Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Ази Номхон далайн орнуудын элэгний өвчин судлалын ололт амжилт ирээдүйн хандлага
( Судалгааны өгүүлэл )

Ц. Сарантуяа Г. Энхдолгор С.Бадамжав

 
Абстракт

Амьдралын бүх хүрээг хамарч буй даяарчлалын явцыг саяхан болсон АНДО -ын элэгний эмгэг судлалын холбооны ээлжит хуралдаанд оролцох үед тод мэдрэгдлээ.
Орчин үед олон улсын эрдэмтэн судлаач эмч нар хүчээ нэгтгэсэнээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тухайн бүс нутгийн өвөрмөц онцлогыг тусгасан ижил төст загвараар явуулж судалгааны нэгдмэл зорилготой хамтран ажиллах болжээ. Элэг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, элэгний үрэсвсэл, элэгний хатуурал, элэгний өмөнгийн өвчлөл нь анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг юм. Дэлхий нийтэд элэг гэмтээгч В вирусаар 350 сая хүн халдаврлагдсан ба түүний улмаас жил бүр элэгнии өмөнгийн шинэ тохиолдол АНДО-д 100000 хүн тутмаас 500, АНДО ба Европын оронд 2.4-3.4 илэрч байна. Элэгний өмөн нь гол төлөв 50-60 насны хүмүүст тохиолдох боловч АНДО-ын хүн амын дунд 10-20 жилээр залуужиж байгаа онцлогтой аж. Дэлхийн хүн амын өмөнгийн улмаас нас барах шалтгааны дотор элэгний өмөн VI! байр эзлэх ба АНДО-нд энэ үзүүлэлт тэргүүлэх байранд ордог. Ийнхүү тухайн бүс нутагт элэгний өвчлөлийн тархалт эмнэл зүйн онцлог, эмчилгээний асуудлыг судлах энэ чигэлэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээний ажлыг нэгтгэх шинэ мэдээлэл солилцох хөгжлийн    чиг    хандлагыг тодорхойлох зорилго бүхий APASL нь 1978 онд үүссэн бөгөөд 2 жил тутамд олон улсын чуулганыг зохиосоор иржээ.
2002 оны 9-р сарын 26-29 ны өдрүүдэд Тайванд тус холбооны 13-р чуулган амжилттай болж өнгөрлөө.
Эхний өдрийн хуралдаанаар элэгний өвчин судалалын талаархи ойлголт ололт амжилтын талаарх эрдэмтэдийн сонгомол лекц танилцуулж төгсгөлд нь өмнөх чуулганаар батлагдсан В болон С вирусын гаралтай элэгний үрэвсэлийн урьдчилан сэргийлэлт ба эмчилгээний талаарх ази, номхон далайн бүс нутагт мөрдөх баримтлалыг шинэчилж засвар хийсэн.
Дараагийн өдрүүдэд үүдзн венийн даралт ихсэх хам шинж түүний хүндрэл элэгний өмөнгийн ололт амжилт гэсэн 2 том сэдвээр эрдэм шинжилгээний 71 илтгэл хэлэлцэж төлөөлөгчид санал бодлоо солилцож 1521 санал илтгэл үзүүлэлттэй танилцсан юм. Хуралдааны завсарлагаа Элэгний өвчний оношлогоо В, С вирусын гаралтай элэгний үрэвсэлийн шино зууны эмчилгээний сонголт зэрэг эмийн компанийн сурталчилгаа, судалгаа шинжилгээний бэсрэг хурлууд явагдаж байлаа. Судлаачдын сониорхолыг татсан чуулганы нэгээхэн хэсэг бол 11 орны эрдэмтэд өөрсдийн орны элэгний үрэвсэлийн онцлог тулгамдаж байгаа асуудлын талаархи товч илтгэл мэдээлэл байлаа. Уг илтгэлийн үндсэн санааг дараахи хүснэгтээр хураангуйлж харуулав.

1. Хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа    хавдрын    эсрэг дархлаажуулалтыг амжилттай хийж байна.
АНДО-д элэгний өмөн үүсэх шалтгааны 70-90% HBV гаралтай элэгний үрэвсэл элэгний хатууралтай холбоотой болохыг тогтоосон.
В вируст элэгний үрэвсэлийн үед ИНФ эмчилгээ нь 30-40% С вируст элэгний үрэвсэлийн үед 20-30% эдгэрэлг    үзүүлж    байна.
Нуклеозидын бүлгийн эм ламавудиныг вирус устгах эмчилгээнд хэрэглэх болсон нь В вирусын шалтгаант элэгний архаг үрэвэлийг эмчлэхэд гарсан том эргэлт болсон юм. /Suh. D. Т/ ИНФ -д мэдрэг бус, дархлаа дарангуйлагдах шинж илэрсэн зэрэг эмчлэхэд төвегтэй өвчтнийг Ламавидунаар эмчилж байна. Орчин үеийн вирус устгах эмчлгээнд    уртасгасан үйлчилгээтэй шинэ үеийн ИНФ нэвтэрлээ. /Chang Hury S Lai M T Cook Sley WGE/ C болон B вирусын гаралтай ЭЛЭГК:" * • ':Т.! /":    ЭМИЙН үр дүнтэй хослол эмчилгээний загварыг боловсронгуй болгох эрэл хайгуул үргэлжилж байна. Вирус устгах эмчилгээнд DNA вакцин, эмчилгээний вакцин, дархлаа зохицуулагч эм, ургамлын гаралтай уламжилалт эм, нуклеозиднн шинэ бүлгийн эмийн туршилт явагдаж байна. /Lai G К К/ Элэгний өвчин судлалд гарсан томоохон ололт бол элэгний өвчинг хянах боломж бүрдэж буй явдал юм.
Вирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын вирус устгах оновчтой эмчилгээ элэгний өмөнг эрт үед нь оношлож идэвхитэй илрүүлэлтийн аргыг хэрэглэсээр элэгний өмөнг эмчилж хавдрын ургалтыг саатуулан тогтоон барих
боломж нээгдэж байна. Элэгний өмөн нь хожуу оношлогддог эмчилгээ хийлгээгүй үед 3-6 сарын настай тавилан муутай хурдан явцтай өвчин билээ. Өнөөгийн анагаах ухааны ололт дэвшил нь элэгний өмөнг эрт оношлох болсноор эмчилгээний дараах наслалтыг 1-2 жил хүртэл уртасгаж байгаа юм.
АНДО бүс нутгийн олон оронд HbsAg тээгч буюу вирусын халдвар щ ■ i хүмүүст элэгний хэт авиан ш'. .(жилгээ сийвэнд □-фетопротейн ТодОрХОЙЛОХ шинжилгээ хийнэ. Дээрх шинжилгээнүүдийг хамт 3-6 сарын давтамжтай хийж байгаа нь хавдарыг    эрт    оношлох илрүүлэлтийн арга болсоор байна. AFP-ийн агууламж HbsAg тээгч эрүүл хүмүүсийн сийвэнд 200 ng /mi элэгний эмгэгтэй өвчтөнд 500 ng /ml ихсэн нь элэгний өмөнг илтгэгч магадлал өндөртэй тандалт шинжилгээ билээ.
Элэгний өмөнгийн төгс эмчилгээ бол элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах эмчилгээ юм. /Мс Caughan GW/ Элэгний өмөнг эмчлэх бусад аргуудыг мэс засал хийх боломжгүйөв':    өргөн хэрэглзж байна. /Akamatsu М Lee W/ Хавдрын тэжээгч артерийн судсыг бөглөх /Gelfoarm Lipidol зэргийг химийн бэлдмэлийг хэрэглэх / хавдрын эдрүү этанол тарьж хавдрын ургалтыг саатуулах эсвэл туяагаар шарах, химийн эмчилгээ нь зохих үр дүнтэй байна.
Гэвч элэгний өмөн нь эмчилгээ хийлгэснээс ойролцоогоор 2 жилийн дараа 20-50%-д нь дахилт өгөх буюу үсэрхийлдэг ажээ. Элэгний өмөнгийн дахилт ба үсэрхийлэлт нь хавдрын анхны эсүүд үүсэх нь 35-60% тохиолдох ба 40-65% нь генийн мутацтай холбоотой хавдрын эс шинээр үүсэж байна гэж судлаачид үздэг. Элэгний өмөнгийн төгс болон төгс биш эмчилгээний дараа хавдар дахих үсэрхийлэлт өгөхөөс сэргийлж түүнчлэн вирусын халдвар идэвхижих буюу шинэ халдвар авахаас сэргийлэх биологийн эмчилгээг ИНФ -оор зайлшгүй хийхийг судлаачид онцлон тэмдэглэж байна.
ИНФ эмчилгээ нь элэгний вирусын гаралтай хавдрын өвчний эсрэг хавдрын эмчилгээ хийхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Уг змчилгээний дүнд өвчний явц өөрчлөгдөж элэгний өмөнгөөр өвдсөн хүмүүсийн 1/3 нь хавдраас бус суурь дагалдах өвчний хүндрэлээс нас барах болсон байна. Нийт өвчлөгсөдийн 30-50% -д нь элэгний өмөн үхэлд хүргэх гол шалтгаан болж байна . Шинжлзх ухас:!, тсх:и;к ялангуяа анагаах ухааны хурдацтай холбоотойгоор өвчний оношлогоо эмчилгээний зарчим байнга хөгжиж байна. APASL-ийн 13 чуулган нь энэ жамийн дагуу В болн С вирусын гаралтай элэгний үрэсвсэлийн урьдчилан сэргийлэлт ба эмчилгээний талаархи Ази номхон далайн бүс нутагт мөрдөх баримтлалын. заалтыг шинэчлэн засвар оруулсан . Үүний заримаас дурдьвал.
>    ИНФ , Ламивидун нь одоогоор дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн элэг гэмтээгч С ба В- вирусыг устгах эм болно.
>    HBV вирусын үржлийн шат HbsAg /+/ эсвэл HBV-DNA/+/ аланин аминотрансферазийн /алт/ идэвхижил нь вирусыг устгах эмчилгээ эхлэх заалт болно.
HBV халдвар авсан өртөмтгий бүлгийн хүмүүст /эрэгтэй 40-с дээш насны удамшлын түүхтэй / Элэгний хэт авиан шинжилгээ сийвэнд APF
тодорхойлох шинжилгээг элэгний өмөнг илрүүлэх зорилгоор тодорхой давтамжтай хийнэ. Зөвлөмж 2.1
АЛТ-ийн хэмжээ хэвийн бол вирус устгах эмчилгээ хийхгүй Зөвлөмж 2.2 Вирус устгах эмчилгээ эхлэхийн өмнө өвчтөнд элэгний эдийн шинжилгээг заавал хийж элэгний холбох эдийн итдвэхижил үрэвсэлийн зэргийг тогтооно. Зөвлөмж 2.3 HBV-DNA үсэрхийлсэн үед өвчтөний АЛТ хэвийнхээс 2 дахин идвэхижилтэй бол вирус устгах эмчилгэзг эхэлнэ. Зөвлөмж 2.4 Өвчтөнийг эсвэл ИНФ эсвэл Ламивидунаар эмчилнэ. Хэрэв өвятөн элэгний үйл ажиллагааны дутыдалтаи түүнчлэн дархлаа дарнгуйлсан ИНФ үр дүнгүй тохиолдолд Ламивидуныг сонгоно. Зөвлөмж 2.5
Эмчилгээний явцад АЛТ-ийн идвэхжилтийг HbeAg эсвэл HBV -DNA / тоон үзүүлэлтээр титрийг тодорхойлно/ шинжилгээний хамт 3 сарын турш cap бүр хийнэ. Зөвлөмж 2.6
Эмчилгээ зогссоны дараа АЛТ идвэхжил HBV маркер /HBV-DNA/ -ийг эхний 3 cap бүр цаашид 3-6 cap тутам хянана. Зөвлөмж 2.7
ИНФ эмчилгээний үргэлжлэх хугацаа 4-6 cap Зөвлөмж 2.8
Ламивидуныг HbeAg ба HBV-DNA -ийн хамт арилах хүртэл хэрэглэнэ.
Судалгааны өмнө болон дараах асуудлууд нээлттэй буйг уг чуулганы баримт бичигт дурдсан байна.
> Элэгний өвчин үүсгэх гол шалтгаан болсон В вирусын элэгний үрэвсэлийг төгс эмчилэх эмчилгээнд арга бий эсэх к С болон D вирусаар үүсгэгдэг элэгний үрэвслийганагаах үр дүнтэй эмчилгээний аргыг тогтоох
>    Вирусын гаралтай элэгний эмгэгийн үед дархлаа засах эмийн
2*    үйлдлийг тодорхойлох
>    Элэг ГЗМТЗТ1' nnnvcNH генотипээс хамаарч ялгавартай эмчилгээг хийх боломж бий эсэх
Хятадын уламжилалт болон ургамлын 1ирси]таи эмийг вирусын шалтгаант элэгний эмгэгийн үед хэрэглэх боломж бий эсэх Ийнхүү элэгний өмөн эмчлэгдэдгүй гэсэн хуучин ойлголт ешхам алхамаар халагдаж элэгний өмөнгөөс сэргийлэх түүнийг тогтоон
барих хянах боломж судлаач эмч нарын гарт байна гэдэг өөдрөгүзлээр дүүрэн APASL 2002 чуулган өндөрлөлөө. Дараа дараагийн хуралд Монгол эрдэмтэн судлаач эмч нар дуу хоолойгоо өргөж Ази номхон далайн бүс нутгийн элэгний өвчин судлалд хувь нэмрээ оруулах тодорхой байр суурь эзлэнэ гэдэгт найдаж байна. ASPSL-ийн ерөнхийлөгч Үал Fan Liaw өөрийн албыг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Shin Kumar-Sarin -д хүлээлгэн өгч 2004 оны 12 сард энэтхэгийн Дели хотод ээлжит чуулга хуралдах болов.



 
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 518
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК