Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
Олон найрлагатай зарим эмийн хэлбэрийн шинжилгээг боловсронгуй болгох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

С.Гаадулам, С.Цэцэгмаа, Д.Дүнгэрдорж.

 
Абстракт

Анагаах ухааны практикт жилээс жилд олон зуун шинэ эм бэлдмэл нэвтэрч буй өнөө үед ч хувь хүнд тохирсон, хам үйлдэл бүхий, олон найрлагатай эмийн хэлбэрийг эмийн сангийн нөхцөлд бэлтгэн олгох нь ач холбогдлоо өгсөөр байгаа юм. 1998 оноос мөрдөж байгаа Монгол улсын Эмийн тухай хуулинд "эм эмнэлэгийн хэрэгслийн чанарыг шалгаж баталгаажуулахдаа улсын стандарт, фармакопей болон бусад норматив-техникийн баримт бичгийг үндэслэнэ" гэж заасан билээ [1], Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх, эмийн санд найруулан бэлтгэж байгаа эмийн чанарыг баталгаажуулах, стандартчилалын төвшинг дээшлүүлэхэд эм шинжилгээний практикт шинэ арга аргачлал нэвтрүүлэх нь зайлшгүй чухал юм. Судалгааны ажлын зорилго
Эмийн санд олон дахин давтан бэлтгэдэг зарим эмийн шинжилгээнд спектрофотометрийн аргыг хэрэглэх, шинжилгээний аргачлал боловсруулахад энэхүү ажлын зорилго чиглэгдсэн юм. Судалгааны ажлын зорилт
1 .Эмийн сангийн нөхцөлд дахин давтан бэлтгэдэг нийлмэл эмийн найрлаганд орсон зарим эмийн спектрийн шинж чанарыг судлах
2.0лон найрлагатай жоронд спектрофотометрийн аргыг бусад хурдавчилсан шинжилгээний аргуудтай хослуулан хэрэглэх боломжийг судлах, аргачлал боловсруулаж, эм шинжилгээний практикт нэвтрүүлэх Судалгааны материал, арга зүй
Бид судалгаандаа эмийн сангийн нөхцөлд дахин давтан бэлтгэн олгодог хлорамфеникол агуулсан нүдний эмийн хэлбэрийг сонгон авсан юм. Эмийн шинжилгээнд спектрофотометрийн аргыг хэрэглэхэд бодисын спектрийн шинж чанарыг тодорхойлох нь шинжилгээний аргыг сонгож авах үндэс болсон. Спектрийн шйнж чанарыг тогтоохын тулд: дээжийг нунтаглаж жигдрүүлэн холиод шигших төхөөрөмж, чийглэг тодорхойлогч "MB" автомат, соронзон холигч ММ-3, 0,0001 г-ийн нарийвчлалтай жинлэх шинжилгээний жин "Sartorius", бодисын гэрэл шингээлтийг 190-900 нм-т хэмжих спектрофотометр "Spectronics-1201-E-1001", бодисын гэрлийн спектрийг өөрөө зурагч интегратор "RecorderCE-790", рН-метр-340, " Corning ion analyzer 250", автомат титрлэлтийн блок, стандарт титрийн уусмалууд, индикаторуудыг ашигласан .

Ийнхүү УФ-спектрофотометрийн аргаар холимогт агуулагдах рибофлавин, хлорамфениколыг тодорхойлохдоо холимогын гэрлийн нягтыг бодис бүрийн хамгийн мэдрэг долгион тус бүрд (268-А 1, 278-АЧ2-нм-т) хэмжиж тоон утгыг ашиглан С., , С2 -ыг бодож тооцоолно. Шинжилгээний аргачлал:

Рибофлавин, хлорамфеникол. Шинжлэх уусмалаас 2 мл-ийг авч 50 мл-ийн хэмжээст колбонд хийж хэмжээс хүртэл нэрмэл усаар сулруулж уусмалаас спектрофотометрийн кюветэнд хийж гэрлийн нягтыг 268, 278 нм-т тус тус хэмжинэ.

Уусмалд агуулагдаж байгаа хлорамфеникол(Х1) ба рибофлавины (Х2) хэмжээг (8,9-р) томъёогоор тооцоолно.

Дээрх нүдний дуслын найрлаган дахь калмйн йодидийн хэмжэзг аргентометрийн, борын хүчлийг саармагжуулах аргаар тус тус тодорхойлов. 2-р жорын найрлаган дахь эмүүдийн тооны тодорхойлолтыг спектрофотометрт боловсруулсан аргачлал ба фармакопейн титриметрийн аргын дагуу хийж тодорхойлсон үр дүнгийн үзүүлэлтийг харьцуулж (3-р хүснэгт) гаргасан.

Хүснэгтээс үзэхэд боловсруулсан аргачлалаар 2-р жоронд шинжилгзэ хийхэд зөвшөөрөгдөх хэлбэлзлэлд үр дүнгийн үзүүлэлт тохирч, спектрофотометрийн аргын нарийвчлал илүү нь харагдаж байна.
Дүгнэлт.
Хлорамфеникол ба нитрофуралын спектрийг судалсны үндсэнд эдгээр эмүүд агуулагдсан нийлмэл найрлага бүхий жоронд шинжилгээ хийх спектрофотометрийн аргачлалыг анхлан боловсруулав.Судалгааны үр дүн
Спектрофотометрийн аргыг хлорамфениколын тооны шинжилгээнд хэрэглэх боломжийг судлан улмаар хлорамфеникол агуулсан нийлмэл найрлагатай жорыг шинжлэх аргачлалыг боловсруулахын тулд дараахь жорыг сонгон авсан
Жорын найрлаган дахь хлорамфениколыг хүчлийн гидролизд оруулсны дараа нитритометрийн аргаар тодорхойлоход эквивалент цэгт өнгөө хувиргах йод-крахмалын цаасан индикаторын өнгөний хувирал төдийлөн тодгүй, нитрофуралыг йодметрийн аргаар тодорхойлоход уусмал өөрөө шар өнгөтэй учраас эквивалент цэг нарийн тодорхойлогддоггуй [2,3,4,5] бэрхшээлтэй байдгийг харгалзан УФ-спектрофотометрийн аргыг шинжилгээнд хэрэглэх боломжийг судлах зорилгоор хлорамфеникол ба нитрофуралын спектрийн шинж чанарыг тодорхойлох судалгааг эхлэн явуулсан.

Фармакопейн шаардлага хангасан хлорамфениколын нунтгаас гэрэл шингээлтийн үндсэн хуулийн шаардлагад тохирох (0,002%-оор) концентрацаар 0,05%-ийн этанолд уусмал бэлтгээд гэрлийн нягтыг нягтыг "Spectronics-1201-Е-1001"-т 190-900 нм-т 0,05%-ийн этанолтой харьцуулан хэмжиж спектрийн зураглалыг (1-р зураг) гаргасан.

Спектрийн зургаас үзэхэд 0,05%-ийн спиртэнд бэлдсэн уусмал нь 278 нм-т хамгийн тогтвортой гэрлийн нягтыг үзүүлсэн. Иймд 0,05%-ийн спиртэнд хлорамфинаколын янз бүрийн концентрацитай уусмалуудыг бэлтгээд тэдгээрийн гэрлийн нягтыг 278 нм-т хэмжсэний үндсэнд гэрэл шингээлтийн хувийн илтгэгчийг (Е1%1см) гэрэл шингээлтийн үндсэн хуулийн томъёогоор (1) тодорхойлж 1-р хүснэгтээр үзүүлэв. Жишээ нь: 0,05%-ийн этанолд хлорамфениколын 0,002%-ийн уусмалын гэрлийн нягтыг "Spectronics-1201-E-1001"—т 278 нм-т хэмжихэд хамгийн их гэрэл шингээлтийг (D=0,584) өгснөөс шингээлтийн хувийн илтгэгчийг ( Е1%1см) тодорхойлоход:

Хийсэн судалгаанаас үзэхэд хлорамфениколд:
□    тохирох уусгагч нь 0,05%-ийн этанол
□    хамгийн мэдрэг долгион 278 нм□ шингээлтийн хувийн илтгэгч 278 нм-т (Е1%1см) 292,0±0,5 болохыг тус тус тогтоосон.
Бидний гаргасан үзүүлэлтийг А.П.Арзамасцев, Л.И.Коваленко (1995) нарын тогтоосонтой харьцуулахад онцын зөрүүгүй байсан юм.
Фармакопейн шаардлага хангасан нитрофуралын нунтгаас гэрэл шингээлтийн үндсэн хуулийн шаардлагад тохирох (0,001 %-оор) концентрацаар 0,001 моль/л-ийн давсны хүчилд уусмал бэлтгээд гэрлийн нягтыг 0,001 моль/л-ийн давсны хүчилтэй харьцуулан "Spectronics-1201-E-1001"-T 190-900 нм-т хэмжиж спектрийн зураглалыг (2-р зураг) гаргасан.

2-р зураг. Нитрофуралын шингээлтийн УФ-спектр
Спектрийн зургаас үзэхэд нитрофуралын уусмал нь 380 нм-т хамгийн тогтвортой гэрлийн нягтыг үзүүлсэн. Иймд нитрофуралын уусмалын гэрэл шингээлтийн хувийн илтгэгчийг (Е1%1см) хлорамфинаколынхтой адил зарчмаар тогтоосон. Нитрофуралын уусмалын гэрэл шингээлтийн хувийн илтгэгч (Е1%1см) 380 нм-т 815 байсан нь судлаачдын[2,4] тогтоосонтой тохирч байв. Жоронд спектрофотометрийн аргаар тооны тодорхойлолт хийхийн тулд шинжлэх уусмалыг зохистой хэмжээгээр сулруулан гэрлийн нягтыг хлорамфинакол ба нитрофуралын хамгийн мэдрэг долгион болох 380, 278 нм-т нэрмэл устай харьцуулан хэмжиж холимогийн гэрэл шингээлтийн слектрийг гаргаж(3-р зураг) холимогт байгаа хлорамфеникол ба нитрофуралын спектрийг судлав.

Спектрийн зургаас(З-р) харахад: i хлорамфеникол 278 нм-т хамгийн их шингээлт өгч, 380 нм-т шингээлт өгөөгүй, i нитрофурал 260, 380 нм-т шингээлт өгч, хамгийн их шингээлтийг 380 нм-т өгсөн,
i энэ хоёр бодисын шингээлтийн спектр 260-300 нм-т давхцаж гэрэл шингээлт нь харилцан нөлөөлөх учир жоронд байгаа хлорамфениколыг 278 нм-т шууд тодорхойлох боломжгүй нь харагдаж байна.
<    энэ хоёр бодисын шингээлтийн спектр 380 нм-т давхцаагүй учраас холимогт байгаа нитрофуралыг 380 нм-т тодорхойлоход хлорамфеникол нөлөөлөхгүй нь тодорхой байна.
<    Спектрийн зургаас харахад энэ холимогт байгаа нитрофурал, хлорамфеникол хоёр нь 260-400 нм-т шингээлт өгч байгаа учир спектрофотометрийн УФ-спектрт тодорхойлох боломжтой юм.
3-р зурган дахь спектрийн үзүүлэлтэнд тулгуурлаж уусмалыг шинжлэх аргачлалыг боловсруулсан. Шинжилгээний аргачлал:
1 .Нитрофурал. Шинжлэх уусмалаас 1,5 мл-ийг авч 25 мл болтол нь нэрмэл усаар сулруулж УФ-спектрофотометрийн 1 см-ийн зузаантай кюветэнд хийж гэрлийн нягтыг 380 нм-т нэрмэл устай харьцуулан хэмжиж спектрофотометрийн тодорхойлолтын зарчмийн нэг арга болох бодисын шингээлтийн хувийн илтгэгчийг ашиглан холимогт агуулагдаж байгаа нитрофуралын хэмжээг(Х) 1-р томъёог ашиглан г-аар тодорхойлно.

2. Хлорамфеникол. Жоронд байгаа нитрофурал, хлорамфеникол хоёрын шингээлтийн спектр 260-300 нм-т давхцаж гэрэл шингээлт нь харилцан нөлөөлөх учир хлорамфениколыг УФ-спектрофотометрийн тусгаарлан шингээх аргаар тодорхойлох шаардлагатай болсон.

Шинжилгээнд авсан(1) уусмалын гэрлийн нягтыг 278 нм-т нэрмэл устай харьцуулан хэмжиж (2-р томъёогоор) хлорамфениколын хэмжээг(Х) г-р бодож тодорхойлно.

З.Жорын найрлага дахь натрийн хлоридын хэмжээг титриметрийн аргаар тодорхойлно.

Боловсруулсан аргачлалын дагуу жорын найрлага дахь эмүүдийн тооны тодорхойлолтын үр дүнгийн үзүүлэлтийг(2-р хүснэгт) гаргав.

Хүснэгтээс харахад жорын найрлага дахь нитрофуралын хэмжээ 10 мл уусмалд 0,980-1,02 мг байхаас 0,994- 0,998 мг , хлорамфеникол нь 21,25 - 28,75 мг байхаас 24,7-24,9 мг байгаа нь тухайн эмийн шинжилгээнд хэрэглэсэн спектрофотометрийн аргын нарийвчлалтайг харуулж, зөвшөөрөгдөх хэлбэлзлэлийн хэмжээнд тохирч байна




Энэ жорын бүрэлдэхүүнийг авч үзэхэд түүний найрлаганд байгаа рибофлавиныг тогтвортой өнгөтэй нэгдэл үүсгэх урвалд оруулж фотоэлектроколориметрийн аргаар тодорхойлоход цаг хугацаа урвалж бодис шаардахаас гадна олон бодистой хамт найруулагдсан учир шинжилгээний үр дүнгийн үзүүлэлт муу, шинжлэхэд тодорхой бэрхшээлтэй тулгардаг. Бид спектрофотометрийн аргыг рибофлавинтай хлорамфениколын холимогийн шинжилгээнд хэрэглэх боломжийг тогтоох зорилгоор хэд хэдэн хувилбарыг авч үзсэн.
Шинжлэх уусмалаас 2 мл-ийг авч 50 мл-ийн хэмжээст колбонд хийж хэмжээс хүртэл нэрмэл усаар сулруулж уусмалаас спектрофотометрийн кюветэнд хийж Spectronics-1201-E-1001-fl 190-900 нм-ийн долгионы спектрт гэрлийн нягтыг нэрмэл устай харьцуулан тус тус хэмжихэд 268; 278; 350; 450 нм-т шингээлт өгсөн бөгөөд 268, 278 нм-т хамгийн их шингээлт үзүүлсэн.

Холимогийн гэрэл шингээлтийн спектрийг зурж(3-р зураг) гаргасан.

Спектрийн бичлэгээс үзэхэд жорын найрлаганд орсон:
-    хлорамфеникол - 278 нм-т хамгийн их шингээлт өгч 350, 450 нм-т шингээлт өгоөгүй,
-    рибофлавин - 268, 350, 450 нм-т тус тус шингээлт өгч хамгийн их шингээлтийг 268 нм-т өгсен,
-    рибофлавин, хлорамфеникол хоёр хамгийн их шингээлтийг 268-278 нм-т үзүүлсэн учраас холимогт тодорхойлохдооУФ-спектрофотометрийг хэрэглэнэ.
-    рибофлавин, хлорамфеникол хоёрын хамгийн их шингээлт өгсөн гэрэл шикгээлтийн спектр 260-278 нм-т давхцсан учраас холимогт хамт байгаа тохиолдолд шингээлт нь харилцан нөлөөлдөг нь харагдаж байна. Иймд спектр нь давхацдаг, гэрэл шингээлт нь харилцан нөлөөлдөг, рибофлавин ба хлорэмфениколыг холимогт хамт байгаа тохиолдолд УФ-спектрофотометрийн аргаар тодорхойлохдоо холимогийн гэрлийн нягтыг хамгийн мэдрэг долгион тус бүрд (268, 278 нм-т) хэмжиж агууламжийг спектрофотометрийн аргын тооцооны тэгшиттэлийн систем (3-9-р томъёо)-ийг ашиглан тодорхойлох нь зохимжтой юм.




 

Ном зүй

1. Монгол улсын хууль. Эмийн тухай. 1998.
2. Беликов В.Г., Вергейчик Е.Н., и со авт.\"Лабораторные работы по фармацевтической химии \". М.1989.
3. Гусева Л.Н., СивицкаяО.К.,исо авт.\"Сравнительная оценка некоторых методик титриметрического определения хлорамфеникол в глазных каплях \"./-Фармация.1984.№ 5.с. 68-69.
4. Д.Дүнгэрдорж. Зайлашгүй шаардлагатай эмийн хурдавчилсан шинжилгээ..УБ.1996.
5 .Кулешов М.И.,Гусева Л.Н., и со авт.\" Анализ лекарственных форм изготовляемых в аптеках.\". М.1989.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1338
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК