Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
УЛААН ХООЛОЙН ГЭНЭТ УРАГДАЛТ
( Судалгааны өгүүлэл )

Р.Цэдэн-Иш

 
Абстракт

Улаан хоолойн (УХ) гэмтлийн нэг өвөрмөц хэлбэр бол улаан хоолойн гэнэт урагдал (УХГУ) юм. УХ нь зүрх, уушги, аорт ба гол гуурсан хоолой өрц, ходоод зэрэг олон эрхтэнтэй харьцан оршдогоос гадна цээж, хэвлийн хөндийд байрладаг учир УХГУ-ын оношлогоо эмчилгээний асуудал маш бэрхшээлтэй байдаг. Сүүлийн үед гадаадын оронд төдийгүй манай опонд УХГУ-аас болж эрс    пдол нэмэгдэж байна.
Тус эмнэлгийн мэс заслын тасагт сүүлийн 10 жилд 4-н тохиолдолд оношлогдсоноос жишээ татья.
Өвчтөн 3. И. 70 настай эмэгтэй. Мэс заслын тасагт 2000.11.12 нд эмэгтэйчүүдийн өвчний оноштой хэвтэж 10 сарын 16 нд умай авхуулах мэс засал хийлгүүлж эрчимт эмчилгээний тасгт хэвтэж байгаад 19 цаг 30 минутанд гэнэт дотор муухайрч эхл.ээд цөсөрхөг дараа нь 250,0 мл цусархаг зүйлээр бөөлжин , хүйтэн хөлс гарсан тул цус тогтоох эмчилгээ хийгдсэн . 23,00 цагт өвчтөний биеийн байдал хүнд аюулхай орчимоор өвдөнө гэсэн зовиуртай. 17 ны 03,00 цагт дахин 200,0 мл цөсөрхөг зүйлээр бөөлжин АД 85/60 мм муб болон эрчимт эмчилгээ хийгдэж байсан боловч өвчтөний бие төдийлөн дээрдсэнгүй . 19-нд гэрлийн шинжилгээгээр зүүн талд шингэнт плеврит гэж оношлогдсон бөгөөд эрчимт эмчилгээ хийгдсэн боловч үр дүнгүй болж 20,00 цагт нас барсан. Эмгэг судлалаар УХГУ болсон нь тогтоогдсон болно. Хоол боловсруулах эрхтэний дээд хэсгээс цус алдах эмгэгийн 5-13% нь УХ-н хэвлийн хэсэг ба ходоодны амсарын салстын язралтаас гарах цус алдалт эзэлдэг. Хэвлэлийн тойм:1980 онд Комаровын бичсэнээр УХГУ-ын 10 тохиолдлын 2 нь хэвлийн хэсэгт байрласан байна.    "Хирург"сэтгүүлийн 1999. 2 сарын дугаарт 27 тохиолдол бүртгэгдсэнээс Улаан хоолойн дээд хэсэгт байсан ба нэгээс бусад нь зүүн талдаа тохиолджээ. УХУ-ийн хэмжээ дундажаар 3,0-0,7 см хэмжээтэй байсан байна. Эдгээр 23 тохиолдлын 10 нь УХГУ байсан нь энэ 10 тохиолдол бүгдэд нь эхний онош зөрж дундажаар 2,2 хоногийн дараа оношлогдож байсан байна. 20тохиолдолд мэс засал хийсний 35% нь оёдол тавигдаж , УХУГ -ийн үеийн мэс засал хийлгэсэн хүмүүсийн 50% нь нас барсан байна. УХГУ 50 -аас дээш насны эрэгтэй хүмүүст илүү тохиолдож байсан ба ялангуяа архи уусны дараах бөөлжилтийн улмаас УХ цуурч урагдах нь илүүтэй байна . Шалтгаан: УХГУ-ын олон шалтгаанууд байдаг. Үүнд : 1.Эмчилгээ оношлогооны явцад /Ух дурандах, сэтгүүрдэх , тэлэх болон интубацийн үед
2.    Цээж ба хэвлийн хөндийн хагалгааны явцад
3.    УХ-д гадны биет орох
4.    УХ-у шарх, хавдар. тү лэгдэлт
5.    Цээж, хэвлий, хүзүүний гэмтэл ( осол , галт зэвсэп
6.    УХГУ-ын 70% нь гэнэт ихээр бөөлжсөний улмаас үүсэх ба энэ үед хоёр хам шин;к илэсдэг.
 

1.    Маллори -Вейсийн хам шинж. Хүчтэй бөөлжсөний дараа үүснэ. 10% нь мэс засал хийлгэх шаардлагатай. Улаан хоолой, ходоодны шархлаанаас биш харин ХУХУ-ын салст эсвэл түүний салст болон булчинт давхарга язарч урагдсанаас болж байгаа цус алдалт юм.
2.    Бурхавын хам шинж : Ходоодонд УХ шилжих хэсгийн дээд талд УХ урагдана. Рентгенд баруун өрцөнд хий    хуримтлагдсанаар оношлогдоно.
ЭМГЭГ ЖАМ : Ходоодны амсар нээгдээгуй буюу хагас нээгдсэн уед .ходоодны даралт гэнэт ихсэх нөхцөл бүрдвээс УХ доод хэсэг гүрвэлзэж тэр нь УХ-т хучтэй шахаа үүсч салст язарч урагддаг байна. Мөн дээрхи гэмтэлд УХ -ын булчинт давхаргын бүтцийн онцлог нөлөөлнө. Энэхүү хэсгийн булчинт давхарга 2 эгнээт гөлгөр булчингийн ширхэгээс тогтох ба дотор давхаргын булчингийн ширхэг нь цагираг маягаар байрласан байхад гадна талынх нь тууш чиглэлтэй байна. Тууш чиглэлтэй булчингийн гадна давхарга нь дотор давхаргаасаа харьцангуй нимгэн бөгөөд УХ доод хэсэгт тахиралдсан маягтай болдог. Дээрхи булчингийн ширхэгүүдийн хооронд холбогч эд байрлах бөгөөд түүгээр цуснысудас ба мэдрэлийн судал байрлана. Гэнэт хүчтэй бөөлжих , ханиах үед ХУХУ-ийн 2 эгнээ булчинт давхарын ширхэг нь байрлалынхаа дагуу 2 чиглэлд агшсанаас түүний давхаргаар байрлах эд амархан язарч урагдах нөхцлийг бүрдүүлдэг байна.
АНГИЛАЛ:
1. Урагдах байдлаар:
а).    Дотор (хаалтай) -салст бүрхэвч талаасаа
б).Гадна(нээлтэй)    -хүзүү, цээж, хэвлийн гэмтлийн үед
2. Урагдалын зэргээр :
а).    Бүрэн бус урагдах -зөвхөн салст бүрхүүл
б).    Бүрэн урагдах -УХ-н хананы бүх давхарга
2. Урагдах байрлалаар
а).Хүзүүний    хэсэг -Энэ уед УХ орчимд флешмон үүснэ.
б).    Цээжний хэсэг -Энэ үед плеврит,    перикардит үүснэ.
Клиник
Дараах үндсэн шинжүүд илэрдэг . Үүнд УХ-д гадны биет байгаа мэт санагдана.
В. Шүлс гоожино. Г. Цусаар бөөлжинө. Д .Арьсан доорхи хий хуримтлагдана. Е. Шархтай үед шархаар шүлс ялгарна. Ё. Хүзүү орчмийн флегмон , плеврит , медиастенит,    перикардитперитонит зэрэг илэрнэ. Оношлогоо: Дараах үндсэн шинжилгээнүүдээр оношлоно. 1. Гэрлээр Гидропневмоторкс, Пнеумоперитониум, Плеврит үүссэнээр оношлогдонб. I 2. Дурангаар цуурлын гүн урт богино буюу хэмжээг тогтоох зэрэг дурангаар язарч урагдсан хийгээд ( гарч байгаа цусыг тоггоохоос:
гадна ил хэсэгт ямар нэг өөр эмгэг (УХ-н эвэрхий, үрэвсэл шархлаа, Төрөлхийн богино УХ гм ) байгаа эсэхийг    сайтар    харна.
Шаардлагатай гэж үзвэл эдийн шинжилгээ авна.
Урагдалт нь УХ , Ходоодны салстын атрианы дагуу түүний завсар хооронд байдаг онцлогтой. Язралт урагдалт нь том, гүн байвал хийлэлтийн үед улам нэмэгддэг тул анхаарах хэрэгтэй. Дурандах явцдаа урагдалтын хэмжээнэээс шалтгаалж цус тогтоож, цууралын дээд доод ирмэгийг битүүлээд тодорхой
Хугацаанд өвчтөн сайжирсаны дараа дараа пластик мэс засал хийнэ
ЭМЧИЛГЭЭ -Эмийн эмчилгээ: Цус тогтоох болон алдсан цусыг нөхөх , бусад шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ,
Мэс заслын эмчилгээ .12-24 цагт оношилвол төгс эмчилгээ хийнэ. 24ц-аас дээш бол сэргээх
/Паллатив/ эмчилгээ хийнэ Үүнд:
1.УХ-Н    Th4-Th5 -ын хооронд байхад хүзүүний хажуу талаар голчийг цонхлох    / медиастинатомия/
2.    Цээж УХ доод хэсэгт байхад -голтыг доогуур нь хэвлийн талаас цонхлох
3.    Мэс заслын дараа гасторостомия хийж түүгээрээ хооллоно.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3807
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК