Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Магистрантур, докторантурын алба
( Товч мэдээлэл )

Б.Амарсайхан,Б. Шижирбаатар

 
Абстракт

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Магистрантур, Докторантурын Алба, нь Монгол улсын хэмжээнд анагаах ухааны магистр, докторант, экстернатын сургалтыг зохион байгуулж байгаагийн хувьд сургалтын журам, заавар хөтөлбөр, стандарт судалгааны ажлын биелэлтэнд байнга хяналт тавьж ажилладаг. Мөн судалгааны ажил хийж байгаа оюутан. магистрант. докторант. эмч нарт байнга заавар зөвлөгөө өгч. бичсэн эрдэм шинжилгээний илтгэл. өгүүлэл тезис, диссертаци, хураангуйг чанаржуулахад гол анхаарлаа хандуулж ажилладаг. ЭМШУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын томоохон хэсэг нь тус сургуулийн магистрант,    докторантуудын судалгааны ажил байдаг билээ. Магистр, докторантын сургалтыг боловсронгуй болгож, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлийг бодлогоор зохицуулж жил жилд дэвшигдэн зарлагдаж ирсэн
магистр, докторантын ажлын сэдвийг тэргүүлэх чиглэлтэй уялдуулан ирсэн. Манай алба нь докторантын магистрант аспирантын судалгааны чиглэлийг эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй нягт уялдуулах. тогтмол хяналт тавьж ажиллаж байна. МДА нь дараах сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнд:
•    Магистрын сургалт 2 жилийн хугацаатай 30 кредит биелүүлэх. 2~ мэргэжлээр магистр бэлтгэж хамгаалуулдаг.
•    Докторын сургалт 3- 4 жил (өдрөөр. эчнээ) хугацаатай 62 кредит биелүүлэх, 21 ^эргэжлээр тус тус суралцаж доктор хамгаалж байна.
•    Магистрант төгсөхдөө дипломын ажил, хураангуй бичиж, магистр, докторант нэг сэдэвт зохиол (диссертаци) түүний хураангуй бичиж боловсролын доктор (Ph.D) хамгаалдаг.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 544
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК