Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Боөриий дээд булчихайн хавдруудын ялган оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Б. Бадамсэд Р. Пүрэв. Ц. ИшдоржД. Блормаа

 
Абстракт

Орчин үед бөөрний дээд булчихайн хавдруудыг оиошлоход төрөл бүрийн рентген шинжилгээний аргуудыг өргөн ашиглаж байна. Рентген шинжилгээний янз бүрийн аргыг ашиглахад шинжлүүлэгчийг бэлтгэх шаардлагатай. Шинжилгээ эхлэхээс 2-3 өдрийн өмнө буюу гэдэс дүүрдэг бол 6-7 хонгийн өмнө эхлэн шинжилгээнд бэлдэнэ. Үүнд гэдсэнд исэлдэлтийг үүсгэдэг жимс ногооо сүү сахар хар талхыг хэрэглэхээс зайлсхийх ба чанасан мах загас өндөг ээзгий махны шөл тараг цөцгий масло бага зэрэг хатсан талх хэрэглэнэ. Удаан хугацаагаар өтгөн хатдаг бол 30 гр касторовын тос хэрэглэж гэдсийг гүйцэт цэвэрлэнэ. Гэдсэнд агуулагдсан зүйлийг гадагшлуулах ын тулд орйн 9-10 цагт 3-5гр танинтай цэвэрлэх    бургуй    тавих шааррдлагатай. Танинтай бургуй рентген шинжилгээ хийхээс өмнө 2-3 цагийн өмнө дахин тавьж болно. Өвчтөн хүнд мухар олгойн үрэвсэлийн шинж илэрсэн бол танинтай бургуй тавьж болохгүй. Шинжлүүлэгчийн гэдэс дүүрдэг бол шинжилгээ хийхэс 2-3 хоногийн өмнө 1-2 ширхэг карболиныг өдөрт 4 хамба шарилж хагас аягаар өдөрт 3 удаа ууна. Мөн урьд өдрийн орой шинжлэх өдрийн өглөө 2 удаа цэвэрлэх бургуй тавина. Рентген шинжилгээг өлөн үед гүйцэтгэнэ. Ходоодонд хоол унд байвал рентгенограмм дээр нэмэлт сүүдэр тодорхойлогдоно. Феохромоцитом оноштой өвчтөнд 30 минутын өмнө 1%-1,0мл Промедол, кордамин тарина. Дуслаар тодосгогч бодис тарихын өмнө оройн 8 цагт шингэн хэрэглэхийг хорьж , шимжл эхийн өмнө давсагт шээсгүй байх хэрэгтэй. Тодосгогч бодис тарьсны дараа хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэвтрийн дэглэмийг барих хэрэгтэй. Үүнд : пнеумоперинефрос ба пнеумоперитонеум хийсний дараа 1 хоног , лимфоаденографи хийсний дараа 1-2 хоног Сельдингерийн аргаар ангио ба венографи хийсний дара 1 хоног хэвтрийн дэглэм барина. Энэ нь доод мөчний венийн судсанд бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Лимфоаденографи хийсний дараа цусны судсанд тодосгогч бодис нэвтрэх боломжийг багасгаж өгнө. Хэвлийн арын зайд хий шахахын өмнө өвдөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээгүйжүүлэлт хийх шаардлагатай. Үүнд: бөөрний орчмын эдэд 0,25%-40-50мл новокаин шулуун гэдэсний орчмын эдэд 0,25%-980- ЮОмл новокаин хэрэглэнэ. Артериографи,    ангиографи,
венографи,    венокавографи,лимфоаденографи хийхэд 0,5% новокаин хэрэглэж , тодосгогч бодис тархийн өмнө 0,5%-10.0 мл новокаин гол судсанд тарина.Шинжилгээ хийхээс 30 минутын өмнө 1%-1,0 мл морфин буюу омнопон, промедол тарина. Тодосгогч бодисгүй рентген шинжилгэний аргад ердийн рентген харалт, зураг авалт , зүслэгтэй рентген зураг авах, флюрографын аргууд хамрагдана. Цээжний хөндийн эрхтэн хэвлийн хөндийн тойм рентген харалтаар уушгинд үсэрхийлэл буй эсэх шинжилгээнд шинжлүүлэгчийг хэрхэн бэлтгэсэнийг үнэлнэ. Рентгенограмаар бөөрний байрлал , нурууны ар талын шулуун булчингийн хил хязгаар , хэвлийнхөндийн нэмэлт сүүдэржилт зэрэгийг тодорхойлно. Зүслэгтэй рентген зураг авахад бөөрний дээд булчирхай ширээний гадаргаас 5-9см дээш байралдагыг анхаарах хэрэгтэй. Хажуу байрлалаар зүслэгтэй зураг авахад баруун бөөрний дээд булчирхай дундаж шугамаас баруун тийш 4-6 см-д, зүүн бөөрний дээд

бучирхай дундзаж шугамаас зүүн тийш 3-5см зайд тус тус байралдагийг харгалзан зүслэг хийнэ. Хэвлийн хөндийн тойм флюрозургийг авахдаа шинжлүүлэгчийг зүүн тийш 20-40 хэм , зүүн бөөрний дээд булчирхайн зургийг авахдаа баруун тийш 30-60 хэм эргүүлж зураг авна. Бөөрний дээд булчирхай эмгэгийг оношлоход тодосгогч бодистой рентген шинжилгээний аргуудыг өргөн хэрэглэж байна. Хий болон шингэн тодосгогч бодис хэрэглэж байна. Хийн шимэгдэх хугацаа нь хийн хэмжээ ба байрлалаас хамаарна. /хүснэгт-1/

Бөөрний дээд булчирхайг янз бүрийн аргаар шипжлэхэд хийп шимэгдэх хугацаа

Нас гүйцсэн хүний бөөрний орчмийн зайд хий шахахад баруун талд 500 мл зүүи талд 300-400мл , хүүхдэд 150-300мл хий тус тус шаардагдана. Их хэмжээний хий хийхэд бөөрний дээд булчирхайн дүрсийн    тодрол    бүдгэрч шинжлүүлэгчдэд зовиур илэрнэ. Шингэн тодосгогч бодисыг тосон , усанд уусдаг усанд уусдаггүй шохой гэж ангилна. Лимфографид тосон уусмал    /иодлипол, этиодол, липоидиол, ииодол/ хрэглэнэ. Сүүлийн үед усанд уусдаг тодосгогч бодисоос 70% урокин , 76% верогафин, 76% урографин 60% ба 70% ультровистыг өргөн хэрэглэж байна. Тодосгогч бодистой бөөрний зураг авахад 35-50% усанд уусдаг тодосгогч бодис, дусалд тодосгогч бодис хийж зураг авах , ангиографи венокавографи -д 2баЗ атомт 50-76 тодосгогч бодисуудын ашигладаг. Верографин , урографин, ультравист, пь харш урвал хүндрэл бага өгч, шинжилж буй эрхтэний тодрол сайн байдаг онцлогтой. Усанд уусдаггүй тодосгогч бодисоос хүхэр хүчлийн барийг ходоод гэдэсний шинжилгээнд өргөнхэрэглэж байна.
Хий хэрэглэдэг рентген шинжилгээний аргууд
Пневмоколон: Энэ нь бөөрний дээд булчирхайн хавдар гэж оношлогдсон өвчтөнд бусад шигжилгээний аргуудыг хийх боломжгүй тохиолдолд Бобров аппратын тусламжтайгаар бүдүүн гэдсэнд хий шахаж рентген харалт ба эгц , хажуу байрлалаар зураг авна.
Пневмоперинефрос: Бөөрний эргэн тойрны зайд хий шахаж зураг авах араг бөгөөд дотроо олон аргуудтай. Энэ аргыг зөв амжилттай үйлдэхэд хий хийх үед нь өвчтөний байрлал зүү хатгах байрлал сонгох хий шахах аппаратаа зөв сонгох нь чухал байдаг. Шинжлүүлэгчийг шинжлүүлэх талын эсрэг талаар нь хэвтүүлнэ. Хийг даралтаар ердийн тариураар. Бобров. пневмоторксийн аппратын тусламжтайгаар шахана. Пневмоторксийн    аппратын тусламжтайгаар хий шахахдаа А.Н.Рыжах Г.С Двейрис С.И. Финкельштейн нарын боловсруулсан аргачлалаар    гүйцэтгэнэ.
Пневмоперинефросыг хагалгааны өрөө рентген кабенетад хийнэ. Шинжлүүлэгчийг шинжилгээ хийлгах талын эсрэг хажуугаар хэвтүүлнэ. Хөлийг өвдөг түнхний үеээр 45 хэм мугалж их биеийг 15 хэм ургаш хазайлгаж гарыг тохойн үеэр нугалах ба дээш өргөнө. Ингэснээр цусны даралт үзэх боломжтой болно. Мэс заслын сувилагч 0,25% прокаины уусмал тариур мэдээ алдуулах зүү бөөрпий эргэн тойрны эдэд хий шахаад хэрэглэх мохоо үзүүргэй зүү урт зүү зэргийг бэлтгэнэ.
Хүчил төрөгчийг пневмотороксийн аппраттай холбоно. Мэс засалч 12 хавирганы доод ирмэг ба нурууны урт булчингийн гадна ирмэгээр богино зүүгээр мэдээ алдуулалт хийж урт зүүгээр хатгалт хийж бөөрний дэрэгдэх зайд хий шахна. Ойролцоогоор зүүг 5-10 см орчим хатгана. Зүүн бөөрний эргэн тойрны зайд орсон бол уусмал эргэж гарахгүй. Уусмал эргэж гарах цус гарах нь судас ба бөөрний цуллаг гэмтсэнийг харуулна. Иймд үйлдлээ зогсооно.    Пневмотороксийн аппаратын тусламжтайгаар 300-500 мл хүчил төрөгч шахна. Дараань өвчтөнөө босгож багазэрэг явуулж байгаад 10-15минутын дараа зураг авна. Хий бөөрний доод туйлын түвшинд байрласан бол 30-40 минут босоо байрлалд байлгана. Дараа нь дахин зураг авна. Пеневмоторксийн аппарат үгүй тохиолдолд хийг гараар шахна.
Пневморетроперитониум: Шулуун гэдэсний орчмын зайд хаггалт хийж хий шахах арга юм. Хийг олон аргаар шахна. Ууцнаас 1-2 см зайд /ууцны доод ирмэгээс дээш/ хатгалт хийнэ. Хатгалтыг өвдөг тохойн байрлалд нуруугаар хэвлийгээр хэвтүүлж босоо байрлалд    гүйцэтгэнэ.
Рентгенограмаар
1.    Бөөрний дээд булчирхайн сүүдэр байгааг годохойлно.
2.    Бөөрний дээд булчирхай бөөр нуруу хавирга өрц дэлүү элэгний хэрхэн харьцаатай байгааг илэрүүлнэ.
3.    Бөөрний дээд булчирхайн дүрс хэмжээ нягтрал бүгэц хил хязгаар    шилжилтийг тодорхойлно.
4.    Бөөрний дэрэгдэх өөхлөг эд хүрээлэн буй эрхтэн ба эдийн байдлыг үнэлнэ.
5.    Бөөрний дээд булчирхайн хавдар буюу гиперплази байхад нөгөө бөөрний дээд булчирхайн байдлыг үнэлнэ.
6.    Зэргэлдээх эрхтэн ба эдэд бөөрний дээд булчирхайн хавдар дамжсаныг илрүүлнэ.
Шинжлүүлэгчийг хэвтээ ба босоо байрлалд эг ц урд байрлалаар зураг авахад бөөрний дээд булчирхайн жинхэнэ хэмжээ дүрсийг илрүүлэх боломж муутай. Шинжлүүлэгчийг босоо байрлалд ташуу байрлуулж бөөрний дээд булчирхайн зургийг авахад бөөрний дээд булчирхайн дүрс хэмжээ үнэн зөв гарна. Шинжлүүлэгчдийн    эргэлтий өнцгийг тодорхойлоход өвөрмөц өнцөг хэмжигч бага ашигладаг. Өнцөг хэмжигчийн урт 50см өргөн 20 см өнцөг 15-75 хэм байна. Пневмоперитониум:    Хэвлийн
хөндийд хий шахаж хэвлийн хөндийн эрхтэнийг шинжлэхийг хэлнэ. Эмэгтэй хүний бага тазны эрхтэнг пшнжлэхийг Пневмогинекографи Пневмопелвографи гэж нэрлэдэг. Пневмоперитониум нь бөөрний дээд булчирхайн хавдрыг оношлоход хэрэглэдэг нэг арга юм. Шингэн тодосгогч бодис хэрэглэдэг рентген шинжилгээний аргууд өгсөх урографи ба судасны урографи: Энэ шинжилгээ нь бөөрний дээд булчирхайн хавдрыг оношлох туслах арга юм. Эдгээр аргаар бөөрний дээд булчирхайн хавдрын шууд бус шинж тэмдэгүүдийг /бөөр. шээлэнцэр, тэвшинцэрийн байрлал өөрчлөгдөх, аяганцруудын дүрс алдагдах гэх мэтийг илрүүлж болно. Өгсөх урографи ба судасны урографийн шинжилгээгээр 50% тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Бөөрний дээд булчирхайн том хавдрын үед өгсөх ба судасны урографийн шинжилгээнд тэвшинцэрийн дүрс алдагдах дээд аягацрууд доош шилжих бөөр доош шилждэг.Инфузийн урографи: энэ нь тодосгогч бодисоо судсаар тарьж бөөрний зураг авах арга юм. Үүнд: 1кг жинд 1,5-2,0 5 «    мл годосгогч бодис оногдхоор тооцно. 5% глюкоз, нэрсэн ус физиологийн уусмалыг тодосгогч бодисгой адил хэмжээгэр авч 5-10 минутын турш судсаар хийж эхний зургийг дуустал дуусхаас 3-4 минутын өмнө, 2 дахь зургийг дусал дууссаны дараа 3 дахь зургийг 10 минутын дараа буюу ялгаруулах ажиллагаа буурсан бол 25-30 минутын дараа авна. Энэ шинжилгээ пь бөөрний дээл булчирхайн хавдар ба бөөрний гаж •хөгжилийг оношлох ач холбогдолтой арга юм.Ангиографи: Тодосгогч бодис хий ж байгаа аргаас хамаарч транслюмбаль /ууц талаас хатгалт хийж гол судсанд тодосгогч бодисоо    шахах/ грансфемораль/дунд    чөмөгний артераар хатгалт хийж Силдингерийн зондыг хэвлийн гол судсанд оруулж тодосгогч бодисоо шахах / аргаар хийнэ. Сүүлийн үед транслюмал аргаыг ховор хэрэглэх болсон. Аигиограмаар
1.    Артерийн
2.    Бөөрний цуллагыи
3.    Венийн
4.    Бөөрний ялгаруулах үйл ажиллагааг тус тус үнэлнэ.
•    Ангиографийн    шинжилгээний тусламжтайгаар артерийн фаз дах цусны өөрчлөлтөөр бөөрний хавдар t    цуллагын фазд хавдрын сүүдрийг тус тус илрүүлнэ. Бөөрний дээд булчирхайн    хавдрын    үед ангиограмаар бөөрний судасны байрлал гогцоо хэлбэртэй болж судасны зураглал олширч тодосгогч бодис эмх замбраагүй хуримтлагдана. Ангиограмийн   тусламжтайгаар бөөрний ба бөөрмий дээд булчирхайн хавдрыг ялган оношлоод зогсохгүй бөөрний гаж хөгжлийг илрүүлнэ.Вснокаваграфи: Тодосгогч бодис доод хөндийн венд хийж шинжлэх арга юм. 2 баЗ атомт тодосгогч бодис тарина. Хэвийн үсд доод хөндийн венийн сүүдэр нугалмайнбаруун хэсэгт 1,5-Зсм өргөнтэй дүрсээр тодроно. Доод хөндийн вен болон бөөрний дээд булчирхайн хавдар буюу    томорсон    лимфийн булчирхайнуудаар дарагдсан үед доод хөндийн венийн хэлбэр алдагдаж байрлалаа өрчилнө.
Лимфографи: Тунгалгым судасны үйл ажиллагаа алдагсан үед тунгалгын судсанд тодосгогч бодис 24-48 цаг байна. Хорт хавдрын үсэрхийлэл тунгалгын булчирхайд дамжсан үед жигд тод "бус хил хязгаартай нэмэлт сүүдэржилт годроно.
Бөөрний орчмын эдэд тодосгогч бодис хийж зураг авах: Диотрастын тодосгогч бодис хэрэглэнэ. Бөөрний дээд булчирхайн хавдрыг оношлох боломж 50% байна.
Пневморетроперитониум хийх ба хийж болохгүй заалтууд: Иценко-Кушинг өвчин , Феохромоцитом, Бэлгийн болон биеийн хөгжил эрт илэрсэн , хөх томорсон, хуурамч гемопродитзм илэрсэн өвчтөн бөөрний дээд булчирхайн байдалыг үнэлэхэд Пневмоперитониум хийх заалт болно.Пневморетроперитониум    хийж болохгүй заалтууд : Хэвлийн арын хэсэг ба шулуун гэдэсний орчмийн үрэвсэлт эмгэгүүд и шулуун гэдэсний вен    өргөссөн    шамбрам шинжлүүлэгчийн ерөнхий байдал хүнд зэрэг орно.
Феохромоцитом оноштой өвчтөнд энэ шинжилгээнд их мэдрэг байдаг / артерийн даралт ихэсдэг/ тул болгоомжтой хандах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан тропофен гарина. Хэвлийн арын хөндийд шахах хийн хэмжю ; 200 . . ээс ихгүй байна. Тарган хүмүүст    Ппевморетро перитониум шинжилгээг дагуу компыотерт    томографийн шинжилгээтэй хавсарч хийнэ. Мэс засал хийлгэж наалдац үүссэн шинжлүүлэгчидэдПневморетроперитониум шинжилгээ хийхэд хийн тархалт жигд бус болсоноос оношлогооны үр дүн хагалтгүй болох талтай. Пневморетроперитониумып үед гарч болох хүндрэлүүд: Ихэнх өвчтөнд 600-800 мл хүчил төрөгч шахсны дараа бүсэлхийн хэсгээр өвдөлт мэдэгдэнэ. Өвдөлт нь прокаин хориг хангалтгүй хийсэн, хий их хэмжээгээр эсвэл түргэн шахсантай холбоотой байдаг. Н.М.Перловын судалгаагаар 64,7 нь хий хийсэн газар нь өвдөх , 43%-д нь хий шахах үед өөвдөлт өгөх , 14,2% -д нь хүчтэй ' өвдөх , 5.2%-д амьсгаадах ,юм залгихад эвгүй оргих 2,3% -д нь өвчүүний араар өвдөх шинж илэрсэн байна. Хий дунд таславчийн эрхтэн хүзүү орчмоор тархсан үед амьсгаа давхцах зүрх, орчмоор өвдөх, судасны цохилт олшрох, дуу өөрчлөгдөх, мөр ба дал орчим өвдөх шинжүүд илэрнэ. Хүзүү болон шулуун гэдэсний арьсан дор хий хуримтлагдана. Хий шахах үед даралт буурна. Зарим тохиолдолд ихэсдэг. 37-37,6 хэм халуурч шулуун гэдсээр хатгаж болно. Хэвлийн гадна гялтан хальсыг гэмтээснээс өрцний төвгөр доогуур хий орж амьсгаа давхцана. Энэ хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шулуун гэдэс ба ахар сүүлний хооронд хатгалт хийнэ. 1500 мл ээс ихгүй хий хийнэ. Судас гэмтэж хийн бөмблөг буй болдог Шулуун гэдэсний орчмын зайд хий шахаж Пневморетроперитониум хийн үед гарах хүндрэлийг хүснэгт2-д харуулав.
Шулуун гэдэсний орчмын зайд хий шахаж
пневморетроперитониум хийх үед гарах хүндрэлүүд
Хүснэгт2
    Судлаачид    Ш.тоо    Үхэл    Хүндрэл
1    Landes, Ransom    12000    58  /0.48%/    64  /0,53%/
2    Ransom , Landes    9200    24 /0,26%/    34  /0,36%/
3    Coocn    20000    8/0,04%/    13  /0,06%/
4    Л.А.  Перепуст    8300        13  /0,18%/
Соосн амьтан дээр туршлага хийж эмнэл зүйн ажиглалтхийхэд хийн бүлэн үүссэн үед цусны даралг буурч хөхөрч судасны цохилт хэм алдагдаж олширч толгой эрс өвдөж зүрхний оройд тээрмийн дугуйн шуугиан сонсогдож байв.
Пневморетроперитониум хийхэд гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:
1.    Шулуун гэдэсний эргэн тойрны зайг зүүг сайн оруулж хийг шахах шаардлагатай.
2.    Шулуун гэдэсний эргэн тойрхонд прокаины хориг сайн хийх
3.    Хийг бага даралтаар аажим хийх
4.    Шинжлүүлэгчийн биеийн байдал хүндэрвэл шинжилгээг зогсоох , шинжлүүлэгчийг зүүн хажуугаар эвтүүлэх
5.    Судас гэмтсэн бол шинжилгээг зогсоох
6.    Шинжилгээг хийснээс хойш 1 хоногоос багагүй хугацаанд хэвгрийн дэглэм сахиулах
7.    Ренген кабинетед шинжлүүлэгчийг хэвтээ байдалпд аваачих
8.    Феохромоцитом болон артерийн даралт өндөртэй шинжлүүдэгчдэд шинжилгээний өмнө 1%-1,0 мл тропафен венийн судсанд хийнэ.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 712
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК