Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
КНПЭмнэлгийн Дотрын I тасагт эмчлүүлэгчдийн эмчилгээний зардал
( Судалгааны өгүүлэл )

Ц. Бямбаа

 
Абстракт

The aim of this study was to investigate the rate of morbidity among patients treated in First Internal Department of Second Clinical Hospital in Ulaanbaatar. 1041 patients were enrolled into the study. The special aims were to determine expenditures on the treatment of predominantly occurring diseases, to calculate average bed days and a day expenditure on the treatment of one patient. Data are presented as the теап ± SEM. Results:

The data of this study shows that average expenditures on the treatment of a patient is about 14171.661124.71 tug.

The rate of liver cirrhosis among our patients is 2.3 -2.8 times lower than the rate of arterial hypertension, coronary artery disease and chronic pyelonephritis. The expenditure on the treatment of patients with liver cirrhosis is approximately the same as the expenditure on the treatment of patients with arterial hypertension, coronary artery disease and chronic pyelonephritis. However, the expenditure on the treatment of one patient with liver cirrhosis is 1.62 times higher than the expenditure on the treatment of one patient with another disease. Moreover, a day expenditure on the treatment of a patient with liver cirrhosis is 60 % higher than a day expenditure on the treatment of a patient with another disease.

Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний зардал нь нийт зардлын 26 % ыг эзэлдэг ба жилд 282 сая орчим төгрөг хэрэглэдэг байна. Үүнээс дотрын тасгууд 69 сая төгрөгийн эм зарцуулжээ. Тасаг тус бүрээр нь нэг хүнд зарцуулсан эмийн дүнг авч үзвэл: Дотрын 1-р тасаг 26517, 2-р тасаг 93525, 3-р тасаг 26646, 4-р тасаг 26256 төгрөг байна. Энэ нь эмийн үнийн өсөлт, эмчлүүлэгчдийн өвчлөлийн бүтэц, өвчний үе шат, хүндрэл, хавсарсан өвчнийг эмчилсэн байдал, эмийн зохистой хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Эдгээрийг нарийвчлан судалж, эмчилгээний зардлын бодит байдалд дүгнэлт өгөх шаардлага тавигдаж байна. Бид энэ удаад Дотрын 1 тасагт эмчлүүлэгчдийн эмийн зардлыг өвчний нэршлээр нь судлаж үзлээ. Зорилго: Дотрын I тасагт эмчлүүлэгчдийн өвчлөлийг судалж, зонхилох өвчнүүдийг тогтоон, тэдгээрийн эмийн зарцуулалтыг судлах.
Судалгааны материал ба арга: Дотрын I тасагт 2001 онд эмчлүүлсэн 1041 хүний өвчний түүхэнд судалгаа хийж, занхилох өвчнүүдэд хэрэглэсэн эм, энэ нь нийт эмийн хэдэн хувийг эзлэж байгаа, дундаж ор хоног, нэг хүн ба нэг ор хоногт хэрэглэгдсэн эмийн дундажыг гарган статистикийн боловсруулалтыг хувилбарт эгнээний дундажыг гаргах аргыг ашиглан хийв. Судалгааны vp дүн ба хэлцэмж: Дотрын I тасагт 2001 онд эмчлүүлсэн 1041 хүний өвчний түүхийг нэршлээр нь ангилан үзэхэд:
❖    Гипертони өвчин /ГТ/ 163 (15.6%)
❖    Зүрхний ишеми өвчин /ЗИ8/ 139 (13.3%)
♦> Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл /БТАУ/ 133(12.7%)
❖    Ходоодны архаг үрэвсэл /ХАУ/ 115 (11.0%)
❖    Уушигны архаг өвчнүүд /УАӨ/ 73 ( 7.0%)
❖    Элэгний цирроз /ЭЦ/ 57 ( 5.4%) байгаа нь нийлбэр дүнгээрээ нийт өвчний 65.9 хувийг эзэлж, зонхилох өвчнүүд болж байна.
Зонхилох өвчнүүдийг улиралаар нь ангилвал:
♦> Гипертони өвчин 2 ба 4 дүгээр улиралд
❖    Зүрхний ишеми өвчин 2 дугаар улиралд
❖    Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл 4 дүгээр улиралд
♦> Ходоодны архаг үрэвсэлЗ дугаар улиралд
❖    Уушигны архаг өвчнүүд 1 ба 4 дүгээр улиралд
Тус тус илэрхий илүү тохиолдож байхад, элэгний цирроз нь бүх улиралд ойролцоо тоогоор эмчлэгдэж байна. Иймээс уг өвчнүүдэд илүү хэрэглэгдэх эмүүдийг зохих улиралуудад нь урьдчилан бэлтгэж болох юм.
Зонхилох өвчнүүдэд хэрэглэсэн эм нь нийт эмийн хэдэн хувийг эзэлж байгаа, дундаж ор хоног, нэг хүн ба нэг ор хоногт хэрэглэсэн эмийн дундажыг гаргаж үзэхэд дундаж ор хоногоор элэгний цирроз 14.9±0.47 байгаа нь хамгийн урт бөгөөд тохиолдлын тоо ба эмийн зардлаараа хамгийн их гипертони өвчин, зүрхний ишеми өвчин, бөөрнийй тэвшинцрийн архаг үрэвсэл зэрэгт хэрэглэсэнтэй ойролцоо эмийн зардалтай байна. /1535191 төгрөг 91 мөнгө/

❖    Гипертони өвчин /ГТ/ 993.43 ± 64.99
❖    Зүрхний ишеми өвчин /ЗИӨ/ 898.83 ± 36.45
❖    Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл /БТАҮ/ 1076.01 ±87.43
❖    Ходоодны архаг үрэвсэл /ХАУ/ 969.99 ±47.91
❖    Уушигны архаг өвчнүүд /УАӨ/ 1154.24 ±93.05
❖    Элэгний цирроз /ЭЦ/ 1753.78 ± 195.14 байна.
Мөн элэгний циррозын үед орницетил, альбумин зэрэг өндөр үнэтэй эмүүдийг шаардлагатай хэмжээгээр хэрэглэх боломж бага байсныг тэмдэглэх хэрэгтэй байна. Дүгнэлт:
1.    Дотрын I тасагт нэг эмчлүүлэгчийн эмийн дундаж зардал нь 14171.66 ± 124.71 байна
2.    Хамгийн олон тохиолдолтой гипертони өвчин, зүрхний ишеми өвчин, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэлд зарцуулсантай ойролцоо хэмжээний зардлыг эдгээрээс 2.8-аас 2.3 дахин цөөн тохиолдсон элэгний циррозыг эмчлэхэд зарцуулсан байна
3.    Элэгний цирроз нь эмийн дундаж зардлаас нэг ор хоногт зарцуулсан эмээр 60%, нэг хүнд зарцуулсан эмээр 1.62 дахин их байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 255
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК