Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Гэдэсний хурц түгжрэлийн рентген оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

/Их эмч Д. Гаихүү/

 
Абстракт

Түгжрэлийг эрт оношлон зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэхийн үүднээс ренген шинжилгээнд гарах гол шинж тэмдэгүүдийг бичлээ . Түгжрэлийг механик болон үйл ажиллагааны гэж хуваадаг. Үйл ажиллагааны түгжрэл нь гэдэсний ханын агшилт үгүй болох болон хэсэгчилсэн агшилт үүссэнээс гэдэсний ханын хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж өөрчлөгдсөнөөс болдог. Механик гүгжрэл нь гэдэсний хөндийг,хавдар болон цагаан хорхой бөглөх , гаднын биет орж бөглөх ,гадна талаас дарагдах ,нарийсан сорвиж тагларах, гэдэс мушгирах. ,чихэлдэх зэргээс хэсэг газар мэдрэл дарагдаж чамархайн лимфэд цусны
"1ППГ1ТИЙ1Т оотг)йдх VVCCIHODC ГЭДЭС
доторх зүйлийг хөдөлгөөний сааталд оруулж алдагдуулдаг. Механик түгжрэл нь төрөлхийн ба олдмол гэж хуваадаг. Түгжирэлийг хэвлэлийи тойм харалтын шинжилгээгээр эхэлнэ. Механик түгжрэлийн үед гарах рентген гол шинжүүдэд 1. Шингэн ба хийн түвшин байр сэлгэх шинж: Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээс саад буй хэсгээс дээших хэсэгт гэдэсний нэг гогцооноос нөгөө гогцоонд хий , шингэн сэлбэн байрладаг . Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх нь механик түгжирэлийн анхны шинж тэмдэг. Үйл ажиллагааны түгжрэлд гэдэсний хөдөлгөөн огт ажиглагдахгүй. 2. Клойберийп аяга буюу хий,шингэн ийн түвшин илрэх шинж.Ихэвчлэн нарийн гэдсэнд цөөп тооны ойролцоо хэмжээтэй хий шингэнтэй өндөрөөсөө суурь хэсэг нь өргөн хапа нь зузаан. тодорхой    биш    байдаг.
3 Архи шинж буюу гэдэсний нэг гогцоонд хоёр шингэний түвшин илрэх шинж юм . Энэ шинж тэмдэг элбэг тохиолддог. Энэ шинж илэрвэл
механик түгжрэл аль нэг хэлбэрээр байна гэж үздэг. Харин гэдэсний үйл ажиллагааны түгжрэлд хий шингэний түвшин байх боловч механик түгжрэлийнхээс ялгагдах онцлогтой. Үүнд: Шингэний түвшинүүд маш олоп биедээ шахагдан давхцан байрласан гэдэсний хана жигд нимгэн тод шингэний хэмжээнээс хийн хэмжээ ихтэй учир суурь нь богино өндөр нь их байдаг. Архи гэдэг шинж үйл ажилгааны түгжрэлд тэр болгон гарахгүй онцлоггой.
4.    Түгжрэлээс дооших хэсэгт гэдэсний хий илрэхгүй бүдүүн гэдэс шалчийснаас хий арилдаг . Нарийн гэдэсний түгжрэлд бүдүүн гэдэс шалчийснаас хий арилдаг.
5.Хэвлийч    уөндий.т шичгтч бяйх шинж.Энэ нь хэвлийн хөндийд чөлөөтэй шингэний түвшингээр илрэхгүй хүйснээс доошхи хэсэг нийтдээ сүүдэртдэг .Эдгээр шинж тэмдгийн ихэнх түгжрэл эхэлснээс хойш 5-6 цагийн дараа илэрдэг учир цаашдын явцыг ажиглахын тулд өвчтөнийг босоо байрлалд эгц.хажуу чиглэлээр 30 минутын зайтайгаар зураг авч харьцуулан үздэг. Механик түгжрлийн саад гэдэсний аль хэсэгт байрлаж, ямар хэлбэрийн гэдгээс шалтгаалж, хэвлийн аль нэг хэсэгт олон цөөн тоотойгоор илэрдэг. Илрэх клиник шинж тэмдэг: Хэвлийгээр үе үе хүчтэй өвдөж , намдах байдлаар илрэх, хордлого түргэн гүнзгийрэх бөөлжих. Түгжрэл дээгүүр байрлалтай байх тусам бөөлжилт хүчтэй, ойрхон байх баас, хий гархгүй болох, түгжрэлээ дээгүүр байрлал гай бол эхний үед баас, хий гардаг. Хааяа шүүс шиг ялгадас гардаг . Байрлал дээгүүр байх тусам хордлогод түргэн ордог . Гэдэс дүүрч цардайдаг. Механик түгжрэлийн үед гэдэсний гогцооид байх хий шингэний түвшив хэмжээ багатай, цөөн тоотой байдаг.

Түгжрэл доогуур байрласан үед гэдэс дүүрч, цардайж томордог хий шингэний түвшин ихтэй бөөлжилт баас хий огт гардаггүй. Гэлийн шинж гэмдэг бүдэг, эмнэл зүй тод биш, оношлоход бэрхшээлтэй гэж үзвэл тодотосгогч бодистой шинжилгээг үргэлжүүлэн хийпэ. Тодосгогч бодисыг ямар аргаар юу хэрэглэхийг эмч сонгоно. Барийн сульфат, иодлипол, цэвэр агаарыг уулгах, клизм тавих болон хосолсон годосгочийг ашигладаг. Хэвийн нөхцөлд уулгасан бодис 4-6 цагийн дотор бүдүүн гэдсэнд орох ёстой. Саад байвал маш удаан явах ба түгжирсэн газар очоод зогсдог. Дор байралсан чихэлдэх өвчний үед цэвэр , хий болон иодолиполоор бургуйдаж хийдэг. Чихэлдэх өвчний үед хий ; шингэн нь түгжирсэн хугацаанаас хамаарахгүйгээр хожуу илэрдэг. j Механик түгжрэл удах тутам ажиллагааны алдагдал саажилт илрэх тул оношлоход хүндрэлтэй. Тодосгогч бодис хэрэглэхэд илрзх шинж нь :1, Бари гэдэсний гогцоонд удаан саатаж дүүжип маягийн хөдөлгөөп илрэх
1.    Түгжрэлээс дээигих хэсэгүүд өргөсөх , заримдаа нарийнгэдэс бүдүүн гэдэс шиг өргөсдөг.
2.    Судал-хаирганууд, шат маягийп зураглал илрэх, гэдэсний складок хавагнаж, зузаарч хооронд нь хий бари орсноос гардаг.
3.    Гурван үет шинж Бари. шингэн, хий төвшин гарах
4.    Сэрээ хавирган cap маягийн шинж тодосгогч бодис чихэлдсэн хэсэг хүрээд ирж байгаа дүрс юм.
5.    Гэдэсний гогцоонд шингэн ихсэхэд Клойборын аяга. Архинд шингэн багасхад архи клойборт шилждэг. Архи нь дэлэгцийн аль хавтгайд буйгаас шалтгаалж хэлбэр өөр болдог. Пронталь хавтгайд бол тэгш хэмт , сагиталд бол өгсөх уруудах хэсэгийн тархи давхацана. 45
хэмийн хавтгайд бол урт богино харагдана.
6.    Шингэн зэргэлдээх гэдэсний хэсгийг дарснаас тэр эрхтэний хэлбэр байрлал өөрчлөгдөх шинж
7.    Цагираг хэлбэрийн шинж нарийн гэдэс шингэнээр дүүрсэнээс тодруулсан бүдүүн гэдэс түлхэгдэн цагираг обручик хэлбэртэй болдог.
8.    Гэдэсний тэлэгдсэн гогцоо ба паритал гялтангийн хооронд янз бүрийн өргөн тод сүүдэр илэрдэг.
9.    Бага тазны доод талд архи шаталсан хэлбэрээр илэрдэг.
10.    Гэдэсний гогцоо нэг байранд байх шинж наалдцын улмаас үүссэп түгжрэлд илүү илэрдэг.
11.    Сормуусны шинж /см. Рисничка / баригаар тодосгох үед ташуу давхарлан ташуу шатлан иэрдэг.
12.    Спекуль шинж : Хоёрчилсон тодосгогч хэрэглэсэн үелд бүдүүн гэдэсийг баригаар хэвлийг пнеумопритониум хийхэд хийн фон дээр гэдэсний наалдсан хэсэг татагдап тодордог.
13.    Үений сорил нэмэгдэх шинж: Нэгээс хоёр аяга ус уулгаад 30 минут болгоод авсан зурагт өмнөх шингэний түвшингээс сүүлчийн зургны шингэний түвшин нэмэгдсэн байлаг. Энэ нь түгжрэл хүндэрч буйг заадаг. Янз бүрийн тодруулагч хэрэглэсний дараа эдгээр шууд биш шинж тэмдэг гардгыг зөв үнэлэн ашиглаж болно. Бүдүүн гэдэсний түгжрэл нь цөөн тоотой Клойбор зах хэсгээр байралсан байна Архи дотор өргөн судал хэлбэрийн сүүдэр гарах нь складкийн    нугаларсантай холбоотой гардаг. Хийн фон дээр хагас cap маягийн сүүдэр гардаг. Бүдүүн гэдэс хпйгээр дүүрдэг. Түгжрэлийн явцад хийн түвшингийн ХЭМЖЭЭНЭЭС шингэний гүвшин ихсээд байвал гэдэсний \.:нлнд үхжил явагдаж, тонус алдагдаж өвчкин явц даамжирч байгааг заадаг. Түгжг >лийн шинж илэрч байгаа өвчтөнд гэрлийн шинжилгээг эрт эхэлбэл ач холбо: дол и\: эй.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3295
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК