Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (012) 2001.No4(012)
Хүкий өвчүүний ясны бүтэц, ясжилтын байдал
( Судалгааны өгүүлэл )

Л.Аня, Б.Дагданбазар, Г.Таня( АУИС.ШЭЭАТ)

 
Абстракт
Судлаачдын ажиглалтаар ясны идээт өвчний эмгэг жамын гол шалтгаан нь ясны ©өрийн судасны бүтцийн онцлог ба ясны цусны эргэлтийн онцлогтой холбоотой гарч ирдэг байна (Г.А.Федорова,1960, Truetta,1963, М.В.Гринев,1977).Ясны бүтэц судасжилтыг судлах нь ясны гэмтэл идзэт үрэвсэл зэргийн эмчилгээнд чухал ач холбогдолтой юм.
Судалгааны материал ба арга зүй: Бид .0-50 насны 60 хүний цогцосноос өвчүүний ясыг авч судалгаандаа хамрууллаа. Хар бэхээр цутгалга хийсэн өвчүүний ясны зүслэгт хэмт хэсгүүд нь ясны сиймхий хөндийнүүдээс бүрдэж байгааг томруулдаг шилээр харж тогтоогоод.тэдгээрийг хэмжихдээ байрлалаар нь гурван бүсэд хуваасан. Ясныхаа гадна нягт давхарга талынхыг гадна бүс, дотно нягт давхарга талынхыг дотно бүс тэр хоёрын хоорондох төвийн буюу дунд бүс гэж бүсчилэн хуваагаад зүсэлгүүдээ МБС-1 микроскопоор харж өвчүүний ясны сиймхий хөндийнүүдийг наймын нүдпүүрээр хэмжихэд төвийн бүсийн хөндийнүүд нь харьцангуй бусдаасаа том байлаа.
 

Бид өвчүүний ясжилтыг ажиглахын тулд 3-7 настай хүүхдийн өвчүүний зүслэгүүдийг И.И.Марковын аргаар гематоксилинаар будаж микроскопоор харахад өвчүү мөгөөрсний төвд остеобластуудаас бүрдсзн ясжилтын цэгээс ясныхаа зах уруу цацраг маягаар мөгөөрсөө уусган ясны эдээр солигдож байгаа нь ажиглагдпаа. Хүүхдийн мөгөөрсөн өвчүүний хальсны судаснуудаас салаалсан хялгасан судас төв рүүгээ түрэн ороход уг судсыг тойроод суваг үүсч энэ сувагны хананы мөгөөрсний эд нь уусан оронд нь ясны эдийн үүсгэвэр тавигдаж байна.Үүний зэрэгцээ артери венийн төрлийн судаснуудын ялгаран хөгжих үзэгдэл ажиглагдлаа.
 
Ном зүй

1. Куприянов В.В., Караганов Я.Л., Козлов В.И. Ммроцнркуляторное русло -М., Меднцина, 1975 216 стр
2. Марков И.И., Применение гематоксилина для выявленмя микроциркуляторного руспа м тотальных пленочкых объектлх и срезах,стенкн желудочно-кишечного тракта/Арх. Анат.,1979, т. 77, вып.7, с 85-SS
3. Новиков И.И Кровеносные сосуды костного мозга.-М.. 1983, 172 стр
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 293
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК