Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Зүрхний шигдээс өвчний үедэх титэм судасны өерчлөлт.
( Судалгааны өгүүлэл )

С.Түндэврэнцэн. Д.Амгаланбаатар. Анагаах ухааны их сургууль

 
Абстракт
Зүрх-судасны өвчин нэн ялангуяа титэм судасны эмгэг буурахгүй байгаа өнөө үед монгол хүний эмгэгтэй зурхний титэм судсыг судлах суудал манай орны хувьд зүрх судасны эмгэгийг оношлож эмчлэх, титэм судасны рентген оношлогоо, зүрхний мэс ажилбар тэр тусмаа титэм судасны мэс заслын практикт багагүй ач холбогдолтой юм.
 
Судалгааны материал ба арга зүй: Бид судалгаандаа эр, эм хоёр хүйсийн 22-79 насны, зүрхний эмгэгийн (зүрхний шигдээс) шалтгаанаар гэнэт нас барсан 50 хүний цогцосны зүрхний титэм судсыг рентген шинжилгээний (ерөнхий, дэлгэсэн) аргаар тодруулж, судасны өөрчлөлттэй хэсгээс эд эсийн шинжилгээг авч судалгааг явууллаа.
 
Судалгааны арга: Зүрхний титэм судсанд рентген туяа шингээгч бодис хар тугалганы ислийг 5-10%, зарим тохиолдолд 40%-ийн цэлцэнтэй сульфат барийг бэлтгэн шахаж рентген зураг авч уг судалгааг явуулсан. Зориулалтын бэлдсэн гуурсаа зүүн ба баруун титэм судсанд шургуулан тавьж, тодруулагч бодисыг эргэж гаргахгүйн тулд тус бүрийг нь бэхлэхдээ мэс заслын зүүнд бөх утас сүвэлж титэм судаснуудын эхэнд нь судасныхаа доогуур судсыг гэмтээлгүй хаван хатгаж гуурс бүрийг бэхлэж утсаа хөвөрхий чангалж боогоод зүрхийг 37-40 хэмийн халуунтай усанд дүрж тавиад рент-ген туяа тодруулагч бодисыг зүрхнийхээ зүүн, баруун титэм судсанд адил хэмжээтэйгээр ойролцоогоор 80-120 мм мөнгөн усны баганын даралттай-гаар тусгай зориулалтын багажийн тусламжтайгаар лугших маягаар шахаж дууссаны дараа судасны амсрыг утсаар чангалж боосны дараа нь УРД-110 маркийн рентген аппаратаар зүрхний титэм судасны ерөнхий, дэлгэсэн рен-тген зургийг авч титэм судсыг стереомикроскопын тусламжтайгаар судлаж улмаар титэм судасны өөрчлөлттэй хэсгийн булчингийн эдээс 2-3X2-3 см хэмжээтэйгээр авч 10% формалины уусмалд 3-5 хоног бэхжүүлж бичил бэлдмэл бэлдэх үе шатаар бичил бэлдлэмээ бэлдэж судалгааг явуулав.
 
Судалгааны ажлын үр дүн ба хэлцэмж: Бид зүрхний титэм судсанд ангиорентгенограмм хийж, стереомикроскопын аргаар титэм судасны өөрчлөлт-үүдийг судлан тогтоож улмаар титэм судсанд хэмжилт хийлээ. Зүүн титэм судасны хатуурал ихтэй тохиолдолд зүүн титэм судасны ховдол хоорондын урд салааны голчийн ерөнхий хэмжээ нь 1802,0±149,3 мкм байхад тэлэгдэлттэй хэсэгтээ 2831,1 ±211,6 мкм, нарийсалттай хэсэгтээ 748,0±68,6 мкм бөгөөд хөндлөн огтлолын талбай 2,5 мм2, нарийссан хэсэгтээ 0,4 мм2 нарийсалтын зэрэг 83,01% байна. Тойрсон салааны голчийн ерөнхий хэмжээ 1982,5±164,6 мкм, тэлэгдэлттэй хэсэгтээ 2877,4±169,1 мкм, нарийсалттай хэсэгтээ 1013,4±98,5 мкм, судасны хөндлөн огтлолын талбай 3,0 мм2, нарийссан хэсэгтээ 0,8 мм2 болж нарийсалтын зэрэг нь 25,5% хэмжээтэй байгаа нь ховдол хоорондын урд салаанд нарийсалт илүү хүчтэй (83,01%) илэрч буйг харууллаа. хөндлөн огтлолын талбай 4,8 мм2, судасны нарийсалтын зэрэг 22,8% байгаа нь тогтоогдлоо. Титэм судасны хатуурал багатай үед дээрхи байдлаас өөр дүр зураг харагдав. Тухайлбал, зүүн титэм судасны ховдол хоорондын урд салааны голч 4073,0±12,1 мкм хэмжээтэй нь эрүүл үе ийнхээс голч нь илт өргөсч, тойрсон салааны голч 2420,4±0,41 мкм, баруун титэм судсанд 3052,2±0,35 мкм хэмжээтэй тогтоогдсон нь эрүүл үеийнхээс голч нь бага зэрэг нарийсах хандлагатайг харуулж байна (Зураг.1,2)
 

Дээр дурдсан эмгэггэй зүрхний титэм судасны голчийн хэмжээний өөрчлөлтийн эзлэх хувийг авч үзвэл титэм судасны тэлэгдэлт болон нарийсалт тус бүр 69,2% байгаагаас гадна.титэм судасны зах идэрмэгдэл 89,7%, түүний 1,11,111 эрэмбийн судасны төгсгөл таеарсан мэт шинж 89,9%-д илэрсэн нь нилээд бодитой эмгэг шинж гэж үзэх талтай бөгөөд титэм судасны өнцөгшилт (тахирлалт) 58,9 % байгаа мөн судасны III, IY эрэмбийн судасны өтгерсен зурвас 53,8%-д илэрсэн нь монгол хүний титэм судасны хатуурал ямар нэгэн хэмжээгээр харьцангуй эрт явагдаж буйг харуулах ба бас.нэгэн шинж гэвэл судасгүй буюу судас нь багассан зурвас 51,2%-д ажиглагдсаны дээр шинээр судас үүсч буй зурвас дөнгөж 12,6%-тай байгаа нь эмчилгээний тактиктай холбоотой байж болох юм. Зүрхний булчингийн цусан хангамжийн илтгэц 20,5 гр/мм2. байгаа нь эмгэгийн үед цусан хангамжийн хэрэгцээ эрс ихэсдгийг харуулж байна.
 
Дүгнэлт: 1.3үрхний зүүн титэм судасны ховдол хоорондын урд салаа нь судасны хатууралд бусад судаснаас илүү өртөмтгий нь тогтоогдлоо.
 
2.3үрхний шигдээс өвчний үед титэм судасны I, П,1П,1Ү эрэмбийн судсанд нилээд өөрчлөлт гардаг нь тогтоогдлоо.
 

 

Ном зүй

1 Амгаланбаатар.Д. Архитектоника артериального русла миокарда желулдочков и меж-желудочковой перегородки сердца человека в различные возрастные периоды. -Дисс.канд.мед.наук М.1988. -218 с.
2 Галцог Л. Морфометрическая характеристика атероскелероза аорты и коронарных ар-терий сердца по секционными материалам. -Дисс.канд.мед. наук М.1978.-150 с.
3 З.Смольянников А.В., Наддачина Т.А. Патологическая анатомия коронарной не-достаточности. М. 1963. 245.с.
4 4.С.Түндэврэнцэн Монгол хүний\' эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судалсан нь. Дисс. АУ-ны доктор (Ph.D). 2000. х.125
5 б.Розенберг.В.Д, Непомнящих.Л.М. Коронарография в патологической морфологии. 1987. с.239.
6 б.Цэгээнжав.Д. Состояние коронарного русла и миокарда у больных с постинфарктной аневризмой левого желудочка и обоснование к хирургическому лечению. -Дисс. канд.мед. наук М.1988.-150 с.
7 7.Мс. Alpine W.A. Heart and coronary arteries. Berlin-Heidelberg-New York: pringer, 1975.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 410
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК