Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Нойрсох үед амьсгал зогсох хам шинж.
( Судалгааны өгүүлэл )

УКТЭ-ийн дотрын эмч X. СОЛОНГО, Ц. БАТЦЭНГЭЛ

 
Абстракт

НҮАЗХШ нь 10 секундээс дээш хугацаанд үе үе амьсгал зогсон чанга хурхирах ойр ойрхон сэрэх өдөр нойрмоглох шинжүүдээр илэрнэ. Нилээд түгээмэл тохиолдох болсон хам шинжийн талаар хүмүүс төдийлэн мэддэггүй. Мэдсэн ч хэбийн үзэгдэл мэтээр ойлгох нь олонтой байдаг. Нойрсох үед амьсгал зогсох хам шинжийг үүсэх механизмаар нь
>    Төвийн
>    Бөглөртөт
>    Холимог гэж ангилна.
♦> Төвийн гаралтай НҮАЗХШ -ын үед дор дурдсан өвчнүүдийп улмаас амьсгал зохидуулах механизм хямарсанаас амьсгалын хөдөлгөөн тодорхой хугацаагаар зогсдог. Нийт HA3XIJJ -ийн 10% нь төвийн гаралтай байдаг. Үүнд тархины цус хомсдол, үрэвсэл хагингаршил архи эмийнхордлого тархины баганын ба арын хонхорхойн    органик өөрчлөлтүүд    Альцгемар-Пикийн өвчний үе дэх тархины өөрчлөлт тархины үрэвсэлийн дараах паркинсонизм хамаарна. Мөн энэ бүлэгт ховор тохиолдох амьсгалийн төвийн анхдагч дутагдлаар нөхцөлддөг цулцангийн агааржуулалт анхдагчаар багасах хам шинж /Амь насанд аюултай Ундины хам шинж/ орно. Зүрх уушигны эмгэггүй шинэ төрсөн хүүхдэд хөхрөлт илэрвэл дээрх хам шннжийг сэжиглэх үндэстэй. Ийм өвчтэй хүүхдүүдийн төвийн химорецепторуудын үйл ажиллагаа буурсап. Амьгалын төв болон уртавтар тархины мэдрэлийн ширхэгүүдийн тоо цөөрсөн байдаг.
❖ Бөглөртөт НҮАЗХШ-ийн үед хэвлийн хана ба цээжний хэнхэрцгийн амьсгалын хөдөлгөөн хэвийн хадгалагдаж байх үед агаарын урсгал үс үе бүрэн зогсдог. Бөглөрөлтөт НҮАЗХШ хам шинжийн үндсэн
шалтгаанууд: Залгиур. залгиур тэлэгч, хэл татагч булчипгуудын чангарал, суларсантай холбоотой залгиурын хана шалчийж амьсгалын дээд замын агаар дамжуулалт алдагдана. Бөглөрөлт нь хэлний угийн түвшинд үүснэ. Учир нь залгиурын хөндий нь яс мөгөөрсөөр биш түүнийг тэлэгч булчингууд ба хэлийг залгиурын арын ханалуу унахаас сэргийлж эрүү хэлний булчингийн зохистой чангарлаар нөхцөлдөж байдаг. Нойрсох үсд дээрх булчингуудын чангарал суларч амьсгалын зам бөглөрдөг байна. үүний зэрэгцээ тархины баганын залгиурын булчингийн бүтцийг хяпах бүтэц алдагддаг гэсэн таамаглал байдаг. НҮАЗХЩ нь эрүүл хүнд ч тохиолдож болно. Гэвч агаар дамжуулах замд тодорхой хэмжээний нарийсал гарасан тохиолдолд илэрнэ. Үүнд:
a.    Гаж хөгжлүүд / доод эрүүний дутуу хөгжил, арагш байрлалтай доод эрүү, харьцангуй том хэл, хэлний дорх ясны буруу байрлал /эдгээр гаж хөгжлүүдийн үед агаар дамжуулах замын голч багасдаг байна.
b.    Залгиурын тунгалгын эдийн ургалт, / хамар залгиурын тунгалгын булчирхай томрох тунгалгын эдийн ургалтат өвчнүүд/
c.    Залгиур орчмын хавдар уйланхай
d.    Хүзүүний зөөлөп эдийн хавагнашилт -үрэвсэлт өвчнүүд амьсгалын замын дээд хэсгийн салс дорх эдийн томролт. НҮАЗХШ-д хүргэдэг чухал хүчин зүйлийи тоонд таргалалт уушигны архаг бөглөрөлтөт өвчнүүд кифосколиоз акромегали /энэ үед хэл том байдаг/ тайвшруулах эм хэрэглэх 50 -аас дээш нас удамшил зэрэг орно.
❖ Холимог НҮАЗХШ пь дээрх хоёр шалтгаан хавсарсан хэлбэрюм. Бүх хэлбэрийн НҮАЗХШ үед их төлөв төвийн удирдлага алдагдсан байдаг.
НҮАЗХШ -ын эмгэг жамын өөрчлөлт цусан дахь хүчил төрөгчийн хэмжээний бууралт ба иойрны сэрэлтүүдээр илэрнэ. 10 секундээс дээш амьсгал зогсоход цусны хүчил төрөгчийн хэмжээ буурна. Үүнээс дээш хугацаагаар амьсгал зогсоход хүчил төрөгчийн дутагдал илэрч нүүрс хүчлийнхийп хэмжээ багаспа. Цусан дахь хүчил төрөгч багассанаас түүний дараагаар нүүрс хүчлийп хий ихсэж тодорхой түвшинд хүрмэгц гүн нойрсолтоос өнгөц нойрсолтод шилжин залгиур ба амны булчингийн чангарал нэмэгдэж залгиурын агаар дамжуулалт сэргэн үүнийг чанга хурхиралт дагалдана. Уушигны агааржилт болон хийн солилцоо хэвийн байдалд орж дахин гүн пойрсолтын байдалд шилжнэ. Энэ нь дараагийн амьсгал зогсолт бөглөрөлт j болтол үргэжилдэг. Амьсгал зогсолтын шргэлжлэх хугацаа 40 сек байх ба зарим тохиолдолд бүр 200 ' секунд хүрч хэт олон дахих үед шөнийн нойрсолтын 60% ыг эзлэж болдог. Олон дахиж удаам үргэлжилдэг НҮАЗХШ нь нойрыг хямрааж өнгөц болон гүн нойрсолтын шатуудыг хямраадаг эмгэг үйл зүйн асар их ач холбогдолтой. REM фазын үед / нүдний алим түргэн хөдлөх үе/ тархи сэрүүн байхдаа хүлээж авсан мэдээлэлийг боловсруулж өөрийн болгодог. Харин гүн нойрсолтын үед тархинд энсргийи пөхөн сэргэлтийн үйлүүд явагддаг. Нойрны үе шатуудын үргэлжлэх хугацаа алдагдах нь ой тогтоолт оюун ухааныг бууруулна. Ойр ойрхон амьсгал зогсож хүчил төрөгчийн дутагдлыг үүсгэх нь цусны бага эргэлтийн судсуудыг агшааж уушигны артерийн даралтыг нэмэгдүүлж уушиг зүрхний дутагдал, их эргэлтйн артерийн даралт ихсэлт, зүрхний хэм алдагдалт, гэнэтийн
үхэлд хүргэж болно. НҮАЗХШ үсд дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Өсөлтйн дааврын ялгарал буурч уг дааврын өөх задлах үйлчилгээ буурсанаас жин нэмэгддэг. Үүний зэрэгцээ катехоламин, атеропепдидын шөнийн ялгарал ихэсдэг. Мөн судас хүчтэй агшаагч эндотслии ихээр ялгарсанаас артерийн судасны дарал ч ихэсдэгийг эрдэмтэд тогтоожээ. НҮАЗХШ -тай хүмүүсийн эр бэлгийн дааврын ялгаралт буурдагаас эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсд:л . НҮАЗХШ тай хүмүүсийн эмгэг фидиологийн үр дагаваруудыг 1-р зурагаар үзүүлэв. Зураг №1
Эмнэл зүйн пшнжүүд: Доорх зовиурууд илрэх үсд НАЗХШ-i сэжиглэж болно.
a.    Өглөө сэрхэд бие амраагүй ядарсаи байх
b.    Өдрийн турш ядарч нойрмоглох
c.    Үдийн завсарлага машин барих үедээ үүрэглэх / НҮАЗХШ тай хүмүүс эрүүл хүмүүсийг бодвол автомашины осолд 2-3 дахин их өртдөг/
<± Өглөө толгой өвдөх. өдрийн турш дагз, хүзүү орчим үе үе өвдөх с. Хөлөнд тодорхой бус таааламжгүй мэдрэмж төрөх , ялангуяа шөнийн цагт мах булчин өвдөх
f.    Бэлгийн чалх сулрах
g.    Шөнийн зовиурууд илрэх чанга хурхирах, унтаж байхдаа их хөлрөх. шүдээ хавирах. ярих үе үс сэрэх. шөнө шээх гэх мэт. Хурхиралг нь ердийн хурхилалтаас ялгаатай нь тодорхой давтамжтан байдаг нь чанга хурхирсны дараа хэсэг амьсгал зогсдог.
Бодит үзлэгээр 50 тохиолдолд артерийн даралт ихэссэн байдаг.Эд эрхгэнд хүчил төрөгч дутагдасанаас артери венд хеморецеиторууд цочирсоноос төвийн ургалнейроиуудаар лам    еимпатик мэдрэлийн сулас    \ үйлдлийг нэмэгдүүлдэгтэй холбож үздэг. Мөп өвчтөнд гархины даралт ихсэж катехол аммпы шөнийн ялгарал ихсэж эндотслиний ялгаралт нэмэгдсэюэр даралт ихэсдэг. Хүчил төрөгчийн дутагдал нь бөөрний югаста гломерулярны аппратад нөлөөлдгийг үгүйсгэхгүй. НҮАЗХШ нь даамжирхад зүрхний хэм алдагддагдаж эхлдэг.
❖    Синусын зангилааиы хэмалдагдал 78-100%
❖    Синусын зашилааны зүрхний цохилт цөөрөх 10-40%
❖    Синоауркулар ба ба ховдол тосгуурыи хориг 10-36% тохиолддог.
Эдгээр нь гол төлөв зүрх судасны өвчтэй настай хүмүүст илрэх нь элбэг Мөп зүрхний шигдээс харвалт гэнтийн үхэл тохиолдож болно. Уушигны артерийн даралт ихссэнтэй холбоотой уушигны артерийн цэг дээр II авиа өргөлттэй сонсогдоно.
НҮАЗХШ тай хүмүүсинй биеийн жин байх ёстой жингээсаэ ихэвчлэн 120% аар илүү байда1. Заримд пь Пиквикийн хам шинж илэрдэг. Пиквикийн хам шипжийн оношын шалгуур:
1.    Өдрийп цагаар хүчил төрөгч бага нүүрсхүчлийм хийн хэжээ их байх
2.    Цусны даралт өндөр байх
3.    Цус өтгөрөх
4.    Уушиг зүрхний дутагдлын шинж тэмдэг илрэх
5.    Төвийн гаралттай таргалалттай , • байх
Таргап хүмүүсийн амьсгалын зам бөглөрсөнөөс нарийсч бөглөрөлтөт НҮАЗХШ үүсэх шалтгаан болдог. Эрдэмтэдийл үзэж байгаагаар 43 см -с дээш хүзүүиий тойрогтой эрчүүд, 40 см-ээс дээш хүзүүний тойрогтой эмэггэйчүүдэд НҮАЗХШ илрэх магадлал өндөр байдаг байна.
НҮАЗХШ -ийи эмнэл зүйн онош тавихад В.И. Рованскийн аргыг
хэрэглэдэг. Энэ арга нь өвчтөний ар гэрийнхэнтэй холбоо тогтоож 7 цагийи нойрсолтын туршид 30-аас доошгүй удаа 10 секундээс дээш хугацаагаар амьсгал зогсох эсвэл амьсгал зогсолтын индекс 5-аас дээш , эсвэл амьсал хямралтын индекс 10-аас их байх тохиолдолд /Нэг цагийн туршид амсгал зогсох тоо/ НАЗХШ гэсн оношыг шууд тавьж болно. Британын уушигны нийигэмлэгийн заавраар өвчтөн сэрүүн байгаа үедээ цусны хүчил төрөгчийн хангамж 90% аас дээш байхад нойрсох үед нь цагт 15-аас доошгүй удаа цусан дахь хүчил гөрөгчийн хангамж 4 ба түүнээс илүү хувиар буурч байвал НҮАЗХШ гэсэн оношыг тавина. Лабораторийн үзүүлэлтүүд:
1.    ЦЕШ.    ШЕШ-нд    онц өөрчлөлтгүй Пнквикийн хам шинж. хүчил төрөгчийн хомсдол гүн илэрсэн үед шинж тэмдэгийн эритоцитозболно.
2.    Цусны хийн шинжилгээнд хүчил төрөгчийн парицаль даралт буурч нүүрс хүчлийнхийн парицаль даралт ихсэнэ.
Багажийн шинжилгээнд
1.    ЗЦБ-д зүрхний цахилгаан тэнхлэг босоо байрлалтай /жин ихтэй, уушигны тэлэгдэлтэй хүмүүст/ ихэнх холболтуудад Т шүд доошилсон . Хүыд хэлбэрийн НҮАЗХШ-ын үед зүрхний төрөл бүрийнхэм алдагдал илэрсэн байна.
2.    Гадаад амьсгалын шинжигээнд уушигны амьдралын багтаамж буурна. /тарган уушигны тэлэгдэлтэй болон Пиквикийн хавантай хүмүүст/
3.    Гэрлийн шинжилгээнд өвөрмөц өөрчлөлтгүй. .Уушиг тэлэгдэх өрц доошлох шинж илэрч болно.
4.    Полисомнографийн шинжилгээгээр /Эрдэм шинжилгээний тусгай лабрторид хийгдэнэ. / нойрны үе шатуудын хямрал , тэдгээрийн үргэлжлэх хугацааг хэмжинэ. Шинжилгээний хөтөлбөр

1. ЦЕШ, ШЕШ

2.    ЗЦБ
3.    Уушигны гадаад амьсгалын шинжилгээ
4.    Цусны хийн шинжилгээ
5.    Мэдрэл чих хамар хоолойн эмчийн үзлэг.
6.    Уушигны гэрлийн шинжилгээ
7.    Шөнийн нойрсолтын нэг цаг дахь амьсгал зогсолтын тоо үргэлжлэх хугацааг тодорхойлох /амьсгал зогсолтын индексийг тодорхойлох/
8.    Сонгомол    полисонографийн шинжилгээ:Үүнд нойрыы үе шатууд түүний үргэлжлэх хугацааг хянах ЗЦБ, ТЦБ цусны хийн шинжилгээг нэг дор тодорхойлно .Мөн нүдний хөдөлгөөөний цахилгаан бичлэг термосторын тусламжтайгаар хамар амны орчмын агаарын урсгал хянах ; амьсгалах үед цээжний хэнхэрцэг хэвлийн урд ханын хөдөлгөөпий далайц цусан дах хүчил төрөгч болон нүүрс хүчлийн хийн    цусны гемоглобины ханалтын зэргийг тодорхойлох
9.    Мониторын тусламжтайгаар зүрхний хэм дамжуулалт ба артсрийн даралтыг хянах
Эмчилгээний зарчим
1.    Жин хасах
2.    Архи болон тайвшруулах эм хэрэглэхгүй байх
3.    Ажил амралтаа зөв зохицуулах
4.    Хажуу байрлалаарр унтах
5.    Дээрх арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд бол нойрсох үед нь тусгай аппратаар амьсагалыг удирдана.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1146
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК