Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Өрхппн эмч нараас хариуцсан хороо xvн амын дунд явуулж байгaa урьдчилан сэргийлэлт нийгмийн эруүп мэндийн ажлын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Р. Эрдэнэчимэг Тэргүүлэх зэргийн их эмч

 
Абстракт

Олон улс орны эрдэмтэдийн туршилт судалгааны үр дүнгээс харахад хүн амын эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлийг 100% гэж үзвэл
>    Аж төрөх ёс амьдралын хэв маяг 50-55%
>    Хүрээлэн буй гадаад орчин 20-25%
>    Дотоод хүчин зүйл болох удамшил 20%
>- Эрүүл мэндийн тусламж үйчилгээ 10% эзэлдэг. Амьдралийн хэв маяг гэж маш өргөн агуулгатай нийгэм эдийн засаг ёс суртахууны хүмүүжил боловсрол дадал заншил зан төрх сэтгэл зүй оюун ухааны багтаамж шашин шүтлэг зэрэг олон хүчин зүйлийн нийлмэл урсгал юм. Энэ өргөн урсгал дотроос наад захын хэрэгцээний орон сууц, хоол хүнс, хувцас хунар, амьдралын эх үүсвэр болсон хөдөлмөр боловсрол, хорт зуршилаас зайлсхийх чадвар, хүнлэг ёс суртахууны талаар эн тэргүүнд авч үзэх ёстой. Тухайлбал СБД-ийн 12-р хорооны 1280 өрхийн 6323 хун амд 2001 онд хийсэн социологийн судалгаанаас иш татахад гэр хороололд 1280, нийгмийн байдал /хүснэгт №1/
Боловсролын түвшингээр дээд -13%, Дунд-66%, бага -15%, өрхийн тэргүүлэгчийн хүйсээр эрэгтэй -84%, эмэгтэй тэргүүлэгчтэй 16%, ядуурлын    байдлаар 45% нь хэвийн, 55% нь ядуу, хүн амын 21% тамхи хэрэглэдэг , хэрэглэсэн жилээр нь үзвэл 0-5 жил 201,5-9 жил 344,10-14 жил 398,15 -аас дээш жил 381, архи хэрэглэдэг -680 үүнээс үе үе хэрэглэдэг -455, хэтрүүлдэг -208, архаг архичин -22 байна . ХҮРЭЭЛЭН БУЙ ГАДААД ОРЧИН-АГААР
Хот суурин газрын төвлөрөл, шилжилт хөдөлгөөнтэй уялдан хүн ам, орчныг бохирдуулагч эх үүсвэрийн TOO жилээс жилд өсч байгаа    нь    биосферийн цэвэршилтийг алдагдуулж, орчны даацыг нэмэгдүүлж, хийн мандлийн агаарыг бохирдуулагч хүчин зүйл болж байна. Улаанбаатар хотод 4 том дулааны цахилгаан станц, 200 гаруй том жижиг уурын зуух, 60 000 орчим гэр хорооллын ердийн халаалттай зуух, 500 төрлийн 50 000 тээврийн хэрэгсэл, хөрсний эвдрэл, гэмтэл хатуу хог хаягдал зэрэг нь агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд болдог.
Нийт хүн амын 1/3 нь амьдардаг УБ хотын хийн мандлын агаарт агуулагдаж байгаа хүхэрлэг хий: азотын давхар исэл, хүхэрт устөрөгч , хар тугалга формальдегид ЗДХ -с 1,5-2 дахин их байна. Ялангуяа хүйтэн сэруүний улиралд бохирдуулагч бодисын хэмжээ хүн ам, хүүхдийн эрүүл мэндийн байдал, бие бялдрын хөгжил, өвөрмөц бус дархлал, арьс салстын өвчлөлийн байдалд үзүүлэх сөрөг нөлөө дулааны улирлаас илүү байгааг судлаачид тогтоожээ. УБ хотод нийт хүн ам ялангуяа хүүхдийн өвчлөлд амьсгалын замын эрхтний өвчин зонхилж амьсгалын дээд замын цочмог халдвар, цочмог бронхит, назофарингит зэрэг өвчнүүд элбэг тохиолдож байгаа бөгөөд эдгээр нь агаарыг бохирдуулагч бодисуудтай

шууд хүчтэй хамааралтай болох нь тогтоогджээ
Ус
УБ хотод сүүлийн 10 жилд ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн судалгаанаас авч үзэхэд химийн үзүүлэлтээр шим бохирдлын түвшин 4,10 сард ЗДХ-с их байна. Ундны усны дээд эх үүсвэрийн гүний худгуудын ариун цэврийн хамгаалалтын бүсүүдэд зуны цагт айлууд зусланд гарч, ногоо тариалж химийн бордоо малын бууцаар бордож , энгийн бие засах газар, муу усны цооног байгуулсан нь химийн бодисоор бохирдох нөхцлийг бүрдуулж байна. Усан хангамжийн эх булагуудад илэрсэн зөрчлийн 85.8% нь төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэрүүдэд илэрч байна. Ус орчны эрүүл мэндийн нөлөөлөгч хүчин зүйлийн хувьд гэдэсний халдварт өвчин бруцеллез, саа, суулгалт, хялгасан хорхой гэх мэт өвчнийг дамжуулах эх үүсвэр болдог . Мөн усны химийн найрлагаас хамаарч олон өвчин үүсдэг. Усны хатуулаг чанар ихэсвэл чулуужих өвчин, багасвал зүрх судасны өвчин, фтор ихэсвэл шүд сулрал/1000 хүн амд 154,3+45, 6,/ багадвал шүд хорхойтох /1000 хүн амд 607 9+9,1/ Йод бага бол нутагшмал бахлуур /7-14 насны хүүхдийн дунд ИДЭ 1000 хүн тутамд 24,7+3,9/байна.
Хөрс
Хот суурин газрын хуурай хог хаягдлыг цуглуулах ялгалт хийх, хугацаанд нь ачиж зайлуулах, төрөлжүүлэн устгах цогц үйл ажиллагаа алдагдсан, хог тээвэрлэх машины парк ашиглалт хангалтгүй, оршин суугаа суугчидад зөв дадал ихээхэн дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан нийтийн эзэмшлийн газар хогонд дарагдаж, хүн мал амыны дунд элдэв халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн хотын хөрсний хар тугалганы
агууламж 1995 онд 108,2 мг/кг, 1996 онд 109,1, 1997 онд 124, 8 мг/кг болж жилээс жилд нэмэгдэж байгаа нь автомашин болон ердийн галлагаатай өрхийн тоо нэмэгдэж байгаатай холтбоотой гэж үзэж байна. Бидний хариуцсан 12-р хорооны хувьд хөрс нь мөнхийн цэвдэгтэй намагтай хөрсний бохирдол 3-р зэрэг сүүлийн үед хүний тоо өсөж машин техник ихэссэнтэй холбоотой газрын хөрс суларч цас бороотойд шавар шорооны зуурмаг ихэссэн нь хог зайлуулах цэг холдсон, хогний хураамж нэмэгдсэнтэй холбоотой. Мөн хорооны засаг дарга, хэсгийн дарга, хортон шавьж устгалын компанитай хамтарч бие засах газар /703/ муу усны цооног /930/ -т шалгалт хийхэд дүүрэлт 70-80% -тай стандартын шаардлага хангасан жорлон -1 байв. Ажиллах амьдрах суралцах орчин Ажиллаж, суралцах, үйлдвэрлэл явуулах ажлын байрны нөхцөл оршин    суугч    ажиллагсад суралцагсадын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг тэр бүр хангаж чадахгүй байна. Бидний хяналтанд байдаг 16-р сургууль , 69-р цэцэрлэгийн нэг бүлэгт ноогдох талбай эрүүл ахуйн нормд хүрэхгүй нягтрал эрүүл ахуйн нормоос 1.5 дахин их байна. Биеийн тамирийн заланд агааржуулах төхөөрөмж хангалтгүй ачаалал ихэдсэн тоо нь ихэдсэн, тоног төхөөрөмж хуучирсан сүүүлийн жилүүдэд засвар үйлчилгээ хийгээгүй нь сургалтын эрүүл мэндээ бэхжүүлэх бие бялдраа хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж чадахгүй байна. Сурагчдийн хоолны газар нь хүүхдэд жор технологи, аюулгүй байдлыг хангасан, тэдний бие мах бодын онцлогт тохирсон хоолоор үйлчилж чадахгүй байна. Мөн эцэг эхийн зүгээс хүүхдийн хоол тэжээлд тавих анхаарал, эрүүл мэндийн мэдлэг боловсрол хангалтгүй байсаар байна
Анхдагч урьдчилан сэргийлэлт: Аливаа өвчин эмгэг үүсэхээс сэргийлж эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг урьдчилан сэргийлэлт гэнэ. Дотор нь бие хүний, нийгмийн гэж ангилна. Энэ 2-г эрс зааглах юмуу сөргүүлэн тавьж болохгүй . Аль ч улсад хүн амын эрүүл мэнд нь нийгмийн үнэт баялаг. Бие хүний эрүүл мэндийн үзүүлэлт нэмэгдэснээр нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлт бүрдэнэ. Чухамхүү өрхийн эмч хариуцсан айл өрхийнхөө хүн нэг бүрийн талаар тодорхой судалгаа ойлголттой байж тэдэнд эрүүл мэндийн ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй болохыг тодорхойлсны үндсэн дээр бие хүнийг өвчнөөс сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж чадна. Энэ талаар ЭМС-н А-180 тушаалд өрхийн эмчийн үүргийн 20, 21-р заалтанд тодорхой заасан байдаг. Урьдчилан сэргийлэлтийн онолын хувьд 4-н үе болгоно.

Өрхийн эмч нь урьдчилан сэргийлэлтийн эдгээр түвшин тус бүрд явагдах арга хэмжээний чиглэл, арга зүйн талаар зохих мэдлзг, дадлагатай байх хэрэгтэй. Эрт өрссөн урьдчилсан сэргийлэлт нь ямарваа өвчинд хүрэх зам нөхцөл бололцоог таслан зогсоож арилгахад чиглэсэн амьдралийн хэв маягийн ерөнхий нөхцлийг /орон байр, хоол хүнс, хувцас / сайжруулах, ариун цэврийн түвшинг -ээшлүүлэх бие бялдрыг -./рэгжүүлэх, зөв дадал хэвшил :лгох зэрэг болно. Өрхийн эмчийн тухаид цоо эрүүл хүмүүсиинхээ аж байдал эрүүл мэндийн талаар санаа тавьж өвчлүүлэхгүй байх талаар зохих бүх хэлбэрийн ажил хамрагдана. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь тодорхой өвчний үүслийг нөхцөлдүүлэгч халгаат хүчин зүйл урьдал өвчин эмгэгийг илрүүлэн эмчлэхэд чиглэнэ. Жишээ нь : Тамхи татах халгаат хүчин зүйлтэй тэмцэх иь уушиг, залгиур, улаан хоолой, ходоодны өмөн, зүрхний ишеми өвчин архаг бронхит г.м 24 төрлийн эмгэгээс сэргийлнэ. Мөн вакцинжуулалт нь тодорхой нэрийн халдварт өвчнөөр бие хүнийг өвчлүүлэхгүй байх анхдагч урьдчилан сэргийлэлт гол хэсэг мөн. Иймд вакцинжуулалтыг зохион байгуулах түүнд шууд гар биеэр оролцох нь өрхийн эмчийн өдөр тутмын урьдчилан сэргийлэхийн 1993 оны А-/143/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь эрт оношлож төгс эмчлэх замаар илүү хүнд явцтай уршиг ихтэй дараагийн шатанд шилжихээс Фэргийлнэ. Жишээ нь: Умайн хүзүүний шархлааг эрт илрүүлснээр умайн хүзүүний өмөнгөөс сэргийлнэ. Хэрлэгийг эрт илрүүлж зохистой эмчилгээ хийснээр зүрхний гажиг үүсэхээс сэргийлнэ. Урьдчилан сэргийлэхийг амжилттай сайн явуулахын тулд өрхийн эмч хариуцаж байгаа хүн амыг жил тутам урьдчилан сэргийлж үздэг. Шинжилгээнд оруулахыг чухалчлах ёстой. Гадаадын зарим судлаачийн тооцоолсоноор жилийн турш дунджаар нийт хүн амын 1/5/ -ээс знэ нь ерөөсөө эмнэлэгт . 3'. /лэхээр ирдэггүй Иймд цоо эр./л, харьцангуй эрүүл хүмүүсийн эрүүл    мэндийн    байдлыг_одорхойлох, эрүүл мэндийг бэхжүүлэх арга хэмжээ авахад урьдчилан сэргийлэх үзлэг чухал ач холбогдолтой . Мөн архаг өвчтэй хүмүүсийн өвчний явц, хандлагыг тогтоох хүндрэл байгааг илрүүлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ чухал ач холбогдолтой. Дараагийн чухал алхам нь эрүүл мэндийн бүлэг тогтоох явдал. Эрүүл мэндийн бүлэг тодорхойлсоноор хэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүлжүүлэх,    бэхжүүлэхийг
төлөвлөн хэрэгжүүлдэг. Үзлэг шинжилгээ хийхээс гадна сэтгэл зүйн талаас, бэлгийн амьдралын талаас нь хүртэл тандан мэдэж авсанаар үйлчлүүлэгчийн зохих итгэл найдварыг хүлээж илэн далангүй энгийн нөхөрсөг ёсны уур амьсгал бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй. Өнөөдөр анхдагч урьдчилан сэргийлэлт ажилын эхлэл төдий байна. Санаачлагыг өөрсдөө гарган ажилламаар байна. Болж бүтэхгүй байгаа асуудлын шалтгааныг ганц эдийн засгийн санхүүгээр тайлбарлаж гараа хумхин суугаад байж таарахгүй зевхөн эм бичдэг эмч бус, харин нийгэм эдийн засаг амьдралын хэв маягийн сөрөг нөлөөг олж, харж, эмчилж чаддаг, ур чадварлаг ■ эмч баих ёстойгоо дандаа сан.аж, өргөн хүрээтэй сэтгэж , түмэн олныхоо эрүүл энхийн үйлсэд бүхийл мэдлэг чадвараа зориулахыг хүсье.


 

Ном зүй

1. Ц. Мухар Эрүүл мэнд УБ 1998
2. Б. Оргил Ц. Мухар Өрхийн эмичийн тусламж үйлчилгээ 1, 2 боть УБ 1997
3. Л. Нарантуяа Нийгмийн эрүүл мэнд шинэ мянганд УБ 2001
4. УБ хотын гэр хороололын дэд бүтцийг сайжруулхад тулгамдсан зарим асуудалд илтгэл 2001
5. Н. Сайжаа УБ хотын хийн мандлын агаарын бохирдолтын түвшин эрүүл ахуйн үнэлгээ. ЭА-9/92УБ 1992
6. Н. Болормаа Л. Нарантуяа Б. Ундармаа Ундны усны фтор иодын агуулгын харьцаа шүдний зарим эмгэгийн тархалт ЭА -99/41 УБ 1999
7. Ш. Уранцэцэг Б. Бурмаа Э. МӨнхтуяа УБ хотын хөрсний нян химийн бохирдолтын түвшин эрүүл ахуйн үнэлгээ ЭА-99/42 УБ 1999
8. Б. Бурмаа, Н. Сайжаа, Н. Нарантуяа Хүрээлэн байгаа орчинд хар тугалга тодорхойлсон түүний үр дүн ЭА -97/28 УБ 1999
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1255
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК