Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Шизофрени өвчний үүсэх шалтгаан,онцлог байдал
( Судалгааны өгүүлэл )

Н.Орёл, И.Пүрэвдорж, С.Дэлгэрмаа

 
Абстракт

Шизофрени өвчин нь эрт дээр үеэс судлагдаж ирсэн боловч өнөөг хүртэл өвчний үүсэх шалтгаан нь тогтогдоогүй голчлон орь зауу насанд тохиолдог дотоод шалтгааны гаралтай ялангуяа тархины бүтэц үйл ажиллагааны    дотоод    механизм өөрчлөгдсөний үндсэн дээр үүсэх архаг явцтай сэтгэцийн өвчин юм.
Орчин үеийн янз бүрийн салбар шинжлэх ухааны шинж чанарын судалгаагаар шизофрени өвчний шалтгаан нь генетик тархвар    судлал.патопсихологийн генетик.молекул генетикээр тайлбарлагдаж байна.
Удамшил ба орчин өвчнийг үүсгэх шалтгаан болж эсвэл түүний эмгэг жамд нөлөөлнө. Удамшил ба орчны харьцааны хувьд 4 бүлэгт хуваан авч үздэг.
1.    жинхэнэ удамшлын өвчнүүд

2.    орчны тодорхой нөхцөлд илэрдэг удамшлын өвчнүүд
3.    удамшимтгай эмгэгүүд
4.    дан орчны нөлөөгөөр үүсэх удамшлын бус эмгэгүүд
Шизофрени өвчин нь удамшимтгай эмгэгийн бүлэгт багтана.Удамшимтгай өвчнүүдийн үүсэлд орчны нөлөө заавал оролцдогоороо удамшлын эмгэгүүдээс ялгаатай.
Шизофрени өвчний үүсэж хөгжихөд уг өвчинд өртөмтгий байх бие махбодийн онцлог чанар нөгөө талаас өвчин үүсгэх орчны хүчин зүйл хоёр нөхцөлдсөн байх ёстой.Энэ хоёр хүчин зүйлийн аль нэг нь бүрдэхгүй бол өвчин үүсэх чадахгүй.
Удамшимтгай өвчнийг нэг гений ба олон гений оролцоотой үүсэх өвчин гэж генетикийн хувьд 2 бүлэгт хуваадаг.
Олон геним оролцоотой үүсэх удамшимтгай өвчний бүлэгт шизофрени өвчин багтана.Олон геним оролцоотой үүсэх удамшимтгай эмгэгийн үед өвчинд өртөмтгий чанар олон гений нийлбэр.орчны янз бүрийн хүчин нелөөнүүд бүрдмэл байдлаар оролцоно.
Олон шалтгаант өвчин хэдийчинээ олон генээр үүсэх тутам төдийчинээ олон явцын фенотип илрэлтэй байна.
Шизофрени өвчин нэг генээр болон удмын ганц шалтгаан, ганц байрлалаар удамшдаггүй гэдэг нь гэр бүлдүүнчлэн ихрүүдийн    судалсан    судалгаагаар
батлагджээ.Энэ судалгаа нь олон гени болон олон хүчин зүйлийн улмаас шизофрени өвчин удамшдаг гэдгийг харуулсан.
Шизофрени өвчний өвчлөлд өвөрмөц бишээр нөлөөлөх риск хүчин зүйл болох хүрээлэн буй орчны тоо томшгүй стресс ( хоололт.төрөлтийн гэмтэл, ерөнхий эрүүл мэнд, янз бүрийн халдварт өвчин г.м) энд орно.
Эцэг эхийн аль нэг нь шизофрени өвчтэй бол риск хүчин зүйл 10%, удамд шизофрени өвчингүй бол риск хүчин зүйл 1% байна.
Удамд ийм өвчтэй хүн олон байвал түүний садан төрлийнхөн бусад хүмүүсийг бодоход энэ өвчинд илүү өртөмтгий байгааг гэрчилнэ. Энэ мэтчилэн угийн бичгийн судалгаа нь нийт хүмүүсийн дотроос тухай тодорхой өвчинд илүү өртөмтгий хэсэг бүлэг хүнийг ялгаж авах боломжийг олгодог.
Шизофрени өвчний үеийн угийн бичгийн судалгаа
Нэг удмын хүмүүсийн дунд аль нэг шинж тэмдэг буюу өвчин хэрхэн тархаж яаж дамжсаныг үеэс үе дамжуулан мөшгөж судлахыг угийн бичгийн судалгааны арга гэнэ.
АНУ-н хүн амын 1% нь шизофрени өвчинтэй.АНУ-ийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний институтээс 6 cap тутамд шинээр 1.5 сая хүн шизофрени гэж оношлогдож байна гэсэн дүгнэлт гаргасан.Энэ нь АНУ- н насанд хүрсэн 100 хүн тутмын 1 нь шизофрени өвчинтэй гэсэн үг юм.
Үүний 10% нь 20-с доош насанд өвчин эхэлсэн.Мөн 10% нь 45-с дээш насанд өвчин эхэлсэн байдаг.Эдгээр хүмүүсийн ихэнх өвчлөгсөд нь ядуурал.эмзэг давхарынхан байдаг байна.
Шизофрени өвчин удамшихдаа ноёлогч болон дагалдагч ген аль алинаар.ямар хэлбэрээр хэрхэн яаж шизофрени дамжиж байгааг гэр бүлийн болон ихрүүдийн хэмжээнд судалсан.Үүний үр дүнд хоёр өндгөн эсийн ихрүүдээс нэг өндгөн эсийн ихрүүд шизофрени өвчнөөр өвчлөх боломж илүү өндөр магадлалтай байна.
 

Ижил хүйс бүхий 1300 ихрүүдийг судалсан 11 судалгааны дүнд нэг өндгөн эсийн ихрийн 50%, хоёр өндгөн эсийн ихрийн 12-14% нь шизофрени өвчнөөр өвддөг нь тогтоогдсон. Энэ нь хэрэв нэг өндгөн эсийн ихрийн нэг нь шизофрени өвчинтэй бол нөгөөх ихэр нь өвчлөх боломж нь 50% байна.
Мөн ихэр биш хүмүүсийн шизофрени өвчнөөр өвчлөх байдлыг судлахад удамдаа шизофрени өвчинтэй хүмүүсийн өвчлөл нь удамдаа шизофрени өвчингүй хүмүүсээс 10 дахин өндөр байна.
Ингээд шизофрени өвчинтэй өвчтөний удамшлыг судлахад 85-90% нь удамдаа шизофрени өвчинтэй байна.
Шизофрени өвчинтэй өвчтөний гэр бүл удмын зургийг судалсанаар өвчлөлийн риск хүчин зүйл нь генетикийн хувьд мэдрэмтгий байдаг нь батлагджээ.
Бидний судалгаагаар нийт 175 өвчтөний 21.6% нь удамдаа ямар нэг сэтгэцийн өвчтэй
хүнтэй байна.Үүнийг нарийвчлан үзвэл:эцэг нь сэтгэцийн ямар нэг өвчинтэй 9 хүн / 6.08/, эх нь сэтгэцийн өвчтэй 12 /8.1%/, ах эгч дүү нар нь сэтгэцийн өвчтэй 86 / 51.25%/, бусад ойр төрлийн хүмүүс нь сэтгэцийн өвчтэй 51/ 34.47%/ тус тус эзэлж байна
Шизофрени өвчин үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг судлан үзэхэд ;
Сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй байдал 16 /32%, сэтгэлийн гэмтэл 12 /24%/, бие махбодийн өвчнүүд 6 /12%/, тархины гэмтэл 5/ 10%/, хоёр буюу түүнээс дээш хүчин зүйл 10 /20%/ тус тус эзэлж байна.
Энэ мэтчилэн угийн бичгийн судалгаа нь нийт хүмүүсийн дотроос тухайн тодорхой өвчинд илүү өртөмтгий хэсэг бүлэг хүмүүсийг ялгаж болохжийг олгодог.
Үүнээс үзэхэд шизофрени өвчин нь олон геним оролцоотой үүсэх удамшимтгай өвчин юм.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3422
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК