Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (013) 2002.No1(013)
Бие махбодын фосфорын солилцоо
( Судалгааны өгүүлэл )

АУ-ны доктор /Phd/.дэд проф.Д.Энэбиш Стоматологич их эмч Э.Амгалан

 
Абстракт
Кальцийн солилцоотой нягт холбоотой бөгөөд фосфор нь хүний биеийн жингийн 1% орчмыг эзэлнэ. 70кг жинтэй хүнд 21,74 моль буюу 670г орчим фосфор байна гэсэн үг.Их биеийн яс, шүдэнд 90% орчим, үлдсэн хэсэг нь эсийн дотор гол анион болж оршино. Фосфор янз бүрийн фософрын эфирүүд.кофермент, уураг, нуклеины хүчил, өөх тосны /липид/ найрлагад ордог.Фосфорын нэгдлүүдийг хүчилд уусдаг, үл уусдаг гэж ангилдаг. Хүчилд уусдаг фосфорын нэгдлүүдэд фосфорын органик бус давсууд, нүүрс усны фосфорын эфирүүд /гексоза.пентоза, триозофосфатууд/, креатинфосфат, фосфор агуулсан ферментүүд, АТФ г м орно. Хүчилд уусдаггүй нэгдлүүдэд фосфор агуулсан липидүүд, нуклеины хүчлүүд, уураг орно. Цусанд фосфор үндсэн 4 төрлийн нэгдэл байдлаар: органик биш фосфор, органик фосфорын эфир, фосфолипид ба чөлөөт нуклеотид хэлбэрээр орших ажээ. Эритроцит фосфорын эфирээр баялаг, харин сийвэнд бага байдаг. Цус, түүний ийлдсэнд органик биш фосфор бараг адил хэмжээтэй байх ба 1,0-2,3 ммоль/л, насанд хүрсэн хүнд 1,0-1,5ммоль/л байна. РН 7,4 байхад сийвэнгийн органик биш фосфатын 80% нь НР04 ион, 20% Н2Р04 байдалтай байх аж. Фосфатын биохимийн үүрэг нь асар их юм. Ясны эдийн бүтцийн гол хэсэг. Бодисын солилцооны хэвийн явцыг хангагч макроэргийн нэгдлүүдийн холбооны найрлагад орж энергийн солилцоонд чухал үүрэг. /АТФ, АДФ, ГДФ, креатин фосфат г м/ Фосфорын хүчлийн шууд оролцоотойгоор нүүрс усны болон /гликолиз.гликогенолиз/ өөх тосны солилцоо явагдана. Фосфор нь ДНХ, РНХ-ийн найрлагад байдаг. Иймд уураг нийлэгжих, удамшлын мэдээлэл хадгалах, дамжихад зайлшгүй оролцдог. Биохимийн субстратууд фосфоржин идэвхижээд бодисын солилцооны хувиралд ордог. Усанд уусдаг нилээд витаминууд /В1, В6, г м/ фосфоржоод кофермент болдог. Исэлдэн фосфоржих үйл явцын үр дүнд их энергитэй нэгдэл АТФ үүсдэг. Фосфолипид, фосфопротеидын бүрэлдэхүүн хэсэг болж эсийн мембраны бүтцэнд орно. Органик биш фосфат нь цусны болон эдийн шингэний буфер тогтолцоог бий болгож, гэдсэнд кальцийн ионы шимэгдэлтийг идэвхижүүлнэ. Фосфорын хоногийн хэрэгцээ нь 30 ммоль/ 0,9г/ жирэмсэн эмэгтэйд 30-40% илүү хөхүүл эхчүүдэд 2 дахин их шаардлагатай. Хөхөөр хооллодог хүүхэд хоногт биеийнхээ 1кг жинд 0,8 ммоль орчим фосфор авч байвал хэрэгцээний доод түвшин гэж үздэг. Хүн фосфорыг ургамлын ба амыны гаралтай хоол хүнсний хамт фосфопротеид, фосфат байдлаар авдаг. Ходоод гэдсэнд фосфор нь органик нэгдлээсээ салж, нарийн гэдсэнд шимэгдэх бөгөөд энэ нь гэдэсний хөндийд буй фосфорын хэмжээ, шүлтлэг фосфатаза ферментийн идэвхи зэргээс хамаарана. Шүлтлэг фосфатаза-гийн идэвхийг Д витамин сайжруулна. Энэ ферментийн идэвхи дарангуйлагдвал фосфорын шимэгдэлт саатдаг. Паратиреоид даавар, фосфор шимэгдэлтийг хүчтэй болгоно.Шимэгдсэн фосфор v.portae-aap элгэнд очиж төрөл бүрийн фосфоржих урвалуудад оролцоно. Нэг хэсэг нь давс байдлаар элгэнд хадгалагдан үлдэж хэрэгцээгээр цусанд орон улмаар булчин, ясны эдэд очиж "ашиглагдана". Булчинд креатинфосфат нийлэпжихэд фосфор хэрэгтэй. Өсч буй бие махбодод ясжилтанд оролцоно.
Биеэс гэдэс, бөөрөөр дамжин голдуу фосфорт кальци байдлаар гадагш ялгарна Шээсээр гуравны хоёр нь фосфорт натри, калийн давс, гуравны нэг нь фосфорт кальци, магнийн давс байдлаар гарна. Фосфорын гомеостазыг гол зохицуулагчид нь паратиреокрин, кальцитонин, Д витамин юм. Паратирин нь сийвэнгийн фосфатыг бууруулах ба энэ даавар багасахад фосфорын эргэн шимэгдэлт нь /реабсорбци/ нэмэгдэнэ. Кальцитонин цусны фосфатыг багасгах /гипофосфатеми/ үйлчилгээтэй, эргэн шимэгдэлтийг багасгаж, шээсээр ялгарахыг /экскреци/ нь нэмэгдүүлнэ. Д витамин нарийн гэдсэнд фосфор шимэгдэх явцыг идэвхижүүлж улмаар фосфор.кальцийн давсыг ясанд очих, эрдэсжүүлэх, "боломжийг" олгодог.
Өсөлтийн даавар /самототропин/ беөрөнд фосфорын эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг байхад вазопрессин шээсээр гадагш ялгарахыг нь ихэсгэдэг аж. Шээсээр фосфат гарах нь /фосфатури/ эрс ихсэж, мөн хоёр валенттай катионууд их ялгарах нь бөөрний дутагдлын онцлог шинж юм. Энэ нь хоёрдогч байдлаар гиперпаратиреоз болсоноос фосфатури илэрдэг. Фосфорын солилцоо алдагдах нь мөн л цусан дахь
 
түүний агууламж ихсэх /гиперфосфатеми/ ба багасах /гипофосфатеми/ байдлаар илэрнэ. Гиперфосфатеми олон шалтгаантай боловч голдуу архаг нефрит, нефросклероз, бөер усжих (гидронефроз), бөөрний сүрьеэ, бөөр уйланхайжих /поликистоз/, бөөрний хавдар зэргээс болсон бөөрний архаг дутагдлын үед тод илэрнэ. Энэ үед өвчний цаашдын тавиланг /прогноз/ тодорхойлох ач холбогдолтой гэж үздэг Мөн гипопаратиреоз, Д витамины тун хэтрэх /Д гипервитаминоз/ акромегали. гипертиреоз, Адиссоны өвчин, элэгний цочмог хатингиршил, миеломын өвчин. лейкоз зэргийн үед гиперфосфатеми ажиглагдана. Ердийн нөхцөлд бөөрөнд фосфат чөлөөтэй шүүрч гараад 90% нь тахир сувганцаруудад /проксималь/ эргэн шимэгдээд үлдсэн 16-25,6 ммоль орчим нь шээсээр ялгарах ёстой.Жирэмсний хордлого, хүүхдийн спазмофили өвчин, хэт ягаан туяагаар шарах тун хэтрэх, хугарсан яс бороолох үед гиперфосфатеми болох нь харин сайн шинж тэмдэг юм. Тамирчин хүмүүс булчингийн идэвхитэй ажпуудын үед органик нэгдлүүдээс фосфор нь тасарч цусанд орсоноор гиперфосфатеми илрэх тал бий. Гипофосфатеми нь цусны фосфор 1 ммоль/л-с доош болоход илрэх ба ялангуяа сульдаа /рахит/ өвчний үед онцлог юм. Кальци, органик биш фосфорын харьцааны /Са:Д/ коэффициент 1,9-2,0 байх ба сулдаагийн үед 3,0 ба түүнээс дээш болох нь оношийн их ач холбогдолтой. Паратирин /паратиреокрин/ хэт ялгарах буюу бөөрний тахир сувганцаруудын эргэн шимэх тогтолцооны төрөлхийн алдагдалтай холбоотой. Фанконийн хам шинж, фосфатдиабет зэрэг өвчний үед гипофосфатеми тохиолдоно. Энэ үед фосфор шээсээр их ялгарна / гиперфосфатури/. Анхдагч, хоёрдогч гиперпаратиреоз, архины архаг хордлого, чихэр-шижин, яс зөөлрөх /остеомаляци/ зэрэг олон эмгэгуүдийн үед гипофосфатеми ажиглагдана.
 
Ном зүй

1. Бышевский А.Ш.Терсенов О.А. Биохимия для врача М. 1994 стр 300-301
2. Вельтищев Ю.Е, Ермолаев М.В, Ананенко А.А. Обмен веществ у детей М.1983 с.,20-21
3. Горячковский А.М, Справочное пособие по клинической Биохимии. Одесса 1994 с.345-346
4. Камышников B.C. Справочник по клинико-биохимической лабораторной диагностике Т-2 М-2000 С.302-309
5. Клинико-диагностическое значение лабораторных показателей, М.1995С.66-67
6. Комаров Ф.И, Коровкин Б.Ф Биохимические показатели в клинике внутренних болезней М 1999 с.163-164
7. Лабораторные методы исследования в клинике /справочник/ М.1987 с.270-276
8. Ленинджер А Основы биохими Т-3 М-1985 с.838-839
9. Лифшиц В.М, Сидельникова В,И. Биохимические анализы в клинике /справочник/ М.1998 стр 193-196
10. Марри Р.Греннер Д и др. Биохимия человека Т-2 М-1993 с.282-283
11. Маршалл В,Дж. Клиническая биохимия М.1999 с.212-219 с.42
12. Мусил Я. Основы биохими патологических процессов М.1985 с.148-149
13. Руководство по клинической лабораторной диагностике Т-3 К-1986 с.227-230
14. Страйер Л Биохимия Т-2 М.1984 с-71-72
15. Уайт А, Хендмер Ф и др. Основы биохими М.1981 Т-3 с.1502-1503
16. Энэбиш Д Бодисын солилцооны биохими УБ 2000 X.159-160 с.154-156
17. Whitby L.G.,Percy I.M et all. Lecture notes on clinical chemistry. Second edition oxford 1983 c 276-279
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2489
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК