Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Говийн аймгуудын иргэдийн овчлөлийн түвшин
( Судалгааны өгүүлэл )

Ю. Пүрэвсүрэн, Ц. Бямбаа, Р. Амараа

 
Абстракт

ABSTRACT: The aim of this study was to investigate the rate of morbidity among patients from Gobi treated in First Internal Department of Second Clinical Hospital in Ulaanbaatar. 1041 patients were enrolled into the study. 251 out of 1041 (51.6%) were patients from Gobi regions. Most of them had endocrinology (51.6%) or stomach and liver diseases (33.3%).
 

Сүүлийн жилүүдэд Улсын Клиникийн II Эмнэлгийн Дотрын I тасагийн өвчтөнүүдийн нэлээд хэсэг нь говийн аймгуудаас ирсэн өвчтөнүүд эзлэх болсон тул бидэнд уг аймгуудын иргэдийн өвчлөлийн түвшинг тогтоох боломжтой болов.
Судалгааны зорилго
Судалгааны зорилго нь говийн аймгуудаас Дотрын I тасагт хэвтсэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн судалгааг гаргахад оршино.
Судалгааны арга ба хүрээ
Судалгаанд Дотрын I тасагт 2002 онд эмчлүүлсэн нийт 1041 хүн хамрагдсан болно. Үүнээс 603 (57,9%) нь эмэгтэй, 438 (42%) нь эрэгтэй, 65-аас дээш насны хүмүүс - 354 (34,9%) байв. Эмчлүүлэгчдийн 33,4% (348) нь зүрх c-удасны тогтолцооны, 14,7% (154) нь ходоод гэдэсний замын, 14,1% (147) нь бөөр шээсний замыи өвчнөөр тус тус өвчилсөн байв.Судалгаанд экстенсив үзүүлэлтийг хэрэглэсэн болно.
Судалгааны үр дүн ба хэлэлцүүлэг
Дотрын • I тасагт хэвтсэн нийт эмчлүүлэгчдийн 24,2% (251) нь говийн аймгуудаас ирсэн өвчтөнүүд эзэлж
байв. Үүнээс Дундговь аймгаас 127 (50,3%), Дорноговь аймгаас 56 (22,2%), Өмнөговь аймгаас 42 (16,6%), Говь-сүмбэр аймгаас 27 (10,7%) хүн тус тус хэвтэж эмчлүүлжээ.
Говийн аймгаас эмчлүүлэгчдийн өвчлөлийг өвчин тус бүр дээр гаргаж үзвэл: дотоод шүүрлийн эмгэгээр 32% (51,6), элэг цөсний эмгэгээр 33,3% (42), холбогч эдийн эмгэгээр 25,4% (13) тус тус эмчлүүлсэн байна.
Дүгнэлт
1.    Дотрын I тасагт говийн аймгуудаас хэвтэж эмчлүүлэгчид нийт 24,2% эзэлж байна. Түүнээс Дундговь аймгаас ирэгсэд 50,3% байгаа нь анхаарал татахуйц байна.
2.    Говийн аймгаас эмчлүүлэгсдийн эхний байрыг дотоод шүүрлийн эмгэгүүд, удаах байранд ходоод гэдэс, элэг цөснии замын эмгэгүүд орж байна. Энэхүү байдлыг нэг талаас говийн аймгуудын ус болон хоол хүнсний онцлогтой, нөгөө талаас нарийн мэргэжлийн эмч нар ялангуяа булчирхайн мэргэжлийн эмч нар дээрх аймгуудад дутагдалтай байгаатай холбон тайлбарлаж болно.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 164
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК