Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Улсын клиникийн II нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт зонхилон тохиолдох өвчнүүд ба эмчилгээний дундаж зардал
( Судалгааны өгүүлэл )

Ц. Бямбаа, Ю. Пүрэвсүрэн, Р. Амараа

 
Абстракт

ABSTRACT: The aim of this study was to investigate the rate of morbidity among patients treated in First Internal Department of Second Clinical Hospital in Ulaanbaatar. 1041 patients were enrolled into the study.

The special aims were to determine expenditures on the treatment of predominantly occurring diseases, to calculate average beddays and a day expenditure on the treatment of one patient. Data are presented as the mean ± SEM.

Results: The data of this study shows that average treatment expenditure on a patient is about 14171.66 ± 124.71 ?.The rate of liver cirrhosis among our patients is 2.3 - 2.8 times lower than the rate of arterial hypertension, coronary artery disease and chronic pyelonephritis.

The treatment expenditure on patients with liver cirrhosis is approximately the same as the treatment expenditure on patients with arterial hypertension, coronary artery disease and chronic pyelonephritis. In addition, the treatment expenditure on a patient with liver cirrhosis is 1.62 times higher than the treatment expenditure on a patient with another disease. Moreover, a day expenditure on the treatment of a patient with liver cirrhosis is 60 % higher than a day expenditure on the treatment of a patient with another disease. Conclusions

The treatment expenditure on patients with liver cirrhosis is significantly higher than the treatment expenditure on patients with another diseases. Therefore, it is important to put more effort into the prevention of this disease among the population.
 

Улсын КЛИНИКИЙН II эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний зардал нь нийт зардлын 26%-ийг эзэлдэг ба жилд 282 сая орчим төгрөг болж байна. Түүнээс дотрын тасгууд 69 сая орчим гөгрөгийн эм зарцуулдаг. Энэ нь эмийн үнийн ӨСӨ..Г, эмчлүүлэгчд|,ин өвчлөлийн бүтэц, өвчний үе шат, хүндрэл, хавсарсан өвчнийг эмчилсэн байдал, эмийн зохистой хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Эдгээрийг нарийвчлан судалж. эмчилгээний зардалд бодитой дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Судалгааны зорилго
Дотрын I тасагт эмчлүүлэгчдийн өвчлөлийг судлаж, зонхилох өвчнүүдийг тогтоон, тэдгээрийн эмийн зарцуулалтыг судлахад оршино.
Судалгааны арга ба хүрээ
Дотрын I тасагт 2002 онд эмчлүүлсэн 1041 хүний өвчний түүхэнд гүүвэр судалгаа хийж зонхилох өвчнүүдэд хэрэглэсэн эм, тэрхүү эмийн эзлэх хувь хэмжээ, дундаж ор хоног, нэг хүн, нэг ор ХОНОГТ хэр 1ЛЭСЭН ЭМИЙН дундл/к хэмжээг гарган статистикийн боловсруулалт хийж Стыодентын шалгуур аргыг ашигласан болно. Р < 0,05 статистикийн эерэг магадлалтай гэж үзэв.
Судалгааны үр дүн ба хэлэлцүүлэг
Дотрын I тасагт 2002 онд эмчлүүлсэн 1041 хүний өвчний түүхийг нэршлээр нь ангилж үзэхэд: цусны даралт ихсэх өвчин (ЦД) - 163 (15,6%), зүрхний архаг шигдээс өвчин (ЗШ) - 139 (13,3%), бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл (БТҮ) - 133 (12,7%), ходоодны архаг үрэвсэл (ХҮ) - 115 (11,0%), уушигны архаг өвчнүүд (УӨ) - 73 (7,0%), элэгний хатуурал (ЭХ) - 57 (5,4%) байгаа нь нийлбэр дүнгээрээ нийт өвчний 65 хувийг эзэлж, зонхилох өвчнүүд болж байна. (хүснэгт 1)

Зонхилох өвчнүүдийг дундаж op хоногоор нь авч үзэхэд элэгний хатуурал өвчинтэй хүмүүс хамгийн удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлдэг болох нь харагдаж байна. (ЭХ -14,910,47 : УӨ - 13,210,35; ЗШ -13,210,24; ЦД - 13,110,12; ХҮ -12,710,17; БТҮ - 12,610,16, Р < 0,001) (хүснэгт 2)

Дотрын I-р тасагт нэг эмчлүүлэгчид ноогдох эмийн дундаж зардал нь 14171,661124,71 байна. Элэгний хатуурал өвчинтэй нэг хүний эмийн зардал бусад өвчинтэй хүмүүсийн    эмийн    зардалтай харьцуулахад нилээд өндөр байна. (ЭХ 0 - 26933,19?; УҮ - 15021,83?; ЦД -13294,46?; БТҮ - 13240,00?; ХҮ -12130,28?; ЗШ - 11890,15?) (хүснэгт 3)

1үүнчлэн нэг ор хоногт зарцуулах эмийп зардал нь элэгний хатуурал өвчний тохполдолд мөн өндөр байна. (ЭХ - 1753.781195,14? : УҮ -1154,24193,05?: БТҮ - 1076,01187,43?; ЦД - 993,43164,99?: ХҮ - 969,99147,91?; 3LIJ - 898,83136.45?; Р < 0,001) Элэгний хатуурал өвчний үед орницетпл, альбумин зэрэг өндөр үнэтэй эмүүдийг шаардлагатай хэмжзэгээр хэрэглэх боломж багатай байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Дүгнэлт
Судалгааны үр дүнд бид дараах зүйлийг тогтоов. ^'үид:
1.    Дотрын 1-р гасагт иэг эмчлүүлэгчийн эмийн дундаж зардал нь 14171,661124,71 байна;
2.    Хамгийн олон тохиолдолтой цусны даралт ихсэх өвчин, зүрхний шигдээс    өвчин,    бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг өвчнүүдэд зарцуулсан эмийн зардал дээрх өвчнөөс 2,8 -2,3 дахин цөөн тааралддаг элэгний хатуурал өвчнийг эмчлэх зардалтай дүйж байна
3. Элэгний хатуурал өвчин нь эмийн дундаж зардлаас нэг ор хоногт зарцуулсан эмээс 60%, нэг хүнд
зарцуулсан эмээс 1,62 дахин их зардал шаардаж байна.
Үүнээс үзэхэд элэгний хатуурал өвчинтэй хүмүүсийг эмчлэхэд үлэмж хэмжээний зардал гардаг туЛ уг өвчнөөс    сэргийлэх,    өвчнийг даамжирсан үе шатанд оруулахгүй байх чиглэлийн үйл ажиллагаанд илүүтэй анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 362
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК