Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (014) 2002.No2(014)
АЗЦХ ба амьсгууртас өвчний үед Mycoplasma pneumoniae-н эсрэг бие IgG ба IgM судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ч.Эрхэмцэцэг

 
Абстракт

Mycoplasma pneumoniae нь амьсгалын эрхтэний болон бусад эрхтэн системийн үсгэгч болдог бөгөөд ялангуяа уушигны цочмог үрэвсэл, цочмог амьсгуурстас, архаг лмьсгуурстас үгдрэх өвчний эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй хавдрын үед 15-40% нь илэрдэг болохоос гадна Менингит, энцефалит, панкреатит, Стивина-Джонсоны шинж тэмдэг, сонсох мэдрэхүй алдагдах эмгэг зэрэг өвчин илэрдэг болохыг судлаачид дурьдсан байна. Үүнээс гадна судлаачидын үзэж байгаагаар Mycoplasma pneumoniae халдварын эпидеми нь хамт олоноороо амьдарч ажиллаж байгаа хүмүүсийн дунд /цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд, оюутан, сурагчид, цэргийн албан хаагчидын дотор/ өндөр хувьтай илэрдэг байна. Орчин үед уг халдварыг оношлох нарийн өвөрмөц олон арга лрактикт нэвтэрч байна. Үүний нэг нь эсрэг дархлаастын сорил юм. Уг аргын тусламжтайгаар Mycoplasma pneumoniae-ыг богино хугацаанд найдвартай оношлох боломжтойгоос гадна олон хүнийг нэг доор хамарсан шинжилгээг нэг дор хийх бломжтой юм. Манай орны хувьд Mycoplasma pneumoniae-ыг судлах ажил хийгдэж байгаа бөгөөд лаашид уг халдварыг оношлох аргыг практикт нэвтрүүлэх нь нэн чухал асудал байсаар байна.
Судалганы зорилго
Судалгааны ажлын хүрээнд бид Mycoplasma pneumoniae IgG ба IgM эсрэг биеийг эсрэг дархлаастын сорилын аргаар оношлох зорилт тавьсан болно.
Судалгааны явц ба үр дүн
Судалгааг 1999-2000 онд Улаанбаатар хотод /Анагаах Ухааны Их Сургуулийн Бичил амь судлалын ба Дархлаа судлалын тэнхэм / болон Алматы хотод /БАСЭШИ/ хийсэн болно. Уг судалгааны ажлын явцад цочмог амьсгууртас ба АЗЦХ гэсэн оноштой 62 өвчтөнг Улаанбаатар хотоос, 70 өвчтөнийг Алмата хотоос нийт 132 өвчтөн сонгон авч шинжилсэн.
Судалгаанд хаөмрагдсан нийн хүмүүсийн 69 /52.3%/ нь эмэгтэй, 63 /47.7%/ нь эрэгтэй байсан. Өвчтөний ийд\лдсийг зохих зааврын дагуу авч лабораторид хүргүүлсэн. Эсгэг дархлаастын сорилд / Хема-Медик/ фермийн тест системийг хэрэглэж шинжилгээний дүнг 492 нм долгионы урттай MR700 microplate Reader / Герман/ спектрофотометрийн тусламжтайгаар гаргав. Судалгааны явцад цочмог амьсгуурстас болон АЗЦХ гэсэн оноштой өвчтөнүүдэд
Mycoplasma pneumoniae эсрэг бие илэрсэн байдлыг хүснэгт 1 харуулав.
Цочмог амьсгуурстас ба АЗЦХ өвчтөнд Mycoplasma pneumoniae илэрсэн байдал:

Хүснэгт 1 үзэхэд цочмог цочмог амьсгуурстас болон амьсгалын замын цочмог халдварт өвчний үед /Улаанбааатар / Mycoplasma pneumoniae-нь эсрэг биеийг IgM нь 25.8±5.5 IgG нь 19.4+5.0 илэрсэн болно. Mycoplasma pneumoniae илэрсэн байдлыг өвчний оноштой ны хамааруулан авч үзэв. /хүснэгт2/
Mycoplasma pneumoniae эсрэг бие илэрсэн өвчнүүдийн бүтэц

Алматы ба Улаанбаатар хотын өвчтнүүдийн дунд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд] Mycoplasma pneumoniae эсрэг бие нь бараг ижил хувьтай илэрсэн боловч, цочмог амьсгуурс! тас өвчний үед Mycoplasma pneumoniae эсрэг бие IgM /28.5±8.7%, 32.6±6.7%/ ба IgG /25.0±8.1%, 24.5±6.1% / нь илүү илэрсэн харагдаж байна.
Дүгнэлт
1.    Цочмог амьсгуурстас болон АЗЦХ өвчний үед эсрэг дархлаастын урвалаап Mycoplasma pneumoniae-ын эсрэг биетодорхойлогдоход IgM 28.8±3.9 %, ба ба IgG 21.2+3.5% илэрсэн болно.
2.    Улаанбаатар болон Алматы хотын хооронд судалгааны дүнг харыдуулан үзхэд бараг! ижил байна.
3.    Цочмог амьсгуурстас өвчний үед Mycoplasma pneumoniae-ын эсрэг IgM 28.5±8.7°/с 32.6+6.7% ба IgG 25.0±8.1%, 24.5+6.1% байгаа нь бусад судлаачдынхтай тохири байна.


 

Ном зүй

1. Покровский В.И, Онищенко. Г.Г, Черкаский Б. Л Актуальные направления совершенствования пропилактики инфекционных болезней// Эпидемологи и инфекционние болоезней-2000-lc 4-7
2. Abelc Horn, М, Bush U Nischeo. Et al / molecular approaches to diagnosis of pulmonary diseases ti Mycoplasma pneumoniae// J.Clin microbiologi 1999-V.37 P. 14-17
3. Ч. Эрхэмцэцэг И.Х.Шуратов Г.У.Дюскаллиева. Г.Жанбаа Исследование свободн< циркулирующих антигенов и антител при диагностике инфекции Mycoplasma pneumoniae Вестнш Казахского НациональногоМед Унив 2001 №13 с38-41 Каз ГМУ-Вестник
4. Ч.Эрхэмцэцэг Т.Д Укабаева И.Х. Шуратов , Г.У Дюскалиева Серологическое изученис1| этиологической структуры пневмоний у детей // Педиатрия и детская хирургия казахстана.-№3.-Л\' с.56-58
5. Dos rio-Zetsma L. W Zaat S.A el al Comparision ofPCR culture and serological test for diagnosis cfl Mycoplasma pneumoniae respiratory tract infection in children // J.Clin Microbiol.-1999-Y37.-P14-17
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 289
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК