Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Хүнсний харшил: оношлогоо, эмчилгээ
( Лекц )

С. Бадамжав

 
Абстракт

Лекцийн зорилго:

Орчин үед хүнсний харшил нэмэгдэж байгаа, энэ үед ерөнхий ойлголтыг эмч нарт өгөх, оношлогоо, эмчилгээний хандлага ямар байгааг таниулахад оршино.
 

Харшлын тухай 1906 онд Австрийн эмч ойлголт хэрхэн КлемЗнс' фөн Пирке үүссэн?    „аллергия,, гэдэг нэрийг анх хэрэглэсэн. Тархвар    Европ ба АНУ-ын хүн судлалын зарим амын 20 % нь харшлын тоо баримтаас гаралтай    өвчинд иш татвал:    нэрвэгджээ.    Хүнд үйлдвэр хөгжсөн баруун Европын орнуудад жил бүр 60 сая хүн хөдөлмөрийн чадвараа харшлын улмаас алдаж байна.
Шалтгаан
a/. Амьтны гаралтай уураг б/ .Хүнсний бусад төрлүүд
Хүнсний харшлаас үүсэж болзошгүй хүдрэлийн талаар дэлхий дахинаа анхаарч, буй асуудлын нэг юм. XX зуунд харшлын өвчин 3 -т, энэ зуунд бүх өвчлөлийн дотор I байранд орох төлөвтэйг ДЭМБ мэдээлжээ. Бие махбодид хоол хүнс хэт мэдрэг урвал үүсгэж, улмаар харшлын
өвчин үүсгэдэг эмгэгииг хүнснии харшил гэж орчин үед нэрлэж байна.
Хүнсний    харшил    /XX/ ньгастроэнтерологи, диетологи, аллергологи, дерматологи болон бусад мэргэжпийн эмч нараас өндөр мэдлэг, чадвар, оношлогоо, эмчилгээний явцад- тухайн хүнээс тэсвэр, тэвчээр шаардсан ярвигтай эмгэгийн нэг.
Хоол хүнснээс шалтгаалсан харшил үүсгэгч (өдөөгч) нь тухайн хүний бие махбодид хэт мэдрэг байдалд хамгаалах (харшлын) урвал үүсгэдэг. Харшлын шалтгаант гастроэнтерколит, бүдүүн гэдэсний цочрол элбэг биш тохиолдох ба бусад эрхтэнд ч нөлөө үзүүлдэг. Зарим хүмүүс хоол хүнсэнд гү^ээлзгэнэ ба өндөг хэрэглэхэд крапавниц, ангионевритическии отек, загас махан бүтээдэхүүн хэрэглэхэд нүүр бие хавдах, коньюктвит зэрэг олон шинжүүд илэрдэг.
Сүүний уургийн (3 - лактоглобулин, (7-12%), a - лактоглобулин (2-5%), түүний казеины р, a, ү нь ихэдвэл харшил төрүүлэгч чанартай байдаг Ratner (1958).
Эцэг эхийн аль нэгд нь харшил илэрдэг байсан бол үнээний сүү хэрэглэсэн хүүхэд бүрт нь илрэх хандлага ажиглагджээ.
Сүүг буцалгаж хэрэглэхэд уураг денатурацид орж харшил төрүүлэгч чанар нь буурдаг. Өндөгний уураганд харшил өгөх нь хүүхдэд бол (ekzema infantum) экзем гардаг.Алим, улаан чавга, хар чавга, улаалзганаас харшил өгөх тохиолдол ажиглагддаг. Энэ үед хоолой сөөх, гүйлгэх , бие сульдах шинжүүд илэрч болно.
Моносахаридын    шингэлт, ди ба полисахаридын гидролизын хурд буурснаас нүүрс усны солилцоонд өөрчлөлт ордог (Думеш М.И. 1968). Хүний бүдүүн гэдсэнд сүүний сахар задалдаг 2 төрлийн фермент олсон. Физиологийн хувьд чухал нь (3 -галактозидаз (лактаз) юм.
Энэ фермент нь лактазын гидролизыг түргэсгэдэг. (3 - галактозидазын дутмагшлыг төрлөхийн ба олдмол (ХБЗ-ын) гэж 2 хуваадаг (4).
Лактазын төрлөхийн дутмагшлыг удамшилтай холбоотой талаар Holzxel (1959) нар анх тэмдэглэсэн.
Лактазын дутмагшил ихэвчлэн удамшлын байдаг. Хоёрдогч дисахаридын дутмагшил маш өргөн тархсан ба гэдсэн дэх үрэвслийн улмаас энзимын идэвхижил нилээд дарангуйлагддаг. Бие махбодийн хүсэнд зориулагдсан олон төрлийн гаднын хольц нь түүнд эргэж хэт мэдрэг байдагтай холбоотой дархлалын урвалыг өвөрмөцөөр өөрчлөгдөн өвчлөлд хүргэдэг аж. Удамшлын урьдалтай    хүмүүст ихэвчлэн харшлын урвал нь lg Е- ийн продукц ихэссэнтэй ба өвөрмец бус урвалын өөрчлөлттэй холбоотой явагддаг. Лимфоцит Т хелпер-2 -ийн субпопуляц тухайн урвалд идэвхтэй оролцдог. Т2 интерлейкинийг ялгаруулдаг. IL - 4 - өес буцаж торлог эсэд В лимфоцит үүсэн, I g Е-ийн синтез ба Т,,Т2 харилцан үйлчлэлцэн, эозинофилийн хуваагдлаар IL -5 үүснэ. Энэ бүхэн нөхцөлдөхөд харшилт үрэвслийн I хэлбэр (атопи) үүсдэг. I хэлбэрт аллергодерматоз (атопический дерматит, крапевниц), аллергический ринокоьюнктивит, гуурсан хоолойн багтраа, хүнсний харшил ордог. Ялангуяа хүүхдэд илүү ажиглагдцаг. Хүнснээс шалтгаалсан олон төрлийн харшил төрүүлэгчид нь арьсны харшлын үндсэн шалтгаан ч болдог талтай.
Хүнсний бүтээгдэхүүний нөлөөгөөр иммуны механизмын оролцоотой бие махбодид эмгэг урвал үүсэж клиник шинж тэмдэгээр илэрхийг хүнсний харшилд тооцож байна. Хүүхдэд өртөмтгий хүчин зүйлд эх нь жирэмсэн ба хөхүүл үедээ хүнснээр антиген авснаас үүдэлтэйг ургын хүйн цусанд lg Е их тодорхойлогддогоор тайлбарлаж байна.
Удамшилтай холбоотой хүчин зүйл чухал нөлөөтэй байдаг. Орчин үед 11 q, 5 q дахь хромосом дээр байрладаг атопический гентэй холбоотойг тоогтоогод байна. Н[_А - гистотохирооны гол иж бүрдэл нь үүнд идэвхтэй оролцдог. Эцэг эхийн нэг харшилтай бол өртөмтгий хүүхэд хоёр дахин, хоёулаа харшилтай бол 4 дахин нэмэгддэг аж.    Хавдрын үхжилийн - TNF-L болон 4,5,10 ангийнн интерлейкинүүд цитокиныг ялгаруулж харшлын үрэвслийг нөхцөлдүүлдэг. Салст бүрхүүлд эозинофил, базафилийн тоо ихсэж, гамма интерферон, Т хелпер 1-ийн ялгаралт буурч, цусанд lg Е ихэссэн байдаг. Агаарт дизелийн түлшнээс дутуу шаталтаар үүссэн аэрозол /диоксид азот/ экзоаллергенууд амьсгалын замын хучуур эсийн нэвчимтгий чанар ихэсгэж, сормууст хучуурын идвэхжил бууруулж, харшлын үрэвслийн /гистамин/ медиатор ялгаралтыг ихэсдэг. Ялангуяа зам дагсан ТҮЦ-үүдэд худалдаалагддаг хүнсний бүтээгдэхүүн ч харшил үүсгэгч янз бүрийн нян, вирус, харшил төрүүлэгчээр бохирлодсон байгааг үгүйсгэх аргагүйг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Барууны жишгээр амьдрагч хүмүүс нь ялангуяа дээд боловсролтой, орлого ихтэй, хөдөлгөөн багатай, гэрийн тэжээмэл амьтантай, гэртээ хивстэй, чихэрлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэг, хүүхдийг 4 сартайгаас нь эхлэн зохиомол хүнсээр тэжээдэг, хоол .хүнсэндээ консерволсон бүтээгдэхүүн, натрийн нэгдэл агуулсан янз бүрийн зуушыг ихээхэн хэрэглэдэг байна. Энэ бүхэн нь дархлалын урвалыг гэмтээж, харшлыг нэмэгдүүлж байдаг.
Харшлын өвчлөлийг хот, хөдөөтэй харьцуулахад Швейцарт 7:1, Эстонд 8:1, Алматыд 10:1 байна. Соёл иргэншил, хүн амын бөөгнөрөл хотжилт нь ийм л сөрөг нөлөөтэй юм. Хүнсний харшил төрүүлэгчийн ангилал Европ ба Америкийн клиник иммунологи,    харшил судпалын академийн санал болгосноор хоол хүнснийг хүлээж авах чадвар өөрчлөгдөхийг 2 бүлэгт хувааж үздэг. 1.Тэсвэрт чанаргүй нь:, lg Е-ийн механизмтай холбоогүй эмгэг урвалын шинж. Хоол боловсруулах замын янз бүрийн өвчин ба энзимопатитай холбоотой тэсвэрт чанаргүй байдал юм. жишээ нь: лактозын дутагдал. Заримдаа хүнсий нэмэлтийг их хэмжээтэй
хэрэглэхэд хордлого харшил үүсдэг. /Хавч, жимс, вино/.
2.Хоол хунсийг хулээж авах чадвар өөрчлегдөх нь: энэ нь жинхэнэ хүнсний харшил юм. , lg Е-ийн механизмтай хамааралтай урвалаар дархлалын гоместаз өөрчлөгдсөнтэй холбоотой үүсдэг эмгэг.
Хоол хүнснийг хүлээж авах чадвар өөрчлөгдөх (ангилал)
(В.С.Мошкевич., А.В.Шнайдер.2000)

6. Хордлогын    6. Хүдрэлийн байдлаар
(их хэмжээний    нь
хүнс)    • хөнгөн
    • дунд
    • хүнд
    7. клииик илрэлээр IIь
    • түгээмэл
    • хэсгиин
Адо: хүнсний харшилыг    хүнсний, алиментарны, /хоол унд идэж, ууснаас/ ба хоол боловсруулах замын гэж 3 ангилсан.
•    Хүнсний_харшил нь хагас боловсруулсан бүтээгдэхуүн, удаан . хадгалсан хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалдаг.
•    »Алиметарныхад будагч, консервант, .үнэр оруулагч хоол    хүнсний бүтээгдэхүүнтэй аллерген хамт амаар-орсноос үүссэн эмгэг.
•    Пищеварительны:    Парентеральны замаар /утах, тариа хийх/ нэвтэрсэнтэй холбоотойгоор гэдэсний өвчний харшил . үүсдэгийг пищеварительны харшил гэдэг.
Хүнсний харшилыг нөхцөлөер нь:
1    Хоол боловсруулах замын эмгэггүй
2    Бусад эрхтэний эмгэгтэй /арьсны, амьсгал, зүрх судасны/
Урвалын байдлаар нь хоёр хуваадаг. 1. Харшлын хэт мэдрэг байдал ig Е-хамааралтай хүнсний харшил
3    Хоол хүнсийг хүлээж авах чадвар өөрчлөгдөх /дархлалын систем идвэхгүй/
Шалтгаан:
•    Амьтны гаралтай уураг
•    Хүнсний бусад төрлүүд: Практикт олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд
харшил үүсгэдэг. Залаат ургамлууд, сүү, самар, өндөг, нимбэгэ, хавч, зөгийн бал, тахиа, какоа, загас, шокалад, улаан лооль, гүзээлзгэнэ бусад лууван Үнээний сүү нь хүүхдэд харшил өгөх нь олонтой байдаг. Сүүний найрлаганд альфа - лактоглобулин,    бета -лактоглобулин, казеин, липопроотеид, аьбумоз пептоны холимог багтдаг. Харшил төрүүлэгч бета - лактоглобулин нь хүний сүүнд байдаггүй ба малын сүүнд агуулагддаг.
Өндөгөнд: овальбумин, кональбумин, овомукоид, овомуцин агуулагддаг. Шар уураг нь харшил сэдээгч болдог. Хүүхдэд сүү, өндөг харшил үүсгэх нь олонтой бол насанд хүрэгчдэд самар, загас, жимс, ногоо, 10-аас дээш насны хүүхдэд жимс, ногоо харшил үүсгэх нь илүү. Сүү бол аль ч насныханд харшил үүсгэмтгий.
Цаг агаар, газар нутаг, үндэстний онцлогтой холбоотой үүсэх нь элбэг тохиол^ог. АНУ-д самар, Японд загас, Францад жимсний харшил түлхүү илэрдэг аж.
Зарим харшил үүсгэгчид удаан халаахад уг чанар нь буурдаг. Сүүг удаан буцалгах ба шингэлэхэд түүний эзимийн нөлөөгөөр харшламтгай чанар нь буурдаг. Энэ үед бета -лактоглобулин задардаг. Хувийн жин ихтэй пептидыг /уургыг/ багасгахын тулд сүүг шүүж хэрэглэдэг. Хүнсний бүтээгдэхүүийг радио идэвхит ба хэт ягаан туяагаар шархад харшламтгай чанар нь нэмэгддэг. •    Хүнсний нэмэлтүүд нь харшил үүсгэх нэг шалтгаан болдог. Үүнд: будагч бодис, үнэр , амт оруулагч консервантууд
•    Тартразин шаргал өнгө үүсгэгч нэмсэн хүнсний бүтээгдэхүүнүүд: торт, напитик, комфет нь мөн харшил үүсгэдэг.
•    Аспирин ба сульфит нэмж хугацааг уртасгасан нөөшилсөн бүтээгдэхүүнүүд
•    Амт оруулах зорилгоор хэрэглэдэг ванил, халуун амттан, башир цэцэгүүд нь харшлыг их төрүүлэгчид юм.
•    Крем, майоноз
•    Гэрийн хачиг, жоом
•    Хүүхдэд харшлын урвал 2 дахин илүү тааралддаг.    Энэ нь гэдэсний ферментийн үйл ажиллагааны ба IgA
'Йутмагшил, гэдэс-элэгний хоригийн нэвчимтгий чанар ихэссэнтэй холбоотой байдаг.
-Хүнсний харшил нь нийт харшилаар өвчлөгчдийн 30%, түүнээс хоол боловсруулах эрхтэний    өвчинтэй
өвчтөнүүдийн    15%-г эзэлж байна(В.С.Мошкевич, А.В.Шнайдер 2000). Эмгэг жам:
Тодорхой хүнсний бүтээгдэхүүнүүдэд хэт мэдрэг байдал буй болж, дархлалын системд антител үүсдэг. Гэдсэнд ямар нэг хоол хүнсний зүйл шимэгдэхэд хүнсний харшил үүсэх антиген /эсрэг төрөгч/ гол үүрэгтэй. Эргэлдэх цусанд антиген харилцан үйлчлэлцэж, эдэд антител зөөгддөг.
•    Харшлын үрэвслийн хэлбэр (IgE-хамааралгүй)
Оношлогоо:•    Асуулга: 1.хүнсний сорил: Клиник шинж арилтал өлсөөнө. Зөвхөн эрдэслэг ус, буцалсан ус 1,5 л уулгаж байна. Өлсөхөд эсрэг заалт: хорт хавдар, идэвхтэй сүрьеэ, цусны өвчин, цусан үжил, жирэмсэн ба хөхүүл үе 2.Харшил үүсгэж байгаа гэж сэжиглэсэн хүнсийг хориглох
•    Арьсны сорил
•    IgE- ба базфил мөн эозинофил, у глобулин цусанд ихсэнэ.
•    Клиник лабораторын шинжилгээ: өтгөнд: лейкоцит, салс их гарна.
•    Гастродуодиноскопид: салст улайж хавагнасан байна.
Эмнэл зүйн шинж:
•    50% -д нь крапивниц гарна.
•    Отек Квинке
•    Арьс загатах
•    Амны хөндийд харшлын үрэвсэл Эмчилгээ:
Өвчтөн ба эмчээс асар их тэвчээр шаарддаг.
•    Иммунологийн үед:
Харшил үл үүсгэгч хоол, хүнс хэрэглэх
•    Патохимийн уед: Антигистамин
•    Клиникийн үед: -Глюкокортикоид -Спазмолитик -нейровегатативны эмүүд хоёрдогчоор илэрвэл: шинж тэмдэгийн ба витамин эмчилгээг хийх ёстой. Эмчилгээг дараах байдлаар жишиж хийвэл үр дүнтэй ба тухайн хүнд тохируулах нь чухал.
1.    Гипоаллергенная диета: уураг-90 гр, өөх тос-80 гр /ургамлын 50 гр/, нүүрс ус -400, илчлэг 2800 к.кал. Хурц шөл, архи, шарсан, давсалсан утсан ба нөөшилсөн бүтээгдэхуүнийг 6 cap - жил хүртэл хориглоно.
2.    Хүсний харшлын үед ходоодыг бүлээн усаар угаана.
3.    Анафилаксын шоктой бол эфидрин 3%-1 мл-г, адерналин    0.1% 1мл, антигистамиы бэлдмэл 1-2 мл, преднизолон 60-90 мг булчинд тарина.
4.    С.Р,А, В бүлгийн витамин
5.    Рашаан эмчилгээ үр дүнтэй. Аварга тосон, Хужирт, Гурван нуурын рашаан ууйа. 200 мл-ээр өдөрт 3 удаа 14 хрног. /рашаанаар клизм тавина/.
6.    Антигистмины 12 дугаар үеийн/ бэлдмэл Н1 рецептор хориглогч кпаритин, зиртек 10 хоног хэрэглэнэ. Promethazini (Прсметазин) 25 мг-р өдөрт 2 удаа ууа. 12,5-25 мг-г булчид 6 цагар тарина. Clemastini (Клемастин) 1.34 -г өдөрт 1 удаа ууна. Hismanal, Astemizole 10 мг-өдөрт 1 удаа ууна.
7.    Загатнааг дарахын тулд: Деперзолон, оксикорт, целестдерм, элоком тосуудыг түрхэнэ.
8.    Холинолитик: Стугерон 0.025, 0,075 г өдөрт 1-3 удаа уулгана.
9.    Хилак 70, 100 мл-тэй савлагдана. 20-40 дуслаар өдөрт 3 удаа ууна.
10.    Зиксорин 0,1 -р өдөрт 3 удаа эсвэл 0,4-0,6 г -р долоо хоногт 1 удаа холлох ба хоолны үед уулгана. Ээлж эмчилгээ 14 хоног.
11.    Антисеротинины үйлчилгээтэй перитол хэрэглэнэ.
12.    Тиосульфат натри 30%-н 5- 10 мл физиологийн    уусмалтай судсанд дуслаар тарина. №8
13.    Сайжирсан үед нь гистоглбулин 0.1,0.2-1.0 мл -ээр арьсан дор
14.    Иммуноглбулин 1-2 мл-г долоо хоногт 2 удаа булчид тарина. №5.
15.    Халдварын    шалтгаантай бол антибиотик зөв сонгоно.
16.    Н2 рецептор хориглогч ранитидин хэрэглэнэ.
17.    Арьс загатнахад кортикостериод мазь: деперзолон, оксикорт, целестодерм, элоком
18.    Өвөрмөц иммунотерапи: аллерген-г арьсан ,дор, арьсан дотор тарьдаг. Курс нь 2-3 cap

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3544
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК