Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Эмнэлгийн тусламжийн тэгш хүртээмжтэй байдлын зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

К.Тунгалаг /ЭМХҮТ/ Ц.Содномпил /ЭМЯ/

 
Абстракт
Бид эмнэлгийн тусламжийн тэгш, хүртээмжтэй байдалд үнэлгээ өгөх зорилгоор хүн амын дунд асуулга судалгаа явууллаа. Судалгаанд хот хөдөөгийн 20774 хүн хамрагдсан. Үүгээр эмнэлгийн тусламжийг хэрэглэж байгаа хүн амын бүтэц (жилээр), евчилсөн тохиолдолд хүн ам нь хаашаа хандаж, ямар тусламж авч байгаа байдлыг (тохиолдлоор) амжиргааны түвшинтэй нь холбон судалсан юм. Энд өвчилсөн тохиолдолд хүн ам эмнапгийн ямар тусламж авсан талаарх судалгааны дүнг харууллаа.
 
Үүний тулд судалгаа авч байсан үетэй харьцуулан сүүлийн 1 сарын хугацаанд өвчилсөн хүмүүсийг бүртгэсэн бөгөөд өвчилсөн сүүлчийн тохиолдолд ямар арга хэмжээ авсныг тусгайлан бэлтгэсэн асуумжаар судлав. Мөн судалгаанд хамрагдсан нийт өрхийг сарын хэрэглээний түвшнээр нь чинээлэг-Ч, дундаж-Д, дундаас доогуур-ДД, ядуу-Я, нэн ядуу-НЯ гэж 5 ангилсаны дагуу нийт хүн амыг аль өрхөд амьдарч байгаагаар нь дээрхийн адил ангилж үзсэн.
Судалгаанд хамрагдсан хүмүүсээс сүүлийн нэг сарын хугацаанд өвчилсөн хүний тоо 1996 буюу судалгаанд хамрагдсан хүн амын 1 орчим хувийг эзэлж байлаа. Өвчилсон хүмүүсийн 5.5% хэнд ч хандаагүй, өвчнөө эмчлүүлээгүй өнгөрсөн гэж мэдүүлжээ. Үүнийг амжиргааны түвшнээр нь авч үзвэл НЯ бүлэгт хамаарах хүмүүсийн 12.1%, Я бүлгийн 6.8%, ДД бүлгийн 3.5%, Д бүлгийн 4.2%, Ч бүлгийн хүмүүсийн4.1% нь тус тус эмчлүүлээгүй байна. Өвдсөн тохиолдолд өвчноо эмчлүүлсэн хүмүүсийн 20.1% (НЯ-22.6%, Я-21.6%, ДД-20.7%, Д-19.2%,4-16.9%) эмчид үзүүлээгүй өөрсдөө эмчилсэн; 1.6% (НЯ-0.8%, Я-0.9%, ДД-2.6%, Д-1.4%, 4-2.1%) нь ардын эмнэлэгг; 49.8% (НЯ-46.8%, Я-49.7%, ДД-48.0%, Д-49.6%, 4-53.2%) нь өрх буюу сумын эмчид; 9.3% (НЯ-8.1%, Я-8.0%, ДД-7.9%, Д-8.0%, 4-14.8%) нь аймаг, дүүргийн эмнэлгийн эмчид; 8.6% (НЯ-1.6%, Я-7.7%, ДД-7.0%, Д-12.3%, 4-11.6%) нь клиникийн болон тусгай мэргэжлийн эмнапгүүдэд тус тус хандаж өвчноө эмчлүүлсэн гэж мэдүүлсэн байна. Өвчилсон хүмүүсээс стациопарын тусламж авсан байдлыг авч үзвэл 3.7% (НЯ-4.8%, Я-3.8%, ДД-3.0%, Д-3.6%, 4-4.2%) сумын эмнэлэгт; 6.8% (НЯ-10.5%, Я-6.7%, ДД-5.5%,. Д-6.9%, 4-7.1%)нь аймаг, дүүргийн эмнэлэгт; 5.4%(НЯ-9.7%, Я-5.2%, ДД-6.0%, Д-4.3%, 4-4.2%) нь клиникийн болон тусгай мэргэжлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ.
Эндээс харахад өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хандах явдал хүн амын амжиргааны түвшнээс хамаарч ялгаатай байна. Ядуу хүмүүс ядуу бус хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт бага хандаж байна. Харин өвчилсен хүмүүсээс ядуу бүлгийнхэн эмнэлэгт хэвтсэн тохиолдол илүү байгаа нь овчнөө хүндрүүлж эмнэлэгт хандаж байгаатай холбоотой байж болох юм.
Inequities in health care use
K.Tungalag, Ts.Sodnompil
There was a studied utilization pattern of health services in the last case of illness by consumption level of households. According to the survey, the percentage of individuals seeking health care when ill and who are seen by a doctor, were quite low among the poorer population groups than the non poor groups. The percentage of people that were admitted to the hospital from those who were seeking care was higher among the poorer population groups.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 215
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК