Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Элэгний биопси
( Тойм өгүүлэл )

С. Гантуяа

 
Абстракт

Энэ өгүүллийн гол зорилго нь арьсан дундуур хийх элэгний биопсий (ЭБ ) буюу (Percutaneous Liver biopsy -РСВ)г хүүхдийн практикт хэрэглэх боломж, давуу талын тухай өгүүлэх явдал юм.Элэгний эдээс маш бага зүсмийг тусгай аргаар авч, микроскопын тусламжтайгаар элэгний эд эсийн бүтцийн өөрчлөлтийг    тодорхойлон, өвчний үе шат, шалтгааныг илрүүлдэг аргыг элэгний биопси гэнэ. [1] Элэгний биопсийг элэг судлалын төв, болон томоохон нэгдсэн эмнэлэгүүдэд элэг судлаач эмч хийнэ.[3] Элэгний биопсигээр авсан элгэний эдээс гистохими, биохимийн тусгай аргаар боловсруулан электромикроскопоор харснаар элэгний хавдар болон бодисын солилцооны эмгэгүүдийг илрүүлэх боломжтой сайн арга юм. [2]
Элэгний биопсийг хийх хэд хэдэн замууд байдаг. * Эгэмийн хураагуур судсаархийх ♦> Лапроскопын тусламжтайгаар хийх
*> Хэвлийн арьсийг цоолж хийх (Percutaneous Liver biopsy) [1,2,3,12]
Элэгний биопсийг хийхэд хамгийн ач холбогдолтой багаж нь биопсийн зүү юм. Элэгний биопсийг анх 1880аад онд онолын хувьд гаргаж ирснээс хойш янз бүрийн аргаар хийсээр 1900аад онтой золгожээ. [2,4]
1939 онд анх Iversen, Roholm нар элэгний биопсийг сорох механизмтай зүүгээр авах
техникийг боловсруулан туршиж эхэлсэн байна. 1950иад оноос АНУд хүүхдэд элэгний биопсийг хийж эхэлсэн .[3]
Элэгний биопсийд хэрэглэж байсан анхны соролтод зүү нь Vim Silvermani/m зүү байсан ба энэ нь элгэнд 510 сек орчим байдаг, харьцангуй бүдүүн голчтой зүү байжээ. [4]
1958 онд Mengheni шинэ зүү зохион бүтээсэн нь голч багатай өвчтөний наснаас хамаарсан янз бүрийн хэмжээтэй, хамгийн гол нь элгэнд зөвхөн 1 сек орчим байдаг давуу талтай зүү байв. [2] Энэ зүүг хэрэглэх техникт бага зэрэг өөрчлөлт оруулж анх 1965 онд хүүхдийн практикт хэрэглэжээ. [5]
Vim Silverman^ зүү нь элэгнээс бага хэрчим тасладаг 'боловч өргөн голчтой, хүндрэл ихтэй байсан ба Trucut зүүгээр :биопси хийхэд 10ООд 3,5, MenghiniH ^зүүгээр ЮООд 1 тохиолдолд |хүндрэл гардаг байна.[9]
Орчин үед 3 төрлийн зүүг элэгний биопсийд хэрэглэж байна. [1]
1.    Сөрөг даралтын нөлөөгөөр эд эсийг сорох буюу aspirationi needle (Mengheni, Trucut, Jamsidi)
2.    Пүрштэй зүү (Springloaded needleMonopthy)
3.    Автомат зүү[10,11]
Mengheni зүүнээс өмнө хэрэглэж байсан зүүнүүдэд ялгавартай хэмжээ байдаггүй, элэгнээс авсан хэрчим өргөн, богино байдаг байжээ.
Springloaded зүүгээр биопсий авахад хэрчим харьцангуй урт,

нарийн хүндрэл багатай боловч бага насны хүүхдэд хэрэглэхэд цус алдах хүндрэлийг ихэсгэдэг гэж үзжээ. [5]
Элэгний биопсийн хүндрэлийг 2 бүлэг болгоно. [5,6,7,22]
1.    Их хүндрэл: хэвлийн дотуур цус алдалт, цусны даралт багасах, гемоторакс, үжил, үхэл
2.    Бага хүндрэл: арьсан дээр тууралт гарах, цусны даралт ихсэх, өвчин намдаах эмэнд харших, хэвлийгээр хүчтэй өвдөх, арьсан дор цус хурах, г.мЭлэг    судлалын стандарт сурах бичгүүдэд элэгний биопсийн дараахь хүндрэл, эндэгдэл 0,10,01% байдаг. [1] Энэ эндэгдлийн гол шалтгаан нь цус алдалт. 13 Хүүхдийн элэгний биопсийн дараахь хүндрэлийн 5,9%ийг бага хүндрэл эзэлдэг.
Элэгний биопсийн заалтууд: ЭБийг доорхи зорилгоор хийх шаардлагатай байдаг: ♦> Элэгний    үрэвслийн идэвхижлийн    индексийг тодорхойлох [17] ♦> Элэгний вируст архаг .үрэвслийн вирусийн эсрэг эмчилгээний үр дүнг үнэлэх [14]
♦> Элэгний эмгэгийн даамжрал болон тавиланг тодорхойлох [8] ♦> Холестаз, анхдагч хатууралт холеангитийг тодруулах [16,21] ♦> Элэгний энзимийн эмгэгийг
тодорхойлох [17] ♦> Элэгний трансплантацийн дараа эсийн байдлын үнэлэх [8]
♦> Цитомегаловирусийн халдварыг оношлох [19,21] v Элгэндэх    гемангиомийн гистологийн    өөрчлөлтийг тодруулах [18]
Эсрэг заалт:
19301960аад оны үед элэгний биопсийг маш өргөн хэрэглэж байсан ба тухайн үед ЭБийн эсрэг заалтыг тогтоох зорилгоор маш олон тооны судалгаанууд хийгдэж байсан. Гэвч Mengheni зүүг практикт бүрэн нэвтрүүлснээс хойш эсрэг заалтын талаар ярих нь утгагүй хэмээн үзэх болжээ. [1,8]
Элэгний биопсийн аргууд
1,    Сохор (blind) аргаар хийх энэ нь ямар нэг шалгах багаж хэрэглэхгүйгээр баримжаагаар элгэнд хатгалт хийх арга юм.
2,    хөтөчтэй арга энэ нь чанд авиа болон компьютер томограмм, соронзон долгионт дүрслэлийн багажуудын    тусламжтайгаар биопсий хийх арга юм. Ихэнхи тохиолдолд хөтөчтэй арга нь биопсийн хүндрэлийг бууруулах сайн талтай боловч эрхтэнүүдийн буруу байрлал зэрэг гаж хөгжлийн үед ач холбогдол нь буурдаг.[ 5,8]
Арьс цоолж ЭБ авах техник
8 аас дээш насны хүүхдэд энэ ажилбарын ач холбогдлын талаар ярьж ойлгуулах ба амьсгал авч, түгжих дасгал хийлгүүлнэ. Ажилбар хийх алхамууд: 1. Урьдчилан хийх шинжилгээнүүд
❖    гемоглобин, гематокрит үзэх
*    цус гоожилт, урсалт, нөжрөлтийн хугацааг тодорхойлох♦> сийвэнгийн тромбины тест тавих ♦> тромбоцитийн    хэмжээг тодорхойлох Эдгээр үзүүлэлтүүд хэвийн бус байвал ажилбарын өмнө засах эмчилгээ хийнэ. [4,5,6,7,8,9,10,19] цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байвал хөлдөөсөн шинэ плазм болон тромбоцитийн масс хийнэ. [8] - протромбины хугацаа богиноссон бол витамин Кг судсаар хийнэ. [4]Дээрхи эмчилгээг хийхдээ хөлдөөсөн шинэ плазмийг 15мл/кг бодож биопсий эхлэхээс 30мин2,5 цагийн өмнө судсаар хийнэ. [ 2,3,4,5]
3.    Хооллолт: биопсий хийхээс 2 цагийн өмнө шингэн юм уулгахыг хориглоно.[4]
4.    Өвчтөнөө бэлтгэх: мэс заслын ажилбар хийхтэй адилаар өвчтөнөө усанд оруулж, тусгай ариун блокод ажилбарыг хийнэ. [3,4,7,8]
5.    Өвчтөнөө байрлуулах: Хүүхдийг хатуу орон дээр дээш нь харуулан хэвтүүлж, эмч баруун гар талд нь байрлана.Туслагч өвчтөний баруун аргыг толгой дээгүүр    нь    давуулан хөдөлгөөнгүй бэхлэн барина.[ 3,4,7,]
6.    Хатгалт хийх газар ба мэдээ алдуулалт: суганы дундаж болон өмнөх шугамаар дээр дороос нь тогшижхамгийн бүдэг тогшилтын чимээтэй хэсгийг тодорхойлно. 89р хавирганы завсраар хатгалт хийнэ. Ингэхдээ 1%ийн прокаины уусмалаар хэвлийн өнгөц болон гүн мэдээ алдуулалтыг үечлэн
'.хййгээд . цээжний '■' ханатай п.ерпендикуляраар торкараа байрлуулан арьсаа цоолно. Үүний өмнө Mengheni зүүгээ тариурт угсран 1,52 мл орчим 0,9%ийн NaCI-ийн уусмал соруулж бэлтгэсэн байна.
• Цоолсон хэсгээр зүүгээ оруулж огцом түлхэлт хийж буцааж авахад тариурын сөрөг даралтын нөлөөгөөр элэгний эдээс хэсгхэн нь зүүнд орж ирсэн байна. Хатгалт хийж байх үед өөр нэг туслагч хатгалт хийх газарт бага зэргийн даралттай барьж байна. Зураг 2. Мөн хатгалт хийх агшинд өвчтөн амьсгал аваад түгжсэн байна. [2,4] Биопсийн зүүний гүн нь бага насны хүүхдэд 3,55см,
ахлах насны хүүхдэд (78)-насны 7 см орчим байх ёстой.[ 2,4,7]
7.    Биопсийн дараахь сувилахуй: Биопсийн дараа хатгалт хийсэн газар даралттай боолт хийж өвчтөнийг баруун хажуугаар нь 46 цаг хэвтүүлнэ. [2,3,4,6,7] Даралттай боолт хийхийн өмнө туслагч хатгалт хийсэн газар хуруугаараа 5 мин дарна. Аминд аюултай хүндрэлтэй шинжийг эхний цагт 25мин тутам, дараагийн 2 цагт 30 мин тутамд, сүүлчийн 3 цаг тутам хянана. Гематокритийг биопсий авснаас хойш 2 ба 6 цагийн дараа өндөгний цусанд тодорхойлно. Өвчтөнд биопсий авснаас хойш 2 цагийн дараа хоол идэхийг зөвлөх ба хэрвээ ямар нэг хүндрэлийн шинж ажиг • ">ял 6 цаг хүртэл хоол ,,.эхгүй. Амбулаторийн өвчтөн бол 24 цагийн дараа гэртээ харихыг зөвшөөрнө. [1,2,3,4,5,7,6,8,9]
8.    Эдийн дээжийг бэхжүүлэх уусмалд 1520мин байлгасны дараа гистологийн шинжилгээнд явуулана. Хэрвээ вирусологи, бактерологийн шинжилгээнд явуулах бол хөлдөөж хадгална. Электрон микроскопт харах бол 1,5%ийн глютаралдексидын уусмалд бэхжүүлнэ.[31
 

 

Ном зүй

1. Information sheet of the American Liver Foundatio 1\\97
2. Allan. Wilian Kri\\ : YD = J and Harvey L, Sharp,M.D.> N=e~ ■;- - - -f the liver in infancy and childhood. Pediatrics, 40No6,Dec.1997
3. Ruban Gonzalez\', ai з =.:-. aM.AIonso, Elizabeth Rand, DenntsD.Btock. and Peter F. Whiting ton G :: :\"L3 In children,JpedG E ancj \\jfi7 37G 375.1993
4. Hong R, M.D.:Menhgini neddle Biopsy of the Liver. A.J of dis. Child 100:9296,1960
5. Ann.O.S, Jose M.B, Youhanna S.A, Krista M.G,: Percutaneous Liver Biopsy in Children: Impacyt of Ultrasonography and SpringLoaded biopsy needles. Jog Ped GE and Nut 31: 536539 Nov 2000
6. Breminand M.lshan G, Bhoora.: Complications associated with percutaneous needle biopsy of the liver when one, two or three specimens are taken. Postgrad Med.J (1992) 68, 964967
7. Mitchell B.C, Hassan H.A, Donna L, and James E.H,: Complication of Percutaneous Liver Biopsy in Children.: GE 1992; 102: 929632
8. Grant A, Neuberger J.: Guiedlines on the of use liver biopsy in clinical practice. Hepatitis Central © Gut 1999; 45 (suple): IVIIVII (October)
9. Perrault J, McGill D.B, Ott Bj, et al. PLB : complications in1000 inpatients and outpatients.GE 1978; 74: 103106 Grade III
10. Riley SA, Ellis WR, Irving HC, et al. PLB with plugging of needle track: a safe method for\' use in patients with impaired coagulation. Lancet 1984; ii: 436 Grade: lib \'
11: Tobin MV, Gilmore IT, Plugged liver biopsy in patient with impaired cagulation. Dig Dis Sci 1989; 34: 1315 Grade lib
12. Dotter CT, catheter biopsy. Experimental technique for transvenousliver biopsy. Radialogy 1964; 82: 312314 Grade IV
13. Glomore IT, Burroughs A, Murray - Lyon IM, et al. Indications, methods, and out comes of PLB in England and Wales: an audit by the British Society of GE and Royal College of Psycfans of London. Gut 1995; 36: 437441 Grade: III
14. Alberti A, Morsica G, Chemello L. et al. Hepatitis C viraemia aand liver disease in symptom -free individuals with antiHCV. Lancet 1992; 340: 697698
15. Knodell RG, Conrad ME, Ishak KG. Development of chronic liver disease after acute non A, non B, post transfusion hepatitis. Gastroenterology 1977; 72: 902909
16. Metcalf JV, Mitcchison HC, Palmer JM, et al Natural history of early primary biliary cirrhosis. Lancet 1996; 348: 13991402 Grade lib
17. Ireland A, Hartley L, Riley N, et al. Raised glutamiltransferase activity and the need for liver biopsy. BMJ 1991; 302: 388389 Grade III
18. Caldironi MW, Mazzucco M, Aldinio MT, et al. Echoguided fine - needle biopsy for the diagnosis of hepatic angioma. Minerva Chir 1998; 53: 505508 Grade III
19. Picinio F, Sagnelli E, et al. Complications following PLB. J Hepatol 1986; 2: 165173 Grade III
20. Hubscher SG. Elias E, Bucles IAC, et al. Primary biliary cirrhosis . J Hepatol . 1993; 18: 173184.
21. Hariison RF, Daries M, Golden RD, et al. Recurrent hepatitis B aA distinct form of rapidly developing chirrosis. Histophotology 1993; 20: 112116.
22. Zachaux A, Le Gall C, et al. Complications of PLB in infants and children. Eur J Ped 1995;154: 621623
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 760
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК