Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (016) 2002.No4(016)
Монгол хонь ба түүний эмт чанар
( Судалгааны өгүүлэл )

Их эмч Л.Цогтбаатар, Б.Баяр, Эм зүй Л.Түмэнжаргал

 
Абстракт

Өнө эрт дээр үе өвөг дээдсээс уламжлан ирсэн бидний өдөр тутамын хоол хүнсний хэрэглээнд байнга орж ирсэн таван хошуу малын нэг халуун хошуут хонины махны эмнэлэг биологийн зарим судалгаа хүний биед үзүүлэх эмчилгээний үйлдэл, түүний нөхөн сэргээх, тамиржуулах чадлыг анх удаа баримт түшиглэн дурьдаж, махыг нь идэж, шөлийг нь ууж, сүүлийг хөхөхөөс өөрөөр төсөөлөлгүй явж ирсэн бидний үе болон хойч үеийнхэнд энэ гайхамшигт малын тухай бүрэн цэгцтэй ойлголт өгөх зорилгоор монгол хонины талаар орчин үед хийгдсэн хими биохимийн судалгааны зарим дүнгээс тоймлон уламжлалт монгол эмнэлгийн тулгуур ном судруудыг түшиглэн бусад' судлаачдын зохиол бүтээлд бичигдсэнийг хураангуйлан нэгтгэн та бүхний сонорт хүргэхийн ялдамд тус илтгэлийн тойм нь өнгөрсөн онд Бээжин хотноо зохиогдсон Дэлхийн оюутны "Универсиад 2001"наадмыг эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хураангуйд нийтлэгдсэнийг таатай мэдэгдье. 1. XoHb:/Ovis/
Зоологийн    амьтан судлалын ангиллаар авч үзвэл хонь нь хөхтний анги, салаа туурайтны баг хивэгчдийн дэд баг, эвэртний язгуур, хонины төрөлд багтдаг Монгол хонь дэлхий эртний үүлдрийн нэг бөгөөд хромосомын тоо, хэлбэр нь муфлантай адил учиир түүнээс гаралтай гэж үздэг ч Төв азийн аргаль хонины гарал үүсэлд тодорхой үүрэгтэй оролцосныг судлаачид үгүйсгэхгүй
байна.Төвдөөс төв Азид тархсан хонь Монгол нутагт ирээд малчин ардуудын уламжлалт селекцийн үр дүнд, түүнчлэн амьдарч байгаа экологи, газар зүйн нөхцөл нөлөөнд зохицох явцад богино дугариг өөхөн сүүлтэй , махлаг шинж чанарыг гойд сайн хадгалсан, асар их тэсвэр хатуужилтай мах-өөх .ширүүвтэр ноосны чиглэлтэй үүлдэр болж бүрэлдэн тогтсон байна.Энэ тухай уламжлалт эмийн сударт "Монгол хонь сүүл томтой.түвд хонь сүүл багатай"хэмээн дурджээ.
Монгол оронд үржүүлж ирсэн уламжлалт таван хошуу малын дотор хонин сүрэг толгойн тоогоор тэргүүн байр эзэлдэг бөгөөд нийт хонины 80гаруй хувийг цэвэр монгол /халх/ хонь эзэлдэг.Монгол үүлдрийн хонин сүргийн 9% уулын бүсэд, 20% орчим нь ойт хээрийн бүсэд, 38% гаруй нь тал хээрийн бүсэд 20% говийн бүсэд тархсан бөгөөд улсын мах үйлдвэрлэлийн 40гаруй хувийг хонины мах дангаараа эзэлдэг байнаТус улсад цэвэр нутгийн монгол, байдраг, баяд, говь алтай, үзэмчин үүлдэр.барга сартуул зэрэг шилдэг омгийн хонь үржүүлдэг.Үүнээс тоо толгойгоороо байршилын хувьд хамгийн тархмал монгол хонины зарим нэг судлагдахууны онцлогоос авч үзье.
Монгол хонь: Монгол хонь чийрэг бие цогцостой, галбирын онцын согоггүй толгой хөнгөн ялимгүй монхордуу хамартай, хуц нь ихэвчлэн эвэртэй байдаг.Эм хонь нь голчлон эвэргүй, хүзүү урт биш.махлаг    зоо    нуруу тэгш,өргөн,борвио хүртэл унжсан

дугираг том сүүлтэй, цээж өргөн, гүн хөл шулуун зөв гишгэгдэлтэй.яс нь нягт бөх бат.мах булчин сайн хөгжсөн байдаг
нар цасны туяанд гялбахгүй байх.нарны гэрлийг толгойн хэсэгтээ шингээж.хөрөхөөс сэргийлнэ. Малын ашиг нь:бэлчээрийн

Хүснэгт 1 Монгол хонины эмт чанарын үзүүлэлт

Зүсний хувьд их бие нь цагаан.хар нүдэн, хар буюу хүрэн толгойтой.хар бор, улаан хүзүүтэй хонь зохилно.Монгол хонь ийм зүстэй байгаа нь экологийн зохицолдоог хангасантай холбоотой, тухайлбал
маллагааны монгол хониноос химийн хорт бодисын өчүүхэн ч хольцгүй    мах    өөх алагласан.шүүслэг.зөөлөн хурган насанд нь зассан учир ыивтэрийн үнэр, амт огт үгүй амтлаг сайхан мах бэлтгэдэг учраас хонины махыг монголчууд бусад төрлийн махнаас илүү үнэлдэг.
Монгол хонины махны шимт чанар нь мах, өөх, ясны алаглалтын байдлаас хамаардаг.

Хүснэп-2 Монгол хонины амин хүчлийп найрлага /Р.Дашдэлгэр /

Монголчууд хоол хүнсэндээ мах харьцангуй их хэрэглэдэг ард түмэн бөгөөд түүний дотор хонины махыг түлхүү хэрэглэнэ.Монгол хонины махыг долоон мөч болгон эвддэг ардын уламжлалт сонгомол арга оайдаг. Долоон мөч махны дотроос уц.хаа өвчүү сүвээ нь тос ба илчит -:анар ихтэй.идэхэд хурц гуяны мах шүүслэг уураг тосоор тэнцүүхэн, шчит чанараар хэвийн.хүнс .оолонд хэрэглэхэд хамгийн "охиромжтой бөгөөд нүнжиг шимтэй, нягт чанартай, амархан мууддаггүй -;ир аян замын хүний хүнсэнд туйлын тохиромжтой юм.
Хонины маханд ус, уураг, өөх тос агуулагддаг нь судалгаагаар тшгтоогдсон    бөгөөд дээгүүр ангилал, төрлийн махан дахь өөх тосны хэмжээ нь 3,13-10,1-иар өсдөг а^гилал, төрөл нь буурах тусам өөх тос яс нь биохими болон химийн бүтэц чанар функцээрээ өөр өөр байна.Махны    шөрмөс нь актибиозин.миоальбумин.миоген х-глубилин, миозин болон бусад чанарын уургаас бүрддэг ажээ. Махны ангилал төрөл буурахад миоальбумины хэмжээ бас буурдаг нь тогтоогдсон юм . Харин тарган маханд миоглубулин нь их байдаг. Химийн анализын дүнгээс үзэхэд уургын фракцаас миоген А их байдаг Энэ уураг нь бие мах бодид нэн шаардлагатай амин хүчил их хэмжээгээр    агуулагддагаарачанартайд тооцогддог.
эмчилгээнд хэрэглэх талаар олон мянган жилийн туршид практик ажиглалтаараа шалгаруулан олсон баялаг өвийг бий болгосны зэрэгцээ үе үеийн эрдэмтэд, эмч нар дорно дахины анагаах ухааны судалж

Энэ нь юугаар ч орлуулшгүй амин хүчил юм. Лейцин 11,5%, треонин 7,47%, аргинин 6,33% гистадин 4,21% лизин 9,54% байна. Махны ангилал буурах тусам /аргинин 6/уургийн хэмжээ багасна.Энэ нь тарган маханд миоген А, глобулин -х их байна гэсэн үг юм Харин миогенд аминхүчлийн хэмжээ ихэсдэг Ийм мах нь чанар сайтай байдаг ажээ. Үүнээс гадна амин чухал эдгээр . амин хүчлүүдийн хэмжээ нь бага насны малын маханд илүү байдаг . учир настангуудын хоолонд хэрэглэх нь илүү тэжээлтэй ажээ.
Монгол хонины махны эмийн чадал эмчилгээнд хэрэглэж байсан нь судалгаанаас үзэхэд монгол ыутгийн газар шороон дээр оршин суусаар. сая шахам жилийг үзсэн бидний өвөг дээдэс бүх үеийнхээ турш хүнсэн дэх амыны гаралтай уургийн хэрэгцээндээ өдийг хүрчээ.Монголчууд таван хошуу мал түүнээс гарах элдэв бүтээгдхүүнийг
өөрийн орны өвөрмөгц нөхцөлд тохируулан байгалийн гаралтай бүтээгдхүүнээр тухайлбал амьтны төрөл зүйл ихтэй эмчилгээний , 1 эмийн жор судлагхуун боловсруулж ирсний нэг илрэл нь хонины махны эмийн чадал түүнийг эмчилгээнд хэрэглэж байсан туршлага юм. I Үүний нэг тод жишээ нь эхээс төрмөгц шүдлэн хонины шаантны шөлөөр угаалгаж, эхийн сүүний ! хажуугаар тарган иргэний уураг сүүл | хөхөж торних сая төрегсдед зориулж заавал хонь гарган шинэ шөл уулгадаг..." заншил нь хонины махнд , агуулагдаж б\ й шимт бодисууд буюу уураг аг.пш дэм, эрдэс ихтэй, шим шүлттэй зүйлийг эх нярай хүүхдий- Т - шимүүлж тордож, тамир Т7--ХЭЭ сэлбэж байгаа хэрэг юм
Дундад зуунь ед •:.■ ^игдсэн эмийн судар г: - - оточ Жамбалдорж:*Г'-
Ойнзэнзэцэрмипкан~-ны амьтны гаралтай эмийн бүлэгт"... хонины богтос, тойг, сүүжний яс шим чанартай эдгээр ясны чанасан шөлөөр эм даруулж уудаг заншилтай Хуйхалсан толгой, шийр ,ясны шөл хий өвчинд сайн, ядаргаатай хүнийг бүлээн шөлөнд оруулж эмчилнэ.Хуцны засааг бусад эмийн хамт бэлгийн ажиллагаа сэргээх, хүүхэд төрүүлэх хүслэнтэй хүнд өгөх хонины таохи , Hvrac толгой эргэж өвдөхөд сайн ..."хэмээн бичжээ
"Рашааны зүрхэн найман гишүүний нууц увидасын үндэс","Анагаах ухааны дөрвөн үндэс" зэрэг уламжлалт ангаах ухааны тулгуур бүтээлүүд болон бусад эм эмнэлгийн ном сударт хонины махан эмийн чадлыг".. .хонины мах тослог, зөөлөн,    халуун    бүлээн чанартай,хүчийг нэмэгдүүлж, биеийн тамир үүсгэдэг хий бадганыг арилган идээнд дуршуулна... гэж нэгэн нэгдмэл санаа ойлголтоор дүгнэн тодорхойлсон байна.Бид хонины эмийн чадлын талаар дээрхи үндэслэлийг орчин үеийн шинжлэх ухааны талаас тайлбар дүгнэлт өгөх зорилгоор уламжлалт анагаах ухааны тулгуур бүтээлүүд, манай нэрт оточ маарамба эмч нарын туурвисан ном судрууд, монгоп зрдын эмняпэгт хэрэглэж байсан дом эмчилгээний талаархи бүтээлүүдэд түүвэр судалгаа явуулж хонины өөрийн онцлог байдал, биеийн бүтэц эрхтэн дайвар бүтээгдхүүнүүдийн эмийн чадлыг 3 бүлэгт хураангуйлан авч үзлээ.
1.Рашаан зүрхэн найман гишүүнт нууц увидасын үндэс зохиолын номхлохын үндэст заасны дагуу амьтнаас гарах эмийн зүйлийг эвэр яс, мах, цус, цөс.өөх, тархи, арьс.хумс, үс, шээс,санга,буюу ялгадас.бүхэл бие зэрэг 13 зүйлийн дараалалаар П.Уламжлалт эмийн судруудад амьтны гаралтай эмийн чадлыг тухайн амьтны эрхтнээр нь ялганхувааж үзсэнийг баримтлан хонины эрхтний    болон    дайвар бүтээгдхүүний эмийн чадал
Ш.Ардын дом эмчилгээнд хэрэглэж ирсэн хонины гаралтай зүйлүүдийн эмийн чадлыг тус тусад нь түүвэрлэлээ. Судалгаанаас үзэхэд: Хонины яс мах.махны шөл өөх,арьс,толгой гузээ нь хий өвчний ерөнхий засалд ордог. Хонины яс мах-—эмэгтэйн хийн бүрэлдсэн өвчинд Хонины    яс,мах,бөөрнь------ бөөрний хий өвчинд Хонины яс бөөр нь-----давсагны хий өвчинд
Хонины яс толгой шийр нь----- толгойн хий өвчинд
Хонины мах нь зүрхний хий өвчинд
Хонины элэг нь элэгний хий өвчинд
Бадгана өвчний ерөнхий засалд хонины мах хэрэглэгддэг байна Үүнээс гадна хонины мах, хонины бүхэл махны шөл, хонины өөх сүүл нь биеийг шимжүүлэх тэнхээ тамир сэргээндамиржуулах үйлдэлтэй ба хүчжүүлэх, чалх сайжруулахад хуцны бөөр .хуцны засаа хоёр орж байна Судалгаанаас үзэхэд шар өвчний хөлөргөц засах засалд хонины гурван шимт ясны шөлийг хэрэглэж байжээ Үүнээс үзэхэд хонь bib Анагаах ухааны эртний тулгуур ном сударт бичигдсэн... Таван хошуу малаас адууны мах халуун, тослог, илчлэх тус зөвхөн $өөр бэлхүүсний хүйтэн өвчин, идээт өвчнийг зогсооход хэрэглэж байсан ямаа тэмээний махыг гурван махбодыг хямруулдаг учраас Эмчилгээнд голдуу хонины махыг хэрэглэж байсан нь жилийн дөрвөн улиралд бүх хэрэгцээт тэжээлийнхээ 90%-ийг бэлчээрээс олж 600 гаруй төрлийн өвс ургамал иддэгтэй холбоотой гэж үзэж байна
 Хонины махны эмт чанарыг монголын уламжлалт анагаах ухааны эмт бодисын ангилалд хамааруулан тэдгээрийн уялдааг авч үзвэл эмийн чадлыг чанарын талаас нь 8 зүйлд хувааснаас хонины махны тослог, халуун хөнгөн 3 чанарыг агуулж байна. Эмийн 17 эрдэмд хонины махны зөөлөн, бүлээн, тослог халуун, хөнгөн гэсэн 5 эрдэм орж байна. Эмийн хүчээрээ хонины махны халууны хүчээр бадгана, хий, хүйтэн өвчнийг арилгаж байна Дээрхи судалгаанаас монгол хонины талаар бид өөрсдийн дүгнэлтийг хийлээ.
1.Бэлчээрийн    мал маллагаатай монгол хонины мах нь дэлхийн экологийн цэвэр бүтээгдхүүн мөн.
2.Монгол    хонины махны ангилал буюу зэрэглэл сайжрах тусам түүнд ягуулагдах ипмп-г /өөх/ булчинд агуулагдах миоальбумин нь бие махбодид нэ шаардлагатай амин хүчил их хэмжээгээр агуулдаг миоген-А уураг глобулин-х ийн агууламж ихэсдэг    нь тогтоогдсон.Ийм мах нь чанар сайтай байдаг
3.Хонины    маханд агуулагдах үл орлох амин хүчлүүдийн хэмжээ бага насны малын маханд их байгаа явдал нь уламжлалт эмнэлгийн эмчилгээнд шүдлэн, хязаалан насны хонь хэрэглэгдэгтэй ойролцоо байна
4.    Монгол уламжлалт анагаах ухаанд монгол хонийг хий өвчин, бадгана өвчин зэргийг засахад идээн заслаар хэрэглэж байсан бөгөөд үүнд хонины яс ясны шөл мах махны шөл онцгой нөлөөтэй байна.
б.Шимжүүлэх гамиржуулах.илчлэг өгөх онцгой үйлдэл нь хонины мах, хонины бүхэл махны шөл хонины өох сүүл зэрэгт байна. Хүчжүүлэх, чалх сайжруулахад хуцны бөөр, засаа онцгой нөлөетэй.
6. Монгол хонины мах нь шимжүүлэх,    тамиржуулах, хүчлүүлэх,ядаргаа    тайлах үйлдэлтэй тул алдсан энергийг богино хугацаанд нөхөхөд хамгийн тохиромжтой амьтны гаралтай бүтээгдхүүн болох нь бидний дээрхи судалгаанаас    харагдаж байна.Алдаж онож, эндэж ташаарсан зүйл байвал та бүхнээс хүлцэл өчье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5594
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК