Судалгаа хийх үндэслэл, шаардлага
Сүүлийн 5 жилд /1998-2002 / вируст гепатит өвчнеөр 10000 хүн амд 35 хүн өвчилсен байна. 1998,1999 онуудад өвчлөл урьд оныхоос 10000 хүн амд 7,5-12 промилоор буурсан*ба 2000, 2001 онд 0,9-3,96 промилоор ихсэж 2002 онд 4,6 промилоор буурчээ. Нийт халдварт өвчний дотор вируст гепатит өвчин 26,2%-ийг эзэлж байна. Вируст гепатит өвчний дотор 89,5%ийг А гепатит, 8,8%-ийг В гепатит, 0,9%-ийг С гепатит, 0,8%-ийг бусад гепатит эзэлж байна. / хөсүт -ийн тайлангаас /
2002 онд вируст гепатит евчин нийт халдварт өвчний дотор 25,6%-ийг эзэлж байгаа ба 9664 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 39,6 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 773 тохиолдол буюу 4,3 промилоор буурсан байна. Улаанбаатар хот /48,4/ , Орхон /73,9/, Дорноговь /73,2/, Говь-Сүмбэр /74,8/, Баянхонгор /60,9/, Дархан-Уул /46,9/ Хэнтий /65,4/ аймгуудад өвчлөл улсын дундажаас 7,3%о-35,2%о-оор их байна. Гэдэсний халдварт өвчний дотор 32,6%-ийг вируст гепатит өвчин эзэлж байна. Вируст гепатит өвчний дотор вируст гепатит A 92,1%, В гепатит 6,8%, С гепатит 0,9% эзэлж байна.
Вируст гепатит өвчний үүсгэгчийн бүтцийг, эпидемиологийн онцлогтой холбон судалсанаар вируст гепатит өвчнөес
урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам боловсронгуй болгосноор өвчлөл эндэгдлийг бууруулах, вируст гепатит өвчинтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөрийн зорилгозорилтыг хэрэгжүүлэх ЮМ. ,.-„
Зор-илго:
Хүн амын дунд вируст гепатит өвчний үүсгэгчийн бүтэц, эпидемиологийн онцлогийг тогтоох Зорилт:
1. Вируст гепатит өвчний эпидемиологийн онцлогийг тодорхойлох
2. Вируст гепатит өвчний үүсгэгчийн бүтцийг тодорхойлох
Судалгааньн материал арга зүй
Судалгааг хөсүт -ийн иммунологийн лабораторт 400 хүнд ELISA / фермент холбооны эсрэг биеийн урвал/ тестээр хийж шинжилгээг оношлуур тус бурийн үйлдвэрээс гаргасан аргачлалыг баримтлан уншиж дүгнэнэ. 2002 онд 10000 хүн амд вируст гепатит А,В,С болон бусад гепатит өвчнөөр өвчлөгсдийн нас хүйс, мэргэжил, эх уурхай, халдвар дамжсан замыг тодорхойлов. Судалгааны ажлын явц ба үр дүн
2002 онд вируст гепатит А-гаар 10000 хун амд 2-9 насны хүүхдийн өвчлөл 162- 96, В гепатитаар 15-29 насны хүмүүсийн өвчлөл 5,8-6,6 тохиолдол байсан нь уг насны хүмүүсийн дунд өвчлөл их байгааг харуулж
байна. Вируст гепатитаар өвчлөгсдийн хүйсний харьцаг авч үзвэл бүх гепатитаар өвчлөгсдийн 40,8% эмэгтэй, 59,2 % эрэгтэй байна. Нийт вируст гепатит гепатит А-гаар өвчлөгсдийг нийгмийн байдлаар нь авч үзвэл 34,0% нь сургуулийн , 18,4% нь цэцэрлэгийн , 32,4 % нь гэртээ байдаг хүүхдүүд, харин В гепатитаар өвчлөгсдийн 29,2% нь ажилгүйчүүд, 18,0% нь ажилчин, 17,0% нь сургуулийн хүүхдүүд, С гепатитаар өвчлөгсдийн 30,3% нь ажилгүйчүүд, 20,8% нь ажилчин, 18,7% нь албан хаагчид тус тус зонхилж байна. 2002 онд вируст гепатитаар өвчилсөн 400 хүний ийлдсэнд хийсэн шинжилгээгээр 0-14 насны 143 хуний 43,3%/62/ anti-HAV-IgM эерэг, 9,8%/14./ HBsAg эерэг, 15-20 насны 46 хуний 28,2%/13/ HBsAg эерэг, 21-30 насны 75 хүний 26,6%/20/ HBsAg эерэг,8% /6/нь anti-HCV эерэг, 31-40 насны 72 хүний 9,8 %/7/ нь HBsAg эерэг,13,8%/10/нь anti-HCV эерэг ,41-50 насны 50 хүний 14% /7/ нь HBsAg эерэг , 12% /6/ нь anti-HCV эерэг тус тус гарсан байна. Вируст гепатит А-гаар өвчлөгсдийн 56,7% халдварын эх уурхай нь өвчтөн, В гепатитаар өвчлөгсдийн 4,24% нь В вирус тээгчээс халдвар авсан байна. Энэ нь бусад судлаачдын дугнэлттэй тохирч байгаа бөгеөд Үүнээс А гепатит өвчин нь 64,5 % нь ахуй хавьтлаар, 17,7 %нь дахин боловсруулагдахгүй хүнсний бүтээгдхүүнээр, 0,03 % нь усаар дамжсан байна. В гепатитын халдвар 2,4 % нь дахин хэрэглэгдэх эмнэлгийн багаж хэрэгсэлээр дамжсан байна. Вируст гепатит өвчнөөр нас барсан тохиолдолоос 20-24 /17/ насанд нас баралт өндөр байсан бөгөөд тухайн онд 35,3%-ийг эзэлж байв.Вируст гепатит А-гийн өвчлөл 9-р
сараас эхлэн нэмэгдэж 11,12 сард оргил үедээ хүрээд буурч байсан бол В гепатитын хувьд тодорхой улиралчлал харагдахгүй байв. Дүгнэлт:
1. 2002 онд вируст гепатит А-гаар 2-9 насны хүүхдийн өвчлөл 10000 хүн амд өндөр, голдуу хүүхдийн байгууллагад өвчлөл их байна.
2. 0-14 насны вируст гепатитаар өвчилсөн хүүхдүүдийн 43,3% нь anti HAV-IgM эерэг байсан.
3. Вируст гепатит В-гээр 15-29 насны хүмүүсийн өвчлөл 10000 хүн амд өндөр байна.
4. Вируст гепатит А нийт гепатит өвчний дотор зонхилж байгаа нь өртөмхий бүлгийн дунд уг халдвараас сэргийлэх талаар мэдээлэл , сургалт сурталчилгааг тусгай хөтөлбөрөөр хийж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдлэг, хандлага, дадалыг бий болгох, өвчлөл ихтэй газруудад A вируст гепатитын өвчлөл ихэсдэг улирал угтуулансайн дураар дархлаажуулах.ундны ус, хунсний хангамж, эрүүл ахуйн аюулгуй байдлыг хангах, хөрсний бохирдолтыг багасгах асуудалд холбогдох байгууллагууд анхаарах нэн шаардлагатайг харуулж байна.
2. \"Халдварт өвчинтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөр\"2002 он
3. \"Вируст гепатит өвчинтэй тэмцэх арга хэмжээний зөвлөмж\" 2001 он 4.
4. \"ХӨСҮТ -ийн халдварт өвчний тайлан \" 2002 он РахмановаА.Г. Вирусные гепатиты. Сбр,- 1995, 233 с