Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Рашаан эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

С.Бадамжав /phD/, Т.Сүхбаатар /phD/

 
Абстракт

Хүний бие мах бодь нь бүхэлдээ байгаль орчин, нийгмийн салшгүй хэсэг учраас эрүүл мэнд нь байгаль орчин ахуй амьдралын нөхцөлөөс шууд шалтгаалдаг. Иймээс эрүүл ахуй, эмчилгээ сувилгааны бүхий л арга хэмжээ түүний дотор рашаан сувилалын эмчилгээ нь гэр өөрчлөлтийг нөхөн сэргээж хэвийн байдлыг хангахад чиглэсэн байх учиртай. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс рашааныг ашиглан элдэв өвчин эмгэгийг анагаасаар иржээ. Рашаан гэдэг нь эртний энэтхэгийн бичгийн хэл санскрит үг бөгөөд утгаараа бол амтат шүүдэр мөнхийн ус гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү рашаан гэдэг үгийг монголчууд Хүннү улсын үеэс хэрэглэж иржээ. VIII-IX зууны үеэс манай орон нутагт амьдарч. оршиж байсан Киргиз, Татаар. Хасаг болон Кавказ дундад азийнхан рашааныг арзни, аршин гэж дууддаг боловч үнэндээ эдгээр нь нэг л гаралтай үг юм. Монголчууд эрт дээр үеэс    эхлэн    өссөн төрсөн нутагтаа тохиолдох янз бүрийн амг үнэртэй халуун хүйтэн рашаан, шавар уур амьсгал байгаль орчин зэрэг байгалийн эмчилгээний хүчин зүйлийг танин мэдэж өвчин эмгэгээ эмчлэхэд ашиглаж иржээ. Рашааны тухай түүх, паян, түүний ач тус ямар өвчинд тохирох, рашаанд орох, уух, сувилах, хооллох, амрах дэглэм заавар сэлтийг Өндөр гэгээн Занабазар Лувсанчүл гэм зэрэг оточ, мааранба нарын бичиж хуулбарласап баримт сэлтэд олонтой дурьдсан байдаг. Эдгээр түүхэн бичиг баримгаас үзэхэд Монголчууд эрт дээр үеэс өөрийн орны рашаанаар эмчилэхүй ёсон зүйл тогтоож рашаан тохирох
өвчин, рашааны шинж найрлага хэрэглэх, дүрэм журмыг OJIOII жилийн туршлага ажиглалтаар мэдэхдээ рашааныг хамгаалах, ариуп цэвэр эрүүл ахуйн шаардлагын галаар ч багагүй анхаарч байжээ. Хужиртын рашаан Манай орны зрүүлжүүлэн сувилах томоохон газрын нэг нь Хужиртын рашаан сувилал юм. 1930 оноос эхлэн Хужиртын рашааныг шинжлэн ашиглажээ. Энэ рашаан сувилал нь 1920 оны сүүлчээр ЗХУ-ып эрдэмтэд анх хайгуул шинжилгээ хийж гарал үүслийг тогтоосон. Рашааны бүтэцийг сульфат, гидрокорбонат, бүхий цахиурын хүчил агуулсан хүхэр ус төрөгчийн хийтэй халуун рашаан хэмээн тогтоожээ. Хужиртын рашааны хими физикийн    бүрэлдэхүүнд гүнзгийрүүлсэн судалгааг 1950 оноос эхлэн манай эрдомгэн мэргэжилтнүүд явуулж байна. Энэ сувилал нь зөвхөп эрдэст рашаан төдийгүй эмчилгээний чанартай шаврын ордтойгоороо онцлогтой. Тус сувилалын рашааны нөөцийи байдалд 1972-1973 онуудад гидрогеологийн хайгуул өрөмдлөг хийж ундрааг тодорхойллоо. Байгалийн үнэт баялаг эрдэст рашаан эмчилгээний шавар бүхий энэ газрыг эрүүл мэндийнхээ тулд ашиглах гэсэн ард түмний хүсэл зөвхөн ардын хувьсгалын жилүүдэд биелэлээ оллоо. 1930 аад оны эхээр нутгийн жирийн малчин ард Өрнөх рашааныг ашиглах тухай ардын засгийн газарт санал хүсэлтээ илэрхийлсэн бичиг явуулжээ. Түүнийг сийрүүлбэл бүрэн эрхт бүгд найрамдах Монгол ард улсын эрүүлийг хамгаалах яамнаа айлтгах нь түмэн ардьш гөгөлдөр амгаланг санаж Шунхлай уулын өвөр дэх халуун рашааныг дагуулан ардын

эмнэлгийн салбар байгуулж өгөхийг туйлаас хүсэн өөрийн биеийн хүчнийг үл хайрлан зүтгэж хувийн хөрөнгөнөөс 180 бодыг өргөн барья гэжээ. Жирийн ард Өрнөхийн хүсэл бүрэн дэмжигдэж гэр жилдээ сумып бага эмчийн салбар нээгдэж сувилалын газрын тулгын чулуу тавигдлаа. Улмаар 1930-аад оны дупд үеэс АХ-ып партизан нарын санаачилга дэмжилгээр pauiaan сувилалын эхний барилга байшин баригдаж1930 оноос    партизанамралт нэртэйгээр ажиллаж эхэлсэн. Тэр үеийн рашаан сувиллын хүчип чадлыг одоогийнхтой жишин үзэхэд их зөрүү харагдана. Улирлын чанартай байсан сувилал жилийн турш ажилладаг болсон төдийгүй. Барилга байгууламж нь өргөссөн Тэрэлж сувилалыг газрын орны фонд 17 дахин сувилуулагчдын тоо 10 гаруй дахин ажиллах хүчин 15 дахин тус тус өсжээ. Рашаан сувилалд эрдэст рашаан эмчилгээний чанартай шавраас    гадна    эмчилгээ шинжилгээний бусад хүчин зүйлүүд болох цахилгаан болоод гэрлийн Отгонтэнгэрийи рашааний тасгууд шинжлэн судлах кабинет Клиник биохимийн лабрагори ажиллаж байна. Хужиртын ратаан сувилалд хийсэн олон жилийн практик ажиглалг рашаан усны найрлага бүтэц нь хэд хэдэн өвчнийг эмчилэх боломжийг бидэнд өгч байна. Үүнд: Үе мөчний архаг үрэвсэлт өвчнүүд сүрьеэгээс бусад гаралтай зүрх судасны системийн өвчинүүд цусны эргэлтийн эвдрэлгүй үед мэдрэлийн судлалын үрэвслүүд эмэгтэйчүүдийн бэлгэсийн эрхтэний өвчин арьсны зарим өвчин зэрзг болно. Эдгээрийг эмчилэхэд хүхэрлэг рашаан эмчилгээний шаврыг бусад процедуртай хослон ашиглаж байна. Арилгах хор, түгэж шунасан хийгээд дүлий судасны өвчин, хаших, бөгтийх, тахийх хорын зүйл гөвдрүү шөрмөс хийгээд үе гишүүний өвчин бүхэн
эдгэжээ. Намрын сарын шинийн дотор халуун усны дотор орохын сс нь өдгөө нэжгээд хоср буюу дөрөв мэтийн тэгш тоогоор орвоос үл болмой. Дахин гурав буюу тав мэт хэлтгий тоогоор арвай мэг ор. Халуун уснаас гарсаны сүүлд долоо буюу хорин нэг тэргүүтэй хоногт өвчин лугаа харшилах идээ ундааг цээрлэ. Арьсан дээр дусааж шанага ба унгас тэргүүтнийг усанд дүрэн араас нь шавшиваас сайн. Өвчин лугаа харшилах идээ, явдлыг хүйтэн ус хийгээд бие угаах нойтон чийгтэй газар суух, шуурга дэлсэх, шингэхгүй бэрх идээ пижгээд идэхийг хоригло. Хүйтэн усаар дамжиж халуун усанд орох халуун уснаас гарахуйн цагт биеийн хөлс гарваас маш сайн хэмээн номолвой гэсэн байна.
Оргил сувилал Оргил сувилал нь жилийн дөрвөн улиралд хамгийн ачаалалтай ажилладаг сувилал юм. 240 ортой иж бүрэн тоног төхөөрөмжтэй Оргил сувилал болон Хужиртын рашаан сувилал нь өргөтгөгдсөн сувилалууд юм. Рашаан сувилалын амралг зуслангийн хүчин чадлын төрөлжилт ялангуяа хөрөнгө оруулалт ба арга хэмжээний зардалын төсөвлөлг тэдгээрийн хоорондын харилцаа урсгал чанартай явагдахгүй зэрэг дутагдлууд гарч байгаа юм Улаанбаатар, Жанчивлин Хужиртын рашаан сувилал Халзан уулыи рашаан орчим гидрогеологийн хайгуул судалгааг явуулж рашаан усны нөөцийг нэмэгдүүлж цаашид өргөтгөх тохижуулах бололцоо байдаг. Жанчивлангийн рашаан сувилалд элэг цөсний эмгэгийг эмчилэх талд илүү анхаардаг. Улсын чанартай томоохон рашаан сувилал нь зүү тавих, иллэг, бариа засал, эмчилгээний биеийн тамир зэрэг рашаан сувилалын хавсарсан эмчилгээнд орох зэрэг сувилгаа үйлчилгээний тодорхой чиглэлтэй болжээ. Улаанбаатар рашаан сувилал Аж үйлдвэрийн комбинатыг барьж байгуулж байсан 1933 онд цэвэр усны хайгуул өрөмдлөг хийх үед 90 гаруй метрийн гүнээс урсан гарчээ. Ардын эрүүлийг хамгаалах ям мөн онд эмч мэргэжилтний бүрэлдэхүүнтэй комисс томилон шинжилгээ хийлгэж уг рашааныг ард түмний эрүүл мэндэд ашиглах асуудлыг боловсруулан 1934 онд хөнгөн маягийн байшин барьж 10 онгоцтой явуут эмчилэх улирлын ажиллагаатай рашаан эмнэлгийн газар нээсэн байна.Улаанбаатар рашаан сувилал анх ингэж үүсэн байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш энэ сувилалыг өргөтгөн тохижуулах талаар арга хэмжээ авч нэг ээлжинд 150 хүнйиг эмчилж сувилах орчин үеийн томоохон рашаан сувилалын газар болж байсан үе бий. Улаанбаатарын рашаан сувилал гидрокорбонатлаг кальци магнийн эсгэлэн мүүрс хүчлийн хийтэй төмөрлөг найрлага бүхий рашааныг эмчилгээнд ашиглаж байна. Үүний үэрэгцээ физик шавар эмчилгээ эмчилгээний гимнастик зэрэг эмнэлгийн тасгуудтай клиник биохими химийн лаброториуд гэрлийн болон шинжлэн судлах тасгуудтай юмаа. 1969-1970 онуудаас рашаанаар    гэдэс    угаах хүчилтөрөгчийн баллон сувдан ванна мөн байгалийн ургамлаар бэлдсэн таван рашаанд оруулах зэрэг эмчилгээний шинэ төрлийг ашиглажээ. Улаанбаатарын рашаан сувилалд гол төлөв зүрх судасны системийн өвчин цусны даралт ихсэлтийн 1-2 үе хоол боловсруулах эрхтэний архаг үрэвсэл мэдрэлийн системийн зарим өвчнийг эмчилж байна Өнгөрсөн хугацаанд энэ сувилалын эмнэлэг үйлчилгээний тасгууд өргөжсөний зэрэгцээ эмч мэргэжилтний тоо өсжээ. 1992 оноос Монголын
Отгон тэнгэрийн рашааи сувилал Энэ ямагтыг болгоож амьтны мах бодитой толилуулж гаргасан нь: Энэ пь Тачинняранва эмтэй адилхан рашаан нь хурсан өвчин хийгээд бадгана, бор, шар хижиг өвчний нянгуудад ууна. Уушигны өвчнийг анагаах болон таван цул эрхтэний халуунд ууна. Туйплан сүм тунгийн хүч лугаа адил рашаан хорын язгууртай өвчин өвчний хүүр тэргүүтэнийг арилгана. Дүмбэ амьсгалын хор бүгдийн арилгана гэжээ. Зүсэр яны 1-р рашаан нь нэвтлэн сайн бууж гарсан нь хүхэр жонш нийлэцтэй багтсан рашаан , энэ нь шар ус бөөр бэлхүүс бөгсний хүйтрн хийгээд хэрэгдсэн өвчин хаван бүсг ,'й хүний өвчин тэргүүтэй хүйтэн өвчин бүгдэд магад тустай гэж Няндаг нэртэй бичсэн байхаар амьтан бүгд өвчнөөс гэтлэх болтугай гэжээ.
Отгон тэнгэрийн рашаан нь манай орны рашаануудын 2-р мужид багтдаг бөгөөд Завхан аймгийн Алдархан Отгон Идэр сумын дэвсгэр нутгийн уулзвар хангайн нурууны оргил мөнх цаст Отгон тэнгэр уулнаас хойш 22 км-д оршдог. Энэ эргэн тойрон ой мод цэцэг навч бүхий сүрлэг уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт сайхан нутаг юмаа.
Отгон тэнгэрийн рашаан нь дээр үеэс нутгийн ард түмний дунд БогдОчирваанийн мөнх ус гэж алдаршссан бөгөөд 15р зууны үеээс эхлэн хэргэлж ирсэн байна. 1926 онд ЗХУ-н ШУА-ын байгаль судлагч эрдэмтэн А.С. Смирнов Отгон тэнгэрийн рашааныг анх шинжлэн түүний хими физик чакар найрлагыг тоддорхойлсон    Түүний тодорхойлсоноор 0:т:н тэнгэрийн рашаан шүлтлэг орчинтой хүхэр ус төрөгчийн хийг агуулсан сульфатлаг Гидрокорбанатлаг натрни кали цахиурын хүчилтэй з рэг цацраг идвэхт чанар бүхий у н рашаан юмаа. Сүүлийн жилүүдэд удаа дараа шинжилэн үзэж нарийвчилсан дүгнэлт гаргажээ. Оггон тэнгэрийн рашаан нь дэлхийд ховорхон тохиолдох байгалийн онцлог нөхцлөөрөө онцгой газар юм. Отгоп тэнгэрийн рашаапы орчиы нь чийглэг сэрүүвтэр өндөр уулын цэнгэг бичил цаг уургай 6 сарын дундаас 8 сарын эхэн хүргэл агаарын дулаан нь нэмэх 20-25 хэмийн хэлбэлзэлтэй. Жилдээ унах хур тундас нь 200-250 мм далайн түвшнээс дээш 3000 орчим м-т өргөдсөн юмаа.Энэ рашааны хүчин чадлыг    түшиглэн    түүний хөдөлмөрчдийн эрүүл мэндэд зөв зохистой ашиглахын тулд МҮЭТЗ-ын 1954 онд 75 ортой рашаан сувилал байгуулан ажиллуулж эхэлсэнээс хойш тус сувилал нь өргөжин тохижин одоо нэг ээлжинд 150-250 хүнийг    сувилдаг улиралын ажилгаатай орчин үеийн рашаан сувилалын зэрэгд хүрчээ. Тус сувилал голдуу зүрх судасны системийн эрхтэний өвчип үс мөч тулгуур эрхэтэний өвчин хоол боловсруулах тогтолцооны    замийн өвчин.
Эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлт өвчин болон арьсны зарим эмгэгийг эмчилж байна.
Жанчивлангийн рашаан сувилал
Улаанбаатар хотоос зүүн урагш 80 орчим км зайтай газарт далайн мандлаас 1600м өргөгдсөн өндөрлөг орчинд Жанчивлангийн рашаан сувилал байдаг. Жанчивлангийн рашааныг 1926-1927 онд ЗХУ-ын эрдэмтэд А.С. Смирнов 1946 онд В.Н.Попов 1949 оноос манай үндэсний эрдэмтэд мэргэжилтэнүүд удаа дараа шинжилж судалжээ. Жанчивлангийп районы геологийн болон гидрогеологийн байдал ЗХУ-ын геологчид В.К.Чайковский М.Г.Корелевв нар судалгаа хийж рашааны ойролцоох газрын тогтоцыг тодорхойлжээ.
1968-1969 онуудад уул рашааны нөөц болон гаралтын байдалд манай инженер техникчдээс гидрогеологийн
хайгуул хийж ажлын дүнг гаргаад байна. Жанчивлангийн рашааны ерөнхий шинж чанар нь сулавтар эрдэсжсэн гидрокорбанат кальци, магни, натри, кали, бүхий нүүрс хүчлийн хийтэй хүчиллэг рашаан гам. Физик химийн шинж чанараар уул рашаан устай нэг төрөлд багтаж байна. Энэ рашааны анхны ундраа газраас хагас метр гүехэн нөөц бүхий худаг гаргажээ. Сувилалын газрын цаашидын өргөтгөлд зориулан 1965 онд 90 гаруй метр гүн рашааны өрөмдөл худаг бий болгосоноор ашиглалтын хүчин чадал нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. МҮЭ-ын Төв Зөвлөл энэ рашааныг хүн амын эрүүл мэндэд зориулан ашиглахаар 1955 онд Архустайн аж ахуйг түшигшлэн 100 гаруй ортой улирлын чанартай үйлчлэх рашаан сувилалын газар байгуулсан юм. 1956 онд энэ сувилалыг рашааны жинхэнэ ундраанд нь ойртуулж нүүлгэж өргөтгөл хийж ажилуулсан байна. 1968 онд 150 хүнд зэрэг үйлчилэх тасгуудтай сувилалын шинэ барилга барьж ашиглалтанд оруулжээ. Жанчивлангийн рашаан сувилал нь хоол боловсруулах эрхтэний өвчтэй хүмүүсийг сувилахын зэрэгцээ зүрх судасны системийн өвчтэй хүмүүсийг эмчилж байна .Сүүлийн жилүүдэд Жанчивлангийн сувилалд Төв аймгийн Баян сумын нутагт байгаа Их цайдамын эмчилгээний чанартай эрдэст шаварыг бусад эмчилгээний хүчин зүйлүүдтэй хослон хэрэглэж байна. Жанчивлангийн рашааныг хөдөлмөрчидын хэрэгцээнд зориулан савлах ажлыг МҮЭ төв зөвлөл 1958 оноос эхлэн Хүнсний үйлдвэрийн яам 1961 оноос эрхлэн хийж байсан бөгөөд 1970 онооос Хөнгөн Хүнсний Яам савлах цсх шинээр байгуулан ажллаж байна. Энэ рашааныг эхэн үедээ зөвхөп уулгах хэлбэрээр ашиглаж байсан бол одоо уулгах оруулах, ходоод гэдэс цөсний, хүүдийг угаах зэрэг эмчилгээний хэрэгслэлийн физик    шавар эмчилгээтэй хавсран хэрэглэж эмчилэх, шинжилгээ судалгааны хүрээг нэмэгдүүлсэн юм. Энэ нь элэг цөс ходоод гэдэсний архаг үрэвсэлт өвчнийг эмчилэхэд сайн нөлөө үзүүлдэг нь олон жилийн практик ажиглалтаар нотлогдсоор байна. Шаргалжуутын рашаан сувилал Шаргалжуутын    рашаан сувилал нь Баянхонгор аймгийн гөвөөс 65км зайтай газар Эрдэнэ цогт сумын нутагт далайн түвшинээс 1492 метрийн өндөрт оршино. Газар зүйп байрлалып хувьд хангайн нурууны дундаж хэсгийн өндөрлөгт хэсгийн өндөрлөгт орших хөндийд оршдог. Шаргалжуутын оршиж байгаа газрып уур амьсгал нь эх газрын эрс тэс уур амьсгалтай агаарын жилийн дундаж дулаан нь 6 хом, хамгийн хүйтэн нь j нэгдүгээр сард -43 хэм хамгийн дулаан нь + 25 хэм юм. Үүнээс үзэхэд халуун хүйтэний зөрүү их байна. Шаргалжуутын голруу түрж орсон хадат толгойн энгэрт болоронцор боржип чулуу дотороос ундран гардаг их бага зуу гаруй тооны халуун булагууд рашааны гол ундрага болно. Эдгээр булагуудын усны иөөц маш их бөгөөд шаргалжуутын голд ширгэшгүй цутгалан болон нийлж байна.
Рашааныг бүрдүүлэгч зуу гаруй нь зүйл ангиар ерөнхийдөө адил боловч халуун хүйтний хэмжээ нь хоорондоо олон янз юм. Рашааны дээд хэмжээ нь 91 хэмийн дулаантай байдаг.
Онон гурван нуурын сувилал Онон гурван нуурын сувилал нь Хэнтий аймгийн төвөөс 270 км, Улаанбаатар хотоос 600 гаруй км зайтай газар Хэнтий аймгийн Дадал сумын нутагт далайн түвшнээс дээш 700 орчим метер өндөрг оршдог. Тус сувилал нь Опон, Балжийн сав газар эртний түүхт Дэлүүн болдогийн өвөрт мөнх ногоон нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт Гурван нуурын хөвөөнд байралдаг. Анх 1940
онд МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс зүүн хэдэн аймгийн хөдөлмөрчидийн амралт сувилгаанд зориулан 50 ортой улирлын чанартай амралт хавсарсан сувилалын газар байгуулжээ. Онон гурван нуурын сувилалын газрыг 1950 оноос эхлэн усан болон шавар эмчилгээний байртай болгож эмчилгээний төрөл хүрээг өргөтгөсөн байна.
Ургамал цэцгийн анхилам үнэртэй чийглэг цэвэр ариун агаартай энэ нутаг хүний эрүүл мэндэд үнэхээр сайн зохицдог юм. Баруун зүүн дунд нуурууд нь 50 асс 300 м өргөн, 80 аас 350 орчим м урт бөгөөд тэдгээрийн гүн нь 2 оос 3 м хүрдэг байна. 1949 оноос эхлэн зүүн болоод дунд нуурын усанд хийсэн шинжилгээнээс үзэхэд ус нь гидрокорбанат, хүхэрлэг натрий буюу гидрокорбанат кальци, натрий бүхий найрлагатай юм. Нуурын шавар нь химийн бүтэцээрээ хүлэрийн шаварын ангид хамаарна. Онон гурван нуурын шавар нь хүлэрийн чанартай эмчилгээний шавар нар агаарын процедур. нарсны, шилмүүсний банн, иллэг, физик эмчилгээ , хэмжээт аялал зэргээр үйлчилж байна. Онон гурван нуурын сувилал нь гол төлөв мэдрэл амьсгалын эрхтэний замын архаг үрэвсэлт өвчнүүдийн эмчлэхэд гохиромжтой. Энд ялангуяа уушиг гоосжих өвчин, үе мөч болон захын мэдрэлийн архаг өвчнүүдийг эмчилхэд зохимжтой аж.
Рашаан эмчилгээний цээр:
>    Рашаанд тэгш тоотой орохгүй
>    Рашаан уух, орсноос хойш жирэмслэж, төрж болохгүй /2-Зсар/
>    хүйтэн ус гатлах
>    бэлгийн ажил хийх
>    хорын    ялгууртай    идээ тэргүүтэнийг зохих хугацаанд тэвчвээс сайн


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2441
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК