Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (013) 2002.No1(013)
Нярайн халдварын эх сурвалжууд
( Судалгааны өгүүлэл )

А.Хишигдорж, Д.Содбаяр

 
Абстракт
Ургийн халдвар
Ураг халдвар авах олон хүчин зүйл бий. Үүнд эхийн дархпаа, гадны янз бүрийн өвчин үүсгэгчийн үйлчлэл чухал нөлөөтэй. Жирэмсэн үед зонхилон ходоод гэдэсний зам, амьсгалын дээд замын вируст халдвар тохиолдоно. Эдгээр өвчнүүд нь ихэвчлэн өөрөө эдгэрдэг тул урагт онц нөлөөлдөггүй. Харин тархмал шинж чанартай халдвар (улаанууд, тэмбүү, токсоплазмоз, цитомегаловирус, салхин цэцэг, сүрьеэ, нянгийн халдвар) ихсээр дамжин эхээс урагт халдварлавал ураг өвчилж; дутуу төрөх, зулбах, төрөлхийн гажигтай төрж болно.
Ургийн өвчнийг оношлох, эмчлэх үр дүнтэй шинэ шинэ арга бий болж амьдралд нэвтрэхийн хирээр тэдгээр процедуртай холбоотой халдварт хүндрэлүүд гарсаар байна. Амниоцентезийн улмаас зарим тохиолдолд амнионит, ургийн халдвар үүсч, улмаар энэ нь ноцтой хүндрэл, үхэлд хүргэдэг. [1-3]
Ургийн ус ихтэй үед умайд цус сэлбэснээс ураг халдвар авдаг. Бичилбиетнээр халдварлагдсан цусыг умайд сэлбэснээс цитомегаловирусын халдвар [4], Acinetobacter calcoaceticus-p үүсгэгдсэн бактериеми [5] болсон тохиолдол бий. Ургийн толгойн үстэй хэсгийн буглаа, панникулит, гавлын ясны остеомиелит тохиолдож байсан тухай мэдээ ч бий. [6-17]
Төрөлхийн халдварыг оношлох нь түвэгтэй байдаг: нян, эгэл биетэн, вирусын гаралтай тархмал халдвараар өвчилсөн хөхүүл хүүхдийг шинжпэх явцад ижил төрлийн олон шинж тэмдэг илэрдэг. Хэрэв хүүхэд цусархаг тууралт, шарлалт, элэг дэлүү томтой, менингоэнцефалит, хатгалгаатай төрвөл нянгийн гаралтай септицеми, токсоплазмоз, улаанууд, энгийн херпес, тэмбүүгийн халдвар мөн эсэхийг нарийвчлан судалж, ялган оношлох хэрэгтэй. Бактериологи, серологи, биопсийн шинжилгээний хариу; илэрч буй хамшинж дээр тулгуурлан өвчний үүсгэгчийг тогтооно.
 

Ургийн халдварын талаар баримталж буй анагаах ухааны үндсэн чиглэл бол түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Хэрэв төрсний дараа ггухайн өвчний онош тогтоогдвол өвчлөл, нас баралт, хүндрэлд нөлөөлөх бараг боломжгүй байдаг. Ургийн халдвар нь үр хөврөлийн хөпжил; төв мэдрэлийн тогтолцоо, харааны эрхтэн, зүрх, ясны тогтолцооны хөгжилд нөлөөлдөг. Хүснэгт 1-д ургийн халдварыг зонхилон үүсгэгчид, халдварын эх уурхай, дамжих зам, уг халдвараас сэргийлэх үр дүнтэй аргуудыг үзүүлэв.
Амниоцентез, ургийн хэвлийн хөгжпийн мониторинг, төрөх явцад урагт хийх мэс ажилбар, цус юүлэлт зэргийг гүйцэтгэхийн өмнө түүний эцсийн үр дүнг халдвар авах болон бусад хүндрэл үүсэх эрсдэлтэй харьцуулах хэрэгтэй. Аселтикийн дэглэмийг чанд сахих (гарыг тогтмол угаах), халдварт хүндрэлийг эрт оношлох замаар янз бүрийн ноцтой үр дагаврыг бууруулж болно.
Төрөх явцад нярайд тохиолдох халдварууд
Ургийн хальс ховхрох, ураг төрөх замаар өнгөрөх үед эхийн төрөх замд байршдаг бичилбиетнээр ураг халдварладаг. Төрөх замд янз бүрийн бичилбиетэн байршина. Бэлгийн замын хэвийн бичилбиетнээс хамгийн их тохиолддог нь грам сөрөг Enterobacteriaceae, грам эерэг аэроб, анаэроб коккууд (ялангуяа стрептококк), мөөгөнцөр (зонхилон Candida albicans) зэрэг болно. Эдгээрээс гадна төрөх замд Listeria monocytogenes, В бүлгийн стрептококк, N.gonorrhoeae, N.meningitidis, энгийн херпес вирус, цитомегаловирус, хепатитын вирус, Chlamydia trachomatis байж болно. Эдгээр бүх бичилбиетнүүд нярай хүүхдэд ноцтой өвчин үүсгэнэ.
"Эрүүл" эхчүүдийн 2-25%-д нь В бүлгийн стрептококк илэрчээ. [18,19] Шинжилгээгээр бичилбиетний ургалт илэрч байсан эмэгтэйгээс төрөх замаар (кесарев хагалгаа хийлгүй) терсөн хүүхдүүдийн 42-72% (ойролцоогоор 58%)-д нь тухайн бичилбиетэн илэрч байжээ. Бичилбиетэн илэрсэн тэдгээр хүүхдүүдийн денгеж 1-2%-д нь өвчин үүсгэж байв. [18] Дараах тохиолдлуудад В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн септицеми болох эрсдэл эрс (10-15%) нэмэгддэг байна:
1. Хэвлий дэх хөгжлийн 37 долоо хоногоос бага хугацаанд төрөх
2. Ургийн хальс ховхорсноос хойш 24 цагаас илүү хугацааны дараа төрөх
3. Хориоамнионит болох
4. Эх нь В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн бактериемитэй байх
Нярайд пенициллин тарих замаар В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн септицемигээс сэргийлж болно. Төрж байх үед эхэд ампициллин тарих нь септицеми эхээс хүүхдэд шууд дамжих явдлыг эрс бууруулдаг ажээ. [20, 21]
Төрснөөс хойш 1 цагийн дараа нярайд G пенициллинийг булчинд тарихад (хяналтын бүлгийн нярайтай харьцуулахад) В бүлгийн стрептококкор үүсгэгдсэн септицеми болох нь багасч, харин грам сөрөг болон пенициллинд тэсвэртэй бусад бичилбиетнээр үүсгэгдэх септицеми болох нь ихэссэн байна. [22] Дор дурьдсан нөхцлүүдэд хими-заслыг хийнэ:
Ихрүүдийн нэг нь эрүүл, нөгөө нь В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн септицемитэй
Тухайн эмэгтэй урьд нь В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн септицемитэй хүүхэд терүүлж байсан өгүүлэмжтэй.
Хепатитын В вирус мөн ихсээр дамжина. Хепатитын вирусын Ве-эсрэгтөрөгч эерэг эхээс төрсен хехүүл хүүхдийн 90 гаруй хувь нь уг вирусээр өвчилдөг. Тэдгээр хүүхдүүдэд өвчний хүнд хэлбэр илрэх нь цөөн ч, халдвар авсан хүүхдийн 85-90% нь архаг вирус-тээгч болдог. [23] Хепатит В-н эсрэг вакцин, иммуноглобулиныг хавсран хэрэглэх замаар Ве-эсрэгтерегч эерэг эхээс терсөн хүүхдийн 94%-д нь халдвар шууд дамжихаас сэргийлж чадсан байна. [24]
Энгийн херпес вирус (ЭХВ) нь төрөх явцад нярайд байршин, хүнд явцтай өвчин үүсгэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1% жирэмслэлтийн явцдаа бэлэг эрхтэний херпесийн анхдагч эсвэл рецидив халдвартай байдаг нь цитологийн шинжилгээгээр тогтоогджээ. [25-27] Төрөх замаар төрөх, ургийн хальс ховхорсноос хойш 4 цагаас илүү хугацааны дараа төрөх, анхдагч халдвар авах зэрэгт нярай хүүхдэд эмнэлзүйн илрэл бүхий өвчин үүсэх явдал 40-60% байдаг. [25] ЭХВ-ийн халдвар нярайд арьсны өвчин, нүд салст бүрхэвчийн гэмтэл, тархмал халдвар, менингоэнцефалит хэлбэрээр илэрнэ. [28] ЭХВ-ийн халдвараас шалтгаалсан нас баралт 65% байгаа бөгөөд харин амьд үлдсэн хүүхдэд мэдрэлийн ноцтой урхаг үлддэг байна. [29]
Төрсний дараах халдвар (Эмнэлгийн дотоод халдвар)
Төрсөн цагаас эхпэн нярай, ургийг тойрсон ариун орчинд байхаа больж, түүнд хүрээлэн буй гадаад орчны эд зүйлс, эх, эмнэлгийн ажилтны зүгээс янз бүрийн бичилбиетэн үйлчлэх болно. Нярай хүүхдийн бие махбодийн дархлалын тогтолцоо гүйцэд хөгжөөгүй байдаг тул "хэвийн" гэгдэх бичилбиетэн ч түүнд өвчин үүсгэх явдал бий. Тиймээс бусад эмнэлгүүүдэд хийх шаардлагагүй гэж тооцогддог халдвар эсэргүүцэх арга хэмжээг энэ тохиолдолд зайлшгүй хийх хэрэгтэй болдог.
Хугацаандаа төрсөн эрүүл нярайд амьдралын 2-3 дахь хоногоос эхлэн хэвийн бичилбиетэн байршиж эхэлдэг. Амны хөндий, хүй орчмоор Staph.epidermitidis, альфа-цус задлагч стрептококк; ходоод гэдэсний замд E.coli, лактобактери, агааргүйтнүүд байршина. Харин эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй нярайд дээрхээс ялгаатай байдал ажиглагдцаг. Төрсний дараа 8 хоногтойгоос хойш бичилбиетэн байрших бөгөөд амны хөндий, залгиур, хүй орчмоор эхлээд E.coli байршиж байснаа аажимдаа өөр нян (Klebsiella, Enterobacter, Citrobacter)-p солигддог. Эцэст нь хэлэхэд, эрчимт эмчилгээний тасагт 1 cap ба түүнээс дээш хугацаагаар эмчлүүлсэн нярайд ховор тохиолдох микрофлорууд байршдаг байна. [30]
Эрчимт эмчилгээний тасагт буй нярайгаас ялгаж авсан грам сөрөг нянгийн антибиотик мэдрэгийг тодорхойлоход, аминогликозид тарих явдал бичилбиетэн тухайн аминогликозидэд тэсвэрлэх чадвартай шууд хамааралтай байв. [31] Ялган авсан энтеробактерийн тэсвэрлэх чадварыг судлаад, эрчимт эмчилгээний тасагт антибиотик хэрэглэх нь энтеробактериар үүсгэгдэх нярайн үжлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээний үр дүнд нөлөелехгүй байгааг тогтоожээ. [32]
Klebsiella pneumoniae-p үүсгэгдсэн септицемийн дараалан гарсан хэд хэдэн дэгдэлтийг судалж үзэхэд [33], уг халдварын эх уурхай нь нярайн ходоод гэдэсний зам, харин эпидемийн омог эмнэлгийн ажилтны гараар дамжин тархсан байжээ. Зарим процедурыг (амьсгалын уутаар сэхээн амьдруулах, хамар-залгиураас шингэн соруулж авах, назогастраль гуурс тавих г.м) гүйцэтгэхдээ асептикийн дэглэмийг баримтлаагүйгээс эмнэлгийн ажилтны гараар дамжин тархсан байжээ.
Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй нярай ЭДХ-aa'p өвчлөх давтамж 5-25% байдаг. 904 нярайд хийсэн судалгаагаар [34], дээрх дамтамж 15.3% (бактериеми-1%, хатгалгаа- 29.3%, шээс ялгаруулах замын халдвар- 4.5%, менингит- 4%) байжээ. 1500 граммаас бага жинтэй төрсөн хүүхдэд эдгээр үзүүлэлт эрс ихэссэн байв. Эрчимт эмчилгээний тасагт буй нярайд тохиолдох эмнэлгтйн дотоод хапдварын талаар судалж үзэхэд [35]: бага жинтэй төрсөн, боталловын цорго битүүрээгуй, мэс ажилбар
болон багажит процедур хийлгэсэн нярайд халдвар үүсэх эрсдэл өндөр байв. Тухайн эмнэлэгт шинэ тасаг нээн, 1 нярайд ноогдох талбай ихсэн, нярайг тусгаарлах таатай орчин бүрдүүлж, ажиллагсдын тоог 50%-иар нэмэгдүүлэхэд нярайн халдварлалтын ерөнхий үзүүлэлтүүд буурсан байна.

 

Ном зүй

1. Fray R. Е., Davis Т. P.. Brown Е. A. Clostridium welchii infection after amniocentesis.-Br. Med. J., 1984, 288, 901-902.
2. An assesment of the hazards amniocentesis Report to Medical Research Council by their Working Party on Amniocentesis. - Br. J. Obstet. Gynecol., 1978, 85 (supp.2), 1-41.
3. United States National Institute of Child Health and Human Development Study Group. Midtrimester amniocentesis for prenatal diagnosis. Safety and accuracy. - JAMA, 1976, 236, 1471-1476.
4 King-Lewis P. A., Gardners. D. Congenital cytomegalic inclusion disease following intrauterine transfusion. - Br. Med. J., 1969, 2, 603-605.
5 Scott J. M., Henderson A. Acute villous inflammation in the placenta following intrauterine transfusion. - J. Clin. Pathol.,1972, 25, 872-875.
6 Wagener M.M., Rycheck R. R., Yee R. B. et al. Septic dermatitis of the neonatal scalp and maternal endomyometritis with intrapartum internal fetal monitoring. - Pediatrics, 1984, 74, 81-85. \'
7. Glaser J. B., Engelberg M., Hammerschiag M. Scalp abscess associated with Mycoplasma hominis infection complicating intrapartum monitoring. - Pediatr. Infect. Dis., 1983, 2, 468-470.
8. Gordero L, Anderson. C. W., Zuspan F. P. Scalp abscess : a benign and infrequent complication of fetal monitoring. -Am. J. Obstet. Gynecol., 1983, 146, 126-130.
9. Koszalka M. F., Jr., Hawerkamp A. D., Orleans M., Murphy J. The effects of internal electronic fetal heart rate monitoring on maternal and infant infections in high-risk pregnancies. - J. Repod. Med., 1982, 27, 661-667.
10. Goldkrand J.W. Intrapartum inoculation of herpes simplex virus by fetal scalp electrode. - Obstetr. Gynecol., 1982, 59, 263-265.
11. Rehu M., Haukkamaa M. Puerperal endometritis and intrauterine fetal heart rale monitoring. - Ann. Clin. Res., 1980, 12, 133-135.
12. Fribourg S. Contamination of intrauterine pressure transducers. - Am. J. Obstet. Gynecol., 1979, 135, 551-552.
13. Baker D. A., Mead P. B., Gallant J. M. et al. Water-borne contamination of intrauterine pressure transducers. - Am J. Obstet. Gynecol., 1979, 133, 923-924.
14. Kaye E. M., Dooling E. C. Neonatal herpes simplex meningoencephalitis associated with fetal monitor scalp electrodes. -Neurology, 1981, 31, 1045-1047.
15. Turbeville D. F., Heath R. £., Bowen F. W., Killam A. P. Complications of fetal electrodes: a case report. - Am. J. Obstet. Gynecol., 1975, 122, 530-531.
16. Overturf G. D., Balfour G. Osteomyelitis and sepsis: severe complications of fetal monitoring. - Pediatrics, 1975, 55, 244 247.
17. Adams G., Purohit D. M., Boda H. S., Anders B. F. Neonatal infection by herpes virus hominis type 2, a complication of intrapartum fetal monitoring.- Pediatr. Res., 1975, 9, 337.
18. Baker C. J., Barrett F. F. Transmission of group B streptococci among parturientwomen and their neonates. - J. Pediatr.,
1973, 83, 919-925.
19. Anthony B.F., Okada D.M., Hobel C.J. Epidemiology of the group B streptococcus: longitudinal observations during pregnancy. - J. Infect. Dis., 1978, 137, 524-530.
20. Boyer K.M., Gadzala C. A., Burd L. I. et al. Selective intrapartum chemoprophylaxis of neonatal group B streptococcal early-onset disease. I. Epidemiologic rationale. - J. Infect. Dis., 1983, 48, 795-816.
21. Yow M. D., Mason E. O., Leeds L. J. et al. Ampicillin prevents intrapartum transmission of group B streptococcus. -JAMA, 1979, 241, 1245-1247.
22. Siegal J.D., McCracken G. H., Rosenfeld C. R. Penicillin prophylaxis of group B streptococcal infections in neonates Status Program and Abstracts 21s1 Interscience Conference on Antimicrobial Agents and Chemotherapeutics. - Chicago, 1981, no. 313.
23. Stevens C.E., Neuroth R. A., Beasley R. P., Szmuness W. HbeAg and anti-HBe detection by radioimmunoassay: correlation with vertical transmission of hepatitis B virus in Taiwan. - J. Med. Virol., 1979, 3, 237-241.
24. Beasley R. P. et al. Prevention of perinatally transmitted hepatitis B virus infections with hepatitis B immune globulin and hepatitis B vaccine. - Lancet. 1983, 2, 1099-1102.
25. Nahmlas A. J., Josey W. £., Naib Z. M. et al. Perinatal risk associated with maternal genital herpes simplex infection. -Am. J. Obstetr. Gynecol., 1971, 110, 825-837.
26. Hanshaw J. C. Herpesvirus hominis infections in the fetus and newborn. - Am. J. Dis. Child, 1973, 126, 546-555.
27. Nahmlas A. J., Josey YJ. E., Naib Z. M. Significans of herpes simplex virus infection during pregnancy. - Clin. Obstetr Gunecol., 1972, 15, 929-938.
28. Whitley R.J., Nahmias A.J., Visintine A. M. et al. The natural history of herpes simplex virus infection of mother and newborn. - Pediatrics, 1980, 66, 489-494.
29. Nahmias A.J., Visintine A. M. Herpes simplex. - In: Infectious Diseases of the Fetus and Newborn infant/Eds. J. S. Remindton, J. O. Klein. -Philadelphia, WB Saunders, 1976, p.156.
30. Goidmann D.A., LeclairJ., Macone A. Bacterial colonization of neonates admitted to an intensive care environment. - J Pediatr., 1978, 93,288-293.
31. Franco J.A., Eitzman D. V., Baer H. Antibiotic usage and microbial resistance in an intensive care nursery. - Am. J. Dis. Child, 1973, 126, 318-321.
32. White R.D., Townsend T. R., Stephens M. A., Moxon E. R. Are surveillance of resistant enteric bacilli and antimicrobial usage among neonates in a newborn intensive care unit useful? - Pediatrics, 1981,68, 1-4.
33. Mayhall C.G. et al. Nosocomial Klebsiella infection in a neonatal unit: identification of risk factors for gastrointestinal colonization. - Infect. Control, 1980, 1, 239-246.
34. Hemming V. Q., Overall J. C., Britt M. R. Nosocomial infections in a newborn intensive care unit: results of forty-one months of surveillance. -N. Engl. J. Med., 1976, 294, 1310-1316.
?5 Goidmann D.A., Durbin W. A., Freeman J. Nosocomial infections in a neonatal intensive care unit. - J. Infect. Dis., 1981, 144, 449-459.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1270
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК