Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Ходоод, 12 хуруу гэдэсний сөргөө урсгалын эмийн бус эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д. Цэнджав Цэнд-Аюуш

 
Абстракт

Abstract: The effect of acupuncture on the reflux gastritis was studied on 30 patients with gastritis C. The reflux gastritis is common for young women with hyposthenic habit. The persons with chronic gastritis and bile stagnation suffer from the reflux. Acupuncture method can be applied to gastric reflux disorder as a non-medicinal method of therapy.

Судалгааны ажлын үндэслэл :
Хоол боловсруулах эрхтэн системийн эмгэгүүдийн дотроос ходоод, 12 хуруу гэдэсний сөргөө урсгал бүхий гастрит- С - ийн оношлогоо эмчилгээний асуудал манай орны эрүүл мэндийн салбарын хувьд бүрэн шийдэгдээгүй тулгамдсан асуудал болоод байна. Статистик үзүүлэлтээр сүүлийн 10 жилд манай улсын нийт хүн амын өвчлөлеөс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг 2-рт ордог бөгөөд түүн дотроос ходоодны архаг үрэвсэл нь хамгийн ихэнх хувийг эзэлж байна. Тухайлбал 1999 оны байдлаар Улаанбаатар хотод оршин суугчдын 10000 хүнд 60.7 тохиолдолд нь ходоодны архаг үрэвсэл гэж оношлогджээ /Н.Бираа. 2001 он/. Анх 1989 онд M.Dixon С хэлбэрийн ходоодны архаг үрэвслийг хоол боловсруулах эрхтэн системийн эмгэгийн ангилалд шинээр оруулсан. Гастрит - С chemical - химический гэсэн үгний эхний үсгээр нэрлэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд манай орны хүн амын аж байдал, амьдралын буруу дадал зүршил, нийгмийн хэв маяг зэрэг нь ходоод 12 хуруу гэдэсний сөргөөг үүсгэх хандлагатай гэж зарим эрдэмтэд үзэж байна.
Ходоод, 12 хуруу гэдэсний сөргөө урсгалын эмийн эмчилгээ тэр бүр хангалттай үр дүн өгдөггүй бөгөөд эмийн бус эмчилгээний арга нь орчин үед илүү сонирхогдож байна. Ийм эмчилгээний арга дотроос зүү засал илүү үр дүнтэйд тооцогддог. Эмийн бус эмчилгээг чухалчлах болсон орчин үед анагаах ухаан ихэд хөгжсөн орнуудад ч зүү заслыг эмчилгээг үндсэн аргын нэг болгон хэрэглэж буй эмч эрдэмтдийн TOO жилээс жилд өсөн нэмэгдэж энэ арга нь үр дүнтэй эмчилгээний нэг хэсэг болох нь онол практикт шалгагдаад байна.
Судалгааны зорилго :
Зүү эмчилгээгээр ходоодны сөргөө урсгалыг
эмчилэхэд гарах үр дүнг тооцоход судалгааны зорилго оршино.
Судалгааны ажлын зорилт:
1.    Хэт авианы шинжилгээн дээр үндэслэн ходоодны сөргөө урсгалтай өвчтөнүүдийг сонгон авч судалгаанд хамруулах.
2.    Ходоодны сөргөө урсгалттай өвчтөнүүдийн биеийн галбир, нас хүйсний хамаарлыг шалтгаан, эмгэг жам, эмнэл зүйн шинж тэмдэгтэй уялдуулан судлах.
3.    Ходоодны сөргөө урсгалыг зүү эмчилгээгээр эмчилж үр дүнг тооцох.
Судалгааны аргачлал:
1.    Судалгааны ажлыг 2001-2003 онуудад АУИС-ийн УАС -ийн уламжлалт заслын тэнхимд тулгуурлан УАШУТҮККЭ-т чанд авиа оношлогоогоор /ЭХО-ны их эмч Ч.Сэлэнгэ, Д.Энхжаргал нарын хамтарсан үзлэгээр/ ходоодны сөргөөтэй гэж оношлогдсон 200 өвчтөнөөс Helico bacter/HPZ-гүй ходоодны сөргөөтэй 30 өвчтөнийг сонгон авч судалгаанд хамрууллаа /Helico - бактерийг иммунно серологийн аргаар Гялс болон Прецилабын лабораторид илрүүлсэн болно/.
2.    Судалгаанд хамрагдсан нийт өвчтенд хоол боловсруулах эрхтэн системийн эмгэгүүдийн үед илэрдэг нийтлэг шинж тэмдэгүүдийн талаар асуумж хуудас хетлеж өвчний явцын анхдагч дүгнэлтийг хийлээ.
3.    Багажийн болон лабораторийн шинжилгээнээс өвчтний эмнэл зүйн шинж тэмдгүүдийг тодруулах үүднээс цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ ходоодны хүчил тодорхойлох, НР-ийг иммунно серелогийн аргаар илрүүлэх шинжилгээг судалгаанд хамрагдсан бүх өвчтөнд хийлээ.

4.    Судалгаанд хамрагдсан өвчтнийг нас, хүйс, биеийн галбир, дагалдах онош зэргийг өвчний байдалтай уялдуулан судаллаа.
5.    Ходоод гэдэсний зарим эмгэгийг чанд авиагаар оношлох аргачилалд (Ж.Цэцгээ, 2000) тулгуурлан ходоодны орох гарах хэсгийн зузаан /мм-ээр/, залгих хугацаа /сек-ээр/, ходооды сөргөө зэргийг эмчилгээний өмнө ба дараахи үеийн хэмжээсийг Hiitachi EU В-305 багажийн 3.5 мГц-ийн давтамжттай датчикийг ашиглан тогтоосон болно.
6.    Зүү заслын 3-5 курс эмчилгээг 7-10 хоногийн завсарлагатай хийв.Үндсэн сүвүүд:
1.Liang    men (ST-21)
2.Zu    San Li (ST-36) 3.Shang wan (CV-13)
4.Zhong    wan (CV-12)
5.Xia    wan (CV-10)
6.Nei    guan (PC-6) Туслах сүвүүд:
7.Ri    yue GB-24
8.Qi    men LR-14
9.Tai    chong LR-310.San yin jao SP-6
1. Судалгаанд хамрагдсан өвчтнүүдийн нас хүйс 1-р хүснэгтээр харуулав.

Судалгаанд хамрагдсан нийт өвтөнүүдийн дийлэнхи нь /86,6%/ 20-64 насны хүмүүс байсан бөгөөд дундаж нас 42 байлаа. Хүйсний хувьд 80% эмэгтэй, 20% эрэгтэй байв.

2.    Нийт өвчтний : 40% нормостеник, 53,3% астеник, 6,5% гиперстеник галбиртай байв.

3.    Гастрит - С -тэй өвчтнүүдийн хавсарсан өвчний онош

Нийт өвтөний 53,3%-д нь цөсний хүүдийн архаг үрэвсэл, түүний хөдөлгөөний алдагдал (нугларал, зогсонгшил)гэсэн хавсарсан онош тавигдав.

4. Асуумж судалгааны картнаас : Ходоодны сөргөөтэй гэж оношлогдсон өвчтнүүдийн 66.6% - нь өвдөлт үргэлжлэх хугацаа цагаар; 73.3%- нь өвдөлт үечлэх хэлбэрээр явагддаг ; 33.3% -нь төөнөж, 26.6% нь хорсож өвддөг ; өвдөлтийн шалтгаан нь

1 66.6%- нь хоолны дэг алдагдсантай холбоотой; хоол идсэний дараа 33.3%- нь аюулхайд евддөг ; 40% - нь цээж хорсдог гэжээ . Харин өвдөлт 83.3% - нь өлөн үед илэрдэг, өтгөний гарц 66.6%- нь хатдаг; 56.6% -д хоолны дуршил сайн ; өвдөлт 93.3% - нь аяндаа намддаг гэж хариулжээ .

5.Ходоодны сергеө урсгалтай өвчтнүүдийн эмчилгээний үр дүнг чанд авиагаар хянасан нь :

Дүгнэлт :

1.    Ходоод, 12 хуруу гэдэсний сөргөө нь монгол хүмүүсийн 20-64 насны астеник типтэй эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна.

2.Цөсний    хүүдийн архаг үрэвсэл, түүний хөдөлгөөний алдагдал зэрэг нь ходоодны сөргөө урсгал үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байна.

3.    Зүү эмчилгээ нь ходоодны сөргөөг эмийн бус аргаар эмчилэх нэг арга байж болох юм.

4.    Ходоод, 12 хуруу гэдэсний сөргөө урсгалын эмгэгийн эмчилгээний асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй гэж дүгнэлээ.



 

Ном зүй

1. Браилски Клинична гастроэнтерлогия
2. Григорьев П. Я.и Яковенко Э.П. Диагностика и лечение хронических болезней органов пищевария Москва Рожавин М. A. и dp Диагностика и значения различных методов выявления Campilobacter Pylori у больных с гастродуоденалычых паталогий Клиническая медцина 1989г
3. Цыбиков Еше Нянюевич Вопросы клиники и лечения гастроэзофагальный рефлюкс болезнь Диссертация 2002г УБ
4. Ж. Цэцгээ , Б. Амартүвшин Ходоод гэдэсний эмгэгийн чанд авиан оношлогоо.2002
5. Н. Төмөрбаатар, С. Сэдэддулам Зуү төөнө заслын сүвийн хэмжил зүй 1999г
6. Гаваа Лувсан. Традиционые и современные аспекты восточный медцины Москва
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 743
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК