Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Уушигны хийт уйланхай
( Лекц )

П. Гоош

 
Абстракт

Хэвлзлд сүүлийи жилүүдэд хийт уйланхайн гухай нилээд бичигдэж нийтинй анхаарлыг татаж байна. Уушигны хийт уйланхайд түүний солид уйланхай багтна. Уушигны хийт уйланхайн эмгэг, үүсэл, ангилал нэрний талаар өнөө хэр нэгдсэн ойлголтгүй, зөвхөн нэрний хувьд энэ өвчин 50 орчим нэртэй байгаа нь хийт уйланхайн /ХУ/ талаар олон зөрөөтэй үзэл бодол буйг гэрчилнэ.
Жишээлбэл: Уушигний хийн уйланхайг зарим нь бронхоген уланхай гэж байна. Ялгааг нь анхаарахгүй байна. Бронхоген уйланхай бол эмбриопати өвчин бөгөөд бронхиоген нь уушигны эдийн гаж хөгжил ажээ. Барууны судлаачид бронхиоген уйланхай бол үр хөвөрлийн үеийн ахдагч гэдэсний эмбриопати гэж тогтжээ.
A. Н. Брусилговский В. Ру-ийн сургууль, Г. Шиеман, Н. Фила нар үр хөврөлийн хөгжлийн гинжин урвал шиг явагдна гэж үзжээ. Өмнө үе дараа үе индукцээр сэдээы хөгжинө. Нзг үе нөгөөгөө өөрчлөн хөгжих явцыг Үр хөврөлийн зохион байгуулагч гэгч хүчин зүйл гүйцэтгэж байна гэж биолог генетикийн сурах бичигт хэдийнээ бичигдэж түүнийг нь харин клиницист анхаараагүй байна.Үр хөвөрлийн 3, 4 дэх долоо хоногт өмнө гэдэсний энгэрт овойно. Энэ нь уул гэдэсний сүүл талруу шилжиж ганц уушигны бөөр буюу уушигний үүсвэр эрхтэн /үр хөвөрлийн/ бий болгоно. Үүний эсийг /үр хөвөрлийн/ зохион байгуулагч гэжээ. Энэ эс удмын мэдээлэлтэй байхын дээр хажуу эдэнд
нөлөөлж өсөж үржих чигийг нь өөрчилдөг байна. Үүнийг индукци гэнэ. Жишээ нь: Нүдний эмбриональ организатор эсийг өөр эдэд суулгахад түүнээс нь нүдний эд ургажээ. Үр хөвөрлийн хөгжлийн эхэн үед 'ЭО' эеийг шилжүүлэн суулгавал нүд хожуу буюу хөгжлийн дунд үед шилжүүлбэл хөгжлийн тэр шатны эт нүдний солонгон бүрхүүл, нүдний болор ургасан байна.Үүнтэй адил уушигны уушигын үр хөвөрлийн зохион байгуулагч аль үе шатандаа өөр эдэд шилжсэн байна түүний илэрлээр нь үр хөвөрлийн үр хөвөрлийн бүтэц илэрдэг ажээ.Үр хөвөрлийн эсийн шилжилт ойрхон эрхтэн дотроо, хөл хүзүү хэнхдэг гээд өөр эрхтэнд очиж болно. Энэ байдлыг ухаарч D. Ргусе Секвестрийн онолыг гаргажээ. Энэ онолоор үр хөврөлийн эд өөр өөр эрхтэнд секвестр болно гэж үздэг.
Тэгвэл Бронхогений уйланхай эмбриогенезийн эрт үеийн гаж хөгжлөөр үүсжээ. Уйланхайн бүрхүүл гэрэнд үр хөвөрлийн элемент заавал байх бөгөөд түүнийг нь эс судлалын аргаар заавал илрүүлэх учиртай. Ийм уйланхайн үүсвэр нь үр хөвөрлийн эс түүнд уушигны бүтэцийн аль нэгний нь хөгжин торних удмын код бүхий мэдээлэл байж сүүлдээ тэр нь ургадаг байна. Чухам юу ургаж гарч ирэх вэ? гэдэг нь бүтэн уушиг уу? Эсвэл аль нэг бүрдэлнэ үү? гэдэг нь тасарсан, шилжсэн эсийн too хэмжээ, тэр хэсэг эс үр хөврөлийн хөгжлийн аль шатанд гарснаар талбарлана. Бронхоген буюу

бронхийн удмын уйланхайг бас бронхима гэж нэрлзсэн байна.
Бронхиаль уйланхай: үр хөврөлийн агаар дамжуулах замын гаж хөгжил гипоплази: Энэ нь уушигны жинхэнз хийн уйланхай. Үүгээр захын бронхийн гипоплази агнези байна. Уйланхай олон давхараат бортогон эпитель, куб эпителээр доторлогдсон байна.
Бронхиаль буюу бронхийн уйланхай бронхтой заавал холбоотой байх бөгөөд бронхийн дотор даралт ихэссэнтэй холбоотойгоор аажуу томорно. /пульсионый /
Бронхийн солид уйланхай төрөлхийн бөгөөд эпителиэр дотторлогдсон жинхэнэ уйланхай мөн.
Хуурамч хийт уйланхайд булл, уушигны хийт цэврүү багтана. Ийм уйланхай хавхлагат механизмаар томорно.
Хийн цэврүү /баллон уйланхай/ тийм механизмын улмаас ихэд томордог. Уушигны уйланхайн ангилал: Жинхэнэ уйланхай: төрөлхийн ❖ Бронхоген буюу эмбриопатийн /интра, пара, экстра, пульмон байрлалтай/ ♦> Бронхиоль буюу жинхэнэ хийт уйланхай, бронхтой холбоотой Хуурамч уйланхай: уушигны эдийн дистрофын процессоор үүснэ. Голлон буллез өвчинд суурилана. Олон жижиг байж болохоос гадна баллон уйланхай хэлбэрээр таарна.
Уйланхай маягийн эмгэг: Архаг буглаа, задарсан хавдар
Эмнэл зүй, оношлогоо, эмчилгээ: Бронхиол уйланхайг уушигны хийн уйланхай, ууталсан уушиг, ууттай уушиг, бронхийн солид уйланхай, уушигны гигант уйланхай гэх мэтээр нэрлэжээ. Төрөлхийн өвчин болохоор нөгөө бронхоген уйланхайтай ихээр андуурагдцаг байна.
Бронхиаль уйланхай эмнэл зүйд 12.6% /Л. М. Гудовский, И. И. Платов A. Е. Кронев 2001 журнал 6 / Е. Л. Класшников, Л. Н. Миршанов нар
амьгүй төрсөн, төрөөд хоног болоогүй үхсэн хүүхдийн 0.1% д энэ уйланхайг илрүүлжээ.
Бронхиаль уйланхайг тусгай өвчин гэж бичдэггүй байв. A. Koontz 1925 онд 25 жилд 108 гохиолдол, S. Schenck 1942 онд 141 гохиолдол Е. С. Лушников, Ц.А. Зворикин /1959 он/ нар энэ өвчин уушигны идээт өвчний 6% д нь Е. A . Вагнер нар /19X1/ энэ өвчний 27.5% нь эзэлдэг гэсэн бол Л. М. Гудовский нар /2001/ 6.8% гэсзн өөр өөр давтамж бичжээ. Бронхийн уйланхайн баруун зүүн уушигны аль алинд магадгүй баруунд нь арай илүү таарах бөгөөд 50% д уушигны доод дэлбэнд байрлана. Эрэгтэйчүүд 10:7 хувиар илүү евчилнө гэжээ.
Онош тогтоосоноос хойш ийм хугацаагаар удаж мэс заслын эмчилгээнд оржээ. 47.2% нь хүндрэлгүй байв. Өвчин хүндсэрсэн тохиолдолд 25.9% нь байсан ба шингэний гүвшинтэй    33.72%, епонтан пневмоторкс 6.5 аас 18.0% илэрчээ.
Оношлогоо: рентгеноскопи, рентгено графи. Үүгээр дугуй 33% зууван 30.5% гэртэй дүрс илэрчээ. КТ нь илүү өвөрмөц мэдээлэл өгөөгүй байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1080
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК