Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Бор - Өндөр хот дахь хорт хавдарын тархалт
( Судалгааны өгүүлэл )

Р.Менхбаяр, Ц.Энхцэцэг Бор-Өндөр

 
Абстракт
Сүүлийн жилүүдийн судалгаагаар манай улсад 100000 хүн тутмаас дунджаар 166.7 хүн хорт хавдараар өвчилж байгаагийн дотор эрчүүдийн өвчин илүү байна. Хүн амын нас баралтын шалтгаанд хорт хавдар 2-рт орох болж, нас барж байгаа 6 хүн тутмын нэг нь энэ өвчний улмаас эндэх боллоо.
 
Хавдараар шинээр өвчилж байгаа өвчтөний 84.3% нь онош хожимдсоноос тухайн жилдээ нас барж хавдар судлалын төвд эмчлүүлэгчдийн 65-70%-ийг өвчнийхөө 3,4-р үед орсон хүмүүс эзэлж байгаа нь манай улсад хавдартай тэмцэх нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
 
Манай оронд хамгийн их тохиолдож буй таван хорт хавдарын дотор элэгний өмөн давамгайлж байна. (1998 он) Үүнд: Элэгнийх 34%
 
Ходоодных 15%
 
Уушигных 12%
 
Улаан хоолойнх 11 % Умайнх 9% байна.
 
Зорилго: Бор-Өндөр хотод оршин суугчдын дүнд хорт хавдарын тархалтыг тогтоох оношлогоонд дүгнэлт хийх.
 
Судалгааны арга зүй, хэлцэмж, үр дүн.
 
Бор-Өндөр хотод 1994-2000 он хүртэл хорт хавдараар өвчилж хавдар судлалын төвд онош батлагдсан 38 хүн судалгаанд хамрагдлаа. Хорт хавдараар өвчилсөн хүмүүсийг өвчнөөр нь, насаар нь ангилж оноор диаграмм дээр харуулав. Бор-Өндөр хотод улаан хоолойн хорт хавдар 7.8%, ходоодны хорт хавдар 17.5%, элэгний хорт хавдар 39.4%, уушигны хорт хавдар 5.2%, нойр булчирхайн хорт хавдар 2.6%, бөөрний хорт хавдар 2.6%, давсагны хорт хавдар 2.6%, хөхний хорт хавдар 5.2%, умайн хүзүүний хорт хавдар 13.1%, арьсны хорт хавдар 2.6%, ясны хорт хавдар 2.6% тохиолджээ.
 

Онош хожимдсоноос 76.3% тухайн жилдээ нас барж, эрт оношлогдсон 15% нь хавсарсан эмчилдгээ хйилгэж эдгэрчээ. 7.8% нь эмчилгээ хийлгэж 2-3 жил амьдарсан байна. Бидний судалгаагаар элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эхний байруудыг эзэлжээ.

Ном зүй

1. Бор-Өндөр хотод тохиолдож буй элэгний хорт хавдар улсын дундажтай харьцуулахад, улсын дундаж 34%, биднийх 39.4% байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
2. Хорт хавдарыг эрт оношлох асуудлыг боловсронгуй болгож урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийж, ухуулга сурталчилгааны ажлыг өрхийн эмч, засаг захиргаатай хамтарч хийх шаардпагатай гэж үзлээ.
3. Хорт хавдарыг үүсэхэд нелеөлж буй хүчин зүйлүүдийг орон нутгийн хэмжээнд судпах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
4. Эрт оношлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн сайн байгааг бидний судалгаа харууллаа.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 227
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК