Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Уушигны архаг бөглөрөлт өвчний талаархи дэлхий нийтийн хандлага
( Судалгааны өгүүлэл )

Б. ГОМБОСҮРЭН (АУИС-ийн багш, дэд доктор, дэд профессор) Д. ТУЯА (УКТЭ-ийн axnax зэргийн эмч, магистр)

 
Абстракт

Уушигны архаг бөглөрөлт өвчинд (УАБӨ) янз бүрийн гаралтай бүлэг өвчнүүд багтдаг хамгийн тархмал өвчин юм. Хүн амын идэвхтэй хэсгийн хөдөлмөрийн чалварыг түр алдуулах, тахир дутуу болгох шалтгаанд тэргүүлэх байрыг эзэлж улмаар улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулаад зогсохгүй өвчтөний амь насанд ч аюултаи өвчин юм. GOLD хөтөлбөр нь ДЭМБ ба АНУ-ын зүрх, уушиг, цусны үндэсний их сургуулийн хамтын төсөл юм.Төслийн зорилт нь УАБӨ-ний тухай мэдээллийг түгээх, энэ эмгэгтэй холбоотой өвчлөл болон үхлийг бууруулах явдал юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд боловоруулсан    УАБӨ-ний оношлогоо, эмчилгээ, урдьчилан сэргийлэхийн чиг хандлагын гол асуудлуудыг дор тусгалаа.
Тодорхойлолт ба ангилал
Тодорхойлолт.    Гуурсан хоолойд эргэшгүй бүрэн бөглөрөлт үүсдэг эмгэгийг УАБӨ гэнэ. Цочроох үйлчилгээтэй янз бүрийн" хүчин зүйлүүдийн " нөлөөгөөр . амьсгал дамжуулах замд . үрэвсэл үүсч улмаар агаар дамжуулалтанд хямрал үүсгэдэг.Ханиалгах, цэр гарах, амьсгаадах бу оу зрсдэлийн хүчин зүйлүүд илэрвэл УАБӨ байж болох тухай бодох ёстой. Гуурсан хоолой өргөсгөх эм хэрэглзсний дараа FEV^etP/o мөн FEV, /FVC<70% байх нь эргэшгүй бөглөрөлт байгаагийн нотолгоо болно. Олон жил үргэлжилсэн
 

цэртэй ханиалга нь гуурсан хоолойн агаар дамжуулах    чадвар алдагдахын урыал болдог ч ийм зовиуртай хүн бүрд УАБӨ-н үүсдэггүй.
УАБӨ-ний хундэрлийн зэрэг Хуснэгт №1

Ангилал. Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч УАБӨ-ийг 4 зэрэг болгодог. (Хүснэгт №1) УАБӨ-ний II зэрэгтэй өвчтнүүд амьсгаадалт нэмэгдэх болон өвчин сэдэрхээр эмчид хандах нь олонтой байдаг.Өвчнийг ПА, ИВ зэрэг болгон ангилсан нь FEV1 байвал зохих хэмжээнээсээ 50%-иас доош буурахад өвчин ихэвчлэн сэдэрдэгтэй холбоотой.

Эмгэг жам. УАБӨ- ний үед амьсгал дамжуулах зам, уушигны эд, судсанд архаг үрэвсэл явагддаг.Үрэвслийн нэвчдэс нь макрофаг,ТЧпимфоцит, нейтрофилээс бүрдэнэ. Идэвхжсэн үрэвслийн эсүүд нь лейкотриен В4 , интерлейкин 8, хавдрын үхжлийн хүчин зүйл зэрэг биологийн идэвхтэй бодисуудыг ялгаруулж нейтрофилийн үрэвслийг дэмжин уушигны эдийг гэмтээдэг. Агаарт байгаа хортой бодис хийнүүд, ялангуяа тамхины утаа нь үрэвсэл үүсэхэд чухал үүрэгтэй.
Өвчтнийг шинжлэх ба ажиглах
УАБӨ-ний анхны шинж тэмдэг нь цэртэй ханиалгалт юм. Энэ иь эхлээд үе үе, дараа нь өдер бүр, заримдаа бүх өдрнйн туршид илэрнэ.
(Хүснэгт № 2) Ховор тохиолдолд ханиалгалт илрэхгуйгээр гуурсан хоолойд бөглөрөлт үүсдэг.Ихэнх өвчтний эмчид ханддаг шалтгаан бол амьсгаадалт байдаг. Амьсгаадалт нь гуурсан хоолойн бөглөрөлт даамжрах тутам ихэснэ. Мөи амьсгал боогдох, амьсгал саадтай болох шинжүүд илэрч болох боловч илрээгүй тохиолдолд УАБӨ-ий оношыг үгүйсгэж болохгүй. Гуурсан хоолойн агаар дамжуулалт илт алдагдах үед гуурсан хоолойн бөглөрөлтийн бодит шинжүүд гардаг. Иймээс эдгээр шинжүүд нь өвөрмөгц чанар багатай юм. Эрт оношлохын тулд цэртэй ханиалга болон эрсдлийн хүчин зүйлтэй бүх өвчтөнд гадаад амьсгалын    шинжилгээг (спирография) хийх шаардлагтай. Өвчин илэрхий үед FEV7< 80%, FEV1 /FVC< 70% болж буурна (гуурсан хоолой өргөсгөх эм утлагаар хэрэглэсний дараа ).FEV1 /FVC нь илүү мэдрэмжтэй үзүүлэлт юм. Иймээс FEV1 хэвийн байхад FEV/FVC буурах нь гуурсан хоолойн бөглөрөлтийг эрт илрүүлэх чухал шинж юм

Эрсдлийн хүчин зүйлүүдийг багасгах

Тамхи татах явдлийг зогсоох нь УАБӨ-нийг үүсэх, даамжрах, урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй байдаг. Өвчтөнтэй хийсэн богинохон (3 мин) хугацааны ярилцлагаар түүнийг тамхинаас татгалзуулж болно. Энэ муу зуршилтай хийх тэмцэлд сэтгэлзүйн талын эмчилгээний аргууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эмийн бус аргууд үр дүнгээ өгөөгүй тохиолдолд эм хэрэглэх шаардлага гардаг . Олон тооны судалгаа шинжилгээний үндсэн дээр никотин агуулсан бохь, цацлага, арьсны суулгац, хэлэн доорхи эмүүд нь тамхинаас хатуу татгалзах чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Харьцангуй бага судлагдсан хэрнээ сэтгэл уиалтын эсрэг бэлдмэл бупропиои болон нортриптиллин зэрэг бэлдмэлүүд нэлээд өндөр үр дүнтэй байдаг.
УАБӨ -ний эмчилгээний зайлшгүй нөхцөл бол ямар нэг цочроох үйлчилгээтэй бодисуудтай мэргэжлийн хувьд харьцахыг зогсоох, эсвэл ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах нь хамгийн үр дүнтэй боловч хоёрдогч урьдчилан сэргийлэлт, тэр ДОТрОО cJB4T6.il" эрт илэрүүлэх нь мөн л чухал үүрс.:тэй байна.
Тогтвортой хэлбэрийн УАБӨ-ий эмчилгээ
Тогтвортой хэлбэрийн УАБӨ-ий эмчилгээг өвчний хүнд хөнгөн болон эмийн бэлдмэлүүд хувь хүмүүст хэрхэн тохирч байгааг харгалзан шаталсан загвараар явуулдаг. Өвчний хүнд хөнгөнийг тогтоохдоо шинж тэмдгийн илрэл, гуурсан хоолойн бөглөрөлтийн зэрэг, сэдрэлтийн давтамж болон явц, хүндрэл, дагалдах өвчин, өвчтний ерөнхий байдал зэрэг хүчин зүйлүүд дээр тулгуурладаг. Үр дүнтзй эмчилгээний зайлшгүй нөхцел бол өвчтөнгүүдийг сургалтанд (УАБӨ-ий тухай ер.өнхий ойлголт, түүний эмгЗг жам, тамхины хор, эмчилгээний ерөнхий мэдээлэл гэх мэт) хамруулах явдал юм. Эмийн эмчилгээний гол зорилго нь шинж тэмдэгийг хянах, урьдчилан сэргийлэх, сэдрэлтийн давтамжийг бууруулах.өвчтөний    ерөнхий байдлыг сайжруулах болон биеийн ачаалыг    даах    чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Одоо байгаа эмчилгээний ямар ч аргууд уушигны үйл ажиллагааны алдагдалын даамжралыг таслан зогсоож чаддаггүй. Гуурсан хоолой өргөсгөх эмүүд УАБӨ-ний шинж тэмдгийн эмчилгээний гол суурь нь гуурсан хоолой өргөсгөх эмүүд болдог. Энэ
бүлэгт П2- адренорецепторыг дэмжих (Dj-aroHHCT) богино үйлчилгээтэй    бэлдмэлүүд (сальбутамол,    тербуталин, фенотерол)    болон    удаан үйлчилгээтэй формотерол ба сальметрол, м-холинолитикүүд (ипратропиум бромид, окситропиум бромид), метилксантин зэрэг бэлдмэлүүд орно. Гуурсан хоолой өргөсгөх эмүүдийг хэрэглэхэд FEVr д тодорхой хэмжээний өөрчлөлт гарахгүй байсан ч УАБӨ-тэй хүмүүсийн биеийн ачаалал даах чадварыг сайжруулдаг болох нь эмнэлзүйн    судалгаагаар тогтоогдсон. Эмийн бэлдмэлд сонголт хийн хэрэглэхдээ түүний үйлчилгээний онцлог болон хувь хүмүүст яаж тохирч байгааг харгалзан үзнэ. Теофиллины болзошгүй хортойг харгалзан гуурсан хоолой өргөсгөх эмүүдийг утлагаар хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үздэг. Энэ тохиолдолд сөрөг нөлөө гарах нь ховор бөгөөд гарсан ч бэлдмэлийг хэрэглэхээ болимогц хурдан    арилдаг.    Богино үйлчилгээтэй бэлдмэлээс удаан үйлчилгээтэй нь хэрэглэхэд хялбар боловч өртөг өндөр болдог. Янз бүрийн бүлгийн бэлдмэлийг хослон хэрэглэхэд илүү сайн нөлөө үзүүлдэг боловч мөн л зардал ихэсгэхэд хүргэдэг. . Тогтвортой хэлбэрийн УАБӨ-ний үед хэрэглэх гуурсан хоолой өргөсөх бэлдмэлүүд
•    УАБӨ-ний шинж тэмдгийн суурь эмчилгээ нь гуурсан хоолой тэлэх бэлдмэлүүд юм.
® Утлагаар хэрэглэх нь илүү сайн байна
•    []2-агонист,    холинолитик, теофиллин эсвэл эдгээрийн хослолыг хэрэглэх сонголт нь тус бүрийн үйлчилгээний үр дүн , хувийн тохироо, эмийн хүртээмжээс хамаарна • Гуурсан хоолой өргөсгөх бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол, эсвэл шинж тэмдгийг багасгах эсвэл шаардлагаар хэрэглэнэ « Удаан үйлчилгээтэй гуурсан хоолой тэлэх бэлдмэлүүдийг утлагаар хэрэглэх нь илүү тохиромжтой Нэг эмийг өндөр тунгаар хэрэглэснээс янз бүрийн бүлгийн бэлдмэлүүд/.йг хоолон хэрэглэх нь эмчилгээний үр дүнг ихэсгэн гаж нөлөөг багасгадаг
Дааврын    бэлдмэлүүд
Дааврын бэлдмэлүүдийг удаан хугацаагаар утлагаар хэрэглэхэд УАБӨ-тэй хүмүүсийн FEV., -ийн бууралтанд садаа болдоггүй. Ийм ч учраас эдгээр бэлдмэлүүдийг дараах үндэслэлээр байнга хэрэглэж болно. Үүнд: дааврын бэлдмэлүүдээр утахад үр дүнтэй нь батлагдсан, FEVt байвал зохих хэмжээнээсээ 50 % доош байх, антибиотик, дааврын бэлдмэлийг уухаар хэрэглэх шаардлагатай, өвчтөний давтан сэдрэлтийн үе зэрэг болно. Утлагаар дааврын бэлдмэлийг удаан хэрэглэх евчтнүүдэд энэхүү бэлдмэлээр 6 долоо хоногоос 3 сарын хугацаатай туршилтын курс эмчилгээ явуулах шаардлагатайг зөвлөдөг. Бусад олон аргачлалуудад дааврын бэлдмэлийг дотуур хэрэглэх эмчилгээний түргэвчилсэн (2 долоо хоногийн) курсийг санал болгодог. Гэвч эмчилгээний хожуу үеийн үр дүнг энэ түргэвчилсэн эмчилгээний курсээр таамаглах боломжгүй гэдгийг анхаарах ёстой. Дааврын бэлдмэлийг удаан хугацаанд ууж хэрэглэх нь УАБӨ-ний үед зохисгүй. Ийм хэрэглээ нь үр дүн багатайгаас гадна зүрхний үйл ажиллагааны идэвхид муугаар нөлөөлөх дааврын гаралтай зүрхний булчингийн өөрчлөлт (миопати) үүсгэж болохын
дээр амьсгалын дутагдалд ч хүргэж болно.
Бусад аргууд
Вакцин. Томуугийн эсрэг вакцинжуулалт нь УАБӨ-өөр хүндээр өвдөх, нас барах эрсдлээс ойролцоогоор 50% бууруулж чаддаг. Үхсэн юмуу идэвхгүй болгосон вирус агуулсан вакциныг жил болгон 1-2 удаа (намар, өвөл) хэрэглэхийг зөвлеж байна. УАБӨ-тэй хүмүүст пневмскоккын вакциныг ергөнөөр хэрэглэх туршлага бага юм.
□гАнтитрипсин. антитрипсины төрлөхийн дутагдал тод илэрсэн ба уушигны тэлэгдэлтэй залуу хүмүүст орлуулах эмчилгээ хэрэглэх шаардлагатай боловч энэ нь өндөр өртөгтэй байдаг тул олон оронд хэрэглэх боломжгүй байна. Бусад тохиолдолд энэ бэлдмэлийг хэрэглэх шаардлагагүй.
Антибиотикууд. УАБӨ-ний сэдрэлтийн болон бусад нянгийн халдварыг эмчлэх үед няыгийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэнэ.
Цэр шингэлэх эмүүд. Энэ төрлийн бэлдмэлүүд (амброксол, карбоцистеин, эрдостеин) нь ховхрохдоо муу зунгааралдсан цэртэй зарим өвчтнүүдэд тустай байдагч, өргөн хүрээнд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Антиоксидантууд. Антиоксидантууд, тэр дундаа N-ацетилцистеин нь эмнэлзүйн судалгаагаар УАБӨ-ний сэдрэлтийн тоог бууруулдаг болох нь тогтоогдсон учраас байнгын сэдрэлттэй өвчтөнүүдэд хэрэглэж байна. Гэвч үргэлжилж буй судалгааны ажил бүрэн дуустал тэдгээрийн өргөн хүрээтэй хэрэглээг түр хугацаанд түтгэлзүүлсэн байна.
Дархлал засах бэлдмэлүүд. Нэгэн судалгааны явцад УАБӨ-ний үед иммуномодулятор нь сэдрэлтийн хүндрэлийг ихэсгэсэн явдал гарсан. Ийм үр дүн бусад судалгаанууд дээр тогтоогдоогүй боловч энэ төрлийн бэлдмэлийг байнга хэрэглэхийг зөвлөдөггүй.
Ханиалгалтын    эсрэг бэлдмэлүүд. УАБӨ-тэй хүмүүст бараг байнга илэрдэг зовиур бол ханиалгалт юм. Ханиалгалт нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг болохоор тогтвортой хэлбэрийн УАБӨ-ний эмчилгээний үед эдгээр эмүүдийг хориглодог.
Амьсгалыг дэмжих бэлдмэл. Тогтвортой хэлбэрийн УАБӨ-ний үед доксапрам, алмитрины бисмезилат-ыг байнга хэрэглэхийг зөвлөдөггүй.
Бусад.Недокромил.лейкотрие ны антагонист, эмийн ургамал, зүү эмчилгээний аргууд нь УАБӨ-тэй хүмүүст бодитойгоор судлагдаагүй учир тэдгээрийг хэрэглэхийг зөвлөдөггүй.
Эмийн бус эмчилгээний аргууд.
02эмчилгээ. Удаан хугацааны 02 эмчилгээ нь (хоногт 15цагаас илүү) амьсгалын дутагдалд орсон өвчтөнүүдийн амьдралын хугацааг уртасгах, цусны эргэлт, биеийн хүчний ачаалал даах чадвар, сэтгэл санааны байдалд тус тус сайн нөлөө үзүүлдэг байна. Хүнд явцтай УАБӨ-тэй (III зэрэг) өвчтнүүдэд 02 эмчилгээг дараахи заалтаар хэрэглэнэ:
Ра 02 □ 55 мм муб эсвэл Sa02 □ 8.8%, РаС02 хэвийн эсвэл ихэссэн
Уушигны артерийн даралт ихэссэн, зогсонгошлын зүрхний дутагдалтай, полицитемитэй (Ht > 55%) үед Ра 02 = 55-60 мм муб эсвэл Sa02 = 89%
Удаан хугацааны 02 эмчилгээний зорилго нь хамгийн багаар гэхэд Pa 02 бОмм муб эсвэл Sa02 - 90% хүртэл өсгөх явдал юм.
Мэс заслын аргууд. Сайн сонгож авсан өвчтөнүүдэд цэлцрүүг авах (буллэктоми) хагалгаа иь
амьсгаадалтыг багасгаж уушигны үйл ажиллагааг сайжруулдаг болох нь тогтоогджээ. Одоогийн байдлаар уушиг тайрах мэс засал болон эрчимтэй эмийн эмчилгээг харьцуулсан том хэмжээний судалгаа шинжилгээнүүд явагдаж байна. УАБӨ-ний хүнд хэлбэрийн үед уушиг шилжүүлэн суулгаж болох юм.Хагалгаанд орох заалтууд: FEV.,< 35% (байвал зохих хэмжээнээсээ), Ра02< 55- 60 мм муб, РаС02 > 50 мм муб, болон хоёрдогч уушигны артерийн даралт ихсэх.
Сэдрэлтийн оношлогоо ба эмчилгээ
УАБӨ-ний сэдрэлтийн үеийн гол шинж тэмдэг нь амьсгаадалт байдаг. Амьсгаадалтын зэрэгцээ амьсгал төвөгтэй болох, ханиалгах, цэрний хэмжээ ихсэж, зуурамтгай чанар болон өнгө нь өөрчлөгддөг. Мөн ядрах, нойргүйтэх, сэтгэл санаа гутрамтгай болох зэрэг шинжүүд дагалддаг. Хүнд сэдрэлтийн үед PEF<100 л/мин, эсвэл РЕ\Л<1л, мөн Ра02<60 мм муб эсвэл Sa02<90% болдог. Рентгений шинжилгээ нь ижил эмнэлзүйгээр илэрэх бусад эмгэгүүдээс ялган оношлоход тусалдаг. ЗЦБ-т зүрхний баруун ховдлын томрол, хэм алдагдал, титэм судасны цусан хангамжийн дутагдал илэрнэ. Хүнд хэлбэрийн УАБӨ-тэй хүмүүст уушигны артерийн тромбоэмболийг оношлох хэцүү байдаг. Зүрхний агшилтын даралт бага, идэвхитэй 02 эмчилгээ хийхэд Ра02 бОмм муб-аас нэмэгдэхгүй    байвал тромбоэмболийг сэжиглэж болно. Цусны шинжилгээнд улаан эсийн тоо олширч (полицитеми) болно. Цусан дахь цагаан эсийн тоо мэдээлэл багатай учраас идээт цэр гарсан тохиолдолм л антибиотик хэрэглэх заалт болдог. УАБӨ-ний сэдрэлтийн үеийн гол үүсгэгчүүд Streptococcus    pneumoniae,
Hemophilus influenzae, Moraxella catarrhalis болдог.
Өвчний хүнд хенгений байдлаас хамааран УАБӨ-ний сэдрэлийн үеийн эмчилгээг амбулатори болон эмнэлгийн нөхцөлд явуулна. Гэрийн нөхцөлд гуурсан хоолой тэлэх эмийн тун болон өдөрт хэрэглэх тоог нэмэгдүүлнэ. Өмнө нь хэрэглэж байгаагүй бог? змчмлгзск:.;
ХОЛИНОЛИ ГИК бЭЛ^уЮЛ n3lVi/K OOjiiio.
FEV, байвал зохих хэмжээнээсээ 50% буурвал дааврын бэлдмэлийг хэрэглэнэ. Эдгээрийг хэрэглэсний дараа сэдрэлтийн шинжүүд арилж уушигны үйл ажиллагаа хурдан сэргэдэг. Преднизолоны тунг өдөрт 40 мг-аар 10 хоногийн туршид хэрэглэхээр тогтоож болно. Антибиотикийг зөвхөн идээт цэр гарсан буюу голомтот хатгалгаагаар хүндэрсэн үед л хэрэглэх заалттай. Хүнд тохиолдолд өвчтенг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай. УАБӨ-ний сэдрэлтийн үед өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэх шалгуур » Зовиурууд ихсэх, тухайлбал тайван байж байгаад гэнэт амьсгаадах » Хүнд явцтай УАБӨ
•    Хөхрөлт, захын хаван гэх мэт шинэ еөрчлөптүүд илрэх
» Өмнө эхэлсэн эмчилгээ үр дүнгүй байх
« Дагалдах хүнд өвчнүүдтэй
•    Зүрхэнд хэм алдагдал илрэх э Өндөр настай
» Амбулаториор эмчилгээ хийх боломжгүй
Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэх шалгуур: " Яаралтай змчилгээкмй арга хэмжээ    авсан    боловч амьсгаадалт дарагдахгүй байх
•    Ухаан санаа балартах, ухаангүй болох02 өгч байхад Ра02<50 мм муб эсвэл РаС02>70 мм муб.эсвэл рН<7,30
Эмнэлэгт юуны өмнө 02 хяналттай егч, евчтений биеийн байдлыг дүгнэн эрчимт эмчилгэээний тасагт хэвтүүлэх шаардлага байгаа эсэхийг тогтооно.
02 эмчилгээ. Эмнэлгийн нөхцөлд УАБӨ-ний сэдрэлтийн Лн эмчилгээ нь 02 юм. УАБӨ-ий ,.^;мөн сэдрэлтийн үед шаардагдах хзмжээний 02-еөр хангахад (Ра02> бОмм.муб, эсвэл Sa02 > 90%) хүнд биш боловч 02 далдуур хуримтлагдаж болдог. Иймээс 02 эмчилгээ эхэлснээс хойш 30 минут тутамд цусны хийн төлөв байдлыг хянах хэрэгтэй.
Гуурсан хоолой өргөсгөх эмүүд. Богино үйлчилгээтэй П2-агонистыг утлагаар (цацлагаар) хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй. Хурдан үр дүн өгөхгүй бол холинолитик эм нэмж хэрэглэнэ. Гэвч энэ хослолын үр ашгийг тодорхой баталж чадаагүй байгаа юм. Бүр хүнд тохиолдолд метилксантины бэлдмэл уухаар эсвэл судсаар хэрэглэнэ. Гаж нөлөөг урьдчилан сэргийлэхийн тулд сийвэн дэх теофилины тунг хянана. Даавар эмчилгээ. Эмнэлгийн нөхцөлд УАБӨ-ний сэдрэлтийг намжаах    зорилгоор глюкокортикоидыг уухаар эсвэл судсаар хэрэглэнэ. Өдөрт 30-40 мг-аар 10-14 хоног ууж хэрэглэх нь курс эмчилгээ болно. Эмчилгээний хугацааг уртасгахад үр дүн нь дээшилдэггүй, харин гаж нөлөөний эрсдэл ихэсдэг.
Антибиотик. Зөвхөн идээтэй цзр гарч байгаа , од ji ан,иоио.и,-;ийг хэрэглэнэ.
Бусад аргууд. Нэмэлт эмчилгээний аргуудад шингэн сэлбэх, гепарин хийх (удаан хэвтэрт байсан, полицитеми, шиигэн алдсан), цэрний ялгаруулалтыг сайжруулах байрлалд оруулах зэрэг болно.
УАБӨ-ний сэдрэлтийн үеийн эмнэлэгт хэвтэх шаардагдах хугацааг    тогтоогоогүй.
Шинжээчдийн саналаар дараахи нөхцөлд өвчтөнг эмнэлгээс гаргаж болно.
1.    Хоногт 6-аас илүүгүй П2-агонистыг    утлагаар (цацлагаар) хэрэглэдэг байх.
2.    Өвчтөн өрөөндөө хоолоо идэж, явж чаддаг байхын дээр    амьсгаадалтаас болж нойрноосоо сэрэхгүй байх.
3.    12-24 цагийн туршид эмнэл зүйн байдал тогтвортой байх.
4.    12-24 цагийн туршид цус ны хийн төлөв байдал тогтвортой байх
Өвчтөн эмээ яаж хэрэглэхийг тодорхой мэдэх. Эмнэлгийн нөхцөлд УАБӨ-ний хүнд сэдрэлтийн эмчилгээ
* Илэрч байгаа шинж тэмдгийг
дүгнэх, цусны хийн шинжилгээ хийх, цээжний рентген зураг авах • 02 хяналттай өгч эхлэх ба 30 минутын дараа цусны хийн шинжилгээг давтан хийх г> Гуурсан хоолой өргөсгөх эмчилгээ
-эмийн тун болон хэрэглэх тоог нэмэх
-□2-агонистыг холинолитик бэлдмэлтэй хослуулан хэрэглэх
-спейсер.небулайзер хэрэглэх -шаардлагатай    бол метилксантиныг нэмж судсаар хэрэглэнэ
-дааврын бэлдмэлийг уух эсвэл судсаар нэмж хэрэглэнэ
-нянгийн халдварын шинж илэрвэл антибиотик уух буюу судсаар хэрэглэнэ э Усны тэнцвэр болон хэрэглэж байгаа хоолыг хянах » Гепарин хэрэглэх эсэхийг шийдэх э Дагалдах өвчнүүдийг эмчлэх (зүрхний дутагдал, хэм алдагдал гэх мэт)
э Өвчтөний биеийн байдлыг байнга хянах


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3696
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК