Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Зүрхний шигдээс ба эмгэгшилийн үед титэм судас ба эд эсэд гарах өөрчлөлтийн уялдаа холбоо.
( Судалгааны өгүүлэл )
С.Түндэврэнцэн, Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар, Сэ.Сүхбаатар. С.Энэбиш Анагаах ухааны их сургууль.
 
Абстракт
Өнөө үед зүрх-судасны өвчин нэн ялангуяа титэм судасны эмгэг буурахгүй байгаа нөхцөлд эмгэгтэй зүрхний титэм судсыг эд эсийн өөрчлөлттэй нь холбот-Г судлах асуудал манай орны хувьд нэн чухал бөгөөд клиникт зүрх судасны эмгэгийг оношлож эмчлэх тактик боловсруулах, титэм судасны рентген оношлогоо, шүүх эмнэлэг, эмгэг анатомийн практикт оношлогооны багагүй ач холбогдолтой юм. " „
Судалгааны материал ба арга зүй: Бид судалгаандаа эр, эм хоёр хүйсийн 22-79 насны, зүрхний эмгэгийн (зүрхний шигдээс ба эмгэгшил) шалтгаанаар гэнэт нас барсан 61 хүний цогцосны зүрхний титэм судсыг рентген шинжилгээний (ерөн-хий, дэлгэсэн) аргаар тодруулж, судасны өөрчлөлтэй хэсгээс эд эсийн шинжилгээг авч судалгааг явууллаа.
Судалгааны арга: Зүрхний титэм судсанд рентген туяа шингээгч бодис хар тугалганы ислийг 5-10% зарим тохиолдолд 40%-ийн цэлцэнтэй сульфат барииг" бэлтгэн шахаж рентген зураг авч уг судалгааг явуулсан. Зориулалтын бэлдсэн гуурсаа зүүн ба баруун титэм судсанд шургуулан тавьж, тодруулагч бодисыг эргэж гаргахгүйн тулд тус бүрийг нь бэхлэхдээ мэс заслын зүүнд бөх утас сүвэлж титэм судаснуудын эхэнд нь судасныхаа доогуур судсыг гэмтээлгүй хаван хатгаж гуу(эс бүрийг бэхлэж утсаа хөвөрхий чангалж боогоод зүрхийг 37-40 хэмийн халуунтай усанд дүрж тавиад рентген туяа тодруулагч бодисыг зүрхнийхээ зүүн, баруун титэм судсанд адил хэмжээтэйгээр ойролцоогоор 80-120 мм мөнгөн усны баганын даралттайгаар тусгай зориулалтын багажийн тусламжтайгаар лугших маягаар шахаж дууссаны дараа судасны амсрыг утсаар чангалж боосны дараа нь УРД-110 маркийн рентген аппаратаар зүрхний титэм судасны ерөнхий, дэлгэсэн рентген зургийг авч титэм судсыг стереомикроскопын тусламжтайгаар судлаж улмаар титэм судасны өөрчлөлттэй хэсгийн булчингийн эдээс 2-3X2-3 см хэмжээтэйгээр' авч 10% формалины уусмалд 3-5 хоног бэхжүүлж. Бичил бэлдмэл хийх ажиллагааг дараахь шатлалаар хийж гүйцэтгэв. Үүнд: шинжилгээнд авсан материалаа дундуур нь хоёр хувааж нэгийг нь нөөцөнд нөгөөг нь дамжилганд авч зөөлөн урсгалт усанд 2-3 цаг байлгаад авсан материалаа шүүдэг цаасанд усыг нь сайтар шингээж AT—4 маркийн дамжуулах аппаратын тусламжтайгаар 70%-ийн спиртэнд 3 цаг, 80%-ийн спиртэнд 3 цаг, 96%-ийн спиртэнд 3 цаг, 100%-ийн спиртэнд 3 цаг, спирттэй хлорформд 2 цаг, хлорформд 2 цаг тус тус байлгаад, парафинтэй хлорформд 24 цаг, 1-р ба 2-р парафинд тус бүр 2-3 цаг болгоод цутгалага хийж блок бэлтгэсний дараа микротомоор 5-15 мкм-ийн зузаантай зүслэгийг хийж улмаар тавиур шилэн дээр тавьж спиртэн дэнд парафиныг хайлж, будахдаа 1,2-р ксилолд 3 минут; 1,2—р спиртэнд тус бүр 3 минут; нэрмэл усанд 3 минут; гематоксилинд 3-5 минут байлгаад нэрмэл усанд 7-15 минут зайлж; давсны хүчил спиртын уусмалд 1-2 минут; нэрмэл усанд 3 минут; эозинд 0,5-1 минут; нэрмэл усанд 3 минут; будгийн 1,2-р спиртэнд тус бүр 3 минут; карболксилолд 4-5 минут; 1,2-р цэвэр ксилолд тус тус 3 минут байлгаад тавиур шилэн дээр бальзамдаж бүрхүүл шилээ наан бичил бэлдмэлээ бэлдэхийн зэрэгцээ зарим тохиолдолд будгийн бусад аргыг хэрэглэж судалгааг хийв. Судалгааны ажлын үр дүн ба хэлцэмж: Бид титэм судасны дутагдлаар нас барсан тохиолдолд титэм судасны рентген шинжилгээ хийж, судасны хэмжилтийг стереомикросколийн тусламжтай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ титэм судасны өөрчлөлтүүдтэй хэсгээр тэжээгдэж буй булчингийн эдээс эд эсийн ^ шинжилгээ авч судалгааг явууллаа. Бидний ажиглалтын явцад титэм судасны тэлэгдэлт, титэм судасны нарийсалт, титэм судасны зах ирмэгийн идэрмэгдэлт,
 
титэм судасны судас өнцөгшилт зэрэг судасны өөрчлөлттэй судсаар цусан хангамж авч буй зүрхний булчингийн эд эсэд титэм судасны хатуурал 69,2%, зүрхний булчингийн тэжээлийн хямрал 23%, зүрхний булчингийн эсийн томрол 15,3% тус т-ус илэрч байгаа нь тогтоогдов (Зураг.1.2).
Титэм судасны салааны өтгөрсөн зурвас, эмгэг голомтыг тойрсон судас ургалт, судасны цагираган холбоос зэрэг судасны өөрчлөлт илэрсэн тохиолдолд тухайн зүрхний булчингийн эд эсэд холбогч эдийн ургалт сорвижилт 25,6%, 'булчингийн голомтот тасралт 23%, хураагуур судасны цус дүүрэлт 23% олонтоо ажиглагдлаа (Зураг.2).
Титэм судасгүй зурвас, судас нь багассан зурвас титэм судас- ль - үзүүр хэсэг нь тасарсан мэт шинж тэмдэг илэрсэн тус газарт зүрхний булчи-гуй- элэл эд* судлалын шинжилгээгээр зүрхкий булчингийн голомтот үхжилт 33,3%. /рэвсг/йн нэвчдэс 28,2%, завсрын эдийн хаван 33t3% үүссэн зэрэг өөрчлөлтүүд гарч байлаа.
Зүрхний эмгэгшлийн зүрхний хөндий тэлэгдэн томорсон хэлбэрийн үед титэм судас ба түүний салаануудын голч нь жигд нарийсч дунд зэргийн голчт.ой судаснууд олширч "хэт их судасжих" шинж ажиглагдлаа. Зүрхний хана нь зузаарсан хэлбэрийн үед титэм судаснуудын тэлэгдэх шинж илүү тод илэрч байхад эд эсийн шинжилгээгээр зүрхний булчингийн тэжээлийн хямрал, үрэвслийн шинж, хялгасан судасны цус дүүрэлт, булчингийн үхжил зэрэг өөрчлөлтүүд илэрч байлаа (Зураг.З).
Дүгнэлт: 1.3үрхний булчингийн эдийн эмгэг өөрчлөлт, тухайн эдийн судасны торын хувиралтай хослох үзэгдэл дараахи байдлаар ажиглагдлаа: титэм-судасны рентген зурагт нэг судсанд нарийсал ба өргөсөл сөөлжих, цагираг холбоо судас илэрсэн тохиолдолд тухайн булчингийн эдийн тэжээлийн хямрал (23%), хэсэг газрын булчингийн тасрал (23%), венийн цус дүүрэл (23%) ажиглагдаж, харин титэм судасны үзүүр тасарсан мэт шинжтэй бас судасгуй зурваст голомтот үхжил (26,2%), эдийн хаван (33,3%) болон үрэвслийн нэвчдэс (26,2%) илэрч байдаг нь тогтоогдлоо.
2.3үрхний эмгэгшлийн зузаарсан хэлбэрийн үед титэм судасны рентген зурагт үндсэн салааны голч ихсэх, зүрхний ханын эдэд III, IY эрэмбийн артерийн судасны тор сийрэгжиж, харин зүрхний эмгэгшлийн тэлэгдэх хэлбэрийн үед дээрхийн эсрэг шинж илэрдэг нь тогтоогдлооо.
 

 

Ном зүй

1.Амгаланбаатар. Д. Динамика становления дефинитивной конструкции сетей микрососудов миокарда и бу.льбарной конъюнктивы человека и животных с низким уровнем активации симпатико-адреналовой системы в постнатальном онтогенезе. -Дисс.доктор.мед.наук М.1995. -202.с.
2.Галцог Л. Морфометрическая характеристика атероскелероза аорты и коронарных артерий сердца по се кционными материалам.-Дисс.канд.мед. наук М.1978.-150 с.
3.Смольянников A.B., Наддачина Т.А. Патологическая анатомия коронарной недостаточности. М. 1963. 245.с.
4.С.Түндэврэнцэн Монгол хүний эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судалсан нь. Дисс. АУ-ны доктор (Ph.D). 2000. х.125
5.Розенберг.В.Д, Непомнящих.Л.М. Коронарография в патологической морфологии. 1987. с.239.
6.Мс. Alpine W.A. Heart and coronary arteries. Berlin-Heidelberg-New York: pring\'er, 1975.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 900
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК