Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Сургууль дээр суурилж эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн нь
( Судалгааны өгүүлэл )

Р .Эрдэнэчимэг, С.Сэлэнгэ Ж..Наранчимэг

 
Абстракт

Сүүлийн 10 жилд Европт цогц бегөөд энгийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг сургууль , эрүүл мэндийн болон бусад байгуулгууд хамтран хэрэгжүүлэн үр дүнд хүрч байна. Бидний энэхүү санал болгож буй сургууль дээр суурилсан эрүүл мэндийн боловсрол олгох богино хугацааны сургалт нь эрүүл мэндийн итгэх заавар /ЭМИЗ/ ын онол дээр үндэслэсэн . ЭМИЗ нь эрүүл мэндийн зан байдлыг ойлгоход хамгийн ихээр хэрэглэгддэг онолын тогтолцоо юм. 1950 оны эхээр гарч эхэлсэн энэхүү загварыг хагас зууны хугацаанд бэлгэвч , суудлын бүсийг тогтмол хэрэглэх, урьчилан сэргийлэх үзлэгг хамрагдахыг дэмжих зэрэг урьчилан сэргийлэх ажилд олонтоо хэрэглэгдэж ирсэн байна. Иймээс ч уг загвар эрүүл мэндийн боловсролын стратегийг боловсруулахад ихээхэн үр дүнтэй байжээ. Сургалтын зорилго
Эрүүл мэндийн итгэх загварын онолд үндэслэн 10 жилийн ахлах ангийн сурагчдийн хэрэгцээнд тохирсон тодорхой сэдвээр богино хугацааны сургалтыг явуулж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршино. Сургалтын зорилт:
> Хүрээлэн буй орчны /ус, агаар, хөрс/ бохирдлын талаархи мэдлэгийг дээшлүүлэх > Эрүүл мэндэд сөрөг нөлеө үзүүлэгч 4 -өөс доошгүй хүчин зүйлсийг Явц:
Энэ ажлыг дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан хүүхдэд ээлтэй орчин бий болгоё уриан дор Конвер өрхийн эмнэлэг нь Нийгмийн Хөгжлийн Төв /НХТ/, Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг /ГБССН/ , НҮБ ХАС, Ус Цаг Уурын Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтарч, СБ дүүргийн 16-р сургуулийн ахлах ангийн сурагчдад хүрээлэн буй орчны бохирдол, түүний сөрөг нөлөөллөөс эрүүл мэ^дээ хэрхэн хамгаалах тухай сургалтыг зохион байгуулав. Сургалтыг явуулахын өмнө нөхцөл байдлын үнэлгээний судалгааг 9,10-р ангийн 80 хүүхдээс 3 бүлэг сэдвээр асуумж авахад ихэнх сурагчид агаар, усны бохирдлын өнөөгийн байдал, орчны сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, хүүхэд өөрөө юу хийж болох талаар мэдэхийг хүссэн байлаа. ( Хүснэгт 1)
Энэ судалгааны үр дүнг сургуулийн захиргаанд өрхийн ахлах эмч танилцуулж сургалт явуулах талаар санал дэвшүүлсэн. Үүний дараагаар сургалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын багийг зохион байгуулан ажиллалаа. (Хүснэгт 2)
Төлөвлөгөөний дагуу хичээлийн

зорилго, зорилт ба зорилтот бүлгийг тодорхойлов. Зорилтот бүлгийн үр дүнтэй харьцуулалт хийхээр хяналтын бүлгийг сонгосон. Мөн хичээлийн төлөвлөгөөг ( 3 бүлэг сэдвээр бцаг/ боловсруулж, сургалтыг 3-р сарын 7 -ны өдрөөс 4-р сарын 2-ны өдөр хүртэл явууллаа. Сургалтанд 9-р ангиас 69 сурагч, 10-р ангиас 78 , Хяналтын бүлэг / харьцуулах / 9-р ангиас 64 , 10-р ангиас 86 сурагч, нийт 297 сурагчид хамрагдсны 34,6% нь эрэгтэй, 65,4% нь эмэгтэй байсан.

Сургалтын хажуугаар мэдээллийн самбарыг тогтмол сэдэв бүрээр өөрчлөн гарган, сурталчилгааны 5 төрлийн 600 орчим материалыг тараалаа. Сургалт бүрийн өмнө ба дараа асуулга авч харьцуулалт хийв. Мөн хяналтын бүлгийн хүүхдүүдээс сургалтын өмнө ба хойно асуулга авлаа. Сэдэв тус бүр дээр 8-10 асуултаар сурагчдын мэдлэгийг "зөв","буруу" хариултын аль тохирохыг нь тэмдэглуулэн шалгалаа.

Сургалтын үр дүн

Нийт хамрагдал зохих хүүхдийн 95,1% нь сургалтанд бүрэн хамрагдаж, төлөвлөсөн хичээл бүрэн орсон. Сургалтын өмнөх асуулгын зөв хариулт хяналтын бүлэгт 40,5%, төслийн /сургалт/ бүлэгт 41% байсан нь мэдлэгийн түвииин ойролцоо гэж хэлж болохоор байна.

Сургалтын дараахь асуулгын зөв хариулт хяналтын бүлэгт 43,5%,төслийн бүлэгт 81,5% буюу ялгаа нь 37,5% байв. Сургалтын цэвэр үр дүн + 37.5 гарлаа. Сургалтын дараа зорилтот бүлгийн сурагчдын 91 хувь нь эрүүл мэндэд сөрөг нөлөе үзүүлдэг 5 хүчин зүйлсийг зөв нэрлэж чаддаг болсон байлаа.
Дүгнэлт:
i V
1.    Сургалтын цэвэр үр дүн эерэг байгаа нь богина хугацаанд тодорхой сэдвээр эрүүл мэндэд итгэх загварт үндэслэн сургалт явуулах нь үр дүн сайтай байгааг харуулж байна.
2.    Сурагчдад эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох ажпыг сургуульд суурилж эмнэлгийн болон олон нийтийн байгуулгыг татан оролцуулах нь үр дүнтэй байв.
3.    Орчны сөрөг нөлөөллийн талаар хүүхдүүдийн мэдлэг харьцангуй сайн боловч амьдралдаа хэвшсэн дадал дутмаг байлаа.

Ном зүй

1. Оргил Б., Мухар Ц. Эруул мэндийн анхан шатны тусламж УБ., 2002 2. Нарантуяа Л. Нийгмийн эруул мэнд шинэ мянганд УБ., 2001
2. Мижиддорж P., Очирбат /7, Экологи тогтвортой хөгжил УБ .,2000
3. Эруул мэндийн шинэ төлөв /Англи хэлнээс хөрвуулсэн Б.Машбат, В.С\\рэнчимэг/ УБ.,1996
4. Эруул мэндийг дэмжих ур ашгийн баримт/Англи хэлнээс хөрвуулсэн Д.Жаргалсайхан/ УБ. 2002
5. Хуухдийн хөгжил, хамгааллыг сайжруулах \\ ндэсний хөтөлбөрУБ., 2002
6. The Ottawa Chartee foe Health Pzomotion. 1986
7. Bidmeade I.Austzalian Legislative Feamewoek fm Health Pzomotion СапЬегга. 1991
8. The Wozld Health Report 1998. Life in the 21st centuey.A vision foa all. WHO Geneva. 1998
9. Handbook of Pediateic Envieonmental Health USA. 2001
10. Childzen in the New Millennium .UNEP. UNICEF & WHO. 2002
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 842
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК