгаа явуулах шаардлагатай байна.
Товчилсон үгс
НЕТ- Нянгийн ерөнхий тоо
ЦБ- Цэвэрлэх байгууламж
ЦБУ- Цэвэрлэсэн бохир ус
ЦБУ өмнө- Цэвэрлэсэн бохир ус нийлүүлэхээсөмнө
ЦБУ дараа- Цэвэрлэсэн бохир ус нийлүүлсний дараа
Кт - Колититр Ки- Колииндекс
ЭТББ- Эмгэг төрүүлэгч бичил биетэн

 

Ном зүй

1. Б. Алтанзагас. Ундны усны чанарт эруул ахуйн унэлгээ өгө.х аргачлал. УБ 1999
2. Б. Алтанзагас. Бохир усны лабораторийн шинжилгээний хөтөлбөрууд. УБ 2000, х 1-7
3. Моигол улсын стандартчилал хэмжил зуйн каталоги. УБ 2001, х 26,32
4. J1. Парантуяа. Орчны эруул мэндийн тулгамдсан асуудлууд. \' Монголын анагаах ухаан \" 2001он№2, х 42
5. Коконов В.М, Крысеико A.M. Основы геологи и гидробиологии М 1985, стр 102-106
6. Новиков С. Р. Методы исследования воды и водоемов. М 1982, стр 119-142
7. Кори М.Е, Артемова Т.З. Ускоренное методы санитарно- бактериалыюго исследования воды. Киев 1978, стр 63-67,69-76
8. Юрьвсеая К. И. М икробиологическая очистка промышленного сточного вод. М 1980. стр 160-163,166-172
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 575
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК